Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/333

 

2025       12         08                                         2025/ШЦТ/333

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0313/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.********,

Шүүгдэгч М.********** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ****** овгийн ******** **********т холбогдох 2539005270310 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.********** нь Хэнтий аймгийн ********** сумын 1 дүгээр баг "Хөөврийн говь" гэх газарт нутаглаж байсан хадам эцэг ****гийн гэрт 2024 оны 11 дүгээр сард гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.**********г үсдэх, өшиглөх, дээлийн бүсээр хоолойг нь боож унагаан ухаан алдуулах зэргээр зодсон,

Хэнтий аймгийн ********** сумын 3 дугаар багт орших оршуулгын газрын орчимд 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.**********г үсдэх, алгадах, толгой руу нь олон удаа цохиж зодон улмаар чихийг нь сэт татна, шонгийн модноос дүүжилж ална гэж харгис хэрцгий харьцсан, догшин авирласан,

Хэнтий аймгийн ********** сумын 3 дугаар баг ******* 6-29 тоотод орших өөрийн гэртээ болон ******* сумын "Хашаат" гэх газар машин дотор 2025 оны 05 дугаар сарын 16-наас 17-ны өдөрт шилжих шөнийн 04 цагаас өглөөний 09 цаг хүртэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.**********г "намайг цагдаад өглөө" гэх шалтгааны улмаас үсдэж чирэх, толгой руу нь олон удаа цохих, хөл, гар руу нь цохиж, өшиглөх, толгойн тус газарт нь гутлаар цохих зэргээр зодож, бүх хувцасыг нь тайлуулж нүцгэлээд шороон дээр чирэх, пивоны саванд шээж уухгүй бол хөлийг нь нэг нэгээр нь хугална гэж айлган сүрдүүлэн шээсээ уулгаж харгис хэрцгий харьцсан, догшин авирласан,

Хэнтий аймгийн ********** сумын 3 дугаар баг ******* 6-29 тоотод орших өөрийн гэртээ болон ******* сумын "Хашаат" гэх газарт 2025 оны 05 дугаар сарын 16-наас 17-ны өдөрт шилжих шөнийн 04 цагаас өглөөний 09 цаг хүртэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.**********г "цагдаад дуудлага өглөө" гэх шалтгааны улмаас үсдэж чирэх, толгой руу нь олон удаа цохих, хөл, гар руу нь цохиж, өшиглөх, толгойн тус газарт нь гутлаар цохих зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэдбаруун нүдний дээд доод зовхи, баруун шанаа, хацар, зуун нүдний доод зовхи дотор булан, баруун бугалга, хэвлий, баруун шуу, баруун сарвуу. баруун бугуйнд цус хуралт, цээж, баруун шилбэнд зулгаралт, толгойн дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дэх заалтад заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Хэнтий аймгийн ********** сумын 3 дугаар баг ****** 6-29 тоотод орших өөрийн гэртээ болон ******* сумын "Хашаат" гэх газар машин дотор 2025 оны 05 дугаар сарын 16-наас 17-ны өдөрт шилжих шөнийн 04 цагаас өглөөний 09 цаг хүртэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч А.**********гийн хүсэл зоригийн эсрэг хувцасын хүчээр тайлж, алгадах, өшиглөх, чирэх, үсдэх, хувцасыг нь хутгаар огтлох зэргээр хүч хэрэглэж, өөрийн эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон мөн бэлэг эрхтнээ хохирогчийн аманд оруулж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.********** нь Хэнтий аймгийн ********** сумын 1 дүгээр баг "Хөөврийн говь" гэх газарт нутаглаж байсан хадам эцэг ****гийн гэрт 2024 оны 11 дүгээр сард гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.**********г үсдэх, өшиглөх, дээлийн бүсээр хоолойг нь боож унагаан ухаан алдуулах зэргээр зодсон,

Хэнтий аймгийн ********** сумын 3 дугаар багт орших оршуулгын газрын орчимд 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.**********г үсдэх, алгадах, толгой руу нь олон удаа цохиж зодон улмаар чихийг нь сэт татна, шонгийн модноос дүүжилж ална гэж харгис хэрцгий харьцсан, догшин авирласан,

Хэнтий аймгийн ********** сумын 3 дугаар баг ******** 6-29 тоотод орших өөрийн гэртээ болон ******* сумын "Хашаат" гэх газар машин дотор 2025 оны 05 дугаар сарын 16-наас 17-ны өдөрт шилжих шөнийн 04 цагаас өглөөний 09 цаг хүртэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А. **********г "намайг цагдаад өглөө" гэх шалтгааны улмаас үсдэж чирэх, толгой руу нь олон удаа цохих, хөл, гар руу нь цохиж, өшиглөх, толгойн тус газарт нь гутлаар цохих зэргээр зодож, бүх хувцасыг нь тайлуулж нүцгэлээд шороон дээр чирэх, пивоны саванд шээж уухгүй бол хөлийг нь нэг нэгээр нь хугална гэж айлган сүрдүүлэн шээсээ уулгаж харгис хэрцгий харьцсан, догшин авирласан,

Хэнтий аймгийн ********** сумын 3 дугаар баг ******** 6-29 тоотод орших өөрийн гэртээ болон ******* сумын "Хашаат" гэх газарт 2025 оны 05 дугаар сарын 16-наас 17-ны өдөрт шилжих шөнийн 04 цагаас өглөөний 09 цаг хүртэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.**********г "цагдаад дуудлага өглөө" гэх шалтгааны улмаас үсдэж чирэх, толгой руу нь олон удаа цохих, хөл, гар руу нь цохиж, өшиглөх, толгойн тус газарт нь гутлаар цохих зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд баруун нүдний дээд доод зовхи, баруун шанаа, хацар, зуун нүдний доод зовхи дотор булан, баруун бугалга, хэвлий, баруун шуу, баруун сарвуу. баруун бугуйнд цус хуралт, цээж, баруун шилбэнд зулгаралт, толгойн дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дэх заалтад заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Хэнтий аймгийн ********** сумын 3 дугаар баг ********* 6-29 тоотод орших өөрийн гэртээ болон ******* сумын "Хашаат" гэх газар машин дотор 2025 оны 05 дугаар сарын 16-наас 17-ны өдөрт шилжих шөнийн 04 цагаас өглөөний 09 цаг хүртэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч А.**********гийн хүсэл зоригийн эсрэг хувцасын хүчээр тайлж, алгадах, өшиглөх, чирэх, үсдэх, хувцасыг нь хутгаар огтлох зэргээр хүч хэрэглэж, өөрийн эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон мөн бэлэг эрхтнээ хохирогчийн аманд оруулж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болох нь:

 

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

2.Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12-р хуудас/,

3.Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-28-р хуудас/,

4.Гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ хийсэн талаарх тэмдэглэл /хх-ийн 159-162-р хуудас/,

5.Хохирогч А.**********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Намайг ********** 5 сарын 05-нд зодоод цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Тэрнээс хойш би уулзахаас зугатаад гэртээ ч хонохгүй 1 нас 2 сартай охинтойгоо гадуур айлаар хоног төөрүүлж байгаад урд шөнө 4 дүгээр сургуулийн урд байх Каргоны зогсоол дээр машинаа байрлуулаад охинтойгоо машиндаа хонохоор шийдсэн. Тэгээд машинаа түгжсэн гэж бодоод унтаж байтал шөнө 03 цагийн орчимд машины маань хаалга онгойгоод хартал ********** зогсож байсан. Тэгээд ааш зан нь хэвийн харьж унтах уу хайраа гэж асуухаар нь тэгье ээ гээд ******** 6-29 тоотод байх гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ оронгуутаа намайг бүх хувцасаа тайл гээд би тайлаад нэг ч хувцасгүй нүцгэн зогсож байтал буйдан руу түлхэж унагаад хацар руу алгадсан, тэгэхээр нь би яаая гэсэн чинь "чимээгүй байгаараа ална шүү хойд айлд хүн байхгүй чамайг сонсохгүй шүү" гэж хэлээд гал тогооны шүүгээн дээрээс хутга аваад гарт ойрхон гээд буйдан дээр тэр хутгаа тавьсан. Тэгээд охин бид хоёр буйдан дээрээ хэвтэж байтал яг миний хажууд хутгаа зоосон. Тэгэхээр нь би айгаад боссон. ********** надаас чиний хувцаснууд хаана байна гээд миний 1 өмдийг хутгаар сийчээд бусад хувцасыг маань бас урах гээд байхаар нь би "боль л доо, битгий л дээ гээд гуйсан чинь больсон. Ер нь намайг тэгэж гуйхаар өөрт нь таалагддаг. ********** хувцасаа тайлаад миний бэлэг эрхтэнийг хөх гээд "чи муу дургүй байгаа юм уу гэхээр нь би зодуулахаас айгаад хүчээр бэлэг эрхтэнийг нь хөхсөн. Дараа нь ********** сайхан ааштай болоод гурвуулаа хөдөө явъя гэж хэлсэн. Тэгээд бид 3 машиндаа суугаад хөдлөөд л гэнэт уурлаад хаазлаад чигээрээ явсан. Тэгээд чи намайг хөдөө явж байна гэж бодож байна уу, би одоо чамайг ална чи муу яасан их цагдаа дууддаг юм гэж хэлээд ********** гүүрний постод цагдаа зогсож байгааг хараад Хийдийн тийшээ яваад буцаад харж байгаад цагдааг дотогшоогоо орсны дараа постоор гарахдаа "чимээгүй байгаарай, цагдаад өгвөл машиныг чинь байхгүй болгоно шүү, угаасаа чамайг цагдаад хэлсэн болохоор гүйцээх гэж би ирсэн юм" гэж хэлээд миний утсыг булааж аваад залгасан дугаарууд шүүгээд, хэн юм гэж асуугаад хариулах бүрт намайг цохиж байсан. Би маникюр хийдэг болохоор над руу үйлчлүүлэгчид маань залгаж цаг авдаг. Замдаа охин маань уйлаад тэр намайг зодсоор байгаад Хэнтий аймгийн төвөөс 20 км зайд аваачсан. ********** хашгираад байсан болохоор охинд маань унтах боломж олдохгүй байсан. Эхлээд машин дотроо миний толгой руу маш олон удаагийн давтамжтай хоёр гараа зангидаж байгаад бөмбөр тоглож байгаа юм шиг хүчтэй цохиод байсан. Тэгэх бүрт нь охин уйлаад л байсан. Дараа нь намайг пиво уу гээд би уухгүй гэсэн чинь чи голоод байгаа юм байна л даа гээд пивоны савандаа шээгээд намайг уу гэсэн. Уухгүй бол хөлийг чинь нэг нэгээр нь хугална шүү гэхээр нь би айсандаа 2,5 литрийн саванд байсан 300 гр орчим шингэнийг бүгдийг нь уусан. Тэндээсээ хөдлөөд ******* сумын Рашаант гэх газарт очоод намайг алгадаад, гараа зангидаж толгой руу цохиод, маш их үс зулгаасан, гартаа ороож байгаад л татаад байсан. Тэгэхээр маш их ус зулгаагдаж унаад намайг халзан болгоно гээд байсан. Тэгээд өмдөө шувтлаад миний бэлэг эрхтэнийг хөх гэсэн тэгэхээр нь би дахиад л зодуулахаас айгаад хүчээр бэлэг эрхтэнийг нь хөхөөд, хүчээр бэлгийн харилцаанд орсон. Дараа нь хальт сайхан ааштай болоод байж байтал хадам ээжийн нөхөр ирсэн. Би машинаас үс сэгсийсэн зодуулсан байдалтай буугаад очтол тэр хүн намайг тоохгүй орхиод явчихсан. Тэгээд явангуут нь ********** миний бүх хувцасыг тайлуулаад шороон дээр чирч унагаад гуя, баруун гар хэсэг рүү өшиглөөд миний гутал тайлагдаад унатал гутлаар маань бас миний толгой хэсэг рүү цохисон. Энэ үед би дотоож ч байхгүй доогуураа бүрэн нүцгэн дээгүүрээ цагаан өнгийн цамцтай байсан. ********** тэгж зодож байгаад буцаад машин руу чирч оруулаад дахиад надтай хүчээр бэлгийн харилцаанд орсон. Охин маань энэ үед жолоочийн сандал дээр унтаагүй хараад сууж байсан. Эсрэг талын суудал дээр нь надтай бэлгийн харьцаанд орсон. Дараа нь дахиад л гэнэт сайхан ааштай болоод миний шороо болсон хувцасуудыг солиулаад надад өөрийнхөө цамцыг өмсүүлээд, тэр газрын доор байх худаг дээр очиж ус уусан. Тэр үед хадам ээж болон Жагаа ах 2 ирээд бид хоёроос юу болсон талаар асуугаад нүүр амыг нь яагаад хаячихсан юм гэсэн чинь ********** яагаачгүй ээ гэж хэлээд бид бүгдээрээ худгаас зүүн урд зүгт 1 км орчим зайд байх хадам ээжийн хөдөө гэрт очсон. Тэгтэл манай хадам ээж Нарангарав яасан цагдаа шүүхээр явж ханадаггүй юм гээд ******* загнасан. Миний нүүрийг хараад ямар аймар болгосон юм гэхээс өөр үг хэлээгүй, сүртэй хүлээж аваагүй. Энэ үед 10 цаг болж байсан. Бүгдээрээ хамт аймгийн төв орохоор болоод би охинтойгоо өөрийнхөө машинд суулгүй хадам ээжийн машинд сууж байтал хөдөлхөөс өмнө ********** ээждээ наадхаа битгий аймгийн төв оруулаарай тэгэх юм бол би шоронд явна шдэ гэж байсан. Тэгээд хөдлөөд явж байгаад хадам ээжээс утсыг нь гуйтал дуугараагүй. Тэгээд би ********** зоог дээр намайг үлдээчих гэж хэлээд бууж үлдсэн. Хадам ээж намайг яагаад үлдэж байгааг асуугаагүй. Би үүрийн 04 цагаас 09 цаг хүртэл зогсоо зайгүй зодуулж, бэлгийн хүчирхийлэлд 3 удаа өртсөн. Бид хоёр гэрлэлтийн баталгаагүй. Анх 2020 онд танилцаж байсан хамт амьдраад 5 жил болж байгаа дундаасаа 2 охин хүүхэдтэй. Анх танилцахад нилээн уудаг залуу байсан. Хүүхэдтэй болоод өөрчлөгдөх болов уу гэж найдаж байгаад өнөөдрийг хүрлээ. 2024 оны 11 сард манай хөдөө гэрт ганцаараа Сэнгүрийн 2 литрийн пиво ганцаараа уугаад гэнэт уурлаад аавын авдранд байсан 0,75 литрийн архийг задалж 2-3 хундага уучихаад би аймаг явлаа гэхээр нь би машинаа авч зугатаад хээр хоносон. Маргааш өглөө нь хөдөө гэртээ очихоосоо айж байгаад арай гэж очтол гэрийн гадаа зогсуут намайг машинаас чирч буулгаад архи нэхээд үсдээд, өшиглөөд, хоолойг маань аавын минь өргөн бүсээр боогоод би ухаан алдаж байсан. Сэрэхэд ********** "Би аймаг явлаа" гээд намайг гэрийн хананаас гар хөлийг маань хүлж орхиод 10-аад минутын дараа ирээд хүлээсийг маань тайлж байсан. Энэ үед хажууд 2 болон 1 настай 2 охин маань байсан. Энэ үйлдлийг тэр эрүүл байхдаа хийж байсан. Дараа нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ******** "*******" ажил дээр нь хүргэж өгөөд би өөрөө найзуудтайгаа ******** очсон. Би уучихсан болохоор машинаа барихгүй гээд ажлын эгчээрээ хүүхдийнхээ цэцэрлэг рүү хүргүүлсэн. Тэнд **********тай таараад тэр хүүхэд бид 2-г аваад такси бариад Тээвэрчдийн 3-2 тоотод байх ээжийнх рүүгээ явсан. Тэндээс ээжийнхээ машиныг аваад хүүхдээ тэнд нь үлдээгээд намайг оршуулгын газар руу авч явсан. Тэгээд тэнд очоод намайг үсдээд цохиод, алгадаад бүх хувцасыг маань урж хаяад левчикний мөрнөөс ээмгийг маань холбоод чихийг маань сэт татна шүү гэж байгаад больсон. Тэнд байсан шонгийн модноос дүүжилж ална гээд намайг толгой руу маш их гараараа цохиж байгаад тайвшраад өөрсдийн машинаа авах гээд Чимдээ найзынх руугаа явсан. Тэнд очоод би цагдаа дуудаад өг гэж найзууддаа хэлээд цагдаа дуудуулсан. Одоо тэр хэрэг нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Энэ явдлаас хойш би **********тай огт уулзаагүй. ...Эхлээд анх гэрт орох үед миний бүх хувцасыг тайлуулаад ********** бас хувцасаа тайлаад миний бэлэг эрхтэнийг хөх гээд чи муу дургуй байгаа юм уу гэхээр нь би зодуулахаас айгаад хүчээр бэлэг эрхтэнийг нь хөхөөд дараа нь энгийн бэлгийн харилцаанд орсон. Дараа нь гэрээс гараад машинтайгаа ********** сумаас гарах гээд урагш явж байхдаа бэлэг эрхтэнээ гаргаад намайг гараараа масажлла гэхээр нь би хэлснийг нь л хийсэн. Дараа нь аймгийн төвөөс 20 км зайд очоод эхлээд намайг зодож байгаад дараа намайг пиво уу гээд би уухгүй гэсэн чинь чи голоод байгаа юм байна л даа гээд пивоны савандаа шээгээд намайг уу гэсэн. Уухгүй бол хөлийг чинь нэг нэгээр нь хугална шүү гэхээр нь би айсандаа 2,5 литрийн саванд байсан 300 гр орчим шээстэй шингэнийг бүгдийг нь уусан. Дараа нь ******* сумын "Хашаат" гэх газар намайг машин дотор зодож байгаад тэгээд ********** өмдөө шувтлаад миний бэлэг эрхтэнийг хөх гэсэн тэгэхээр нь би дахиад л зодуулахаас айгаад хүчээр бэлэг эрхтнийг нь хөхөөд, хүчээр бэлгийн харилцаанд ороод, дахиж зодуулж байгаад ********** миний бүх хувцасыг тайлуулаад шороон дээр чирч унагаад гуя, баруун гар хэсэг рүү өшиглөөд, миний гутал тайлагдаад унатал гутлаар маань бас миний толгой хэсэг рүү цохисон. Энэ үед би дотоож ч байхгүй доогуураа бүрэн нүцгэн дээгүүрээ цагаан өнгийн цамцтай байсан. ********** тээж зодож байгаад буцаад машин руу чирч оруулаад дахиад надтай хүчээр бэлгийн харилцаанд орсон. Тэгэхдээ надад ********** бөгсийг чинь задартал хийнэ хийлгэнэ биз дээ гэхээр нь би за л гэсэн тэгээд бэлэг эрхтэнээ хошногны амсар хэсэгт хүргээд үзүүр нь ороод аймар өвдөөд би болилдоо гээд уйлаад гуйсан. Тэр үедээ цус шүүрээд тэгээд больсон. Тэгтэл Сорзонбаатар бүх хувцасыг чинь урж байгаад бөгсдөнө өө гэх зэргээр сүрдүүлээд дахиад бэлэг эрхтэнээ хөхүүлсэн. Бэлгийн харьцаанд орж байхдаа намайг үсдэж, алгадаж байсан. Би маш их айж байна. Охинтойгоо хамт хамгаалах байранд очмоор байна. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-43-р хуудас/,

6.Хохирогч А.**********гийн дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өмнө нь 2 удаа мэдүүлэг өгсөн. Миний 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлэг өгөхдөө ярьсан зүйл бүгд үнэн. Би 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дахин мэдүүлэг өгөхдөө нөхөр **********ыг бодоод намайг хүсээгүй байхад хүчээр балгийн харилцаанд ёс бусаар орсон асуудлаар нь шалгуулаад яах юм гэж бодож намайг хүчиндсэн асуудал байхгүй гэж ярьсан юм. Үнэндээ бол надтай хүчээр бэлгийн харилцаанд ёс бусаар орсон нь үнэн. Миний нөхөр ********** намайг 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 2024 оны 11 дүгээр сард өдрийн мэдэхгүй байна, 2025 оны 05 дугаар сарын 5, 17-ны өдөр нийт 4 удаа зодсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53-р хуудас/,

7.Шинжээч эмч Д.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч А.**********гийн хошногоны хунигч булчингийн салстад язарсан шинэ урагдал нь бэлгийн харьцаанд орсоны улмаас үүсэх боломжтой. Хохирогч А.**********гийн хошногоны хунигч булчингийн салстад язарсан шинэ урагдал нь өтгөн хатсаны улмаас болон өвчний гаралтай үүссэн байх боломжгүй хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байсан. Эр бэлгийн эс илрэхгүй байх боломжтой. Эмэгтэй хүн арчиж цэвэрлэсэн, усанд орсон эсвэл эрэгтэй хүний дааврийн өөрчлөлт сэтгэл санааны байдал зэргээс шалтгаалж үрийн шингэн гарч байгаач эр бэлгийн эсийн боловсролт байгаа тохиолдолд эр бэлгийн эс илрэхгүй байж болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99-р хуудас/,

8.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Намуунтөгсийн 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 316 дугаартай “...А.**********гийн биед баруун нүдний дээд доод зовхи, баруун шанаа, хацар, зуун нүдний доод зовхи дотор булан, баруун бугалга, хэвлий, баруун шуу, баруун сарвуу, баруун бугуйнд цус хуралт, цээж, баруун шилбэнд зулгаралт, толгойн дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдээс толгойн дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний дээд доод зовхи, баруун шанаа, хацар, зүүн нүдний доод зовхи, дотор булан, баруун бугалга, хэвлий, баруун шилбэ, баруун шуу, баруун сарвуу, баруун бугуйнд цус хуралт гэмтлүүд нь шинэ буюу 1-3 хоногийн дотор үүсгэгдсэн байх боломжтой байна. Баруун бугалганд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтлүүд нь хуучин буюу 3-аас дээш хоногийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нийтдээ буюу бүрдэл хэсгээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 78-79-р хуудас/,

9.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Намуунтөгсийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 317 дугаартай “...А.**********гийн биеэс авсан арчдаснаас эр бэлгийн эс илрээгүй, Хошногоны хунигч булчингийн салстад язарсан шинэ урагдал тогтоогдлоо. Дээрх урагдал нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ДОХ, Тэмбүү, Заг хүйтэн, Трихомониазын халдвар илрээгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 88-89-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч М.**********ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч хохирогч А.**********гийн биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг,

 

- Хохирогч А.**********г байнга зодож чихийг нь сэт татна, шонгийн модноос дүүжилж ална гэж сүрдүүлэх, бүх хувцасыг нь тайлуулж нүцгэлээд шороон дээр чирэх, пивоны саванд шээж уухгүй бол хөлийг нь нэг нэгээр нь хугална гэж айлган сүрдүүлэн шээсээ уулгаж харгис хэрцгий, догшин авирласан, шаналган тарчлаасан шинжтэй үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” гэмт хэрэг,

 

- Хохирогч А.**********гийн хувцсыг нь хүчээр тайлж, алгадах, өшиглөх, чирэх, үсдэх, хувцасыг нь хутгаар огтлох зэргээр хүч хэрэглэж, бэлэг эрхтнээ хохирогчийн аманд оруулж хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангажээ.

 

          Иймд шүүгдэгч М.**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай хэмээн дүгнэв.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 139 дүгээр хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч М.**********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэл тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч М.**********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус зааснаар 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулав.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч М.**********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус зааснаар оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож тус тус нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.**********т оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж тус тус заасан Шударга ёсны зарчим, Эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцсэн хэмээн дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.**********т оногдуулсан ялыг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

3.Гэм хор, хохирлын талаар:

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.**********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх нотариатаар батлуулсан хүсэлт /2-р хх-ийн 2 дугаар хуудас/-т авагдсан байна. Мөн А.********** нь сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.**********ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

         

          4.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч М.********** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ********* овгийн ****** **********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

            2.Шүүгдэгч М.**********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус зааснаар 8 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

           

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан шүүгдэгч М.**********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус зааснаар оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож тус тус нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.**********т оногдуулсан ялыг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.**********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай

           

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.**********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.                                     

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 А.ЭНХБААТАР