| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2026/0052/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/47 |
| Огноо | 2026-01-21 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Э.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2026/ШЦТ/47
2026 01 21 2026/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2026/0052/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж, Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан, шүүгч Б.Уранзаяа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,
Улсын яллагч Э.Азжаргал,
Иргэдийн төлөөлөгч Э.*********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргалын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт ******* овгийн ******** ******** эрүүгийн хэрэг үүсгэн, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулахаар ирүүлсэн 2539004630231 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******** нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн орчимд Хэнтий аймгийн ******** сумын 4 дүгээр багт өөрийн өвөө болох Ц.********ын толгой хэсэгт төмөр таягаар хэд хэдэн удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн чамархай ясны хугарал, цээжний баруун хөндий дэх хий, цус хуралт, баруун 4,5,6,7,12-р хавирганы хугарал, хүзүүний С4, С5-р нугалмын хугарал, баруун алганы 2-р шивнүүрийн хугарал, зүүн гарын 2-р хурууны шивнүүр ясны ил хугарал, хамар ясны хугарал, уруулын дээд тал, зүүн хөмсөгний дээд тал, баруун чих, толгойн орой, баруун хацар, зүүн гарын чигчий хуруунд шарх, баруун чихний ар талд зулгаралт, баруун гарын ар талд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах саналыг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Улсын яллагч Э.Азжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч Б.******** нь хэрэг хариуцах чадваргүй болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд түүнд ял шийтгэл оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.********** шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Улсын яллагчийн зүгээс гаргасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг зөвшөөрч байна. Тусгайлан гаргах саналгүй...” гэв.
Шүүгдэгч Б.******** нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн орчимд Хэнтий аймгийн ******** сумын 4 дүгээр багт өөрийн өвөө болох Ц.********ын толгой хэсэгт төмөр таягаар хэд хэдэн удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн чамархай ясны хугарал, цээжний баруун хөндий дэх хий, цус хуралт, баруун 4,5,6,7,12-р хавирганы хугарал, хүзүүний С4, С5-р нугалмын хугарал, баруун алганы 2-р шивнүүрийн хугарал, зүүн гарын 2-р хурууны шивнүүр ясны ил хугарал, хамар ясны хугарал, уруулын дээд тал, зүүн хөмсөгний дээд тал, баруун чих, толгойн орой, баруун хацар, зүүн гарын чигчий хуруунд шарх, баруун чихний ар талд зулгаралт, баруун гарын ар талд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
1.Хохирогч Ц.********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн ******** сумын 4 дүгээр багт байх өөрийн гэртээ зээ хүү ********ын хамт байсан. ******** нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн орчимд Улаанбаатар хот явлаа гээд үнсүүлээд зогсож байхдаа намайг гэнэт заамдаад шууд цохисон. Тэгээд миний орны хажууд байсан төмөр таягийг авангуутаа намайг цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/,
2.Гэрч Ц.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн ******** сум Онон 1-р багт байдаг өөрийн хөдөө гэрээсээ 2025 оны 05 дугаар сарын 06-ны өглөө ******** сумын төвийн гэртээ 08 цагийн орчимд ирсэн. Тэгээд өөрийн гэртээ цай ундаа уучхаад утас оролдоод сууж байтал цонхны урдуур ******* гэх эмэгтэй ******** гэх эрэгтэй 2 хүн ******** нь өвөөгөө цохичихжээ цус нь тогтохгүй байна гээд яриад явж байсан. Тэгэхээр нь би араас нь утсаа аваад очтол ******** ахын толгой хэсгээс нь битүү цус нь гоожоод байж байсан бөгөөд ******** ах миний зээ хүү болох ******** зодсон гээд байж байсан. Тэгээд төд удалгүй эмнэлгийн машин хүрээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
3.Гэрч Г.****** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн ******** суманд нөхрийн хамт амьдардаг юм. Гэтэл 2025 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 09-10 цагийн орчимд манай хажуу айлын ******** бөөн цус болчихсон манайд ороод ирсэн. Тэгээд би чи ойчоо юу гэж асуухад ******** намайг миний зээ хүү болох ******** намайг цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд би ******* дуудаад гэртээ ирсэн юм. Гэтэл гаднаас ******** орж ирээд ********ын цусыг арчсан бөгөөд төд удалгүй эмнэлгийн машин ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
4.Гэрч Б.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн ******** сумын 4-р багт өөрийн ажил болох ******** сумын хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байхад 2025 оны 05 дугаар сарын 06-ний өглөө буюу 10 цагийн орчимд манай нөхөр болох ******* над руу залгаж ******** ахын бие нь тааруу эмнэлэг хүргэж өгье гэхээр нь би ажлаас гараад гэр лүү нь орох гэтэл зүүн айл буюу ******* эгчийнхээс нэг дуудаж далласан юм. Тэгээд үүдээр нь ортол толгой хэсгээс нь цус гоожсон байдалтай байсан ба түргэн рүү ахиад залгахад эмч цагдаа 2 очиж байгаа гэж хэлсэн. Тэгээд төд удалгүй эмч цагдаа нар ирсэн. Тэгээд ******** ахын бүх хувцас нь цус байсан болохоор цэвэр хувцас авахаар гэрийнх нь хаалгыг таттал дотроосоо цоожтой байсан. Тэгээд би ******** ахын гэрт нь хүн байна гэдгийг мэдээд цагдаа дуудсан. Гэтэл байшин дотор байсан хүн хаалга тайлахгүй байсан учир цагдаа тухайн байшингийн хаалгыг хүчтэй таттал дэгээ төмөр нь мултарч хаалга онгойсон юм. Тухайн үед байшин дотор байсан хүн огт хариу өгөхгүй байсан тул өөрийгөө янз бүр болгочих байх вий гэдгээс хамгаалж цагдаа хаалгыг нь татсан. Гэтэл ********* ахын зээ хүү болох ******** нь цээж нүцгэн буюу баруун гар нь хавдсан бөгөөд долоовор хурууны 2 дахь үе нь дээр шалбарсан мөн чигчий хурууны 3 дах үе дээр шалбарсан байсан. Тэгээд ******** нь гэрээсээ гарч ирэхдээ би ******** байна шүү дээ би ******** байна шүү дээ гэж хэлж байсан. Тэгээд ********ыг цагдаа аваад гарсны дараа би гэр лүү нь ортол бөөн цус болцон байсан ба ******** ахын тулдаг төмөр таяг нь 3 хэсэг болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
5.Гэрч Б.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн ******** сумын 4-р багт өөрийн ажил болох ******** сумын хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байхад 2025 оны 05 дугаар сарын 06-ний өглөө буюу 10 цагийн орчимд манай нөхөр болох ********* над руу залгаж ******** ахын бие нь тааруу эмнэлэг хүргэж өгье гэхээр нь би ажлаас гараад гэр лүү нь орох гэтэл зүүн айл буюу ********** эгчийнхээс нэг дуудаж далласан юм. Тэгээд үүдээр нь ортол толгой хэсгээс нь цус гоожсон байдалтай байсан ба түргэн рүү ахиад залгахад эмч цагдаа 2 очиж байгаа гэж хэлсэн. Тэгээд төд удалгүй эмч цагдаа нар ирсэн. Тэгээд ******** ахын бүх хувцас нь цус байсан болохоор цэвэр хувцас авахаар гэрийнх нь хаалгыг таттал дотроосоо цоожтой байсан. Тэгээд би ******** ахын гэрт нь хүн байна гэдгийг мэдээд цагдаа дуудсан. Гэтэл байшин дотор байсан хүн хаалга тайлахгүй байсан учир цагдаа тухайн байшингийн хаалгыг хүчтэй таттал дэгээ төмөр нь мултарч хаалга онгойсон юм. Тухайн үед байшин дотор байсан хүн огт хариу өгөхгүй байсан тул өөрийгөө янз бүр болгочих байх вий гэдгээс хамгаалж цагдаа хаалгыг нь татсан. Гэтэл ********* ахын зээ хүү болох ******** нь цээж нүцгэн буюу баруун гар нь хавдсан бөгөөд долоовор хурууны 2 дахь үе нь дээр шалбарсан мөн чигчий хурууны 3 дах үе дээр шалбарсан байсан. Тэгээд ******** нь гэрээсээ гарч ирэхдээ би ******** байна шүү дээ би ******** байна шүү дээ гэж хэлж байсан. Тэгээд ********ыг цагдаа аваад гарсны дараа би гэр лүү нь ортол бөөн цус болцон байсан ба ******** ахын тулдаг төмөр таяг нь 3 хэсэг болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,
6.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11-р хуудас/,
7.2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.********** 325 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Ц.********ын биед зүүн чамархай ясны хугарал, цээжний баруун хөндий дэх хий, цус хуралт, баруун 4,5,6,7,12-р хавирганы хугарал, хүзүүний С4, С5-р нугалмын хугарал, баруун алганы 2-р шивнүүрийн хугарал, зүүн гарын 2-р хурууны шивнүүр ясны ил хугарал, хамар ясны хугарал, уруулын дээд тал, зүүн хөмсөгний дээд тал, баруун чих, толгойн орой, баруун хацар, зүүн гарын чигчий хуруунд шарх, баруун чихний ар талд зулгаралт, баруун гарын ар талд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 131-135-р хуудас/,
8.Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 05 дугаар сарын 26- ны өдрийн 2-2/227 дугаартай Б.********ын өвчний түүх /хх-ийн 141-154-р хуудас/,
9.Шүүх сэтгэц эмгэг судлалын 601 дугаартай дүгнэлт /хх-ийн 159-164-р хуудас/,
10.Шүүх сэтгэц эмгэг судлалын 1195 дугаартай "Б.********ын өмнөх дүгнэлтэд дурдагдсан F21.0 Шизофренийн хэв шинжит эмгэг нь Өвчний олон улсын 10-р ангилалд багтдаг. Б.********ын өмнөх дүгнэлтэд дурдагдсан F210 Шизофренийн хэв шинжит эмгэг нь өвчин сэдрэлийн үед өөртөө болон бусдад аюул учруулах аюултай...” гэх дүгнэлт /хх-ийн 210-214-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж хэрэгт авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Б.******** нь Ц.********ын толгой хэсэгт төмөр таягаар хэд хэдэн удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн чамархай ясны хугарал, цээжний баруун хөндий дэх хий, цус хуралт, баруун 4,5,6,7,12-р хавирганы хугарал, хүзүүний С4, С5-р нугалмын хугарал, баруун алганы 2-р шивнүүрийн хугарал, зүүн гарын 2-р хурууны шивнүүр ясны ил хугарал, хамар ясны хугарал, уруулын дээд тал, зүүн хөмсөгний дээд тал, баруун чих, толгойн орой, баруун хацар, зүүн гарын чигчий хуруунд шарх, баруун чихний ар талд зулгаралт, баруун гарын ар талд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Харин шүүгдэгч Б.******** нь F21.0 "шизофренийн хэв шинжит эмгэг" өвчтэй байсан. F21.0 Шизофренийн хэв шинжит эмгэг нь Өвчний олон улсын 10-р ангилалд багтдаг. Б.********ын өмнөх дүгнэлтэд дурдагдсан F210 Шизофренийн хэв шинжит эмгэг нь өвчин сэдрэлийн үед өөртөө болон бусдад аюул учруулах аюултай, хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадваргүй байсан. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй болох нь шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байх тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлд заасан Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх санал ирүүлснийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Иргэдийн төлөөлөгч Э.********** нь шүүх хуралдаанд: “Шүүгдэгч ******** нь сэтгэцийн өвчтэй тул гэмт хэрэг үйлдэхдээ өөрийгөө хянах чадваргүй байсан ч гэм буруутай болох нь тогтоогдож байна” гэх дүгнэлт гаргасныг хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.********ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан түүнд 12 (арван хоёр) сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, уг арга хэмжээг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар "Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай шүүхийн шийдвэр гармагц уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлэхийг даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дэх хэсэг, 19.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.******* овгийн ********* ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт тус тус зааснаар Б.********т 12 (арван хоёр) сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.********т сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж болохыг тайлбарласугай.
4.Б.******** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар "Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх" тухай шүүхийн шийдвэр гармагц уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлэхийг даалгасугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА