Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2023/03846

 

2023 10 17 184/ШШ2023/03846

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Ж.Лхагвасүрэн би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

: УБ, ******* дүүрэг, 5-р хороо, ******* гудамж, ******* 1 давхарт байрлах ******* ББСБ /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, ******* дүүрэг, 33-р хороо, ******* 5 гудамж 44 тоотод оршин суух ******* овогт *******ын //

 

Хариуцагч: УБ, ******* дүүрэг, 22-р хороо, ******* 5 гудамж 44 тоотод оршин суух овогт // нарт холбогдох

 

зээлийн гэрээний үүрэг 2,148,232 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Ш : нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., О. .


ТОДОРХОЙЛОХ нь:


1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Г., Э. нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 2,148,232 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... ******* ББСБ ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 219050110045 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 3,500,000 төгрөгийг, сарын 2,9 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгдээгүй. Зээлийн гэрээний 7.1.1-т ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 7.1.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7.1.1-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.2.1-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлийн эргэн төлөлтөд нийт 4,866,020 төгрөг төлсөн байна. Иймд 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар хариуцагчийн үндсэн зээлийн үлдэгдэл 518,582 төгрөг, зээлийн хүү 1,353,042 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 270,608 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг нийт 2,148,232 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү ... гэв.


2. Хариуцагч Г., Э. болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан тайлбартаа: ... ******* ББСБ ХХК-аас 2019.05.20-ны өдөр улсын дугаартай автомашинаа барьцаалан 3,500,000 төгрөгийн зээл авсан боловч зээлийн гэрээг дараа нь өгнө, тамга дарагдаагүй байгаа гээд өгөөгүй тул зээлийн гэрээг одоо болтол аваагүй. Зээл төлөлтийг сар бүр төлнө гэсний дагуу төлдөг байсан. 2021 оны 5 дугаар 20-ны өдөр хүртэл 3,065,768 төгрөг төлсөн. 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 1,853,020 төгрөг төлсөн ба нийтдээ 4,896,948 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэгч байгууллагад үндсэн зээл 3,500,000 төгрөгийг хүүгийн хамт нийт 4,896,948 төгрөг болгон төлсөн байхад ямар ч хохиролгүй гэж бодож байна. Зээл авах, төлөх үед дэлхийн болон манай улсын хэмжээнд цар тахлын өвчлөл ихсэж, хорио цээрийн дэглэм тогтож, ажил эрхлэлт бүх байгууллагын үйл ажиллагааг зогсоосон хүнд үе байсан. Монгол улсын Засгийн Газраас аюулт цар тахлын хорио цээрийн дэглэмийг манай улсын хэмжээнд тогтоож бүх банкны зээл төлөлтийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. Гэвч ийм хүнд цаг үед зээлийн хүүг нэмж тооцохгүй байх шийдвэр гарчхаад байхад зээл олгосон байгууллага зээлийн хүү тооцож байсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Зэлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцохгүй байхаар тухайн үед гарсан Засгийн газрын тогтоол, Сангийн яамны журмыг ******* ББСБ ХХК нь зөрчсөн гэж бодож байна ... хариуцагч нараас зээлийн эргэн төлөлтөд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 853,020 төгрөг нийт 1,853,020 төгрөг төлсөн, энэ төлбөрийг эхэлж үндсэн зээлийн үлдэгдлээс хасаж тооцох ёстой байтал нэхэмжлэгч хүүгийн төлбөрөөс эхэлж суутгасан нь буруу ... Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 518,582 төгрөг, хүүгийн төлбөрт 547,535 төгрөг нийт 1,066,117 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй ... гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нотариатын үйлчилгээний мөнгөний тасалбар, зээл, хүүгийн тооцооны баримт, 2019.05.20-ны өдрийн №219050110045 дугаар Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэгч байгууллагын 2020.03.06-ны №0420-0467, 2020.01.27-ны өдрийн №0420-0190 дугаар зээл эргэн төлөлтийн мэдэгдэл, 2022.12.19-ний өдрийн №22/1323 дугаар Барьцаа хөрөнгө хадгалалт, хамгаалалтад авах тухай мэдэгдэх хуудас, 2023.05.23-ны өдрийн №23/456 дугаар Үүрэг гүйцэтгэхийг шаардах тухай, зээлийн мэдээллийн лавлагаа, шуудангийн баримт, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд гаргасан хариуцагч нарын гаргасан хүсэлтүүд, зээлийн дансны хуулга.


4. Хариуцагч талын гаргасан нотлох баримт: Хариуцагч Г.гийн амьжиргааны түвшний 409,679 босго шугамаас доогуурт багтсан талаар ******* дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, ******* дүүргийн 33 дугаар хорооны засаг даргын оршин суух хаягийн талаар тодорхойлолт.

 

ҮНДЭСЛЭХ нь:


1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Г., Э. нарт холбогдуулж үндсэн зээлийн үлдэгдэл 518,582 төгрөг, зээлийн хүү 1,353,042 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 270,608 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг нийт 2,148,232 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 518,582 төгрөг, хүүгийн төлбөр 547,535 төгрөг нийт 1,066,117 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч ... цар тахлын үед үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр тооцож байсан нь үндэслэлгүй ... зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг үндсэн төлбөрөөс хасахгүйгээр хүүгийн төлбөрт тооцож авсан нь буруу ... гэсэн тайлбар гаргаж маргасан.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг тодорхойлбол, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК болон хариуцагч Г., Э. нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зээл, барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 3,500,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээлийн төлбөрийг хүүгийн хамт буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №219050110045 тоот Зээл, Барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

5. Хавтаст хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болох нь тогтоогдож байх бөгөөд үндсэн үйл ажиллагааны хүрээнд хариуцагч нарт мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлж, хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээхээр харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ.

 

6. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, бичгийн гэрээнд хоёр тал гарын үсгээ зурцгаасан, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулсанд тооцох ба гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

 

7. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995/ хуулийн 21 дүгээр зүйлийн 4-д Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 3,500,000 төгрөгийг хариуцагч Г.гийн зээлийн дансанд шилжүүлсэн, хариуцагч зээлийг зориулалтын дагуу ашигласан болох нь зээлийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

8. Зээлийн гэрээнд зээлдэгчээр Г., хамтран үүрэг гүйцэтгэгчээр Э. оролцож, зээлийн үүргийг хамтран хүлээхээр үүрэг хүлээсэн байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь хамтран үүрэг гүйцэтгэгч болох ба хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна.

 

9. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995/ хуулийн 24 дүгээр зүйлийн 3-д зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар хариуцагч нар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр, хүүгийн төлбөр болон гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй, энэ үүрэг нь гэрээний хугацаа дууссан ч хэвээр үргэлжлэх ба зээлийн гэрээний хугацаа дууссан нь хариуцагч нарыг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.


10. Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтөд нийт 4,866,020 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлсөн 1,000,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 853,020 төгрөг нийт 1,853,020 төгрөгийг зээлийн төлбөрөөс суутгахдаа үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн төлбөр гэсэн дарааллаар тооцох ёстой байсан гэж тайлбарласан.

 

11. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4. Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэжээ. Хуулийн дээрх заалтыг үндэслэн тооцож үзвэл хариуцагч нараас зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 2,053,020 төгрөгийн төлбөрийг эхлээд үндсэн зээлийн үлдэгдэл 1,853,020 төгрөгөөс, үлдэх 200,000 төгрөгийг хүүгийн төлбөрийн үлдэгдэл 1,353,042 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй ба хариуцагчийн хувьд үндсэн зээлийн төлбөрт төлөх төлбөргүй харин зээлийн хүүгийн төлбөрт 1,153,042 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

12. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно., талуудын байгуулсан гэрээний 3.3.5-д ... зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хэтэрсэн хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу үндсэн хүүгийн үлдэгдэл 1,153,042 төгрөгийн 20 хувь буюу 230,603 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагч нар нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

13. Мөн Иргэний хуулийн 219 дүгээр 219.1 Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж зааснаар хариуцагч нараас гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь өөрт учирсан бодит зардал болох нотариатын үйлчилгээний төлбөр 6,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй.

 

14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан цар тахлын үед зээлийн хүү тооцсон нь үндэслэлгүй гэх тайлбар, татгалзлыг хүлээн авах боломжгүй ба Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн үйлчлэлд талуудын хооронд байгуулагдсан хэрэглээний зээлийн гэрээ хамаарахгүй байна.

 

15. Иймд шүүх үндсэн хүүгийн үлдэгдэл 1,153,042 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 230,603 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг нийт 1,389,650 төгрөгийг хариуцагч Г., Э. нараас гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 758,587 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

16. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Барьцааны гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулсан боловч нэхэмжлэгч нь энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ба хариуцагч нарын төлөх үлдэгдэл төлбөрийн хэмжээ, нэхэмжлэлийн үнийн дүнг харгалзан барьцааны зүйл болох эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэснийг дурдаж байна.

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 49,322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 37,184 төгрөгийг хариуцагч Г., Э. нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.


115 115.1, 115.2.2, 116, 118 тус тус ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г., Э. нараас 1,389,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгож, үлдэх 758,582 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г., Э. нараас 37,184 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд , гуравдагч этгээд, 뺺, 㺺 наас 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж з дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН