| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 171/2013/0462/и |
| Дугаар | 448 |
| Огноо | 2013-04-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2013 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 448
МОНГОЛ УЛСЫН НЭИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0462/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дүгээр хороолол, ** байр ** тоотод оршин суух Н.С*** / РД: ****, утас:**** /
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дугаар хороолол, **2 дугаар байр ** тотод оршин суух Х***овгийн Ч.Б*** /РД: ****, утас: **** /
783 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв .
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.С***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Б*** комьютер, дагалдах хэрэглэлтэй нь 250.000 төгрөгт тооцон зээл авч хүүг 6 хувиар тооцсон боловч одоог болтол төлөөгүй тул үнэ 435 000 төгрөг, савхин дээлний үнэ 98 000 төгрөг бүгд 783 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Шүүхэд нэхэмжлэл өгсөнөөс хойш нэг удаа уулзахад ... би таны ажил дээр очье, би төлнө энэ утсаар сануулаарай гээд **** дугаар өгсөн. Шүүх хуралдааны өмнө ярихад би хотод байна, орой очоод таньтай уулзана би мэдэж байгаа гэж хэлсэн. Иймд хариуцагчийн оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.С***гийн хариуцагч Ч.Б***д холбогдуулан 783 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Ч.Б***д нэхэмжлэлийн хувийг 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гардуулсан, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэд 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дотор авчирах үүрэг хүлээсэн байна.
Хариуцагч Ч.Б*** нь нэхэмжлэлийг хүлээн авсанаас хойш 14 хоногийн дотор “ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд хариу тайлбар ирүүлэх болон шүүх хуралдааны товыг хугацаанд нь мэдэгдсэн байхад шүүхэд хүрэлцэн ирээгүй тайлбар өгөөгүй тул түүнийг нэхэмжлэгч Н.С***гийн 783 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар 685 000 төгрөг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 98 000 төгрөг, нийт 783 000 төгрөг хариуцагч Ч.Б***гээс гаргуулан Н.С*** олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн ХААН банк 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 23350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, Ч.Б***гээс 23 350 төгрөг гаргуулан Н.С***д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ