Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/41

 

                                                                                                           Б.Сандагдоржид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

   Шүүх хуралдаанд:

   Прокурор Д.Сүрэнхор,

   Шүүгдэгч Б.Сандагдорж,

   Түүний өмгөөлөгч Э.*******,

   Нарийн бичгийн дарга Б.Энхзул нарыг оролцуулан хийж

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 194 дугаар шийтгэх тогтоолтой Б.Сандагдоржид холбогдох 2115001000157 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Д.Сүрэнхорын эсэргүүцэлийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

  Монгол Улсын иргэн, Сандагдорж, 1995 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Булган аймгийн ******* сумын * дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй.

 

   Б.Сандагдорж нь 2021 оны 01 дүгээр сард Булган аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “Шанд” гэх газраас иргэн Б.******* эзэмшлийн 1 тооны цавьдар зүсмийн гүүг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор:

   Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.******* 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Сандагдоржид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

     2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Сандагдоржид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.******* өөрийн оршин суугаа газар буюу Булган аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаанд хязгаарлаж,

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сандагдорж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сандагдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж,

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мустанг-5” загварын улсын дугааргүй мотоциклийг хурааж, улсын орлого болгож, Энэ хэрэгт шүүгдэгч Б.Сандагдорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжпэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжпээгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.

Прокурор Д.Сүрэнхор эсэргүүцэлдээ:

... Шийтгэх тогтоолыг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.******* өөрийн оршин суугаа газар буюу Булган аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 2 жилийн хугацаанд хязгаарласугай” гэж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох,...” зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ гэж хуульчилсан.

Хавтаст хэрэгт авагдсан оршин суух газрын тодорхойлолтоор шүүгдэгч Б.Сандагдорж нь “Булган аймаг, ******* сум, * дүгээр багийн “Шандын эх” гэх газарт оршин суух хаягтай болох нь тогтоогдож байхад шийтгэх тогтоолд өөрийн оршин суух газар болох Булган аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явахыг хязгаарласан байна.

Булган аймаг нь нутаг дэвсгэрийн хувьд 16 сумтай, тус аймгийн нутаг
дэвсгэрт Орхон аймгийн Эрдэнэт хот байрладаг, өргөн уудам нутаг дэвсгэртэй
бөгөөд шүүхээс Б.******* Булган аймгийн нутаг дэвсгэрээс гадагш явах
эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр
зүйлийн 1-т “ Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн
этгээдийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд...” оршино гэх эрүүгийн хариуцлага болоод зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод нийцэхгүй байна.

Мөн шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд ямар дүгнэлт хийж
Булган аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 2 жилийн хугацаанд
хязгаарласан шийтгэх тогтоолд тодорхойгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлд “Зорчих эрхийг
хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл, журмыг түр өөрчлөх” талаар тогтоож өгсөн. Хэрэв ялтны гэр бүлийн байдал болон бусад хуульд заасан хүндэтгэн үзэх
шалтгаан гарвал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлд
зааснаар прокурорын зөвшөөрлөөр 30 хүртэл хоногийн хугацаанд зорчих бүсийг түр өөрчилж болохоор ялтны эрх зүйн байдлын хувьд нээлттэй байдлаар хуульчилж өгсөн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хэргийн зүйчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэсэн заалтын дагуу шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “шүүдэгч Б.******* өөрийн оршин суугаа газар буюу Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 2 жилийн хугацаанд хориглосугай” гэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Сүрэнхор дүгнэлтдээ: “ ... Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна ... “ гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

             Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

  Анхан шатны шүүх шүүгдэгч Б.******* бусдын малыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, түүнийг өөрийн оршин суугаа газар буюу Булган аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 2 жилийн хугацаанд хязгаарлаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор Д.Сүрэнхор эсэргүүцэл гаргасан байна.

             Давж заалдах шатны шүүх прокурор Д.Сүрэнхорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сандагдоржид холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            Б.Сандагдорж нь 2021 оны 01 дүгээр сард Булган аймгийн ******* сумын 1 дүгээр баг “Шанд” гэх газраас иргэн Г.******* 1 тооны цавьдар зүсмийн гүүг машин механизм ашиглаж бэлчээрээс хулгайлж бусдад зарж борлуулсны улмаас 861.538 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

             хохирогч Г.Хатанбаатар, гэрч М.*******, Б.*******, Б.******* нарын мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Сандагдоржийн мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн талаарх мэдүүлэг, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Тольдох оюун өгөөж” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21/90 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

           Түүнчлэн анхан шатны шүүх Б.******* бусдын малыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шүүгдэгчийг өөрийн оршин суугаа газар буюу Булган аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 2 жилийн хугацаанд хязгаарлаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүйгээс гадна шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Хууль ёсны болон Шударга ёсны зарчимд нийцсэн байна.

             Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад оролцогч нарын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

     Прокурор Д.Сүрэнхор нь “... анхан шатны шүүхээс Б.******* Булган аймгийн нутаг дэвсгэрээс гадагш явах эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн эрүүгийн хариуцлага болон зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод нийцэхгүй...” гэсэн эсэргүүцэл гаргасан байх боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Б.******* “өөрийн оршин суугаа газар буюу Булган аймгийн нутаг дэвсгэр”-ээс гадагш зорчин явах эрхийг 2 жилийн хугацаанд хязгаарлаж шийдвэрлэсэн байна.

     Хэрэв ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих үндэслэл болох бөгөөд давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

   1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Сүрэнхорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

 

                                      ШҮҮГЧ                                         С.УРАНЧИМЭГ

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ё.БЯМБАЦЭРЭН