Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2026/ШЦТ/53

 

2026       01         23                                         2026/ШЦТ/53

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2026/0056/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,

Улсын яллагч Э.Азжаргал,

Хохирогчийн өмгөөлөгч Б.******** /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.*******,

Шүүгдэгч Г.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ****** овгийн ****** ********т холбогдох эрүүгийн 2539006270469 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******** нь Хэнтий аймгийн ******** сум, 7 дугаар баг, ****** тосгоны төвд байх "******" дэлгүүрийн гадна 2025 оны 06 дугаар сарын 01-ны оройн 20 цагийн орчимд хохирогч Х.********ын нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж түүний эрүүл мэндэд хүзүүний 5-р нугалмын цөмөрсөн хугарал, хүзүүний 7-р нугалмын шахагдсан хуучин хугарал, хэмт эдийн хаван, хамар ясны баруун хажуу хана, хоншоорын рецесст зөрүүгүй хянга дамнасан, зүүн хажуу хананд зөрүүтэй нийлмэл хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нудний дотор булан, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.******** нь Хэнтий аймгийн ******** сум, 7 дугаар баг, ****** тосгоны төвд байх "*********" дэлгүүрийн гадна 2025 оны 06 дугаар сарын 01-ны оройн 20 цагийн орчимд хохирогч Х.********ын нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж түүний эрүүл мэндэд хүзүүний 5-р нугалмын цөмөрсөн хугарал, хүзүүний 7-р нугалмын шахагдсан хуучин хугарал, хэмт эдийн хаван, хамар ясны баруун хажуу хана, хоншоорын рецесст зөрүүгүй хянга дамнасан, зүүн хажуу хананд зөрүүтэй нийлмэл хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нудний дотор булан, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

1.Хохирогч Ч.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би "*******" ХХК-д талбайн инженерийн ажил хийдэг. 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр их хэмжээний бороо орсны улмаас ажил зогссон. Манай ажилчид ундаа, чихэр, тамхи зэрэг зүйл захихаар нь ******** тосгоны төв рүү ********, ******** хоёртой дэлгүүр явсан. Дэлгүүрт байж байтал нэг танихгүй залуу олон юм яриад ********ийг "өө надтай уулзаатай нөхөр байна" гээд үг хэлээр дайрч давшлаад хоорондоо барьцалдаад дэлгүүрээс гарсан. Тооцоогоо хийгээд байж байтал гадаа орилолдоод байхаар нь гараад харахад ******** дээр нь гарчихсан нөгөө залуу доор нь орчихсон хоорондоо заамдалцаад байж байсан. Би тэр хоёрын зодооныг салгаад тухайн залуугийн хажууд зогсож байтал намайг хөөе гэж дуудаад эргээд харахад миний хамар луу баруун гараараа 1 удаа цохьсон. Би манараад толгой эргээд хамраа дараад доошоо сууж байхад миний хамарнаас их цус гарсан. Эмнэлэг явах гэтэл та 3-г ална гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15-р хуудас/,

2.Гэрч Д.********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би инженер ********, ******** нарын хамт ажлын машинаар ********* тосгоны руу явсан. Дэлгүүр дотор ороод хүмүүсийн захисан юмыг авчихаад тооцоогоо хийх гээд байж байхад дэлгүүр дотор байсан нэг танихгүй залуу ирээд ******** руу хараад надтай уулзах хүн байна гээд хоорондоо маргалдаад дэлгүүрээс гарсан. Тэгээд гадаа хоорондоо маргалдаад зодолдож байсан. Тэгээд ******** бид хоёр гараад салгаад би ********ийн хажууд ******** нөгөө залуугийн хажууд зогсож байсан. Тэгтэл нөгөө залуу гэнэт ********ын хамар хэсэг рүү цохисон. Тэгээд ********ын хамраас цус гараад тогтохгүй байсан болохоор нь бид хэд машиндаа суугаад эмнэлэг рүү явсан. Дэлгүүрээс авсан зүйлийнхээ тооцоог ч хийж амжаагүй эмнэлэг дээр ирээд эмч нь хамарныхаа зургийг яаралтай авхуулж хот, юмуу аймаг руу яаралтай яв гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

3.Гэрч Б.********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 05-р сарын 24-нд авто зам дээрээ ажилаа хийгээд явж байхад нэг танихгүй халамцуу хүн ирээд машин татаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би завгүй амжихгүй ажилтай байна гэсэн. Тэгсэн чинь өөдөөс дараа чамтай уулзанаа гээд заналхийлээд явсан. Тухайн өдөр дэлгүүр дотор нөгөө заналхийлдэг хүнтэйгээ таарсан. Тэгтэл өө нөгөө учраатай залуу байна уулзана гэж чамд хэлээ биз дээ гэсэн. Тухайн үедээ тухайн хүн бас л халамцуу байсан. Тэгэхээр нь би одоо хоёулаа уулзчихлаа тэгээд чи яах гээд байгаа юм бэ? гээд хоёулаа дэлгүүрээс гарсан. Тэгээд дэлгүүрээс гараад дэлгүүрийн гадаа би хацар луу нь түрүүлж цохиод бид хоёр хоорондоо зодолдож эхэлсэн. Би хацар луу нь 2-3 удаа зангидаж цохисон. Өөдөөс миний толгой, мөр, хүзүү хэсэг рүү цохисон. Тэгээд манай ажлын хоёр залуу гарч ирээд салгасан. ******** намайг барьчихсан нөгөө согтуу хүнийг ******** бариад зогсож байхад нь ********ын хамар луу нь нөгөө согтуу хүн гараа зангидаад савж цохисон. Тэгтэл удаагүй дахиж надруу одоо чамайг алчий хүрээд ир гээд дайрсан. Тэгээд машиндаа ********, ******** нарыг суулгаад эмнэлэг явсан. Тэгээд эмнэлэгт үзүүлсэн чинь эртхэн хот бараадаж хотын эмнэлэгт үзүүлсэн нь дээр гэсэн. Тэгээд эмнэлгээсээ гараад кемп дээр очоод гэртээ ********, ******** нарын хамт сууж байсан чинь нөгөө танихгүй залуу маань 3 залуу дагуулад орж ирээд 0.75л архи гаргаад сайхан танилцъя уунаа гэхээр нь бид нар уухгүй ажлын байранд дээрээ байна архи ууж болохгүй ээ гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүс нь манайд архиа хувааж уугаад нөгөө нөхөр чинь дахиад надруу чамайг дургүй хүргээд байвал хутгална шүү зунжин чамайг зодож чадна шүү гэх мэтээр заналхийлсэн. Тэгээд архиа ууж дуусаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

4.Гэрч А.********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би "Их гурван баян булаг" гэх найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Тэр өдөр 19 цагийн үед ******** гэх зус таних залуу халамцуу орж ирээд дэлгүүрт үйлчлүүлж байхад гаднаас зам ангийн 3 залуу орж ирсэн. ******** "намайг шаварт сууцан байхад татаж өгөөгүй залуу ороод ирлээ" гэж чангаар хэлсэн. Тэр 3 залуугийн нүдний шилтэй залуу нь "чи юу гээд байгаан хоёулаа үзий" гээд хоорондоо маргалдаад дэлгүүрээс гарч явсан. Тэгээд араас нь хамт явж байсан 2 залуу нь гараад явсан Тэгээд би хальт гараад харахад нэг нь хамраа бариад, сууж байсан. Нөгөө хэд нь хоорондоо маргалдаад хэрэлдээд байж байсан. Тэгээд би буцаад дэлгүүр лүүгээ орсон. Тэгээд удаагүй ******** орж ирээд нөгөө 3 залуу эмнэлэг явсан. Хоорондоо учраа олсон гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

5.-***** дэлгүүрийн хяналтын камерийн бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл, сиди /хх-ийн 28-29-р хуудас/,

6.Хэнтий аймгийн ******** сумын **** тосгоны Эрүүл мэндийн төвийн эмчийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дүрс оношилгооны зураг, эмчийн тодорхойлолт /хх-ийн 34-р хуудас/,

7.Эмбижи эмнэлэгийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дүрс оношилгооны зураг, эмчийн тодорхойлолт /хх-ийн 35-38-р хуудас/,

8.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.****** 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 389 дугаартай “...Х.********ын биед хамар ясны баруун хажуу хана, хоншоорын рецесст зөрүүгүй хянга дамнасан, зүүн хажуу хананд зөрүүтэй нийлмэл хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дотор булан, зуун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдээс хоншоор ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, хамар ясны хугарал, таславчийн хугарал муруйлт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнген зэрэг тогтоогдлоо. Баруун нүдний дотор булан, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл нь сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт  /хх-ийн 40-42-р хуудас/,

9.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.********** 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 610 дугаартай “...Х.********ын биед бусдад зодуулсны улмаас сэдэрсэн гэмтэл байгаа эсэхийг тогтоох боломжгүй. Х.********ын биед хүзүүний 5-р нугалмын цөмөрсөн хугарал, хүзүүний 7-р нугалмын шахагдсан хуучин хугарал, хэмт эдийн хаван, хамар ясны баруун хажуу хана, хоншоорын рецесст зөрүүгүй хянга дамнасан, зүүн хажуу хананд зөрүүтэй нийлмэл хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нудний дотор булан, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдээс хүзүүний 5-р нугалмын цөмөрсөн хугарал, хүзүүний 7-р нугалмын шахагдсан хуучин хугарал, хоншоор ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, хэмт эдийн хаван, хамар ясны хугарал, таславчийн хугарал, муруйлт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун нүдний дотор булан, зуун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтал нь сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Хүзүүний 5-р нугалмын цөмөрсөн хугарал, хүзүүний 7-р нугалмын шахагдсан хуучин хугарал, хэмт эдийн хаван гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Бусад гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт  /хх-ийн 117-122-р хуудас/,

10.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн ЕГ0825/2460 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ "Хохирогч Х.********ын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70-72-р хуудас/,

11.Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 32/65 дугаартай албан бичиг "хохирогч Х.******** нь эрүүл мэндийн даатгалын сангаас 144,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан" гэх зардлын судалгаа, төлөгдсөн талаарх баримт /хх-ийн 168-170-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчих буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг хэмээн хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан.

 

Шүүгдэгч Г.******** нь хохирогчийн биед халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Х.********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч Г.******** хохирогч Х.********ын биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хамар ясны баруун хажуу хана, хоншоорын рецесст зөрүүгүй хянга дамнасан, зүүн хажуу хананд зөрүүтэй нийлмэл хугарал, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дотор булан, зуун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Иймд шүүгдэгч  Г.********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 166 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.********ийн гэмт хэрэг үйлдсэн байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.********т оногдуулсан 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.   

 

            3.Гэм хор, хохирлын талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

 

            Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ...Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/…-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын  2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2460 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.********ын сэтгэцэд учирсан хор уршгийн “нэгдүгээр” зэрэглэл тогтоогдсон.

 

Шүүхээс хохирогчийн  сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн нөхөн олговрыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор шинэчлэн тогтоож 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 (долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгийг хохирогч Х.********ын сэтгэцэд учирсан хор уршгийн “нэгдүгээр” зэрэглэлийн 4.99 (дөрөв зууны ерэн ес) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,952,080 (гурван сая есөн зуун тавин хоёр мянга ная) төгрөгөөр тогтоов.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн олговорт 3,952,080 (гурван сая есөн зуун тавин хоёр мянга ная) төгрөг, эмчилгээний зардалд 1,116,080 (нэг сая нэг зуун арван зургаан мянга ная) төгрөгийг тус тус шүүгдэгч Г.********оос гаргуулж төлүүлж, хохирогчоос хэрэгт өгсөн 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөгт холбогдох баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.******** нь хохирогчид урьд 500,000 (таван зуун мянга) төгрөг төлсөн баримт шүүхэд баримтаар гаргаж өгсөн бөгөөд шүүх хуралдааны явцад хохирогч Х.********д 4,568,160 (таван сая жаран найман мянга нэг зуун жар) төгрөгийг төлснөөр нийт 5,068,160 (таван сая жаран найман мянга нэг зуун жар) төгрөг төлөв. Мөн шүүгдэгч Г.******** нь Эрүүл мэндийн даатгалын санд 144,000 (нэг зуун дөчин дөрвөн мянга) төгрөг төлсөн баримт /хх-ийн 170 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хохирогч Х.******** нь цалин хөлсний болон цаашид гарч болох эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

          4.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Г.******** нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Г.******** нь хохирогч Х.********д 5,068,160 (таван сая жаран найман мянга нэг зуун жар) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 144,000 (нэг зуун дөчин дөрвөн мянга) төгрөг тус тус төлсөн, хохирогч Х.********аас хэрэгт өгсөн 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ********* овгийн *********** ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.********ийг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.********т оногдуулсан 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.********т мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч Г.********т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хохирогч Х.******** нь цалин хөлс болон цаашид гарч болох эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Г.******** нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Г.******** нь хохирогч Х.********д 5,068,160 (таван сая жаран найман мянга нэг зуун жар) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 144,000 (нэг зуун дөчин дөрвөн мянга) төгрөг тус тус төлсөн, хохирогч Х.********аас хэрэгт өгсөн 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.                                     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  А.ЭНХБААТАР