Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/316

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв, шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э холбогдох эрүүгийн 2539000000398 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Э  нь Хэнтий аймгийн  ......  сумын  ......  багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гэр буудлын гадна хэсэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 8 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчим Ц.С- тэй маргалдаж, улмаар хохирогчийн цээж хэсэгт өвдөглөх, өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд “цээжний баруун талд 7,8,9-p хавирганы хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. ......  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2539000000398 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шинээр гаргаж өгөх нотлох баримт, санал, хүсэлт байхгүй. Гэм буруугийн хувьд маргаангүй байр суурьтай оролцоно” гэж тус тусын байр суурийг илэрхийлсэн болно.

Шүүгдэгч Б.Э : “...үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ.

 

1.Шүүгдэгч Б.Э  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Э  нь Хэнтий аймгийн  ......  сумын  ......  багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гэр буудлын гадна хэсэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 8 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчим Ц.С- тэй маргалдаж, улмаар хохирогчийн цээж хэсэгт өвдөглөх, өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд “цээжний баруун талд 7,8,9-p хавирганы хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч Ц.С- н “...Хэнтий аймгийн  ......  сум  ...... багт 2025 оны 8 дугаар сарын 26-ны орой У  багшийн гэр буудал буюу  ......  сумын төвөөс 8 км-н зайтай газар очсон. Тухайн үед манай сургуулийн хамт олон байсан. Би сэтгэл гаргаад хүнд ганц вино өгөх гэж байтал Б багш энэ дарс виног ууж юу хийдэг юм наадахаа далд хий гэж хэлсэн. Гэтэл Э намайг гэрээс авч гараад ямар ч шалтгаангүй намайг зодсон. Э нь намайг унагаагаад өшиглөөд цохиод үсдээд байсан. Тухай үед Э-т  зодуулж байхад миний баруун талын хавирга эвгүй болсон. Би газар уначхаад босох гэтэл амьсгаа авч чадахгүй тийм хэмжээний болсон байсан. Би тухайн үед юу болсноо мэдээгүй ухаан балартчихсан байсан... Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан... Би Э-н  биед халдсан зүйл байхгүй... Тийм зүйл байхгүй бөгөөд зүгээр байсан... Миний биед 2 хавирга буюу баруун талын 7 ба 9 дэх хавирга хугарсан... Ц  гарч ирээд салгасан... Би цагийг бол хараагүй ямартай ч харанхуй болсон байсан... Тухайн үед хүний муу үзээд яах вэ гэж бодоод цагдаад хандаагүй... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй... Тухайн өргөдлийг би бичсэн бөгөөд миний төрсөн дүү О  хүргэж өгсөн... Би хүний муу үзээд яах вэ мөн Э-н  нөхөр нь саяхан шоронд орсон одоо ганцаараа 4 хүүхдээ харж байгаа учир гомдолгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-13 дахь тал),

-Хохирогч Ц.С- н дахин өгсөн “...тухайн үед Э-т  бол зодуулаад гэр рүү \ороод ёолоод байж байтал У  багш хаана чинь өвдөөд байгаа юм гээд миний өвдөж байгаа газар минь хүрсэн... Э намайг дэндүү зодсон. У  бол миний өвдөж байгаа газрыг асуугаад хүрэх төдий цохисон болохоор Э миний хавиргыг гарцаагүй хугалсан... Би сэтгэл санааны хор уршгаа тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дэх тал),

-Гэрч А.Э-н  “...2025 оны 8 дугаар сарын 26-ны орой Хэнтий аймгийн  ......  сумын  ...... багийн нутагт байрлах У  багшийн гэр амралтад хамт олноороо нийлсэн. Тухай үед С тогооч хамт олондоо гээд нэг ширхэг дарс гаргаж ирсэн. Гэтэл Б багш наад дарсаа далд хий хэн уудаг юм гэж хэлсэн. Тэгээд С тогооч уурлаад маргаан үүссэн. Үүнээс хойш би сайн санахгүй байна... Би тухай үед архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн учир сайн санахгүй байна. Ямартай ч Э Саранцэцэгийн дээр гарчихсан байдалтай байсныг санаж байна... Э хар цагаан өнгийн гуталтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

-Гэрч О.Б-н  “...2025 оны 8 дугаар сарын 26-ны орой буюу 23 цагийн орчимд Хэнтий аймгийн  ......  сумын  ...... дүгээр багийн нутагт байрлах У  багшийн гэр амралтад хамт олноороо нийлсэн. Тухай үед С тогооч миний ардуур нэг багшид дарс гаргаж өгөхийг би хараагүй. Тухайн өгсөн дарсыг дарс авсан багш ширээн дээр гаргаж тавихад би наад дарсаа далд хий дарс уухаар ундаа шиг байдаг юм гэж хэлсэн. Гэтэл С эгч миний авчирсан дарсыг голлоо гээд уурласан. Тухай үед шалтгаангүй С эгч уурлаад бахираад Э рүү 500 граммын шилтэй салат шидсэн харин азаар тухайн шидсэн зүйл нь Энхчимэгийг оноогүй өнгөрсөн. Тэгээд л Э С-г  гэрээс аваад гарсан. Тэгээд төд удалгүй С гаднаас орж ирээд миний хавирга хугарчихлаа гээд бахираад байсан. У  багш Сараа чи зүүн гэр рүү ороод амарчихаа хэтэрхий согтсон байна гэж хэлсэн. Гэтэл С эгч У  багш руу жижиг сандал аваад шидсэн тухай шидсэн сандал нь У  багшийн толгойг оносон. У  багш уурлаад яагаад байгаа юм бэ түрүүнээс хойш агсам тавиад тавтиргүйтээд байх юм гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа С эгч гэрээс гараад явсан байсан... Э С нар хоорондоо маргалдаж муудаж зодолдож байхыг би хараагүй. Ямартай ч гэр дотор тийм зүйл болоогүй бөгөөд би гадаа юу болсныг мэдэхгүй... Э С эгчийг аваад гарсан... Э-т эй гараад буцаад ороод ирэхдээ хавирга хугарчихлаа гээд С эгч бахираад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

-Гэрч Х.Ц ийн “...2025 оны 8 дугаар сарын 26-ны орой буюу 23 цагийн орчимд Хэнтий аймгийн  ......  сумын  ...... дүгээр багийн нутагт байрлах У  багшийн гэр амралтад хамт олноороо нийлсэн. Тухай үед С эгч хамт олондоо нэг ширхэг дарс гаргаж өгсөн. Тухайн өгсөн дарсыг Б багш наад дарсаа далд хий ундаа шиг байдаг юм гэж хэлсэн. Гэтэл С эгч хүний өгсөн юм голлоо гээд уурласан. Би тухай үед нойл орчоод буцаад гэр лүү орох гэтэл гэрийн зүүн талд түжигнээд хүн яваад байсан. Тэгээд яваад очтол Э С-г  дээрээс нь дарсан байдалтай байсан ба босож ирээд Э С эгчийг 2 удаа өшиглөж байсан. Тэгэхээр нь салгачхаад би гэр рүүгээ яваад өгсөн... Э нь С-г  2 удаа өшиглөсөн. Тухай үед яг хаана өшиглөсөн эсэхийг анзаараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Чанцалдуламын 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 561 дугаартай “1.2.Ц.С- н биед цээжний баруун талд 7, 8, 9-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 3.6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 7.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44-46 дахь тал),

-Шүүгдэгч Б.Э ийн яллагдагчаар өгсөн “...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй бөгөөд хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Мөн хохирогч Ц.С-г  хохирол гомдолгүй болгосон байгаа...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 57-58 дахь тал) зэрэг баримтууд болно.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. ......  зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Б.Э  нь хохирогч Ц.С- н эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед цээжний баруун талд 7, 8, 9-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. ......  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Б.Э  нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Б.Э ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Э  нь согтуурсан үедээ хохирогчийг цээж хэсэгт өвдөглөх, өшиглөх зэрэг идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд цээжний баруун талд 7, 8, 9-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Э ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. ......  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Ц.С нь “гомдолгүй, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг, мөн шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд илэрхийлсэн бөгөөд бусад эмчилгээний зардалтай холбоотой баримт шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгчээс энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

 

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Э  нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. ......  зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. ......  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

 

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. ......  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Бусад шийдвэрийн талаар:

Шүүгдэгч Б.Э  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт 1 ширхэг Сидиг хавсарган ирүүлсэн байх тул хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1; 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4; 36.6; 36.7; 36.8; 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. ......  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. ......  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э ийг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Шүүгдэгч Б.Э  нь энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт 1 ширхэг Сиди хураагдан ирснийг хэрэгт хадгалж, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН