Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар  2026/ШЦТ/11

 

2026        01          02                                          2026/ШЦТ/11

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2026/0012/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч Э.***** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн ********* *****т холбогдох эрүүгийн 2530004820472 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.***** нь согтуугаар 2025 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгийн ***** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Р.*****гийн "эхнэртэйгээ маргалдахаа боль" гэсэнд дургүйцэж улмаар түүнийг заамдан авч, ташиж унагаасны улмаас биед нь зүүн ухархайн дотор ханын хугарал, өнцөг урагдал, хамрын муруйлт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний алимны доргилт, зүүн алимны салст, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч согтуугаар 2025 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгийн ***** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Р.*****гийн "эхнэртэйгээ маргалдахаа боль" гэсэнд дургүйцэж улмаар түүнийг заамдан авч, ташиж унагаасны улмаас биед нь зүүн ухархайн дотор ханын хугарал, өнцөг урагдал, хамрын муруйлт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний алимны доргилт, зүүн алимны салст, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

1.Хохирогч Р.*****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн орчимд Улаанбаатар хотоос Prius- 20 маркийн машинаар сувилагчийн лицензийн шалгалтаа эмнэлэгт хамт ажилладаг 3 эмэгтэйтэй мөн нэг эмэгтэйгийнх нь нөхөр болох Э.*****тай хамт 5-уулаа гараад 18 цагийн үед ***** дүүргийн ******** гол дээр зогсож нөгөө 3 найз эмэгтэйтэй хамт шалгалтад тэнцсэнээ тэмдэглэх гээд түр зогсоод бид 4 сууж пиво уусан. Сүүлдээ жолооч маань уугаад бид нар хоорондоо ярилцаад тэндээ хоноод маргааш гарахаар шийдсэн. Бид 5- уулаа ууж байгаад 01 цагийн үед орчим найз эмэгтэй болох ******* нь нөхөр Э.*****тай маргалдаж эхэлсэн. Бид 3 гэр бүл маргалдаж байна тэгж байгаад больчих байх гээд оролцоогүй. Тэгтэл нөхөр эхнэрийнхээ хацар руу нь алгадсан. Бид нар боль л доо гээд салгаад бид тайвшраад суусан. Дахиад тэр хоёр маргалдаад Э.*****ыг босож ирэхээр нь би "болио хэн хэн нь тайвшир" гээд хэлсэн чинь шууд миний хувцаснаас заамдаж аваад намайг ташиж унагаагаад би яаая писда чи миний нүүр лүү өшиглөчихлөө гэж хэлсэн чинь бүгдийг нь ална гээд ******* эргэж хараад баруун талын хацар руу нь гараараа 1 удаа цохисон. Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

 

2.Гэрч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед би ажлынхаа 3 найзтай Улаанбаатар хот руу шалгалт өгөхөөр явсан юм. Бид нар явахдаа манай нөхөр *****тай хамт машинтай нь явсан. Тэгээд шалгалтаа өгчихөөд Баруун-Урт сум руу ирэх замдаа Багануур дүүргээс наашаа 8-9 километр орчим явж байгаад Хэрлэн голын хажууд хэсэг зогсоод архи, пиво ууцгаасан. Тэгээд бид нар тэндээ хонохоор болсон. Тэгээд уугаад сууж байхдаа хамт байсан жижиг ********* том ******** хоёр хоорондоо маргасан. Тэр үед нь манай нөхөр ***** согтоод машиндаа унтаж байхад нь жижиг Ганцэцэг *****ыг босоод ир гээд татаж босгосон. Тэгэхэд ***** над руу дайраад өшиглөх гэхэд ***** дундуур орж ирээд хөлөнд нь оногдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

 

3.Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.****** 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 347 дугаартай “...Р.*****гийн биед зүүн ухархайн дотор ханын хугарал, өнцөг урагдал, хамрын муруйлт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний алимны доргилт, зүүн алимны салст, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулах эсэх гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.." гэх дүгнэлт /хх-ийн 43-45-р хуудас/,

 

4.Иргэний нэхэмжлэгч С.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч Р.***** нь эрүүл мэндийн даатгалын сангаас 51,030 төгрөгний тусламж, үйлчилгээ авсан байна... Төрийн сангийн данс руу шилжүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.***** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох” журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч Э.***** хохирогч Р.*****гийн биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

          Иймд шүүгдэгч Э.*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.*****ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.*****ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

   Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Э.*****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ. 

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Э.*****т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар буюу Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Гурав.Гэм хор, хохирлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Р.*****гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Э.*****аас хохирогч Р.*****гийн эмчилгээний зардалд 2,200,000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөгийг төлсөн баримт болон мөн хохирогч Р.*****гийн ...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх хүсэлт  ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч Э.***** нь Эрүүл мэндийн даатгалын санд 51,030 (тавин нэг мянга гуч) төгрөг төлсөн баримт /хх-ийн 67 дугаар хуудас/-т авагдсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Дөрөв.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Э.***** цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******** овгийн ******** *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*****т 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*****т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газрын буюу Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5.Шүүгдэгч Э.*****т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суух газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.***** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай

           

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

          

           10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.*****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ЭНХБААТАР