Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 248

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч О.Мөнхцэцэг,

шүүгдэгч Ц.Бүжинлхам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Илжгэн овогт Цэдэн-Очирын Бүжинлхамыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201726011041 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Илжгэн овогт Цэдэн-Очирын Бүжинлхам, Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 19 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, охины хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 33-36 тоотод оршин суух, регистрийн дугаар ТА98072363.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч Ц.Бүжинлхам нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Марал ломбарднаас 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэн Б.Мөнх-Очирын 280.000 төгрөгийн үнэлгээ бүхий Ipone5s маркийн гар утсыг хулгайлж авч ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ц.Бүжинлхам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Улсын яллагчаас оногдуулж байгаа торгуулийг би төлөх боломжгүй байгаа” гэв.                                       

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

- Хохирогч Б.Мөнх-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ байж байтал 10 цаг 50 минутын орчим нэг охин ганцаараа орж ирээд утас үзье гээд...зөндөө олон утас авч урдаа овоолж байснаа Нөт-5 маркийг үзье гэхээр нь авч өгөх хооронд нэг утас хулгайлсан байсан. Тэгээд за за би эргэж орж ирье, та надад 300.000 орчим төгрөгийн утас бэлдээд тавьчих, буцаж орж ирээд авъя гэсэн. Би утаснуудаа шүүж үзээд Ipone-5S маркийн гар утас алга болсныг мэдсэн. Би өөрөө зарсан юм уу, өөр газар хийсэн болов уу гээд шууд камерийн бичлэг үзсэн...бичлэг дээр тодорхой гарсан байхаар нь араас нь гараад ойр хавийн ломбардуудаар шагайсан боловч олоогүй. ...Ipone-5S маркийн алтлаг шар өнгөтэй, айдигүй, 32 гегабайттай утас. Би утсаа 300.000 төгрөгөөр үнэлж байна. Утас хулгайлсан охиноос хохирлоо барагдуулж авсан. Энэ охин ер нь хулгай хийж сурсан хүн шиг санагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дахь тал),

 

- Шүүгдэгч Ц.Бүжинлхамын мөрдөн байцаалтад сэжигтэн болон яллагдагчаар өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэрээсээ гараад сургалтандаа суучихаад харих гэж яваад Хархорин захын хажуугаар явж байтал утас авна, зарна гээд нэг ах хэлж байхаар нь очоод 2 симтэй утас байгаа юу ахаа гэсэн чинь байгаа байгаа, манай ломбарданд байгаа гэж нэг ломбард зааж өгөхөөр нь заасан газарт нь очсон чинь...Марал ломбард байсан. ...Ломбардны ах Ipone-5S маркийн гар утсыг 200.000 төгрөгийн үнэтэй гэж үзүүлсэн. Тэгээд тэр утсыг хүний нүд хариулж байгаад өмднийхөө зүүн хойд халаасанд хийгээд авсан. Ингээд Хархорины гүүрэн дор утас авдаг ченжид 110.000 төгрөгөөр зарсан. ...Би урьд нь хулгай хийж байгаагүй, би авъя гэсэн зорилго байгаагүй, ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Би ломбардны хохирол болох 300.000 төгрөгийг төлсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22, 25-26 дахь тал),

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4), хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 5), эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 10), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11), эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол (хавтаст хэргийн 12),

- шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 28-29), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 27) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.Бүжинлхам нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Марал ломбарднаас 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэн Б.Мөнх-Очирын 280.000 төгрөгийн үнэлгээ бүхий Ipone5s маркийн гар утсыг хулгайлж авч ашигласан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Бүжинлхамыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар буюу бусдын эд зүйлийг хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон яллагдагчаар татсан нь үндэслэлтэй байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Мөнх-Очир нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 300.000 төгрөгийг хүлээж авсан (хавтаст хэргийн 32, 34), шүүгдэгч Ц.Бүжинлхам нь хохирогчтой сайн дураараа эвлэрсэн тул эвлэрлийг баталж өгнө үү (хавтаст хэргийн 33) гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Ц.Бүжинлхам нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 27)-р тогтоогдож байна.

 

Улсын яллагчийн санал болгосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.920.000 төгрөгийн торгох ялыг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.  

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг зөвшөөрсөн, хохирлын талаар маргаангүй байх тул тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.   

 

Эрүүгийн 201726011041 дугаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг мэдэгдэж, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн камерийн бичлэгийн хуулбартай 1 ширхэг картыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.