| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 171/2013/0441/и |
| Дугаар | 437 |
| Огноо | 2013-04-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2013 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2013/0441/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, Майхантын ** тоотод оршин суух Б*** овгийн Ж.Н*** /РД:****, утас: **** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын Засаг даргын Тамгын газар / Б.Б***утас: **** /-т холбогдох
Дархан сумын Засаг даргын Тамгын газрын 2013 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 23 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Дархан сумын ЗДТГазрын Мэргэжлийн хяналтын албаны үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Н***, хариуцагчийн төлөөлөгч Б.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Үйлчлэгч Ш.О***тэй ажлын цагаас болж маргалдаад хуулийн дагуу цагдаад өгсөн боловч гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй, бэртэл гэмтэлгүй тул эрүү үүсгэхээс татгалзаж хэрэгсэхгүй болгосон тул Тамгын газрын даргын ажлаас халсан асуудлыг хуулийн дагуу шалгаж ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ
Хариуцагч Сумын засаг даргын Тамгын газрын дарга Б.Б*** шүүхэд ирүүлсэн тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.
Ж.Н*** нь Дархан сумын ЗДТГ-ын жижүүрээр ажиллаж байх хугацаандаа удаа дараа ёс зүйн алдаа гаргаж байсан бөгөөд сумын ЗДТГ-ын 2012 оны 125 дугаар тушаалаар 2 сарын үндсэн цалинг 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан. 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тус сумын ЗДТГ-ын үйлчлэгч Ш.О***тэй маргалдан, хэрэлдэж зодолдсон нь төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, төрийн үйлчилгээний стандарт, Дархан сумын ЗДТГазрын Хөдөлмөрийн дотоод журмын зөрчсөн үйлдэл байсан тул ажлаас халсан болно гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Н***гийн Дархан сумын Засаг даргын Тамгын газрын 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 23 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Дархан сумын ЗДТГазрын жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Ажилтан Ж.Н*** нь Дархан сумын ЗДТГазарт жижүүрийн үүрэг гүйцэтгэж,
Шийдвэр/2013/ онцгой ажиллагааны туха
байнгын ажлын байранд ажиллаж байсан ажилтан байна.
Хариуцагч Ажил олгогч Дархан сумын ЗДТГазар нь ажилтан Ж.Н***тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3-т Сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдол гэдэгт дотоод журамд заасан нөхцөл гэж тодорхойлсон байна.
Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчилийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчилийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх ёстой бөгөөд ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ирүүлээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй аатлаа ажилтныг ажил, үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд ажилтан нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтантай эрх зүйн байдал нь адил байх учиртайг дурьдаж байна.
Дархан–Уул аймгийн Дархан сумын Засаг дарргын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмын 14-т Сахилгын шийтгэл оногдуулах талаар тогтоосон бөгөөд 14.5-д календарийн жилийн дотор 2 удаа сахилгын шийтгэл авбал давтан гэж үзнэ гэсэн бөгөөд хариуцагчийн тайлбарт дурьдсан ... сумын ЗДТГ-ын 2012 оны 125 дугаар тушаалаар 2 сарын үндсэн цалинг 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан тул давтан зөрчил гэж ажлаас халсан гэсэн нь үндэслэлгүй байна.
Ажилтан Ж.Н***г ... сумын ЗДТГ-ын 2012 оны 125 дугаар тушаалаар 2 сарын үндсэн цалинг 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан... гэж тайлбарлаж байгаа ч дээрхи тушаалыг шүүхэд ирүүлээгүй тул давтан гаргасан зөрчлүүдийн хугацааг тооцох боломжгүй буюу өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс хэтрээгүй байх гэсэн хугацааг хэдийнээс тоолж эхлэх нь тодорхойгүй тул 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр сумын ЗДТГ-ын үйлчлэгч Ш.О***тэй маргалдан, хэрэлдэж зодолдсон гэх зөрчил нь давтан зөрчил гэж үзэх боломжгүй байна.
Мөн Дархан–Уул аймгийн Дархан сумын Засаг дарргын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлд ажилтны хориглох зүйлийн жагсаалтыг гаргасан бөгөөд 15.6-д ... ажилтан нартай зүй зохисгүй харьцах, хэл амаар доромжлох орилж хашгирах ... гэсэн хориглосон зүйлийг ажилтан Ж.Н*** гаргасан боловч энэ нь мөн журмын 16-д заасан ... ноцтой зөрчилд тооцогдохооргүй байна.
Иймд Дархан сумын Засаг даргын Тамгын газрын 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 23 тоот тушаалын Ж.Н***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, түүнийг Дархан сумын ЗДТГазрын жижүүрийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Дархан сумын Засаг даргын Тамгын газрын 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 23 тоот тушаалын Ж.Н***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, түүнийг Дархан сумын ЗДТГазрын жижүүрийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар зохигчид тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ