| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2022/03602/и |
| Дугаар | 184/ШШ2023/00229 |
| Огноо | 2023-01-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2023/00229
2023 01 09 184/ШШ2023/00229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Ж.Лхагвасүрэн би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
: УБ, ******* дүүрэг 7-р хороо, 15 ******* 23 байр 84 тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, ******* дүүрэг 19-р хороо, ******* ******* ******* байр 7/2 тоотод оршин суух овогт ийн //-т холбогдох
орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн,
орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгож, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Ш : нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчийн өмгөөлөгч Б., Л. .
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.*******ас хариуцагчийг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
... ******* дүүрэг 19-р хороо, ******* ******* ******* байр 7/2 тоот 49.9 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр 2019 оны 3-р сарын 11-ний өдөр улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Хамтран амьдрагч Б.д орон сууцны илүү түлхүүр байсан. М.*******ас зөвшөөрөл авахгүйгээр 2020 оны 8-р сараас эхлэн өнөөдрийг хүртэл хууль бусаар хариуцагчийг амьдруулж байна. Тухайн байдлыг мэдээд хэний зөвшөөрлөөр амьдарч байгааг хариуцагчаас тодруулахад Б.н ахын найз гэх хүнээс авах авлагатай гэж хэлсэн. Орон сууцыг суллаж өгөхийг удаа дараа шаардсан боловч үл тоон өнөөдрийг хүртэл хууль бусаар оршин сууж байна. Энэхүү шалтгааны улмаас М.******* нь өнөөдрийг хүртэл өөрийн өмчлөлийн орон сууцаа эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн ... Иймд ******* дүүрэг 19-р хороо, ******* ******* ******* байр 7/2 тоот орон сууцыг хариуцагч Г.ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү ... гэв.
2. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... аавын минь гал голомт, миний төрж өссөн гэр орон учраас тухайн орон сууцыг худалдан борлуулах хүсэл сонирхол байхгүй, бусдад худалдах талаар аливаа байдлаар зар мэдээ оруулаагүй. Миний хувьд нурууны гэмтлийн улмаас тухайн орон сууцандаа очоогүй бөгөөд цоожтой, эзгүй байгаа гэсэн бодолтой байж байгаад очиж үзтэл үл таних хүн амьдарч байсан, гайхаад асуутал өөс мөнгөний авлагатай, мөнгөө автал уг орон сууцанд амьдарч байгаа гэж хэлсэн ... миний хамтран амьдрагч Б.Бат-ирээдүй нь өөрийн давуу байдлыг ашиглан надад хэлэлгүй өөрийн хамаатны ах Даваадорж болон түүний найз нартай үгсэн хуйвалдаж миний өмчлөлийн орон сууцыг худалдсан мэтээр тохиролцож мөнгийг хувьдаа болон бусад хүмүүс хуваан авсан байгааг олж мэдлээ ... уг орон сууцыг өөрийн эцэг *******аас өв залгамжлалаар авсан, түүний хуваарьт хөрөнгө тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн агуулга нь иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардаж байна. Энэхүү хуулийн зохицуулалт нь зөвхөн хууль бус эзэмшлээс шаардах эрх зүйн зохицуулалттай. Нэхэмжлэлийн шаардлага дээр дурдсанаар 2020 оны 8 дугаар сараас 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүртэл буюу 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хэн амьдарч байсан болон өмчлөх эрх нь ямар байдлаар зөрчигдөж байгаа гэдгийг огт мэдээгүй, сүүлд мэдсэн гэж ярьдаг. Энэ нь худал учир хамтран амьдрагчаас нь тодорхой хэмжээний мөнгө данс руу нь орсон. Мөн тухайн байрны мөнгөнөөс Тоёота Сай маркийн авто машин авсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г. өөрийн дүү н. болон түүний найз Б. нарын зуучлалаар М.*******ас орон сууцыг худалдаж аваад төлбөрийг шилжүүлсэн. М.*******, Г. нар шууд харилцан уулзалдаагүй. М. хамтран амьдрагч Б.Бат-ирээдүй, нарын зуучлалаар худалдан борлуулсан. Иймд бусдын өмчлөлийн эд хөрөнгөд хууль бусаар амьдарсан зүйл огт байхгүй, тухайн хүнийг амьдарч байгааг мэдэж байсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр батлагдана. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэв.
4. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... би өөрийн нагац дүү болох Г.т 50 сая төгрөгт амьдрах байр авах тухай ярьсан бөгөөд 2020 оны 8 дугаар сард нь түүний эхнэр М.******* гэх хүмүүстэй уулзаж ******* дүүрэг 19-р хороо, ******* ******* ******* байр 7/2 тоот орон сууцыг худалдан авахаар , ******* нартай тохиролцсон юм. Худалдан авсан байрны эхний төлбөр 10 сая төгрөгийг 2020.09.01-ний өдөр Хаан банкны данснаас н Хаан банкны дансанд, 2020.09.11-ний өдөр 10 сая төгрөгийг ы Голомт банкны данснаас ын Голомт банкны дансанд, 2020.10.29-ний өдөр 10 сая төгрөгийг ийн Голомт банкны данснаас ын Голомт банкны дансанд, 20*******.02.08-ны өдөр 5 сая төгрөгийг ийн Хаан банкны данснаас н Хаан банкны дансанд, 20*******.03.05-ны өдөр 5 сая төгрөг Хаан банкны данснаас ХХК-ийн Хаан банкны дансанд тус тус шилжүүлж, нийт 50,000,000 төгрөг шилжүүлсэн. Уг төлбөрийг өөр өөр хүний нэрийн дансанд шилжүүлэхдээ нэхэмжлэгч М. хамтран амьдрагч н хүсэлтээр шилжүүлсэн болно. Иймд ******* дүүрэг 19-р хороо, ******* ******* ******* байр 7/2 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Г. миний бие мөн болохыг тогтоож, уг үл хөдлөх хөрөнгийг миний нэр дээр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү ... гэв.
5. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: ХХК-ийн гаргасан ажил байдлын тодорхойлолт, цахим иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн № дугаартай гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй талаар лавлагаа.
4. Хариуцагч талын гаргасан нотлох баримт: Голомт, Хаан банкны мөнгөн шилжүүлэг, мемориалын баримт /хх 43-47/.
5. Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт: гэрч Б., Г. нарын мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк дахь нэхэмжлэгч М. эзэмшлийн дансны дэлгэрэнгүй хуулга.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Г.т холбогдуулан хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгож, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
3. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн хүн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг баталгаатай эдэлнэ гэж заасан бөгөөд хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх, түүний хамгаалалт, зөрчигдөх байдлаас урьдчилан сэргийлэх журмыг Иргэний хууль болон холбогдох бусад хуулиудаар нарийвчлан зохицуулсан байдаг.
5. Тухайлбал Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч өмчлөлийн зүйлээ аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заажээ.
6. Нэхэмжлэгч М.*******ас ... өөрийн эцгээс өв залгамжлалаар шилжүүлж авсан ... бусдад зарж борлуулах хүсэл зориг байгаагүй, хууль ёсоор өмчилж байгаа ... гэх үндэслэлээр хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн эсэх, хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь хөдөлбөргүй нотлогдож, тогтоогдсон байх шаардлагатай.
7. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д эд хөрөнгө өмчлөх эрх нь хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж тус тус заасан.
8. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн № дугаар гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрч Б.н ... ааваас нь М.*******д өв залгамжлуулж үлдээсэн байр ... гэх мэдүүлэг болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэлийн зүйл болох ******* дүүргийн 19-р хороо, ******* ******* ******* байр, 7/2 тоот хаягт байршилтай 49.9 м.кв талбайтай, нэг өрөө, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууц нь нэхэмжлэгчид эцэг гийн *******аас өв залгамжлалын журмаар шилжиж ирсний дагуу тэрээр 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.
9. Хөрөнгийг чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрх хуулиар зөвхөн өмчлөгчид олгогдсон бөгөөд өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур, түүний зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулах, захиран зарцуулах аливаа үйлдэл нь хуульд зааснаар хүчин төгөлдөр бус юм.
10. Хариуцагч Г. маргаан бүхий орон сууцанд 2020 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй ба хариуцагчаас нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ... нэхэмжлэгч болон Б. нартай орон сууцыг худалдан авахаар тохиолцож, 50 сая төгрөгийг н хүсэлтээр шилжүүлсэн ... тайлбарласан.
11. Иргэний хуульд хуульд бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэхээр заасан. Гэтэл талуудын хооронд орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхтэй холбоотой аливаа хэлцэл, гэрээ бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт тус тус зааснаар өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзэхгүй.
12. Хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрч Б.н ... орон сууцыг 50 сая төгрөгөөр зарах боломж байна гэхэд М.******* зөвшөөрсөн, тэгээд Г.т зарсан ... ийн данснаас миний данс руу 4 удаа гүйлгээ хийгдэж, үлдсэн 10 сая төгрөг нь Даваадоржоос орсон. Нийт 50 сая төгрөг авсны 20 сая төгрөгийг өөрийн данснаас М. данс руу 10 сая төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийсэн, бэлэн мөнгөөр 12 сая төгрөг өгсөн, үлдсэн 18 сая төгрөгийг би хувьцаанд ашиглаж алдсан ... , гэрч Г. ... би Б.тэй төлбөрийг нь хувааж төлье, төлж дууссаны дараа гэрчилгээг нь шилжүүлье гэсэн тохиролцоог хийсэн ... 50 сая төгрөгөөр тохиролцож, болон түүний өгсөн дансанд 40 сая төгрөг, 10 сая төгрөгийг , Даваадорж хоёрын тооцоонд тооцож өгсөн ... гэх мэдүүлэг, хариуцагч Г.ын ... төлбөрийг өөр өөр хүний дансанд шилжүүлэхдээ нэхэмжлэгч М. хамтран амьдрагч Б.н хүсэлтээр шилжүүлсэн ... гэх тайлбараар орон сууц худалдах худалдан авах талаар хэлцэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд бус харин хариуцагч болон Б. нарын хооронд хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
13. Түүнчлэн нэхэмжлэгч М.******* болон Б. нарын хувьд хамтын амьдралтай байсан, гэрлэлтийн бүртгэлгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн зүйл болох орон сууцыг тэдний дундын хөрөнгө гэж үзэхгүй бөгөөд өмчлөгч орон сууцны захиран зарцуулах эрхийг Б.д хуульд зааснаар болон хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
14. Иргэний хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1 Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө, мөн хуулийн *******1.2. Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэжээ.
15. Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан тохиолдолд орон сууцны үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүснэ. Хариуцагч нь худалдах худалдан авах гэрээний төлбөрт 50,000,000 төгрөг төлсөн гэх тайлбартайгаа холбогдуулж Г.өөс Э.т 2020.10.29-ний өдөр 10,000,000 төгрөг, Д.аас Б.д 2020.09.11-ний өдөр 10,000,000 төгрөг, Г.өөс Б.д 20*******.02.08-ны өдөр 5,000,000 төгрөг, Б.д 2020.09.01-ний өдөр 15,000,000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлэг, гүйлгээний баримтыг нотлох баримтаар гаргасан. Гэвч эдгээр баримт нь өөр өөр этгээдээс өөр өөр этгээдэд мөнгө шилжүүлсэн баримт байх ба хариуцагчаас худалдах худалдан гэрээний төлбөрийг нэхэмжлэгчид төлсөн буюу орон сууцны төлбөрийг Б. болон бусад этгээдээр дамжуулж хүлээлгэн өгсөн гэх түүний тайлбарыг бүрэн нотлохгүй байна.
16. Түүнчлэн М. Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансны хуулгаар 20*******.07.20-ны өдөр 20,000,000 төгрөг Б.гээс шилжиж орсон нь тогтоогдож байх боловч энэ нь хариуцагч Г., нэхэмжлэгч М.******* нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, цаашлаад хариуцагчаас гэрээний төлбөр төлсөн гэх үйл баримтыг нотолж чадахгүй байна.
17. Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн ******* дүүргийн 19-р хороо, ******* ******* ******* байр, 7/2 тоот хаягт байршилтай 49.9 м.кв талбайтай, нэг өрөө, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцыг хариуцагч Г. хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх ба түүнийг худалдах худалдан авах гэрээний дагуу орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэл тогтоогдохгүй байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгож, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 200,000 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 129,800 төгрөгийг буцаан олгож, хариуцагчийн төлсөн 407,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* дүүргийн 19-р хороо, ******* ******* ******* байр, 7/2 тоот хаягт байршилтай 49.9 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцыг хариуцагч Г.ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******д холбогдуулж хариуцагч Г.ын гаргасан орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгож, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М.*******ас 200,000 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 129,800 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Г.ын төлсөн 407,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН