Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/339

 

2025       12         11                                           2025/ШЦТ/339

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0335/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн ********** *******ид холбогдох 2539005050401 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.*******ийг 2024 оны 06 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар баг Булагийн 22-03 тоотод орших өөрийн эцэг, эхийн гэртээ бусадтай хардаж толгойн тус газарт нь 2-оос 3 удаа цохиж зодсон,

2024 оны 07 дугаар сар буюу Улсын баяр наадмын дараа Хэнтий аймгийн ******** сумын "**********" рашаан сувилалд амраад Хэнтий аймаг руу явж байх үедээ хардалтын улмаас нүүрэн тус газарт нь цохих, хоолойг нь боох, хүзүүг нь маажих зэргээр цохиж зодсон,

   2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар баг Булагийн 22-03 тоотод орших өөрийн эцэг, эхийн гэртээ хардалтын улмаас нүүр хэсэг рүү алгадаж, хоолойг нь боож цохиж зодсон,

2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өглөөний 04 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг *******гийн 35-12 тоотод орших өөрийн гэртээ гэрийн найранд ирсэн хүмүүстэй хардаж нүүрэн тус газарт нь олон удаа алгадаж цохих зэргээр зодож, Редми нөт-8 маркийн гар утсыг нь савж, хуваарьт хөрөнгийг гэмтээж бусдад 140,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 11 дүгээр сард Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг *******гийн 35-12 тоотод орших өөрийн гэртээ нүүрэн тус газарт нь алгадаж хоолойг нь боох зэргээр цохиж зодож "Samsung s-7" маркийн гар утсыг нь савж, хуваарьт хөрөнгийг гэмтээж бусдад 70,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 12 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг *******гийн 35-12 тоотод орших өөрийн гэртээ согтуугаар хоёр гарын гарын бугалга хэсэг рүү цохих, алгадаж унагаах, хоолойг нь боох зэргээр цохиж зодсон,

2025 оны 01 дүгээр сарын сүүлээр Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг *******гийн 35-12 тоотод орших өөрийн гэртээ согтуугаар цохиж зодож "Samsung A-7" маркийн гар утсыг нь савж, хуваарьт хөрөнгийг гэмтээж бусдад 190,000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 03 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг *******гийн 35-12 тоотод орших өөрийн гэртээ согтуугаар нүүрэн тус газарт нь цохиж зодож, "Орро А-10" маркийн гар утсыг газар савж хуваарьт хөрөнгийг гэмтээж бусдад 130,000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг *******гийн 35-12 тоотод орших өөрийн гэртээ согтуугаар уруулнаас нь хазах, түлхэж унагаах зэргээр зодсон,

2025 оны 05 дугаар сарын 13-ны шөнийн 05 цагийн орчимд өдөр Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг *******гийн 35-12 тоотод орших өөрийн гэртээ согтуугаар нүүрэн тус газарт нь цохих, хоолойг нь боох зэргээр цохиж зодож, "Iphone-11 pro" маркийн гар утсыг газар савж хуваарьт хөрөнгийг гэмтээж бусдад 240,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдсан гэх үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.*******ийг 2024 оны 06 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар баг Булагийн 22-03 тоотод орших өөрийн эцэг, эхийн гэртээ бусадтай хардаж толгойн тус газарт нь 2-оос 3 удаа цохиж зодсон,

2024 оны 07 дугаар сар буюу Улсын баяр наадмын дараа Хэнтий аймгийн ******* сумын "********" рашаан сувилалд амраад Хэнтий аймаг руу явж байх үедээ хардалтын улмаас нүүрэн тус газарт нь цохих, хоолойг нь боох, хүзүүг нь маажих зэргээр цохиж зодсон,

        2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар баг Булагийн 22-03 тоотод орших өөрийн эцэг, эхийн гэртээ хардалтын улмаас нүүр хэсэг рүү алгадаж, хоолойг нь боож цохиж зодсон,

2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өглөөний 04 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг *******гийн 35-12 тоотод орших өөрийн гэртээ гэрийн найранд ирсэн хүмүүстэй хардаж нүүрэн тус газарт нь олон удаа алгадаж цохих зэргээр зодож, Редми нөт-8 маркийн гар утсыг нь савж, хуваарьт хөрөнгийг гэмтээж бусдад 140,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 11 дүгээр сард Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг *******гийн 35-12 тоотод орших өөрийн гэртээ нүүрэн тус газарт нь алгадаж хоолойг нь боох зэргээр цохиж зодож "Samsung s-7" маркийн гар утсыг нь савж, хуваарьт хөрөнгийг гэмтээж бусдад 70,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 12 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг *******гийн 35-12 тоотод орших өөрийн гэртээ согтуугаар хоёр гарын гарын бугалга хэсэг рүү цохих, алгадаж унагаах, хоолойг нь боох зэргээр цохиж зодсон,

2025 оны 01 дүгээр сарын сүүлээр Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг *******гийн 35-12 тоотод орших өөрийн гэртээ согтуугаар цохиж зодож "Samsung A-7" маркийн гар утсыг нь савж, хуваарьт хөрөнгийг гэмтээж бусдад 190,000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 03 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг *******гийн 35-12 тоотод орших өөрийн гэртээ согтуугаар нүүрэн тус газарт нь цохиж зодож, "Орро А-10" маркийн гар утсыг газар савж хуваарьт хөрөнгийг гэмтээж бусдад 130,000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг *******гийн 35-12 тоотод орших өөрийн гэртээ согтуугаар уруулнаас нь хазах, түлхэж унагаах зэргээр зодсон,

2025 оны 05 дугаар сарын 13-ны шөнийн 05 цагийн орчимд өдөр Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг *******гийн 35-12 тоотод орших өөрийн гэртээ согтуугаар нүүрэн тус газарт нь цохих, хоолойг нь боох зэргээр цохиж зодож, "Iphone-11 pro" маркийн гар утсыг газар савж хуваарьт хөрөнгийг гэмтээж бусдад 240,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдсан болох нь:

1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

2.Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 62-64-р хуудас/,

3.Мөрдөгчийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 58-61-р хуудас/,

4.Хохирогч Д.*******ийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би 2024 оны 4 сард Хэнтий аймгийн ****** ХХК-д ажиллаж байхдаа анх Х.*******той танилцаад нээх удалгүй жирэмсэн болсон. Бид гэрлэлтээ батлуулж байгаагүй. Бид ******* сумын Булагийн 22-3 тоотод *******ийн аав, ээжийнд хамт амьдарч эхэлсэн. Гэтэл 2024 оны 06 дугаар сараас ******* намайг хардаж миний хоолойг боох, биеийн далд хэсэг рүү цохих зэргээр хүчирхийлж эхэлсэн. Үүнээс хойш сард 3-4 удаа хоолой боох, алгадах, биеийн далд хэсэг рүү гараараа цохих унагаах гэх мэтээр жирэмсэн, нялх биетэй үед маань ч эрүүл, согтуу хамаагүй зоддог байсан. 2024 оны 11 дүгээр сараас хадмуудаасаа тусдаа ******* сумын 3 дугаар баг ******* 35-12 тоотод амьдрах болсон. Тусдаа амьдарсан цагаас эхлэн улам харгис, улам ойр ойрхон давтамжтай болсон. Намайг цохиод, барьсан зүйлээ над руу шиддэг. ******* өөрийгөө ална гээд хутга барьж намайг айлгадаг. 2025 оны 05 сарын 11-ний өдөр би ажлаа тараад харьтал ******* 3 сар гарантай хүүгээ харж байхдаа уучихсан согтуу байж байсан. Тэгэхээр нь би хүүхдээ харж байхдаа уугаад байхдаа яадаг юм гэж уурлаад улмаар бид хэрэлдсэн. ******* гарч яваад маргааш орой нь ирэхээр нь би гадуур явж уулаа гээд дахиад л хэрэлдээд намайг ор руу түлхэж унагаад уруулнаас хазаад, босч ирээд миний утсыг авч зугатаад бид хоёр хашаа тойрч хөөцөлдөж байгаад гэртээ орж ирээд би утсаа арай гэж аваад ээж рүүгээ залгаад цагдаа дуудуулсан. Цагдаа дуудсан сургаар ******* гараад явчихсан. Цагдаагий дуудлба хаагчдыг ирэхээр нь би шалгуулахгүй гэж хэлээд буцаасан. Өнөөдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн үүрээр 05 цагт ******* согтуу ирсэн. Гадаа хэвтээд байхаар нь би гэртээ оруулаад унтуулсан. Тэгээд би 09 цагийн орчимд *******ийн гар утсыг цэнэглэхдээ утсанд нь чаат ирсэн байсныг хараад чатыг нь унштал шинэ фэйсбүүк хаяг нээгээд 3-4 эмэгтэйтэй уулзая гэх мэтээр харилцсан байсан. Би энэ талаар нь *******оос асуутал босч ирээд "Чи ч гэсэн зүгээргүй, явалддаг биздээ" гэж хэлээд миний хацар руу гараараа цохисон тэр үед нь би газар унасан тэгээд бостол дахиад олон удаагийн давтамжтай нүүр рүү маань гараараа манартал цохисон тэр үед нь би гар утсаа аваад ээж ******* руугаа залгаад цагдаа дуудаад өг гээд залгасан гэтэл ******* намайг утсаар яриулахгүй гээд гар утсыг маань булааж газарт савж дэлгэцийг нь хагалсан. Тэгээд намайг орон дээр дарж унагаад хоолой боогоод алгадсан. Хоёр мөр рүү чичилж цохичихоод гэрээс гараад явсан. Гарсных дараа би газарт унасан гар утсаа аваад ээж ********* руугаа дахиж залгаад цагдаа нь яасан бэ гэж асуутал ээж нь дуудсан гэж хэлсэн. Үнэндээ ээж цагдаа дуудаагүй *******ийг айлгасан юм байна лээ. 11 цагийн орчимд ээж маань ирээд миний болон хүүхдийн гэх зүйлсээ бүгдийг нь гэрээс аваад цагдаагийн байгууллагад хандсан. Зодож байх үедээ миний гар утсыг булааж аваад дандаа газарт савж дэлгэцийг нь хагалдаг болохоор надад холбоо барих боломж байдаггүй. Нийт 5 гар утас эвдсэн. Хэд хоногийн дараа гар утастай болох үедээ цагдаад мэдэгдэхээсээ өнгөрсөн гэж бодоод мэдэгддэггүй байсан. Манай хадмууд мэднэ. Би хадам ээж рүү дандаа хэлдэг, зодуулсан зургаа явуулдаг. Хүүдээ хэлье гээд л өөр зүйл хэлдэггүй. Манай ээж ********** мэднэ. Хамт ажилладаг эгч Мааньнэгэн мэднэ. ******* намайг харддаг. Энэ асуудлаас нь болж байнга маргалддаг. Ер нь ******* хүмүүсийн хажууд цайлган мөртлөө түргэн ууртай, уураа захирдаггүй, зодож дуусаад л юу ч болоогүй юм шиг уучлалт гуйдаг, өөрийгөө ална гэж сүрдүүлдэг, архи, согтууруулах ундааны хамааралтай, худалч. Хүүхдээ төрөхөд хүртэл ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р хуудас/,

5.Хохирогч Д.*******ийн дахин 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нь намайг 2024 оны 06 дугаар сараас эхэлж намайг байнга хардаж зодох болсон. 2024 оны 05 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар багийн өрхийн эмнэлэгийн хажууд байх ********* гэх айлд ******* архи уугаад сууж байхаар нь би гаднаас 2 найзтайгаа ортол ******* намайг хардаад гэнэт л чи тэрэнтэй явдаг, энэнтэй явдаг, би үхнэ гээд л намайг хэд хэдэн удаа алгадсан, 2024 оны 06 дугаар эхээр Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг Булаг 22-3 тоотод байх хадмуудын гэрт байж байтал ******* гэнэт л намайг фэйсбүүкийн найзуудтай хардаад хэл амаар доромжлоод миний толгой хэсэг рүү 2 билүү 3 удаа цохисон, 2024 оны 07 дугаар сард наадмын дараахан би гэрийнхэнтэйгээ болон *******ийн хамт Дэлгэрхаан сумын Аварга тосон амралтын газар руу цуг явсан ом. Тэгээд эхний очсон шөнөдөө манай ах эгч нар *******той хамт үүрийн 4, 5 цаг болтол архи ууцгаасан юм. Тэгээд өглөө 6 цагийн үед ******* гэнэт явая гээд байхаар нь би хүүхдээ дагуулаад цуг явсан юм. Тэгээд явж байх замдаа ******* зүгээр байж байгаад л явж байх замдаа намайг хардаад миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиод, хоолой боогоод, хүзүү майжсан тэгж явсаар байгаад аймагт байх гэртээ ирсэн гарт ирээд ямар нэгэн зүйл болоогүй, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ******* архи ууж гэртээ ирээд бас л үндэслэлгүйгээр хардаад миний нүүр хэсэг рүү алгадаад хоолойг боосон, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манайх найр хийгээд манай ажлын хүмүүс ирцгээсэн юм. Тэгээд шөнө ******* манай ажлын хүмүүсийг хүргэж өгөөд шөнийн 4 цагийн үед гэртээ ирээд бас л намайг хардаад нүүр рүү алгадаад, хэд хэдэн удаа цохисон тэгээд уурлаж байгаад амарсан ба тухайн үед би жирэмсэн байсан, 2024 оны 11 дүгээр сард бас л намайг хардаад хэл амаар доромжлоод хэд хэдэн удаа миний нүүр хэсэг рүү цохиод л, хоолой боогоод байсан бас л тэгээд удалгүй ******* тайвшраад л амарцгаасан, 2024 оны 12 дугаар сарын дундуур шөнө согтуу гэртээ орж ирэхээр нь би хоол аягалж өгөөд байж байтал бас л зүгээр байж байгаад л миний 2 гарын бугалга хэсэг рүү цохиод, алгадаж унагаагаад хоолой боож байгаад тайвшраад унтаад өгсөн, 2025 оны 02 дугаар сард бид хоёр үл ялих зүйлээс маргалдсан юм тухай үед ******* эрүүл байсан ба бас л хардаж уурлаад гэрт байсан газыг аваад гэрээ шатааны гээд байсан тэгээд л хутга бариад өөрийгөө ална гэж сүрдүүлээд л байсан, 2025 оны 03 сарын сүүлээр шөнө гэртээ согтуу орж ирээд надтай хэрүүл хийгээд бас л намайг гар болон нүүр хэсэг руу цохиод миний гарт хутга бариулаад намайг ал гээд. Намайг хэл амаар доромжилж, зодчоод удалгүй өөрөө тайвширхаараа юу ч болоогүй юм шиг уучлаарай гээд хэвийн байдалтай болчихдог. Намайг ална гээд миний хоолойг 2 гараараа боодог байсан. Боохдоо намайг ухаан алдуулахгүйгээр хэдхэн секунд хоолой боогоод л болиод байдаг. Хоолой боох үед миний хүзүү хөхрөөд хумсанд нь урагдчихдаг байсан. Цохих алгадах үед нь миний нүд хөхрөөд хацар хавдаж байсан. Би цагдаад огт хандаж байгаагүй. Цагдаа дуудна гэхээр л миний утсыг булаагаад авчихдаг. Намайг ганцаараа байх үед л зодож цохидог...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

 6.Хохирогч Д.*******ийн дахин 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ******* нь архи ууж гэртээ орж ирээд үндэслэлгүйгээр хардаад миний нүүр хэсэг рүү алгадаж мөн миний эзэмшилийн Редми нөт-8 маркийн гар утсыг шидэж ашиглагдахгүй болгосон. 2024 оны 11 сарын дундуур бас л намайг зодоод гар утсыг маань булааж аваад савчихсан. Самсунг галакси с-7 маркийн гар утас байсан. Тухайн утас ашиглагдахаа больсон эвдэрсэн. 2025 оны 03 дугаар сарын сүүлээр бас л намайг зодож миний эзэмшилийн Оппа А-10 маркийн гар утсыг газар саваад ашиглагдахгүй болгосон. 2025 оны 01 дүгээр сарын сүүлээр намайг мөн зодож миний эзэмшилийн Самсунг А-7 маркийн гар утсыг газар савж тухайн утас ашиглагдахгүй болсон. Ер нь бол цагдаа дуудах гээд утсаа гаргаж ирэхээр л булааж аваад газар савж эвдэлдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

7.Гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өмнө нь амьдрал зохиож байсан талаар хүнээс сонсоод суугаад дэмий байх гэж бодож байтал ******* жирэмсэн болчихсон байсан. Өнгөрсөн жил наадмын дараахан охин *******, ******* болон бусад хүүхдүүдтэйгээ хамт *******баян-Улааны рашаан руу явсан. Тэр үед ******* шөнөжин уугаад маргааш өглөө нь явна гэж шалсаар байгаад охиныг минь аваад явсан. Тэр үеэс л би аюултай хүн байна даа гэж харсан. Ер нь хадам хүргэний хувиар ярилцаж байгаагүй ч намайг хүн гэж тоохгүй харааж, хэрэлддэг 2025 оны 05 сарын 13-ны өглөө 09:56 цагт ******* над руу залгаад цагдаа дуудаад өг гэсэн. Би тэгэхээр нь цагдаа дуудчихлаа гэж охин руугаа худлаа хэлсэн юм. Учир нь ******* цагдаа гэх сургаар гараад явчихдаг болохоор гаргах гэж тэгж хэлсэн. Тэгээд *******ийг гараад явсаныг мэдээд ер нь охиноо очиж авъя гээд 11 цагийн үед *******гийн 35-12 тоотод суух охиныхоо гэрт очоод охиныхоо болон зээ хүүгийнхээ гэх бүх зүйлсийг нь аваад цагдаа дуудсан. Дараа нь охиноо Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Би анх 2024 оны 12 дугаар сард охиныг маань зоддогийг мэдсэн. *******ийг манайд ирэх үед нь хүзүү нь улайсан байгааг хараад өөрөөс нь чамайг зодоод байгаа юм уу гэж асуутал үгүй ээ гээд байсан. Тэгэхээр нь хамт байсан жоохон хүүхдээс *******ийг ******* зодсон уу гэж асуутал алгаддаг гэж хэлж байсан. ******* өөрөө огт зоддог гэж хэлэхгүй байсан. Тэр үеэс хойш би охин *******ээ ажиглаад, асуугаад л байсан. Энэ хоёр *******ийн гадуур үүсгэсэн харилцаанаас болж хэрэлдэхэд нь би *******ид уур хүрээд яагаад ингэж байгаа юм гэтэл чамд миний амьдрал хамаагүй" гээд над руу уурласан. Гэтэл 2 хоногийн өмнө миний найз Мааньнэгэн надад охин чинь нөхөртөө байнга зодуулаад байдаг юм байна шдэ гэж хэлэхээр нь би охиноосоо асуухад тийм ээ зодуулдаг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

8.2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 314 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.********** “...Д.*******ийн биед хүзүүнд зулгаралт, зүүн шанаа, цээж, зүүн бугалга, баруун сарвуунд цус хуралт, 2 нүдний зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдсонгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 37-39-р хуудас/,

9.Хөрөнгө Эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн гар утасны эд анги 240,000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 45-51-р хуудас/,

10.Бодит үнэлгээ ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ШД-387 дугаартай дүгнэлт /хх-ийн 70-72-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Х.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч хохирогч Н.*******ийг байнга зодсон, "Samsung s-7", "Samsung А-7", "Орро А-10", "Iphone-11 pro"  маркийн гар утаснуудыг шидэж, дэвсэлж эвдсэн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” зэрэг гэмт хэргүүдийн шинжийг тус тус хангажээ.

 

          Иймд шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

         

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасанГэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Х.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Х.*******ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар буюу Хэнтий аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

Шүүгдэгч Х.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.*******ийн эд хөрөнгөд хохирол учруулсан бөгөөд хохирогчид ...770,000 төгрөгийн төлбөр төлсөн баримт...” хх-ийн 101-102-р хуудаст авагдсан байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

          4.Бусад асуудлын талаар:

          Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******** овгийн ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т тус тус заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т тус тус зааснаар шүүгдэгч Х.*******ид 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Хэнтий аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5.Шүүгдэгч Х.*******ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   10.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХБААТАР