Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2026/ШЦТ/12

 

2026       01          02                                           2026/ШЦТ/12

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2026/0011/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч Б.****** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ********* овгийн ********* ******т холбогдох 2539000700063 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.****** нь Хэнтий аймгийн ****** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах К35 дугаар байрны подволд, 2024 оны 12 дугаар сарын 02- ны өдөр хохирогч Б.******ын Хаан банкны ****** дугаартай данснаас 499,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, түүнд 499,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн ****** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах К35 дугаар байрны подволд Б.******ын гар утсанд байх түүний эзэмшлийн Хаан банкны ****** тоот дансны интернэт банканд буюу кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн системд нэвтэрсэн гэх үйлдлүүдийг прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.****** нь Хэнтий аймгийн ****** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах К35 дугаар байрны подволд, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Б.******ын Хаан банкны ****** дугаартай данснаас 499,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, түүнд 499,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн ****** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах К35 дугаар байрны подвалд Б.******ын гар утсанд байх түүний эзэмшлийн Хаан банкны ****** тоот дансны интернэт банканд буюу кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн системд нэвтэрсэн болох нь:

 1.Хохирогч Б.******ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4-р хуудас/,

2.Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 78-81-р хуудас/,

3.Хохирогч Б.******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...гэртээ байж байхад 12 дугаар сарын 02-ны өдөр...миний өөрийн Хаан банкны ****** дугаарын данснаас 50,000 төгрөг, 49,000 төгрөг, 400,000 төгрөгийн зарлага гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

4.Хохирогч Б.******ын дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн ****** сум 3 дугаар багийн Шинэөндөр хаан хорооллын к35-20 тоотод найз Амгалангийн гэрээс гараад байрны гадаа зогсоол дээр утсаа гээгдүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/,

5.Гэрч О.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд машинаас буухын өмнө ****** утсаа олохгүй байна гээд машинд хайгаад олохгүй байхаар нь миний утсаар өөрийнхөө утас руу залгуулсан тэгэхэд утас нь дуудаж байгаад холбогдохгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

6.Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 34-39-р хуудас/,

7.Мөрдөгчийн харилцах банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 54-р хуудас/,

8.Гэрч Б.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эрлэн сумын 3 дугаар багийн шинэ Өндөрхаан хороолол к35-20 тоотод манай гэрт ирээд хоол идээд гарсан...машинд суухдаа өөрийн гар утсаа гээгдүүлчихлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/,

9. Хохирогч Б.******ын Хаан банкны ****** дугаартай дансны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн орлого, зарлагын хуулга /хх-ийн 47-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

           

Кибер орчин гэдгийг мэдээлэлд хандах, нэвтрэх, цуглуулах, түүнийг боловсруулах, хадгалах, ашиглах боломжийг олгож буй мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчинг хэлнэ гэж тодорхойлсон.

 

Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийн хувьд мэдээллийн систем /интернет банк.../, мэдээллийн сүлжээ /цахим шуудан.../-нд эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр нэвтрэх, танилцах зэргээр хандалт хийсэн байх үндсэн шинжийг агуулах бөгөөд энд тусгай арга хэрэгслээр халдсан байхыг шаардахгүй, нууц түлхүүрийг мэдэж байсан ч хандахыг зөвшөөрөөгүй байхад нэвтэрсэн, танилцсан үйлдлээр төгсдөг онцлогтой.

Харин хулгайлах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг олж авах санаа сэдэл анхнаасаа үүсэж чиглэсэн, эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууц, далд сэм аргаар идэвхтэй үйлдэл хийж өөртөө авч захиран зарцуулах бололцоо бүрдүүлсний улмаас Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх шинжийг агуулдаг.

Интернет банк хэрэглэгч нь тухайн мэдээллийн системд агуулагдсан хувийн мэдээлэл, орон зайг эзэмших эрхтэй, өмчлөгч, эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Бусдын эзэмшлийн интертнет банкинд зөвшөөрөлгүйгээр хандан, дансанд нууцаар нэвтрэн орж гүйлгээ хийсэн үйлдлээр бусдын мэдээлэл эзэмших эрх болон эд хөрөнгө өмчлөх эрх давхар зөрчигдөнө.

Хохирогч Б.******ын эзэмшлийн интернет банкинд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, мөнгийг захиран зарцуулсан үйлдэл нь хулгайлах болон кибер орчинд хууль бусаар халдах гэсэн хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан байна.

 

Иймд шүүгдэгч Б.******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийн системд нэвтэрсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Нэг талаас амар хялбар аргаар мөнгө олох санаа сэдэл, нөгөө талаас хувийн мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт сул, хайхрамжгүй харилцаа хандлага зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болжээ.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийн системд нэвтэрсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

           

Шүүгдэгч Б.******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “... хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэх хэсэг, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Б.******т 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            3.Гэм хор, хохирлын талаар:

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.******т 499,000 (дөрвөн зуун ерэн есөн мянга) төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь 300,000 (гурван зуун мянга) төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.******аас 199,000 (нэг зуун ерэн есөн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.******т олгуулж шийдвэрлэлээ.

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ... 17.1 дүгээр зүйлд /Хулгайлах/…-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж тус тус хуульчилжээ.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.****** нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн нөхөн олговрыг шинжээчийн дүгнэлтээ гаргуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

          4.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 36.2, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ********* овгийн ******** ******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийн системд нэвтэрсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Шүүгдэгч Б.******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “... хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэх хэсэг, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Б.******т 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.******т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.****** оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.****** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

6.Шүүгдэгч Б.******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.******аас 199,000 (нэг зуун ерэн есөн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.******т олгосугай.

 

9.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.****** нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцийн хор уршгийн нөхөн олговрыг шинжээчийн дүгнэлтээ гаргуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

10.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.****** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.                                     

                                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               А.ЭНХБААТАР