Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/335

 

2025        12          08                                          2025/ШЦТ/335

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0327/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг,

Хохирогч А.******* /онлайнар/,

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ******* *******д холбогдох эрүүгийн 2539000000427 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь согтуугаар 2025 оны 10 дугаар сарын 07-ны орой 19 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг ****** 20-4а тоотод А.*******тай маргалдаж улмаар түүнийг цохиж зодож биед нь дух, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булан, баруун хацарт цус хуралт, нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд хазагдсан шарх, баруун бугуйнд зөөлөн эдийн няцрал, цээж, баруун хөхөнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.******* нь согтуугаар 2025 оны 10 дугаар сарын 07-ны орой 19 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг ******** 20-4а тоотод А.*******тай маргалдаж улмаар түүнийг цохиж зодож биед нь дух, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булан, баруун хацарт цус хуралт, нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд хазагдсан шарх, баруун бугуйнд зөөлөн эдийн няцрал, цээж, баруун хөхөнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

2.Хохирогч А.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би өөрийн найз болох *******гийнд 2025 оны 10 дугаар сарын 05-нд ******* сум 5 дугаар баг ****** 20-4а тоотод өөрийн охин болох ******* хамт очсон. Тэгээд найзындаа хамт 2 хоносон. 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн орчимд найз *******гийн ах ******** хамт 0,5 граммын Агар архи уусан. Манай хүүхэд, болон *******гийн хүү нар нь хажууд байсан. Бид 3 хамт юм ярьж сууж байгаад ахин "Агар" 0,75 граммын архийг би мөнгийг нь өгч *******гийн ах нь дэлгүүр явж авчирсан. Тэгээд бид хамт архи ууж байгаад найзын ах болох ****** очиж тэндээ үлдсэн архи ууж дуусгаад 19 цагийн орчимд найз *******гийн хамт гэрт нь хүүхдүүдтэйгээ ирсэн. Манай найз ******* нь нилээн согтсон байсан. Тэгээд гэртээ ирээд намайг гэрээсээ хөөгөөд яв гээд байсан. Чамд угаасаа очих газар байхгүй биздээ, нөхөр чинь бараг ирэхгүй биздээ гээд байсан. Тэгэхээр нь би миний очих газартай газаргүй чамд хамаагүй, би явлаа гээд найзынхаасаа хувцасаа янзлаад охиноо аваад гарахдаа миний амьдрал яахав чи өөрийнхөө хүүхдийг хичээ гээд хэлээд гараад явсан. Дөнгөж хашаанаас нь гартал араас гүйж ирээд намайг газар түлхэж унагаагаад үсдсэн. Би болиоч гэтэл болихгүй нүүр маажиж, баруун гарын шуу хэсэгт хазаж надаас салахгүй байсан. Тэгэхээр нь би нүүр рүү нь гараараа самардаж түлхсэн. Тэгээд салахгүй зууралдаад байж байтал хажуу айлын эрэгтэй хүүхэд гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Намайг цагдаа ирсэн хойно нь ******* эргэж гарч ирээд чи яах гэж цагдаа дуудаж байгаа юм гээд ахин үсдэж, газар хоёр гурван удаа мөргүүлсэн. Манай охин миний өвөр дээр сууж байсан юм. Охины минь хажууд намайг үсдэж зодож, гичий янханаар дуудаад орилоод байсан. Миний нүүр хэсэгт олон газар улайж маажуулсан. Одоо миний толгой өвдөж, нүүр хорсож, баруун гар хөдөлж болохгүй өвдөөд байна. Миний цээж хэсэгт бас ******* маажсан байсан. Өөр зовиур байхгүй. *******гийн ээжийнд байдаг эрэгтэй 15 настай хүү байсан. Тэр хүүхэд бид хоёрыг салгасан. ******* миний үснээс зулгааж газар унагаж, нүүр маажиж, баруун гарын шуу хэсэгт нэг удаа хазсан. Надад сэтгэл санааны хохирол тогтоолгох зүйл байхгүй. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

3.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.********** 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “...А.*******гийн биед дух, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булан, баруун хацарт цус хуралт, нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд хазагдсан шарх, баруун бугуйнд зөөлөн эдийн няцрал, цээж, баруун хөхөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт /хх-ийн 30-32-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох” журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч С.******* хохирогч А.*******гийн биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр дух, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булан, баруун хацарт цус хуралт, нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд хазагдсан шарх, баруун бугуйнд зөөлөн эдийн няцрал, цээж, баруун хөхөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

          Иймд шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч С.*******гийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.   

 

            Гурав.Гэм хор, хохирлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын баримт гаргаж өгөөгүй, мөн А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, сорви эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байна.

 

Шүүгдэгч С.******* нь Эрүүл мэндийн даатгалын санд 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөг төлсөн баримт /хх-ийн 71 дүгээр хуудас/-т авагдсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч А.******* нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарч болох эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

          Дөрөв.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч С.******* цагдан хоригдоогүй, шүүгдэгч С.******* нь Эрүүл мэндийн даатгалын санд 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ***** ***** овгийн ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******г 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******д мэдэгдсүгэй.

  

5.Шүүгдэгч С.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч А.******* нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарч болох эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.******* нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч С.******* нь Эрүүл мэндийн даатгалын санд 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ЭНХБААТАР