| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0317/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/325 |
| Огноо | 2025-12-02 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/325
2025 12 02 2025/ШЦТ/325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0317/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж, Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан, шүүгч Б.Уранзаяа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Иргэдийн төлөөлөгч М.******,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Л.********,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.********,
Өсвөр насны шүүгдэгч Э.********* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч ****** овгийн ****** *********д холбогдох эрүүгийн 2539000000282 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Э.********* нь 2025 оны 8 дугаар сарын 03-ны шөнө 22 цаг 20 минутын орчим, Хэнтий аймгийн ******** сумын 4 дүгээр багийн төвийн баруун талд байрлах эко худгийн зүүн урд талд О.********тай маргалдаж, улмаар хохирогчийн хэвлий хэсэгт хүрэн модон иштэй хутгаар 3 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд “хэвлийн хөндийн хутгалагдсан нэвтэрсэн шарх, ходоодны их махиан хатгагдсан цоорсон шарх, элэгний баруун дэлбэнгийн хатгагдсан гэмтэл, хэвийн дотуур цус алдалт” бүхий хүнд хохирол учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Э.********* нь 2025 оны 8 дугаар сарын 03-ны шөнө 22 цаг 20 минутын орчим, Хэнтий аймгийн ******** сумын 4 дүгээр багийн төвийн баруун талд байрлах эко худгийн зүүн урд талд О.********тай маргалдаж, улмаар хохирогчийн хэвлий хэсэгт хүрэн модон иштэй хутгаар 3 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд “хэвлийн хөндийн хутгалагдсан нэвтэрсэн шарх, ходоодны их махиан хатгагдсан цоорсон шарх, элэгний баруун дэлбэнгийн хатгагдсан гэмтэл, хэвийн дотуур цус алдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9-р хуудас/,
2.Хохирогч О.********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би дахиад *********г машиныхаа гэрлийг унтраа гээд жолооч талаар нь очиж байтал ********* миний урдаас бууж ирээд гэдэс рүү 3 удаа цохих шиг болсон. ...миний гэдэс халуун оргиод байхаар нь гэдэс рүүгээ хартал цус болсон байсан. ...********* миний гэдэс хэвлий хэсэгт 3 удаа хутгалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,
3.Гэрч Ч.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчимд... ********, ********ын эхнэр ******... авч ирсэн архиа уусан... Тэгсэн ******** машинаас буугаад эхнэр бие засуулахгүй гээд ******** машин руу очсон... Тэгээд ********ыг орж ирэхээр нь арагшаа эргээд хартал ********ын гэдэс хэсэг улаан хүрэн юм болсон байсан... ********ын хэвлий, гэдэс хэсэг нэлэнхийдээ цус болсон байсан... Үүрээ гэрлээ тусгаад зогсоход бие засаж байсан гэх Оюунсайхан гэрлийн үзүүрт харагдсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас/,
4.Гэрч Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ******** сумын эрүүл мэндийн төвд оройн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад оройн 22 цаг 38 минутад ******** сумын 4 дүгээр багт оршин суух ***** овогтой ********, эхнэр ****** нарын хамт орж ирсэн. ******** нь цээж хэсэг нүцгэн өмсөж явсан гэх футболкоор хэвлий, гэдэс хэсгээ дарсан, цус их алдаж өмд, гутал руу нь урсаж, гоожсон байдалтай "Эгчээ би хүнд хутгалуулчихлаа" гэж орж ирсэн. Тэхээр нь би тухайн өдрийн жижүүр эмч болох Р.******* руу утсаар залгаж мэдэгдээд дараа нь сумын цагдаа руу ярьсан. Тэгээд ********ыг сандал дээр суулгаад амин үзүүлэлтүүдийг үзэхэд хэвийн байсан тул жижүүр эмчийг хүлээж, хэвлийн тус газарт нь хүчтэй дарж цусыг тогтоож байсан. Тэгээд жижүүр эмч ирж үзэхэд ******** нь хэвлийн тус газраа 3 хэсэг газарт зүсэгдсэн, сэмж, өөх цухуйж, цус алдсан байдалтай байсан. Тэхээр тухайн өдрийн жижүүр эмч Р.******** хамт цус алдсан, зүсэгдсэн шархтай хэсэг болон ойролцоох талбайг угааж, ариутгаж, цэвэрлээд, цус тогтоох болон өвдөлт намдаах тариаг эмчийн заалтаар хийж зүсэгдсэн шархтай хэсэгт мэдээ алдуулалд тарьж, зүсэгдсэн шархтай хэсгүүдэд цус тогтоох зорилгоор 2-3 оёдол нийт 7 ширхэг оёдол тавьж цус алдалтыг зогсоож, даралттай боолт хийсэн... ********* хүү *********д хатгуулчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42-р хуудас/,
5.Гэрч Л.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би машины гэрэл унтраагаад зогсож байтал ********* машины буруу талын буюу жолооч талын хаалга онгойлгож хаагаад ******** дээр очсон... ********ыг хутгалсан гэх хутга хэний хутга болохыг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47-р хуудас/,
6.Гэрч О.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би буцаад ******** дээр ирээд яасан бэ зүгээр үү гэхэд ******** ********* намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд гэрэл тусгаад хартал ********ын гэдэс хэсгээс цус гоожиж байсан. Тэхээр нь ***** машинд суугаад сумын Эрүүл мэндийн төв рүү явсан... ********ын гэдсийг хартал 3 удаа хутгалуулсан, 2 хутгалуулсан газраас нь өөх гэмээр зүйл унжсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52-р хуудас/,
7.2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.****** 497 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...О.********ын биед хэвлийн хөндийн хутгалагдсан нэвтэрсэн шарх, ходоодны их махиан хатгагдсан цоорсон шарх, элэгний баруун дэлбэнгийн хатгагдсан шарх, хэвлийн дотуур цус алдалт (хэвлийн хөндийн 1200 мл), баруун хөмсөгт шарх, хуйханд дагзны хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдээс хэвлийн хөндийн хутгалагдсан нэвтэрсэн шарх, ходоодны их махиан хатгагдсан цоорсон шарх, элэгний баруун дэлбэнгийн хатгагдсан гэмтэл, хэвлийн дотуур цус алдалт (хэвлийн хөндийн 1200 мл) амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Баруун хөмсөгт шарх, хуйханд дагзны хэсэгт шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, эмчийн тодорхойлолт, өвчний түүх /хх-ийн 64-108-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж хэрэгт авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
Өсвөр насны шүүгдэгч Э.********* хохирогч О.********ыг хэвлийн хөндийн хутгалагдсан нэвтэрсэн шарх, ходоодны их махиан хатгагдсан цоорсон шарх, элэгний баруун дэлбэнгийн хатгагдсан гэмтэл, хэвлийн дотуур цус алдалт (хэвлийн хөндийн 1200 мл) бүхий хүнд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл нь илтэд хууль бус бөгөөд түүний үйлдэл учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний биед хүнд хохирол учруулсан гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн Тайлбарт: “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ.
“Хутга” нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай ба хүйтэн зэвсэгт хамаарах тул өсвөр насны шүүгдэгч Э.*********г зэвсэг хэрэглэж, хохирогч О.********ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг мөн бөгөөд эрүүгийн хуулийн өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иргэдийн төлөөлөгч М.******* нь шүүх хуралдаанд “гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргасныг шүүх хэргийн нөхцөл байдалд нийцсэн гэж дүгнэв.
Иймд өсвөр насны шүүгдэгч Э.*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Өсвөр насны шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Өсвөр насны шүүгдэгч Э.*********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 174 дүгээр хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Өсвөр насны шүүгдэгч Э.*********гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.*********д 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2 дахин багасгаж 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.*********д 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулав.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.********ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул өсвөр насны шүүгдэгч Э.*********г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч О.******** нь цаашид энэ гэмт хэргийн улмаас гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн олговрыг шинжээчийн дүгнэлтээ гаргуулж тус тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч Э.********* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон бариултай хутга 1 (нэг) ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Э.********* энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч ******* овгийн ******** *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “Зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.*********д оногдуулсан 5 (таван) жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.*********г 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорьсугай.
5.Өсвөр насны шүүгдэгч Э.*********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч О.******** нь цаашид энэ гэмт хэргийн улмаас гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн олговрыг шинжээчийн дүгнэлтээ гаргуулж тус тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч Э.********* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон бариултай хутга 1 (нэг) ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Э.********* энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Э.*********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА