| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2026/0051/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/42 |
| Огноо | 2026-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.М |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2026/ШЦТ/42
2026 01 20 2026/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2026/0051/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг,
Хохирогчийн өмгөөлөгч Б.*********,
Шүүгдэгч Ц.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн ********** ********т холбогдох эрүүгийн 2539003340239 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.********ыг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн орчимд Хэнтий аймгийн ******** сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах ******** төвийн гаднаас дайвар ачаагаа хүлээн авахаар ирсэн Д.********тай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Д.******** нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа цохиж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, духны баруун дээд хэсэг, баруун сарвууны эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 08 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө ******** дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "********"-н гадна хохирогч Э.********тэй хэрүүл маргаан хийж улмаар түүний доод зовхи цус хуралт, баруун шанаанд зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгний тойгны даруулган холбоос, урд чагтан холбоосны суналт, хаван дунд чөмөгний ясны дотор булууны хэмт эдийн хаван, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.********ыг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн орчимд Хэнтий аймгийн ******** сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулах ******** төвийн гаднаас дайвар ачаагаа хүлээн авахаар ирсэн Д.********тай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Д.******** нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа цохиж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, духны баруун дээд хэсэг, баруун сарвууны эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 08 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө ******** дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "********"-н гадна хохирогч Э.********тэй хэрүүл маргаан хийж улмаар түүний доод зовхи цус хуралт, баруун шанаанд зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгний тойгны даруулган холбоос, урд чагтан холбоосны суналт, хаван дунд чөмөгний ясны дотор булууны хэмт эдийн хаван, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/,
2.Хохирогч Д.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн ******** сумын 5 дугаар багт эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өглөөний 10 цагт Хэнтий аймгийн ******** сумын 2 дугаар багт ******** гадна талаас хотоос ирсэн ачаагаа авахаар цагаан өнгийн ******** ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр очиж карго авах гэсэн юм гэхэд надад хандан хүлээж бай гэсэн. Ингээд хэсэг хүлээж харж байгаад удаад байхаар тухайн хүнд хандан ямар удаан юм бэ? Би яараад байна гэхэд тухайн автомашины хажуу талын цагаан өнгийн авто машинаас эрээн өмдтэй ******** гэх залуу бууж ирэн надад хандан чи яагаад байгаа юм? Байж бай гэдэг шалтгаанаар бид хоёр хоорондоо маргалдаж. Тэгээд бид хоёр зодолдох үед ******* миний нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон. Ингээд тухайн цохилтоос болж миний хамар гэмтэж цус гарсан. Удалгүй цагдаа саргийлэх ирсэн. Тийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
3.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.********** 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 165 дугаартай “...Д.******** биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, духны баруун дээд хэсэг, баруун сарвууны эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 29-31-р хуудас/,
4.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 140-р хуудас/,
5.Хохирогч Э.********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 06-07-ны шилжих шөнө би Хэнтий аймгаас өөрийн ********* ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 4 хүн аваад Улаабаатар хотод 22 цагийн үед ирсэн. Би тэнгэр худалдааны төвийн хаашаан дотор хүмүүсээ буулгаад зогсоолд машинаа тавиад зогсож байхад ******** хүрч чирээд хэзээ ирэв гэж надаас асуусан. Тэгсэнээ надад нэг дайвар байна та авах уу гэж хэлсэн. Би өнөөдөр явахгүй болохоор аваагүй. Тэгээд ******** Сүхбаатарын жолооч ****** гэх залуугийн машинд ороод суусан. Би гадаа дайвар цуглуулаад зогсож байхад Хэнтийн жолооч ****** хүрээд ирсэн. Тэгээд сайн явж ирсэн үү гээд ойр зуурын ******** энүүгээр сонин юу байна гэхээр би ******** ****** машин утсаараа тоглоод их мөнгө хожсон гэж байна гэж хэлсэн. Тэгээд ****** бид хоёр ******* машинд очсон. Тэгсэн ******** надад хандан ахаа карт чинь байна уу би дансанд чинь 150.000 төгрөг хийчяа та хэдэн пиво аваад ирээч гэхээр би мөнгийг нь аваад пивонд явсан. Тэгээд буцаж ирээд ******* машин сууж ******** ******, ******* бид нар пиво уусан. Би 2, 3 пивонаас нь 2,3 уусан. Тэгээд байж байхад Сүхбаатар аймгийн залууг ******** дуудаж би өнөөдөр тоглож байна чамд мөнгө байна уу дансаа шалгуул гээд дансанд нь байсан 79.000 төгрөгийг над руу шилжүүл гэж дээрэлхсэн. Би ********т хандаж чи шөнө орой ирсэн хүүхдийг яах гээд байгаа юм гээд нөгөө залууг яв гэж хэлээд явуулсан. Тэгээд Дорнод аймгийн нэг залуу ******** хоорондоо юм ярьж байгаад нөгөө залуутай муудсан. ****** машинд бид хэд суугаад байж байхад ******** урд суудал дээрээс эргэж хараад ********* чи муу одоо яагаад байна гэж хэлээд над руу дайрч зүүн нүд рүү нэг удаа, зүүн чих рүү мөн нэг удаа, тонгойсон чин гэнэт уяа гаргаж ирээд миний хоолойг хоёр ороогоод намайг боосон. Би ухаан балартаад боолтоос нь чи ай гэж гарсан. Хажууд сууж байсан ******, ****** хоёр надад туслаагүй. Би машины хаалга нэгээд зугатаасан. Тэгээд би тус хашаанд байдаг зоогийн газрын довжоо дээр буугаад нүүрнээс гарсан цусаа шалбаагны усаар угааж байхад ******** замын хашлаганы төмөр өргөөд над руу шидсэн. Би зугатаах гээд эргэхэд зүүн хөлний өвдөгөнд оносон. Тэгээд унаад ба босоод тэр чигтээ зугтаасан. Тэнгэрийн хашаанаас гарч яваад нуугдаж байгаад хүн харж байгаад машиндаа очиж унтсан тэгэхэд үүр цайж байсан. Би цагдаагийн газар ирээд гомдол гаргасан. Миний чих өвдөж байгаа ********т цохиулсанаас хойш сонсгол муу болсон. Би бодит хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна. Сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 144-145, 147, 149-р хуудас/,
6.Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.******** 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 10292 дугаартай “...Э.********ийн зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн нүдний доод зовхи цус хуралт, баруун шанаанд зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгний тойгны даруулган холбоос, урд чагтан холбоосны суналт, хаван дунд чөмөгний ясны дотор булууны хэмт эдийн хаван, өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын дагуу 3,1,1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 161-163-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.******** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох” журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон буюу шүүгдэгч Ц.********ын хохирогч Д.Эрдэнэбат, Э.******** нарын биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Ц.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.********ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 185 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ц.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.********т оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.
Гурав.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.*********, Э.******** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Э.******** нь “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..., мөн сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.********аас хохирогч Д.******** эмчилгээний зардалд төлөгдсөн 35,396 (гучин таван мянга гурван зуун ерэн зургаа) төгрөгийг, хохирогч Э.********ийн эмчилгээний зардалд төлөгдсөн 20,000 (хорин мянга) төгрөгийг тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Дөрөв.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.******** нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн ****** ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.********ыг 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.********т оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.********т мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ц.********т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.********аас хохирогч Д.******** эмчилгээний зардалд төлөгдсөн 35,396 (гучин таван мянга гурван зуун ерэн зургаа) төгрөгийг, хохирогч Э.********ийн эмчилгээний зардалд төлөгдсөн 20,000 (хорин мянга) төгрөгийг тус тус гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлсүгэй.
8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.******** цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.