| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0328/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/334 |
| Огноо | 2025-12-08 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/334
2025 12 08 2025/ШЦТ/334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0328/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ********* овгийн ******** *******д холбогдох 2539000000402 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.******* нь Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2025 оны 7 дугаар сарын 12-ны өдөр үедээ, согтуугаар ******* ХЭН улсын дугаартай “Mussa” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 1098 дугаартай "Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" шийтгэвэр /хх-ийн 8-10-р хуудас/,
2.Гэрч А.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 7 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн газрын даргын батлагдсан томилгоогоор 24 цагийн үүрэг гүйцэтгэх хугацаанд тухайн өдөр 18 цаг өнгөрч байхад... ******* сумын 4 дүгээр баг хорихын байрны урд талын голын эрэг дээр Musa маркийн ******* ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодоод хүүхэд дайрах гээд байна гэсэн дуудлагын дагуу очиход ...архи уучихсан сууж байсан ингээд хэн тээврийн хэрэгслийг жолоодсон талаар асуухад иргэн Э.******* нь би жолоодсон гэдгээ хүлээн зөвшөөрөөд цагдаагийн байгууллага руу авч ирж үлээлгэхэд др 5,12% согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
3.Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 24-25-р хуудас/,
4.Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 65-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) сар, 6 (зургаа) 4 (дөрөв) хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялд, мөн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийн торгох ялаас биелэгдээгүй үлдсэн 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийн торгох ялын нэг хоногийг 15 (арван тав) нэгж буюу 15,000 (арван таван мянга) төгрөгөөр тооцон 180 (нэг зуун ная) хоногийн хорих ялаар сольж нийт эдлэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 (дөрөв) жил, 6 (зургаа) сар, 4 (дөрөв) хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 (дөрөв) жил, 6 (зургаа) сар, 4 (дөрөв) хоногийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, албан тушаалтан, төрийн байгууллагад хохирол учраагүй тул шүүгдэгч Э.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.******* цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********* овгийн ********** *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) сар, 6 (зургаа) 4 (дөрөв) хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах ялд нэмж, мөн Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/158 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийн торгох ялаас биелэгдээгүй үлдсэн 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийн торгох ялын нэг хоногийг 15 (арван тав) нэгж буюу 15,000 (арван таван мянга) төгрөгөөр тооцож 180 (нэг зуун ная) хоногийн хорих ялаар сольж нийт эдлэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 (дөрөв) жил, 6 (зургаа) сар, 4 (дөрөв) хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Шүүгдэгч Э.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 (дөрөв) жил, 6 (зургаа) сар, 4 (дөрөв) хоногийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР