Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/327

 

2025       12         03                                           2025/ШЦТ/327

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0325/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,

Улсын яллагч Э.Азжаргал,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.********,

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн ******* *******т холбогдох эрүүгийн 2439005620404 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг "Хатны энгэр" гэх газар А0501 төв зам дээр 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ******* ДОА улсын дугаартай "Toyota premio" загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтыг зөрчиж, ******* УБУ улсын дугаартай "Toyota land cruiser Prado" загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.*******ын эрүүл мэндэд "элэгний 7,8-р сегментэд шарх, уушгины няцрал" бүхий хүнд хохирол учруулж, зорчигч Б.*******, Б.******* нарын амь насыг хохироосон үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг "Хатны энгэр" гэх газар А0501 төв зам дээр 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ******* ДОА улсын дугаартай "Toyota premio" загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтыг зөрчиж, ******* УБУ улсын дугаартай "Toyota land cruiser Prado" загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.*******ын эрүүл мэндэд "элэгний 7,8-р сегментэд шарх, уушгины няцрал" бүхий хүнд хохирол учруулж, зорчигч Б.*******, Б.******* нарын амь насыг хохироосон болох нь:

 

1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 14-20-р хуудас/,

2.Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1 хх-ийн 21-22-р хуудас/,

3.Цогцост хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 23-30, 116-117, 137-138-р хуудас/,

4.Насанд хүрээгүй хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Тухайн өдөр аав, ээж өвөө бид хэд Улаанбаатар хотоос 08 цаг өнгөрч байхад Дорнод аймаг руу гэр лүүгээ явахаар гарсан юм. Тэгээд өдөрхөн Хэнтий аймгийн ******* сум өнгөрөөд явж байсан юм. Манай аав ******* жолоо бариад явж байсан ба би аавын ард талын суудал дээр суугаад явж байсан. Би суудлынх нь хажуугаар аавыг хэдэн цагийн хурдтай явж байсныг нь харахад 50 км/цагийн хурдтай явж байсан. Тэгээд явж байтал машин гэнт гулгаад эсрэг урсгал руугаа орсон. Цаашаа юу болсоныг би санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 35-36-р хуудас/,

            5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 8 цаг өнгөрч байхад нөхөр охины хамт манайхаас Дорнод аймаг руу гэр рүүгээ явахаар гарсан... ******* бид 2 эхээс хоёулахнаа эмэгтэй ба аавыгаа ээлжлэн асардаг... *******ийн дүү над руу залгаад ******* ах, ******* эгч нар ******* сумын нутагт осолд орсон байна гэж хэлсэн... ******* жолоог бариад хөдөлсөн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 43-44-р хуудас/,

6.Иргэний нэхэмжлэгч Д.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр ослын дараа би уг тээврийн хэрэгслийг засаж янзлуулаад бусдад зарж борлуулсан... 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ...30-40 метрийн зайтай явж байсан ба бид манай машины урдаас саарал өнгийн машин ирж байсан юм... тэгтэл тэр машин замын жоохон товгор хэсэг дээгүүр гараад машин нь донслоод тэгээд машин нь шарваад манай машины урдаас хөндлөнгөөрөө ороод ирсэн...манай машины хамар хэсгийг машиныхаа баруун хойд хэсгээр ирж мөргөөд замын хажуу руу унасан...нилээн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 48-49, 65-66-р хуудас/,

7.Гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд нэг мэдсэн түс тас гээд чимээ гараад машины аваарын дэрнүүд задраад тэгээд машинаас утаа гараад би сэрсэн... хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 61-62-р хуудас/,

8.Гэрч Г.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүмүүсийн ярианаас манай машиныг мөргөдөг машин нилээн хурдтай явж байсан гээд байсан. Харагдах орчин хэвийн байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 69-70-р хуудас/,

9.Гэрч Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл эсрэг урсгалаас манай урдаас саарал өнгийн жижиг тэрэг ирж байсан ба тэр машин нилээн хурдтай явж байсан ба манай машинтай ойртож ирэх үед машин нь замын овгор хэсэг дээгүүр гарсан байх...тэр машин гэнэт донслоод шарваад хөндлөнгөөрөө манай машины урдуур орж ирээд машиныхаа баруун хойд хэсгээр манай машины хамар хэсгийг мөргөсөн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 73-74-р хуудас/,

10.Шинжээч И.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хавтаст хэрэгт авагдсан материал хэргийн газрын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт зэргээс харахад ******* УБУ улсын дугаартай тоёота прадо маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдохгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 77-78-р хуудас/,

11.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.********* 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 141 дугаартай “...Амь хохирогч Б.*******ийн цогцост, үнхэлцгийн хөндий дэх цусан хураа, үнхэлцэг хальсны гялтангийн цус хуралт, зүрх чихэлдэлт, бөөрний язарсан шарх, дотор эрхтнүүдийн доргилт, духны хуйхны дотор гадаргууд цус хуралт, баруун 4-р хавирганы хугарал, хугарлын харалдаах зөөлөн эдэд цус хуралт, өвчүүний зөөлөн эдэд цус хуралт, баруун, зүүн атгаал ясны далд хугарал, хугарлын харалдаах зөөлөн эдэд цус хуралт, хамар ясны хугарал, духны зүүн хэсэг, баруун чихний дэлбэнгийн урд хэсэгт шарх, баруун шанаа, баруун бугалганы гадна хэсэг, баруун сарвууны ар хэсэг, хамрын баруун хэсэг, баруун доод зовхи, хүзүүний урд хэсэгт зулгаралт, цээжний зүүн дээд хэсэг, хэвлийн баруун хажуу хэсэг, баруун гуяны урд дунд хэсэг, баруун өвдөг, баруун тавхай, зүүн гуяны урд доод хэсэг, гадна доод хэсэг, зүүн шилбэний дотор дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогч нь үнхэлцгийн хөндийд цус хурсны улмаас зүрх чихэлдэж нас баржээ..." гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 118-131-р хуудас/,

12.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.******** 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142 дугаартай “...Амь хохирогч Б.*******йн цогцост цээжний баруун 7,8,9,10-р хавирганы хугарал, хугарлын харалдаах зөөлөн эдэд цус хуралт, зүүн уушги авчилт, баруун уушгины няцрал, их тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зулайн баруун хэсэг, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.3.7, 4.1.3-д зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь цээжний битүү гэмтлийн улмаас уушги авчиж амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ..." гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 139-151-р хуудас/,

13.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.********* 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 64 дугаартай “...Б.*******ын биед элэгний 7,8-р сегментэд шарх, уушгины няцрал, баруун талын 4,5-р хавирганы зөрүүгүй ташуу хугарал, баруун талын суудал ясны зөрүүгүй хөндлөн хугарал, тархи доргилт зүүн нүдэнд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл зүүн нүд хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо...амь насанд аюултай тул элэгний 7,8-р сегментэд шарх, уушгины няцрал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг... тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна..." гэх дүгнэлт, өвчний түүх /1 хх-ийн 182-246-р хуудас/,

14.Хэнтий аймгийн автотээврийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 157-158-р хуудас/,

15.Техникийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 08/195 дугаартай "...тухайн зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал, замын гадаргуу нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 166-р хуудас/,

16.Хэнтий аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 хх-ийн 4-5-р хуудас/,

17.Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 46-174/440 дугаартай "... Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал, үзлэгт хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт автомашинуудын явсан чиглэл, "А" цэгийн байрлал, тээврийн хэрэгслийн эвдрэлийн байдал болон бусад нотлох баримтуудтай танилцахад Toyota Premio маркийн ******* ДОА улсын дугаартай автомашины жолооч Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Toyota Premio маркийн ******* ДОА улсын дугаартай автомашины жолооч Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудтай танилцахад Toyota Land Cruiser Prado маркийн ******* УБУ улсын дугаартай автомашины жолооч Д.******** Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна... цаг агаар зэрэг бүх нөхцөлийг харгалзан үзээд тохирох, аюулгүй хурд сонгож явах ёстой гэж үзэж байна..." гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 22-26-р хуудас/,

18. Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /2 хх-ийн 29-32-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Д.******* нь Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг "Хатны энгэр" гэх газар А0501 төв зам дээр 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ******* ДОА улсын дугаартай "Toyota premio" загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтыг зөрчиж, ******* УБУ улсын дугаартай "Toyota land cruiser Prado" загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.*******ын эрүүл мэндэд "элэгний 7,8-р сегментэд шарх, уушгины няцрал" бүхий хүнд хохирол учруулж, зорчигч Б.*******, Б.******* нарын амь нас хохирсон үйл баримт тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас 2 хүний амь нас хохирсон байна.

 

Энэ төрлийн гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Харин жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл нь санаатай боловч тус үйлдлийн улмаас үүдэн гарч байгаа хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учирч байгаа үйлдэл нь болгоомжгүй үйлдэгддэг онцлогтой.

 

Шүүгдэгч Д.*******ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

         

          Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 54 дүгээр хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг  10 (арав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг  10 (арав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

          Гурав.Гэм хор, хохирлын талаар:

        Шүүгдэгч Д.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хоёр хүний амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын баримт гаргаж өгөөгүй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.***** 2 дугаар хавтаст хэргийн 94 дүгээр хуудаст “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******** миний бие Д.******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй...” гэх хүсэлт, насанд хүрээгүй хохирогч Б.*******ын хууль ёсны төлөөлөгч Д.*******гаас 2 дугаар хавтаст хэргийн 89 дүгээр хуудаст “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* миний бие Д.******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй...” гэх хүсэлтүүд, авагдсан байх тул шүүгдэгч Д.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

         

          4.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******** овгийн ******** *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийнн 4.2-т зааснаар шүүгдэгч Д.*******ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг  10 (арав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 1 (нэг) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 10 (арав) жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

           

5.Шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

  

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХБААТАР