Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/318

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв, шүүгдэгч А.Э , түүний өмгөөлөгч Б.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Э -д холбогдох эрүүгийн 2539007260348 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.Э  нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын  ..... баг Цэнгэлдэх хүрээлэнгийн урд хэсэгт 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Г.Б-г хамтран амьдрагч М.Х-тай хардаж, улмаар хохирогчийн толгой, нуруу хэсэгт төмрөөр цохих, өшиглөх, цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “зулайн хуйханд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салст, зүүн тохойд цус хуралт, хамрын нуруу, эрүү, баруун, зүүн шуу, баруун тохой, баруун, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2539007260348 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,

Шүүгдэгч А.Э ын өмгөөлөгч Б.Жавхлан: “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэж тус тусын байр суурийг илэрхийлсэн болно.

Шүүгдэгч А.Э : “...үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ.

1.Шүүгдэгч А.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон гэж дүгнэв. Үүнд:

-Хохирогч Г.Б-н “...2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр голын урд талд найзуудтайгаа жаахан юм уугаад сууж байтал стадионы урд найз П.О хүрээд ир гэхээр нь очиход манай найз ажлынхаа 2 эмэгтэй хүнтэй сааданд сууж байсан. Би очоод манай найз архи өгөөд байхаар нь 3 хундага уугаад жаахан согтоод хэвтэхэд тухайн 2 эмэгтэйн нэг нь намайг налаад байхаар нь түлхээд жаахан унтсан. Унтаад сэрэхэд унадаг дугуй унасан эрэгтэй хүн ирсэн байхаар нь мэндлээд байж байхад нөгөө эмэгтэй дахиад намайг налахаар нь түлхтэл тухайн унадаг дугуйтай ирсэн эрэгтэй намайг сууж байхад босож ирж өшиглөөд би арагш унаад эргээд хартал унадаг дугуйныхаа руль дээрээс урт төмөр гаргаж ирээд миний толгойн тус газар 4 удаа цохиод миний толгойноос цус гарч, толгойгоо дараад сууж байхад нуруун дээр 1 удаа цохиод манай найз салгах гээд чадахгүй байсан тул цагдаа дуудсан... Миний толгой хагарсан, нүд хөхөрсөн, бие хөндүүр болсон. Өөр гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08 дахь тал),

-Гэрч П.О-н “...2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр стадионы урд талд Тэмүүжин сургууль үйлчлэгчээр ажилладаг Х , У  нарын хамт 17 цагийн үед Экс гэх нэртэй архи 2 шилийг ууж байгаад найз Б ыг дуудаж авчирсан. Манай найз архи уусан ирэхээр нь би 3 хундага архи уулгаад хэвтээд Х  тэр хоёр бие биеэ жаахан налаад байж байсан. Манай найз хэвтэж байхад Х ын нөхөр гэх хүн унадаг дугуй унаад ирсэн. Манай найз Б  босоод сууж байтал Х  дахин налаад Б  түлхэхэд Х ын нөхөр босож ирээд Б ыг цохиж унагаагаад дээр нь гараад цохиж байхаар нь би салгасан. Тэгээд Х ын нөхөр урт төмөр гаргаж ирээд нуруун тус газар нь 1 удаа цохиж байхаар нь би төмрийг нь булаан авч намагтай өвс рүү шидээд цагдаа дуудсан... Ямар ч байсан нуруун тус газар цохиход нь би булаан авч намагтай өвс рүү шидсэн... Х ын нөхөр бид хэд дээр ирээд юм ярихгүй байж байгаад Х ыг Б  түлхэхэд алнаа гээд дайраад байсан. Өөр зүйл яриагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Чанцалдуламын 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 485 дугаартай “1.Г.Б-н биед зулайн хуйханд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салст, зүүн тохойд цус хуралт, хамрын нуруу, эрүү, баруун, зүүн шуу, баруун тохой, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Зулайн хуйханд шарх гэмтэл нь дангаараа, бусад гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

-Шүүгдэгч А.Э ын яллагдагчаар өгсөн “...хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ахиж ийм алдаа дутагдал гаргахгүй. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал) зэрэг баримтууд болно.

Дээрх хэргийн үйл баримтаас шүүгдэгч А.Э  нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын  ..... баг Цэнгэлдэх хүрээлэнгийн урд хэсэгт 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Г.Б-г хамтран амьдрагч М.Х-тай хардаж, улмаар хохирогчийн толгой, нуруу хэсэгт төмрөөр цохих, өшиглөх, цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “зулайн хуйханд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салст, зүүн тохойд цус хуралт, хамрын нуруу, эрүү, баруун, зүүн шуу, баруун тохой, баруун, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болжээ.

Хууль зүйн дүгнэлт:

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч А.Э  нь хохирогч Г.Б-н эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед зулайн хуйханд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салст, зүүн тохойд цус хуралт, хамрын нуруу, эрүү, баруун, зүүн шуу, баруун тохой, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч А.Э  нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч А.Э ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч А.Э  тухайн үед хохирогчийг хамтран амьдрагчтайгаа хардсаны улмаас хохирогчийн толгой, нуруу хэсэгт төмрөөр цохих, өшиглөх идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд зулайн хуйханд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салст, зүүн тохойд цус хуралт, хамрын нуруу, эрүү, баруун, зүүн шуу, баруун тохой, баруун, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч А.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Г.Б аас “...Эрдэнэбатаас хохирол төлбөрт 500,000 төгрөг бэлнээр хүлээн авсан. Одоо надад, гомдол, санал, дахин нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй болно.” гэх нотариатаар батлуулсан хүсэлт, бэлэн мөнгө хүлээлцсэн баримт (хавтаст хэргийн 62, 63 дахь тал) байх тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

 

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.Э  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэлгүй, хохирлоо төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн хохирол төлбөрөө төлж барагдуулсан тул 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тусын санал, тайлбар гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. ..... зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6. ..... зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Бусад шийдвэрийн талаар:

Шүүгдэгч А.Э  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Шүүгдэгч А.Э аас шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН