Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/306

 

2025      11          24                                         2025/ШЦТ/306

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0311/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Хохирогч А.*********,

Шүүгдэгч П.****, С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** ****, ******** **** *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2539000000076 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.*******, П.****, С.******* нар бүлэглэн Хэнтий аймгийн ******* сумын Долоод 2-р багийн хөдөө хэсэг "Гарамны дэрс” гэх газраас 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хохирогч А.******** ззэмшлийн ****** ХЭҮ улсын дугаартай "Honda Insight" маркийн тээврийн хэрэгсэлийг үйлдлээрээ санаатай нэгдэж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, түүнд 6.570.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

   1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Шүүгдэгч Д.*********, П.****, С.******* нар бүлэглэн Хэнтий аймгийн ******* сумын Долоод 2-р багийн хөдөө хэсэг "Гарамны дэрс” гэх газраас 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хохирогч А.******* ззэмшлийн ********* ХЭҮ улсын дугаартай "Honda Insight" маркийн тээврийн хэрэгсэлийг үйлдлээрээ санаатай нэгдэж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, түүнд 6.570.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-9-р хуудас/,

            2.Хохирогч А.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн ******* сумын Долоод 2 дугаар баг хөдөө хэсэг "Гарамны дэрс гах газарт эхнэрийн хамтаар хувийн мал аж ахуй эрхлэн оршин суудаг 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би хөдөө гэрээсээ Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг "Цонжин болдог" гэх газар руу морь шургуулж уургалах уралдаан тэмцээнд оролцохоор явсан. Тэгээд явахад манай хөдөө гэрт хүн үлдээгүй гэрээ түгжиж эзэнгүй орхисон бөгөөд би өөрийнхөө машин болох Toyota insight маркийн ******** ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрийнхээ ертөнцийн зүгээр зүүн талд нь үлдээж хүний машинд суугаад хамт явсан юм. Ингэж үлдээж явахдаа тухайн үед машинаа түгжихээ мартаад түлхүүрийг нь машин дотор нь кундакторт нь зүүлттэй үлдээсэн байсан. Тэгээд маргааш нь буюу 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед манай ах Лхагвасүрэн миний машиныг очиж авах гээд очтол миний машиныг гэрийн гаднаа байхгүй байна гээд над руу утсаар ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/,

            3.Гэрч Ц.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр буюу өнөөдөр 15 цагийн үед өөрийн нагац дүү ********** эзэмшлийн Honda insight маркийн тээврийн хэрэгслийг гуйж, ******* тосгон руу хүүхдүүдээ хүргэж өгөх гээд машиныг очиж авах гэхэд миний нагац дүү ******** машин байхгүй байсан. Тэгээд би хүн аваад явчихсан юм байх гэж бодоод ойр хавиар мөр хайхад ******** гэрийн баруун голд улаан хүрэн өнгийн Вохег нэртэй мотоцикл живчихсэн байсан. ...Тэгээд шууд өөрийн нагац дүү Наранцацралд утсаар залгаж болсон явдлын талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24-р хуудас /,

            4.Гэрч Ц.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр буюу өнөөдөр өглөө 10 цагийн үед Чойр руу хүүхдээ унаанд суулгаж егех гээд гол гарахад миний нагац дүү болох ********** машин гэрийнхээ зүүн талд байж байсан Тэгээд би гэртээ ирээд хоол цай идээд сууж байгаад нилээн орой еөрийн төрсөн дүү ********** гэрт ирэхэд ********* надад ******* машин алга болсон талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-30-р хуудас /,

            5.Мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 57-58-р хуудас/,

6.Хөрөнгийн үнэлгээний Бодит Үнэлгээ ХХК-ны шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 103 дугаартай дүгнэлт /хх-ийн 51-54-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

            “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

            Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

            Иймд шүүгдэгч Д.*********, П.****, С.******* нарын бусдын эд хөрөнгийг санаатайгаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

   Шүүгдэгч Д.********* энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэгдсэний дараа буюу 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нас барсан нь иргэний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүгийн 2539000000076 дугаартай хэргээс шүүгдэгч Боржигин овгийн ******* ********** холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч Д.********* нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

 

            2.Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүхээс шүүгдэгч Д.**********, П.****, С.******* нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд тус эрүүгийн 2539000000076 дугаартай хэргээс шүүгдэгч ******** овгийн ******** ********* холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч Д.Цэндгомбо нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул  шүүгдэгч П.****, С.******* нарт хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105, 114-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

    Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч П.****, С.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.****, С.******* нарт тус тус оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэнтий аймгийн прокурорын газраас энэ хэрэгт 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 108 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн боловч яллагдагч нар прокурорын байгууллагаас дуудсан цагт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан нөхцөл байдал үүссэн бөгөөд хэргийг 5 сарын дараа буюу 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэнийг дурдах нь зүйтэй байна.

 

            3.Гэм хор, хохирлын талаар:

 Гэмт хэргийн улмаас хохирогч А.******* автомашины үнэлгээгээр 6,570,000 (зургаан сая таван зуун далан мянга) төгрөгийн хохирол учирсан бөгөөд хэрэгт төлбөр төлөгдсөн баримт авагдаагүй.

            Шүүгдэгч П.****, С.******* нар нь нас барсан шүүгдэгч Д.********** холбогдох хохирлыг хариуцан төлөх талаараа шүүх хуралдаан мэдүүлсэн, энэ талаар маргахгүй байх тул хохирлыг шүүгдэгч П.****, С.******* нарт хувь тэнцүүлэн төлүүлж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Энэ хэргийн улмаас хохирогч А.********* гаргасан зардал 95,012 (ерэн таван мянга арван хоёр) төгрөгийг шүүгдэгч нараас мөн хувь тэнцүүлж төлүүлэх нь зүйтэй байна.

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.****, С.******* нараас тус бүрээс 3,332,506 (гурван сая гурван зуун гучин хоёр мянга таван зуун зургаа) төгрөгийг гаргуулж хохирогч А.Наранцацралд төлүүлж шийдвэрлэв.

Хохирогч А.******** нь тус шүүхэд хандан энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн олговрыг нэхэмжлэхгүй гэсэн хүсэлт бичгээр гаргасныг дурдах нь зүйтэй байна.

          

            4.Бусад асуудлын талаар:

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч П.****, С.******* нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ****** овгийн ******* ****, ******** овгийн ******* *******, ******* овгийн ******* ********** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн 2539000000076 дугаартай хэргээс шүүгдэгч ******* овгийн ******* ******** холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч Д.********** нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.****, С.******* нарт 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч П.****, С.******* нарт оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  5.Шүүгдэгч П.****, С.******* нарт урьд авагдсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг энэ өдрөөс тоолсугай.

 6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.****, С.******* нараас тус бүрээс 3,332,506 (гурван сая гурван зуун гучин хоёр мянга таван зуун зургаа) төгрөгийг гаргуулж хохирогч А.Наранцацралд төлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч П.****, С.******* нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.****, С.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.ЭНХБААТАР