| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0253/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/309 |
| Огноо | 2025-11-24 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/309
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв, хохирогч Н.Б /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр, шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Г.Бадамгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М холбогдох эрүүгийн 2...... 39000150100 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч М.М нь Хэнтий аймгийн ..... Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар тус төвд их эмч албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн .... сумын төвд хохирогч Н.Б-д “группийн сунгалт хийж өгнө”, “группийн сунгалтын хуралд орсон эмч нарт хоол авч өгдөг” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийн группийн сунгалт 20...... 8 он хүртэл сунгагдсан бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулан, улмаар өөрийн эзэмшлийн Хаан банкны ..... тоот дансанд 200,000 төгрөг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2...... 39000150100 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,
Хохирогчийн өмгөөлөгч: “Улсын яллагчийн уншиж судлуулах нотлох баримт давхардсан тул судлуулснаар тооцуулна” гэж,
Шүүгдэгч М.М ийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл: “Шүүгдэгчийг цагаатгуулах байр суурьтай оролцоно” гэж тус тусын байр суурийг илэрхийлсэн болно.
Хохирогч шүүх хуралдаанд “...Би 8000 төгрөгийг мэдэхгүй. Надад 200,000 төгрөг өгчих л гэсэн. Өөрөө “цөцгий” гээд над руу хийчхээрэй гэж хэлсэн. Би гэрт нь очиж өөрийнх нь дансыг авсан. Дараа нь эмч нар ирээд хоолны мөнгө гээд ...... 0,000 төгрөг авсан. ...... 0,000 төгрөгийг Даваа-Осорт хэлээд бэлнээр авч өгсөн, 200,000 төгрөгийг Д гэдэг хүнээс шилжиж орсон байх ёстой. ..... маркетаас надад бэлэн гоймон, хоол авч өгсөн гэж худал хэлж байна. Би ..... төвөөс юу ч аваагүй” гэх мэдүүлгийг,
Шүүгдэгч М.М “...Би 2023 оны зарим зүйлээ санахгүй байсан. 3 удаа юм авч өгсөн, ...... 0,000 төгрөгөөр 2 удаа өгсөн. Би 8 дугаар сарын 06-ны өдөр хөлөө хугалсан байсан учраас гэртээ байж байхад Н.Б портер машинтай ирэхэд нь ...... 0,000 төгрөг өгсөн, 10 дугаар сарын 26-ны өдөр аймгийн эмч нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үзэхээр очиход надаас ...... 0,000 төгрөг авсан. Н.Б 2016 оноос хойш карт хугацаагүй, групп сунгагдахгүй гэдгээ мэдэж байгаа. Зөвхөн магадлангийн хурлаар жилд 1 удаа ордог. Та энийг далимдуулаад би архи уудаг учир надад цалин олдохгүй, та 8,000 төгрөгөө авангаа надад мөнгө авч өгөөч гэхэд нь би хариу өгөөгүй. Харин Б эмч надаас данс асуусан. Та энэ мөнгийг өгөх болохоор цувуулж өгөхгүй бол Д уурлаад байдаг юм, ажлаа хийхгүй архи уугаад алга болчихдог юм гэж хэлсэн. Түүнээс шалтгаалаад би 8 сард огт юм авч өгөөгүй, 9 сард нэг удаа, 10 сард нэг удаа юм авч өгсөн. Нэгийг нь Атар маркетаас бичүүлж авч өгсөн. Өөрөө дандаа халамцуу явдаг. Ийм асуудал болсонтой холбоотой чи өргөдлөө авна гэчхээд яагаад аваагүй юм бэ гээд 5 сард уулзсан. Тухайн үед С сувилагч, үйлчлэгч маань байсан. Өглөө 8 цагт согтуу ирээд мөнгө аваад явсан. Араас очоод дэлгүүрээс архи авч өгөөрэй гэхээр нь авч өгсөн. Эмнэлэгт яагаад уулзсан бэ гэхээр камерт бичлэг бичигддэг учраас дараа нь хүнд нөлөөлсөн зүйл болно гэж бодоод дандаа ажил дээр уулзсан. Би Б 5 дугаар сарын 21-ний өдөр хамгийн сүүлийн удаа уулзсан. Тэгэхэд надад тусалж байсан, гомдолгүй гэдэг бичиг хийж өгөөд надаас мөнгө, архи авсан. Б эмчээс яагаад анх гэрчийн мэдүүлэг аваагүй вэ гэхээр аав нь хорт хавдартай, нөхөр нь гэнэтийн ослоор нас барахад гэдсэндээ хүүхэдтэй үлдсэн учраас манай эмнэлгээс яваад өгсөн. Бид нөхрийнх нь ажил явдлаас хойш огт уулзаагүй. Хүрлээ жолоочийг та яагаад мэдүүлэгтээ 202...... оны хавар гэсэн юм бэ, 202...... оны хаврын асуудал өөр асуудал, намар дуудлагад явж байхдаа ууттай юм авч өгсөн шүү дээ гэхэд би намар билүү хавар билүү гэж мэдүүлэг өгсөн боловч хэргийн материалтай танилцахад 202...... оны хавар гээд цохоод биччихсэн байсан. Намайг 2025 оны 6 сард амралтаа авчихсан байхад М.М эмч цагдаагийн хэрэгт холбогдсон учраас цагийн өмгөөлөгч мөнгө өгсөн өгөөгүй намайг хамгаалчихна, архи авч өгөхгүй бол эмчийгээ дууд гээд Ариунтунгалаг сувилагчийн ээлж дээр 2 согтуу хүнтэй очиж агсам тавьсан бичлэг байна лээ. Н.Б удаа дараа намайг ингэж байгаа. Архины хамааралтай учраас та мөнгийг битгий бөөн өгөөрэй гэсэн учраас нэг удаа ч дансаар гаргаагүй. 8000 төгрөгөөр картын нүүр солиулахаар М эмч авч явсан. 88,000 төгрөг буюу 11 хүний карт янзлуулахаар 8 дугаар сард ..... сумын сум дундын группийн хуралд авч явсан...” гэх мэдүүлгийг тус тус гаргажээ.
1.Шүүгдэгч М.М ийг албан тушаалын байдлаа ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.М нь Хэнтий аймгийн ...... сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар тус төвд их эмч албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Н.Б-д “группийн сунгалт хийж өгнө”, “группийн сунгалтын хуралд орсон эмч нарт хоол авч өгдөг” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийн “группийн сунгалт 20...... 8 он хүртэл сунгагдсан” бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулан, улмаар өөрийн эзэмшлийн Хаан банкны ..... тоот дансанд 200,000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (I хавтаст хэргийн 3...... -35 дугаар тал),
-Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт (I хавтаст хэргийн 197 дугаар тал),
-Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 1...... -ний өдрийн 01/6...... 0 дугаартай албан тоот, Хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон нийт 92 иргэдийн судалгаа (I хавтаст хэргийн 101-106 дугаар тал),
-Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 8...... ...... дугаартай албан тоот (I хавтаст хэргийн 108 дугаар тал),
-М.М ийн Хаан банкны ..... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (I хавтаст хэргийн 136 дугаар тал),
-Хэнтий аймгийн .... сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/22 дугаартай “М.М ийг Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамж (I хавтаст хэргийн 163 дугаар тал),
-Хохирогч Н.Б-ны “...Миний бие Хэнтий аймгийн ...... сумын ...... дүгээр багт ганцаараа оршин суудаг. Би 2010 оноос хойш баруун талын хөлийнхөө шагайны дээгүүр тайруулж байсан юм. Тэрнээс хойш халамжид орж сар бүр тодорхой хэмжээний мөнгө авдаг болсон. Тэгээд 2023 оны 8 дугаар сард сумын эмч Мөнхчимэгтэй уулзахад халамжийг чинь сунгуулаад өгье гээд 200,000 төгрөг авч байсан. Тухайн мөнгөөр халамж сунгуулах тул эмч нарыг хоолонд оруулдаг юм гэж хэлж байсан. Харин надад ...... 0,000 төгрөгийн хэрэг гараад байхаар нь өөрийн найз Даваа-Осорт хандан М эмч дахиад бэлнээр ...... 0,000 төгрөг хэрэгтэй байна гэнээ гэж хэлээд авчихсан юм. Өмнөх мэдүүлэгтээ тодорхой мэдүүлэг өгсөн учир дахин нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн ...... 0-...... 1 дүгээр тал),
-Гэрч Б.Даваа-Осорын “...Н.Б уншиж бичихдээ тааруу учраас надаар тухайн өргөдлийг бичүүлж байсан юм. ...Н.Б надтай уулзаад “Надад 200,000 төгрөг хэрэгтэй байна. Чи миний цалингаас маань бодоод өгчих гэхээр нь би тухайн үедээ учир шалтгааныг нь мэдэлгүй эгчийнхээ данснаас хэлсэн данс руу нь шилжүүлж өгсөн юм. Тэр үедээ “цөцгий” гээд шилжүүлээрэй гэхээр нь би хэнд, яах гэж өгч байгаа шалтгааныг нь лавлаж асуугаагүй. Тухайн гүйлгээг би өөрийн нагац эгч Т.Д-ны Төрийн банкны ...... тоот данснаас шилжүүлж өгсөн. Түүнээс хойш хэдэн сарын дараа Н.Б тай уулзаад байж байтал “...... 0,000 төгрөг М эмчид өгөх хэрэгтэй байна” гэхээр нь би түүнээс “юун мөнгө байн байн аваад байгаа юм бэ” гэж асуухад “М эмч надаас группийн хурлын төлбөр төлөөрэй гэхээр нь би чамаас өмнө 200,000 төгрөг авч шилжүүлсэн. Утгыг нь “цөцгий” гээд хийгээрэй гэж байсан, одоо дахиад ...... 0,000 төгрөг бэлнээр авч ирж өг гээд надаас нэхээд байна” гэж надад тайлбарласан. Тэгэхээр нь Н.Б-д “чи мөнгө төлөх ёсгүй, наадхаа судлаад үзээрэй” гэж түүнд тайлбарласан юм. Хэд хоногийн дараа Н.Б над дээр ирээд надад өргөдөл бичээд өг, би цагдаагийн байгууллагад хандана гэхээр нь би түүнд өргөдөл бичиж өгсөн юм. Тэгээд өргөдлөө өөрөө цагдаагийн байгууллагад өгсөн байх... Н.Б 20 настай байхдаа баруун хөлөө шагайн хэсгээрээ тайруулсан гэж өөрөө ярьдаг юм. Угалдаг хиймэл хөлтэй. Тэгээд л хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж авдаг байх гэж би бодож байна... Ямар ч байсан Н.Б нь надтай хамт ажил хийдэг байхдаа группээ сунгуулна гээд нэг, хоёр удаа явж байсан..., ...2023 онд Б нь спорт заалны гадна тохижилтын ажилд туслах ажилтнаар ажилладаг байсан. Б бид хоёр өдрийн 50,000 төгрөгийн цалин өгнө, авна гэж тохирсон. Б нь өдөрт цалингаа авдаггүй хэд хоногоор нь цалингаа авдаг байсан. Ихээр нь цалин өгчих юм бол архи уугаад явчихдаг болохоор... Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, группийн сунгалт хийлгэх гээд эмчийн данс руу мөнгө хийлгэмээр байна гээд дансны дугаар бичсэн цаастай ирсэн. Тэр үед миний дансанд мөнгө байгаагүй учраас би өөрийн нагац эгчийн данснаас 200,000 төгрөгийг шилжүүлсэн. Шилжүүлэхдээ “цөцгий” гэдэг утгаар шилжүүлсэн. Тухайн данс бичсэн цаасан дээр “утга цөцгий” гээд бичсэн байсан юм. Мөн Б бас “цөцгий” гээд хийгээрэй гэж байсан... ...... 0,000 төгрөгийг нь өгөөгүй яагаад гэхээр “эмч нар юун мөнгө аваад байгаа юм, мөнгө авах ёсгүй, чи судлаад үз” гээд мөнгө өгөөгүй явуулсан... Б надад болсон асуудлаа хэлээд надад өргөдөл бичээд өгөөч гэхээр нь би өргөдөл бичиж өгсөн. Юу гэж бичиж өгөх талаар Б хэлсэн. Б нь бичиг үсэг мэддэггүй болохоор би бичиж өгсөн. Энэ өргөдлийг ...... сумын хэсгийн төлөөлөгчийн өрөөнд бичсэн. Өргөдөл гаргаснаас хойш надтай М уулзаад “Б та хоёр өргөдөл өгсөн юм уу” гэж байсан ба “үгүй” гэж хэлээд л өнгөрч байсан. Б гэдэг нь манай эхнэр байгаа юм. Манай эхнэр ...... сумын Эрүүл мэндийн төвд хүүхдийн эмч хийдэг. Б над дээр ажилладаг болохоор хамаатуулж ойлгоод байх шиг байдаг... Б нь хэрэглээний бүх зардлуудаа дэлгүүрийн данс руу мөнгө хийлгээд авдаг... Цаасан дээр бичсэн дансны дугаар аваад өөрийн биеэр над дээр ирээд өгсөн. Утсаар яриагүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн ...... ...... -...... 5, 53-5...... дугаар тал),
-Гэрч Д.Э-н “...Н.Б нь 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн чадвар алдалтаа 70 хувь алдсан гэж 2...... сар буюу 2 жилийн хугацаатайгаар тогтоолгосон байна... 2012 оны 5 дугаар сарын 1...... -ний өдөр Хөдөлмөрийн чадвар алдалтаа 2 жилийн хугацаагаар сунгалт хийлгүүлж, 201...... оны 5 дугаар сарын 1...... -ний өдөр дахиж 2 жилийн хугацаатайгаар сунгалт хийлгэсэн байна. Н.Б нь шилбэ, гэмтэн тайрагдах оноштойгоор Хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон байна... 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 20...... 8 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаагүйгээр дээрх гэмтэл буюу шилбэ гэмтэн тайрагдах оноштойгоор сунгалт хийлгэсэн байна. Ингээд Н.Б нь сар болгон 375,000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хугацаагүйгээр сунгалт хийлгэсэн учраас жил бүр сунгалт хийх шаардлага байхгүй 20...... 8 оны 11 дүгээр сарын 23-наас хойш бол сунгалт хийлгэх юм. Энэ талаар баримтыг хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгье... Хөдөлмөрийн чадвар алдалт гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр гэж явдаг уг тэтгэврийн сунгалт хийлгэхэд ямар нэгэн төлбөр хураамж төлдөггүй, сунгалт хийлгэхдээ Хэнтий аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн сунгалтыг хийлгэдэг. 2021 оноос e-halamj цахим систем шилжсэнээс хойш сунгалт хийлгэх иргэнээс ямар ч бичиг баримт шаардагдахгүй болсон. Цахимаар Хэнтий аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс манай байгууллага руу материалыг ирүүлж манайхаас эмнэлгийн байгууллагын дүгнэлт тогтоосон актыг үндэслэж сунгалт хийдэг юм. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс тогтоодог. Гэхдээ Н.Б-ны хувьд 2016 оноос хойш ямар ч сунгалт хийлгэх ёсгүй байна. Сунгалт хийлгэж буй иргэн эмнэлгийн дэвтэр эмнэлэгт үзүүлж байсан баримтуудын хамт комисст ирж хурлаар орж сунгалт хийлгэдэг юм...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 62-63 дугаар тал),
-Гэрч Д.Д-н “...Миний бие 2020 оны ...... дүгээр сараас эхлэн Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст магадлагч эмчээр орж одоог хүртэл ажиллаж байна. Магадлагч эмч нь иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа заалтыг нарийн мэргэжлийн эмчийн үндэслэл шинжилгээнд батлагдсан оношийн дагуу хурлын гишүүдтэй хамтарч тогтоон сонгон цуцлах шийдвэр гаргадаг. Мөн даатгуулагчийг эдгэрэн эрүүлжүүлэх эмчлэгч эмчийн үзлэг хяналтыг шалгаx, хяналт тавих чиг үүрэгтэй ажилладаг. Ажил үүргийг гүйцэтгэхдээ эмнэлэг, хөдөлмөр магадлах комиссын дүрмийн дагуу ажилладаг... Миний гарын үсэг мөн байна. Дахин магадалгаа гэдэг нь хөдөлмөрийн чадвар алдалттай иргэдийн хувь хугацаа хэмжээ нь өмнөх заалттай тохирч байна уу, мөн өөр онош гарч ирж хүндрэл өгсөн байна уу, эмчлэх шаардлагатай байна уу гэдгийг нь эмчлүүлэгчийн картаас үзэж нэмэлт заалтад оруулахаар бол оруулдаг учраас заавал дахин магадалгаа хийлгэх ёстой. Хугацаагүй даатгуулагчийн хувьд ч гэсэн дахин магадалгаа хийлгэх ёстой байдаг. Яагаад гэхээр тухайн хүний эрүүл мэндэд өөрчлөлт орсон эсэхийг шалгадаг учраас... Эмчлүүлэгчийн картыг замын унаа, хувь хүн эсвэл эмч нараар гээд янз бүрээр явуулдаг, тодруулах асуудал гарсан тохиолдолд сумдын эмч нартай ярьж тодруулах зүйлээ тодруулаад явдаг... Н.Б-ны хувьд хэрхэн картаа ирүүлснийг мэдэхгүй байна. Би Н.Б ыг танихгүй. ...Сумдын эрүүл мэндийн их эмч нар хүмүүсийнхээ материалын бүрдлийг үздэг мөн хугацаатай иргэдийн материал буюу эмчлүүлэгчийн карт дээр сунгаж өгнө үү гэж бичилт хийж өгдөг. Харин хугацаагүй иргэд дээр эмчлүүлэгчийн картыг нь шалгаад үзлэг шинжилгээнд хамрагдсан байна уу гэдэгт хяналт тавьдаг юм... Ямар ч төлбөр хураамж төлдөггүй. Миний бие даатгуулагч иргэний эмчлүүлэгчийн карт дээр дахин магадалгаа гэж бичилтийн алдаа гаргасан байна. Иргэний карт дээр магадлагч эмчийн хяналтын бичилт хийх ёстой. Магадлагч эмч нь эмчлүүлэгчийн картыг үзэж шаардлагатай бол бичиг баримтыг бүрдүүлж, үзлэг оношилгоог давтан хийлгэж дахин хурлаар оруулж дахин магадлах ёстой байдаг юм... Нүүдлийн хурлаар явж сумуудад сунгалт хийх хяналт шалгалт хийх үед албан томилолт аваад явдаг. ...2023 оны 9 дүгээр сард Биндэр суманд нүүдлийн хурал хийсэн тэр хурлаар ирж дахин магадалгаа хийлгэсэн байна...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 67-68 дугаар тал),
-Гэрч Д.О-ны “...Би Хэнтий аймгийн ...... сумын Эрүүл мэндийн төвд 2023 оны 11 сард ажилд орсон бөгөөд одоог хүртэл ажиллаж байна... Би анх ажилд ороод таньдаг болсон. Намайг ажилд ороход ...... сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч болсон байсан... М эрхлэгч нь Н.Б ыг группийн сунгалтыг хийж өгнө гэж мөнгө төгрөг шилжүүлсэн талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 08-09 дүгээр тал),
-Гэрч Ц.Х-н “...Би Хэнтий аймгийн ...... сумын Эрүүл мэндийн төвд 2007 оноос 2025 он хүртэл ажиллаад 2025 оны 6 дугаар сард тэтгэвэрт суусан... Би анх эмнэлэгт ороход түргэн тусламжийн жолоочоор ороод 18 жил ажилласан байна... М.М нь ...... сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч буюу түр орлон гүйцэтгэгч юм... 202...... оны хавар байсан шиг санагдаж байна. Тухайн үед Б ы дэлгүүрээс тортой зүйл аваад Б-д өгч байсан... М эмч бид хоёр тухайн үед албан ажилтай явж байсан бөгөөд Б тай таараад, тэгээд М эмч юм өгсөн... Тэр талаар би сайн мэдэхгүй... Б ганцаараа явган явж байсан...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 12-13 дугаар тал),
-Гэрч О.Б-ны “....Би Хэнтий аймгийн ...... суманд 1998 оноос одоог хүртэл ... маркет нэртэй 8 нэрийн дэлгүүр ажиллуулж байна... М.М нь манай ...... сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч буюу түр орлон гүйцэтгэгч юм... Манай дэлгүүрээр М эмч заримдаа л орж ирдэг... М эмч Б ы хамт манай дэлгүүрээс худалдан авалт хийж байсан гэдгийг сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 16-17 дугаар тал),
-Гэрч С.Ц-н “...Би Хэнтий аймгийн ...... сумын Эрүүл мэндийн төвд Уламжлалтын их эмчээр 2017 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна... М нь ...... сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч буюу түр орлон гүйцэтгэгч юм... М эрхлэгч өөрөө цагдаа дээр байцаагдаж байгаа. О цагдаад өгсөн байна. Би Б аас мөнгө төгрөг аваагүй гээд өөрөө яриад яваад байсан. Үүнээс өөр зүйл надад мэдэх юм байхгүй...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),
-Гэрч Х.М-н “...Би Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт дотор, ахмадын эмч хийдэг юм. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын эхээр яг хэдний өдөр болохыг нь бол одоо сайн санахгүй байна, би Солонгосоос ирээд ажилдаа орчхоод нээх удаагүй байхдаа яг хэдний өдөр байсан болохыг нь бол одоо сайн санахгүй байна, Нэгдсэн эмнэлгийнхээ эмч нарын багийн хамт Хэнтий аймгийн ...... сум руу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзлэг, шинжилгээ хийх ажлаар явсан юм. Энэ үеэр ...... сумын Эрүүл мэндийн төвийн эмч М нь надаас ...... 0,000 төгрөг зээлж аваад орой нь уг зээлж авсан ...... 0,000 төгрөгөө надад буцааж өгсөн. Би Мөнхчимэгийг надаас зээлж авсан ...... 0,000 төгрөгөөрөө юу хийсэн болохыг нь бол хэлж мэдэхгүй байна. ...Надад Мөнхчимэгийн холбогдоод байгаа хэргийнх нь талаар мэдэх зүйл огт байхгүй... Би энэ Б гэх хүнийг огт танихгүй...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 23-2...... дүгээр тал),
-Гэрч Х.Г-н “...Би Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газарт мэргэжилтэн хийдэг. Тэгээд 2023 оны 10 дугаар сард яг хэдний өдөр болохыг нь бол одоо сайн санахгүй байна. Нэгдсэн эмнэлгийн эмч нарын багийн хамт Хэнтий аймгийн ...... сум руу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзлэг, шинжилгээ хийх ажлаар явсан. Энэ үеэр ...... сумын Эрүүл мэндийн төвийн эмч М нь хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг хүнд ...... 0,000 төгрөг өгөх гэсэн юм, дансанд мөнгө байгаа, бэлэн мөнгө байна уу гээд надаас болон тэнд байсан бусад хүмүүсээс бэлэн мөнгө асууж явж байгаад аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч М-с бэлнээр ...... 0,000 төгрөг зээлж авч байх шиг байсан, яг сайн бол хэлж мэдэхгүй байна. Миний хэлж ярих зүйл ийм л байна...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 26-27 дугаар тал),
-Гэрч П.С-н “...М эмчтэй 2007 оноос хойш эмнэлгийн байгууллагад хамтран ажиллаж байна... Надад мэдсэн зүйл байхгүй... Надад ямар нэгэн зүйл ярьж байгаагүй мэдсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 30-31 дүгээр тал) зэрэг баримтууд болно.
Хэргийн үйл баримтын талаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...2025 оны 01 дүгээр сар хүртэл Авлигатай тэмцэх газраас М.М ийг шалгаж байсан. Ингээд авлига биш байна гэж үзсэн учраас цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн. Гэтэл авлига биш бол хэрэг болгоно гэсэн байдалтайгаар энэ хэргийг шүүх дээр ирүүлээд өнөөдөр мэтгэлцэж байгаа нь арай биш байна. ...Өнөөдөр Б гэдэг хүн өгсөн мэдүүлгээ ч санахгүй явж байна. Яллах дүгнэлтийг харвал зөвхөн хохирогч Н.Б , гэрч Б.Д гэдэг хоёрхон хүний мэдүүлгээр хэрэг явж байгаа. Гэтэл энэ хэргийн талаар маш олон хүмүүсийн мэдүүлэг байгаа шүү дээ. ...Д гэдэг хүн надад мөнгө байхгүй байсан учраас би нагац эгчээрээ дамжуулаад 200,000 төгрөг хийсэн гэж хэлсэн. Гэтэл дансны эзэмшигч нь хэн гэдэг хүн юм энэ талаар ямар ч материал байхгүй. 200,000 төгрөгийг Баяраа гэж шилжүүлсэн болохоос түмэн Баяраа байгаа шүү дээ. Б ы мөнгө мөн эсэхийг тогтоогоогүй. Мөн данс шилжүүлээд байгаа 1029003719...... 7 гэдэг дансыг хэн гэдэг хүн эзэмшдэг талаар мэдээлэл байхгүй. Тэр хүнээс гэрчийн мэдүүлэг авч яагаад “цөцгий” гэдэг утгаар хийснийг нь асуугаагүй. ...Д гэдэг хүний эхнэр Б нь М.М ийн өөдөөс харж суудаг эмч хүн. Эмч хүн 200,000 төгрөгөөр групп сунгуулна гэж байхад өгөөд явах уу, үнэхээр тийм байсан бол яагаад дараагийн ...... 0,000 төгрөгийг өгөөгүй юм. Энэ хэргийг мухарлан шалгасан зүйл юу ч байхгүй. Улсын яллагч хэргийг эцэслэн шийдэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Хэргийн материалд байгаа нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл заалтаар яллах нь хангалтгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэж мэтгэлцсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлт байна гэж шүүх үзлээ.
Хэдийгээр шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдээгүй гэж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “М эмч “группийг чинь сунгуулна” гэж хэлээд өөрийнхөө дансыг цаасан дээр бичээд “цөцгий” гэж утга дээр нь бичихийг хэлж өгсөн. Тухайн үед мөнгөгүй байсан тул Б.-т хэлж байгаад уг мөнгийг шилжүүлсэн” гэх утга агуулга бүхий мэдүүлгийг удаа дараа зөрүүгүй, тогтвортой мэдүүлсэн, гэрч Б.Д “Н.Б 200,000 төгрөгийг энэ данс руу “цөцгий” гэж шилжүүлж өгөөч гэхээр нь шилжүүлсэн. Ийм мөнгө нэхэх ёсгүй гэж бодоод өөрт нь судлаарай гэж хэлсэн. Н.Б өргөдөл гаргана бичиг үсэг мэдэхгүй гэхэд нь би цагдаагийн газарт өргөдөл бичиж өгсөн” гэж мэдүүлсэн, шүүгдэгч М.М ийн Хаан банкны данс руу 200,000 төгрөгийг “цөцгий” гэх утгаар шилжиж орсон дансны хуулга зэргээр хэргийн үйл баримт эргэлзээгүйгээр нотлогдож байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж цагаатгах үндэслэлгүй байна.
Улсын яллагчаас: “...М.М нь Хэнтий аймгийн ...... сумын Эрүүл мэндийн төвийн их эмч албан тушаалаа ашиглаж 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Б-д “группийн сунгалт хийж өгнө, группийн сунгалтын эмч нарт хоол авч өгнө” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, группийн сунгалт нь 20...... 8 он хүртэл сунгагдсан бодит нөхцөл байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан улмаар өөрийн Хаан банкны 59...... ...... 038173 тоот дансаар 200,000 төгрөгийг шилжүүлэн залилах гэмт хэрэг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашигласан болох нь хохирогч Н.Б-ны мэдүүлэг, түүний цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гэрч Б.Даваа-Осорын дахин мэдүүлэг, гэрч Д.Эрдэнэсаруул, Д.Долгоржав нарын мэдүүлгүүд, хөдөлмөрийн чадвар алдалтын хууль тогтоосон акт, Хэнтий аймгийн ...... сумын харьяат хөдөлмөрийн чадвар алдалттай иргэдийн судалгаа, Хэнтий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 8...... ...... дугаартай албан бичиг, шүүгдэгч М.М ийн Хаан банкны дансны орлого, зарлагын хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. ...Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд 200,000 төгрөгийг цөцгий гэдэг утгаар авсан үйлдлээ далдалж, халхавчилсан байдлаар авч байгаа нь залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Энэ нь зөвхөн дансны баримт биш, хохирогчийн мэдүүлэг, гэрч Б.Даваа-Осорын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Залилах гэмт хэрэг үйлдэл хийж тухайн мөнгийг өөрийн болгож авснаар бүрэн төгсдөг гэмт хэрэг. Шүүгдэгч нь дэлгүүрээс эд зүйл авч өгсөн гэдэг байдлаар тайлбарлаж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдээгүй гэдэг үндэслэлийг тодорхойлохгүй. 200,000 төгрөгийг шилжүүлж өөрт авснаар залилах гэмт хэрэг төгсжээ. Харин ...... 0,000 төгрөгөөр 2 удаа өгсөн, 8000 төгрөгийг картын нүүрэнд авсан гэдэг байдлаар тайлбарлаж байгаа хэдий ч нотлох баримт байхгүй байх тул нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэхээр байна. ...Өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу нэр бүхий гэрчүүдээс мэдүүлэг авсан. Дээрх гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгчийг гэм буруугүй, гэмт хэрэг үйлдээгүй гэдэг цагаатгах талын нотлох баримт цуглараагүй гэж дүгнэхээр байна. Тухайн гүйлгээний утгыг болон дансны дугаарыг цаасан дээр бичиж өгч явуулж байгаа нь субьектив санаа зорилготой болохыг илэрхийлж байна. Иймд дээрх цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах саналтай. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд 200,000 төгрөг төлөгдсөн баримт хэрэгт авагдаагүй тул шийтгэх тогтоолоор М.М ийг бусдад төлөх төлбөртэй гэж тооцуулах саналтай байна...” гэж,
Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...200,000 төгрөгийг авсан эсэх талаарх үйл баримт нь хавтаст хэргийн материалаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Харин миний үйлчлүүлэгч М.М ээр дэлгүүрээс нэг шил архи авхуулсан, өөр ямар ч зүйл аваагүй гэдэг зүйлийг хэлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар албан тушаалын байдлаа ашиглан залилах гэмт хэргийг үйлдсэн гэсэн улсын яллагчийн санал дүгнэлттэй санал нэг байна” гэж тус тусын дүгнэлтээ танилцуулсан нь хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн үндэслэл бүхий байна.
Хууль зүйн дүгнэлт:
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг зүйлчлэхдээ шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж зүйлчилсэн нь зөв, зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэх залилах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон.
Шүүгдэгч М.М нь 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Н.Б-д “группийн сунгалт хийж өгнө”, “группийн сунгалтын хуралд орсон эмч нарт хоол авч өгдөг” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийн группийн сунгалт 20...... 8 он хүртэл сунгагдсан бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулан, улмаар өөрийн эзэмшлийн Хаан банкны 59...... ...... 038173 тоот дансанд 200,000 төгрөг шилжүүлэн авснаар залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хууль тогтоогч хуульчлахдаа “албан тушаалын байдлаа ашиглаж; бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч М.М уг залилах гэмт хэргийг үйлдэхдээ Хэнтий аймгийн ...... сумын Эрүүл мэндийн төвийн эмчлэгч их эмчээр ажиллаж байсан бөгөөд ажил албан тушаалын байдлаа ашигласан /группийн сунгалтыг эмнэлэг, эмчээс өөр хүн шийдвэрлэхгүй гэдгийг хохирогч, хэн боловч мэддэг байдлыг ашигласан/ үйлдэл нь гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрнээ хангасан болно.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг юм.
Иймд шүүгдэгч М.М ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт ”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч М.М ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Б-д 200,000 төгрөгийн хохирол учирсан ба уг хохирлыг Иргэний хуулийн ...... 97 дугаар зүйлийн ...... 97.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэхэд шүүгдэгч уг хохирлыг сайн дураараа төлсөн тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хохирогч гомдолгүй саналгүй гэдгээ бүрэн илэрхийлсэн болно.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон. Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс: “тусгайлан гаргах саналгүй” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “эрүүгийн хариуцлагын дүгнэлт хэлэхгүй” гэж тус тусын санал, тайлбар гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэлээ. Учир нь тэрээр хэдийгээр анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа боловч түүний үйлдэл нь бусдыг хуурч, залилсан, эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч байгаагаа мэдэж байсан, санаатай үйлдэл тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг төлсөн байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ...... , 5-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Бусад шийдвэрийн талаар:
Шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. ...... , 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.М ийг 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ...... , 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
...... .Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч М.М энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН