| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2021/02827/и |
| Дугаар | 184/ШШ2023/03209 |
| Огноо | 2023-09-05 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2023/03209
2023 09 05 184/ШШ2023/03209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Ж.Лхагвасүрэн би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
: УБ, ******* дүүрэг 20-р хороо, ******* 12 гудамж 10-а тоотод оршин суух ******* ******* овогт *******ийн ******* /*******/
Нэхэмжлэгч: УБ, ******* дүүрэг 13-р хороо, ******* 8 байр 317 тоотод оршин суух ******* ******* овогт *******ийн // нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, ******* дүүрэг 13-р хороо, ******* 8 байр 317 тоотод оршин суух ******* ******* овогт *******ийн //-д холбогдох
хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвлөгдөх хөрөнгөөс ногдох хэсэг болон дундын хөрөнгөөс ногдох хэсэг нийт 184,671,959 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Ш : нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э., хариуцагч Д., хариуцагчийн өмгөөлөгч Ц., О. .
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.*******, Д. нар нь ******* дүүргийн 5-р хороо, 59 гудамж 12 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 547 м.кв газар, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 198 м.кв талбайтай дэлгүүр, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өвлөгчөөр тогтоолгох, ногдох хэсэг тус бүр 42,892,274 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Д. нь 24,312,411 төгрөг гаргуулах мөн ******* дүүрэг 13-р хороо, ******* 8 байр 317 тоотод байрлах 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсэг 74,575,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
... ************** овогт ы ******* нь ******* Д., охин Д.******* гэх хоёр *******хэдтэй бөгөөд охин Д.*******гаас төрсөн охин болох Д.ыг төрсөн цагаас нь эхлэн өөрийн нэрээр овоглож өсгөсөн. Талийгаач Д.******* нь 2019 оны 10 дугаар сараас бие нь муудсаар 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нас барсан. Д.******* нь нас барахаасаа өмнө Д.д зориулж хадгаламжийн данс нээлгэсэн, хадгаламжийн хоёр дэвтэр байгаа түүнийг аваарай гэж хэлж байсан. Бидний эцэг Д.******* нь ******* дүүргийн 13-р хороо, ******* 8 байр 317 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцанд ах Д. түүний гэр бүл, охин Д. нарын хамт амьдарч байсан. Талийгаачийг нас барсны дараа 49 хоног ч дуусаагүй байхад Д. нь Д.аас охиныхоо оюутны сургалтын төлбөр төлөхөд 4,000,000 төгрөг хэрэгтэй байна, чиний дансанд байгаа үлдсэн мөнгийг ах нь эргэлдүүлж байгаад *******тэй нь өгнө гэж хэлээд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн Хаан банкны тоот данс руу шилжүүлж авсан. Энэ мөнгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй.
миний аав Д.******* нь ******* дүүргийн 13-р хороо, 8 байр 317 тоот гурван өрөө байрыг Д., Д. нарыг хувааж аваарай хэмээн өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн. Өнөөдрийн байдлаар хариуцагч гэр бүлийнхээ хамт оршин сууж амьдардаг учраас Д.ын хувьд шууд ороод амьдрах боломжгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарыг орон сууцанд ирж амьдар гэдэг ч ам бүл олонтой өөрөө нөхөр *******хэдтэй учраас айлын хажуу өрөөнд амьдарна гэдэг боломжгүй. Тиймээс хариуцагч Д.оос үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 24,312,411 төгрөгийг, хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцны хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон үнээс өөрт ноогдох хэсэг 74,575,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.д олгох ...
... ******* дүүргийн 5-р хороо, 59 гудамж 12 тоот хаягт байршилтай 198 м.кв үл хөдлөх хөрөнгө, 547 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хууль ёсны өмчлөгч нь талийгаач аав Д.*******ийн нэр дээр байдаг. Талийгаач нас барснаас хойш уг газарт хүн амьдраагүй, эзэнгүй байгаа. Энэ нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан газар юм. Талийгаачийн төрсөн охин, хууль ёсны өвлөгч болох нэхэмжлэгч Д.*******, Д. нарыг уг газар, үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоож, өвлөгдөх хөрөнгөөс ногдох хэсгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Тодруулбал орон сууцыг шинжээчийн үнэлгээгээр тогтоосон үнээс нэхэмжлэгч тус бүрд 42,892,274 төгрөг нийт 85,784,548 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү ...
... бид орох оронгүй байгаа болохоор хадгаламжаас авсан мөнгөө эргүүлж өгөхийг Д.оос хүссэн боловч янз бүрийн шалтаг шалтгаанаар буцааж өгөөгүй, аавын үлдээсэн бүх хөрөнгийг эзэмшиж байгаа атал нэгийг нь ч өгөхгүй гэсэн. Ах дүүгийн харилцаагаа бодож хүлээцтэй байсан боловч эхнэр нь энэ асуудалд оролцож улам даамжруулан өнөөдрийн байдлаар ахтайгаа харилцаж чадахгүй байдалд орж байна. Д. нь 2021 оны 8 дугаар сард Д. руу утсаар ярьж нотариат дээр ирж гарын үсэг зур, үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээнээс нэрийг чинь хасуулмаар байна гэж нялх биетэй, жаахан *******хэдтэй хүн рүү утасдаж, орон сууцыг ганцаараа эзэмшихээр улайрч буй зүй бус үйлдлийг гаргаж байгаад туйлын гомдолтой байна ... гэв.
2. Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний аав ы ******* 2020.07.31-ний өдөр нас барсан. Д. нь нас барагчийн үрчлэн авсан *******хэд биш зөвхөн аав Д.*******ээр овоглосон Д.*******н охин юм. Өөрөөр хэлбэл нас барагчийн зээ охин тул 1 дүгээр үеийн өвлөгчийн эрх эдлэх эрх үүсэхгүй юм. Нэхэмжлэлд үрчлэн авсан гэж бичсэн байна. Үрчлүүлэх нь Гэр бүлийн тухай хуулиар зохицуулагдсан хуулийн ойлголт бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан журмаар Д.ыг үрчлэн авсан үйл баримт байхгүй. Хуульд үрчлэн авсан *******хэд өвлөх эрхтэй гэж заасан, харин нас барагчийн нэрээр овоглосон бол өвлөх эрхтэй гэж заагаагүйг дурдаж байна. Иймд Д.д нас барагчийн өвийг өвлөх эрх үүсээгүй байна ... Д.******* нь 2016 онд үйлдвэрлэлийн ослоос 2 нүд сохорч хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдаж, тахир дутуугийн группэд орж мөн үеэс эхлэн нас барах хүртлээ хариуцагч Д. надтай хамт амьдарч миний асран хамгаалалтад байсан. Д. миний бие өв нээгдсэн үеэс өвийг хүлээн авч өнөөг хүртэл эрхлэн хамгаалж байгаа ба өв хүлээн авахаас татгалзсан ямар ч хүсэлт гаргаагүй. Харин нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т заасан өвлөгч биш байх ба тэрээр мөн хуулийн 528.2-т заасан 1 жилийн хугацаанд өвийг хүлээн аваагүй өвлөх эрхийн бичгээ авах хүсэлтийг зохих байгууллагад гаргаагүй тул Иргэний хуулийн 528.3-т зааснаар өвлөхөөс татгалзсан гэж үзэх хуулийн зохицуулалттай байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл үндэслэлгүй тул хангахгүй орхиж өгнө үү. ******* дүүргийн 5-р хороо Баянгол 59 гудамжны 12 тоот хаягт байршилтай 547 м.кв газар, өмчлөх эрхийн Ү- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 128,676,821 төгрөгийн дүнгээс Д.*******, Д. нарт ноогдох 85,784,548 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилжээ. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд дурдсан хөрөнгө нь өвлөгдөх хөрөнгө бөгөөд энэ хөрөнгө одоогийн байдлаар Д. надад өвлөгдөж ирээгүй болно. Надад дээрх хөрөнгийг өвлөх эрх хуулийн хүрээнд хадгалагдаж байгаа боловч Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т зааснаар өвлөн аваагүй байх тул өвлөх эрх үүсээгүй, өвлөх эрхийн хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан, дээрх нэхэмжлэгч нар өвлөгдөөгүй хөрөнгөөс хөрөнгө гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй бөгөөд шаардах эрх үүсээгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн энэ хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч Д. Төрийн банкны хадгаламжид байсан 24,312,411 төгрөгийг гаргуулна гэжээ. Энэ мөнгө нас барагч Д.*******, зээ охин Д. нарын хамтын эзэмшилд бүртгэлтэй байх тул нас барагчид ноогдох 50 хувь болох 12,156,205 төгрөг нь өвийн журмаар шийдвэрлэгдэх хуультай. Энэ хэсгийг нэхэмжлэх эрх Д.д үүсэхгүй. Тус мөнгийг Д.ын мөнгө гэж үзэх үндэслэл байхгүй. Тэрээр нэг ч төгрөгийг өөрөө бүрдүүлж хадгаламжид байршуулсан үйл баримт, гэрээ байхгүй. Аав Д.******* нь 2016 онд үйлдвэрлэлийн ослоор 2 нүд сохорч хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдаж, энэ үеэс ******* Д. миний асран хамгаалалтад орсон. Миний бие дэлгүүр ажиллуулж олсон орлогоо аавдаа өгч хадгалуулсан. Аав 2 нүд сохорсон, юм харах чадваргүй болсноос өөрийн биеэр явж банктай харилцах боломжгүй тул энэ үндэслэлээр Д.ыг хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн үйл баримт нотлогдож байдаг. Иймд нэхэмжлэлийн энэ хэсгийг хангахгүй орхиж өгнө үү. ... ******* дүүргийн 13-р хороо ******* 8 байр 317 тоот хаягт байршилтай 40 м.кв талбай бүхий 3 өрөө байр нь Д., Д. бид хоёрын нэр дээр бүртгэлтэй. 2013 онд миний ээж нас барсан бөгөөд тухайн үед энэ байрны гэрчилгээнд аав, ээж, миний бие болон манай эхнэр, *******хэд, Д.*******, Д. бүгд байсан. Талийгаач аав маань бүгдийг нь цуглуулж гал голомтоо миний нэр дээр шилжүүлэх гэсэн боловч Д.ыг тэжээгчээ алдсан, насанд хүрээгүй гэдэг үндэслэлээр үлдээсэн болно ... Нэхэмжлэгч өөрийнхөө нэр дээр байгаа хөрөнгөө зөвхөн хэлцлийн үндсэн дээр бусдад шилжүүлсэн, эсхүл түүний өмчийг өөр этгээд хууль бусаар өмчлөлдөө шилжүүлэн авсан нөхцөлд л үүргийг тэрчлэн хохирлоо мөнгөөр шаардах эрхтэй юм. Ийм нөхцөл байдал үүсээгүй байна. Д. надад Д.ын өөрт ноогдох хэсгийг нэхэмжилсэн 74,575,000 төгрөгийн дүнгээр авах мөнгө сан*******гийн боломж байхгүй. Эцэг дээдсээс уламжлагдсан гал голомтоо үрэн таран болгож Д. өөрт ноогдох хэсгээ гуравдагч этгээдэд шилжүүлэх, захиран зарцуулах нь бусад өмчлөгч, гэр бүлийн бусад гишүүдийн эрх ашгийг зөрчинө гэж үзэж байна. Д. миний бие дундын өмчийн Д.д ногдох хэсгийг авахаас татгалзаж байна. Мөн өөрт ногдох хэсгээ ч түүнд өгөхөөс татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: Улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын бүртгэлийн хэлтсийн нас барсны бүртгэлийн лавлагаа, төрөл садны тухай лавлагаа, байнга оршин суух хаягийн тодорхойлолт, ******* дүүргийн 20-р хорооны засаг даргын тодорхойлолт, Төрийн банкны кассын орлогын баримт, хугацаат дансны харилцагчийн хуулга, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /Д.*******/, Монголын Нотариатчидын танхимын 2023.03.28-ны өдрийн №257 дугаар лавлагаа, 2023.03.10-ны өдрийн №204 дугаар хариу хүргүүлэх албан бичиг.
4. Хариуцагч талын гаргасан нотлох баримт: Д.*******ээс Д.ид олгосон 2020.05.13-ны өдрийн №0294 дугаар итгэмжлэл, № дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.ын нэр дээрх Төрийн банкны хадгаламжийн дэвтрийн хуулбар, Д.*******ийн нас барсны гэрчилгээ, Х., Д. нарын гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Д.*******ийн даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт, Д.ийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гаргасан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022.05.30-ны өдрийн №687 тоот албан бичиг.
5. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Төрийн банкны 2021.10.19-ний өдрийн №026/5046 тоот албан бичиг, хавсралт Д., Д.******* нарын хугацаат дансны харилцагчийн хуулга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021.10.15-ны өдрийн №6/7230 дугаартай албан бичиг, хавсралт үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг материал 68 хуудас, шинжээч ХХК-ийн гаргасан 2022.10.15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.*******, Д. нараас хариуцагч Д.ид холбогдуулж хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвлөгдөх хөрөнгөөс ногдох хэсэг тус бүр 42,892,274 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Д. нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр 24,312,411 төгрөг буцаан гаргуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 74,575,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Д.*******г хууль ёсны өвлөгч болох талаар маргаагүй, харин нэхэмжлэлийн бусад шаардлагыг эс зөвшөөрч, маргасан.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, өвлөгдөх хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах нэхэмжлэлийн талаар
4.1. Нэхэмжлэгч нар нь хууль ёсны өвлөгчийн хувьд ******* дүүргийн 5-р хороо, 59 дүгээр гудамжны 12 тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 547 м.кв газар, мөн хаягт байршилтай 198 м.кв талбайтай, дэлгүүр, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, тухайн хөрөнгийн зах зээлийн үнээс ногдох хэсэгт тус бүр 42,892,274 төгрөг нийт 85,784,548 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
4.2. Хариуцагч Д. нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргаж буй үндэслэлдээ ... Д. талийгаач аав Д.*******ийн төрсөн болон үрчилж авсан *******хэд биш, зээ охин тул өвлөх эрх үүсэхгүй ... тухайн хөрөнгийг хүлээж аваагүй тул хариуцахгүй ... гэсэн агуулгаар тайлбарлажээ.
4.3. Хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн нас барсны бүртгэлийн лавлагаа, төрөл садны тухай лавлагаа, байнга оршин суух хаягийн тодорхойлолт, нэхэмжлэгч нарын цахим иргэний үнэмлэхийн хуулбар болон талуудын тайлбараар нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Д. нар нь талийгаач ы *******ийн төрсөн *******хдүүд, харин нэхэмжлэгч Д.ын хувьд нэхэмжлэгч Д.*******н төрсөн *******хэд боловч талийгаач Д.*******ээр овоглодог, Д.******* нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нас барсан үйл баримт тус тус тогтоогдож байна.
4.4. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө, мөн хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ гэжээ.
4.5. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг материал, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн № дугаартай гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн № дугаар гэрчилгээгээр ******* дүүргийн 5-р хороо, ын 59 дүгээр гудамжны 12 тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 547 м.кв газар, мөн хаягт байршилтай 198 м.кв талбайтай, дэлгүүр, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь талийгаач Д.*******ийн өмчлөлд бүртгэлтэй байна.
4.6. Талийгаач Д.******* 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нас барснаар түүний өмчлөлд бүртгэлтэй дээрх эд хөрөнгийн хувьд өв нээгдсэн гэж үзнэ.
4.7. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан *******хэд, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд мөн зүйлийн 520.1-д зааснаар тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй тул нас барагчийн төрүүлсэн болон үрчилж авсан *******хдүүд хууль ёсны өвлөгчийн хувьд эд хөрөнгийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.
4.8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Д.ыг төрснөөс нь хойш өвөө нь өөрөөрөө овоглоод өсгөсөн ... , хариуцагч Д.ийн ... Д. нь төрсөн цагаасаа манайд байсан, өөрийн *******хдээсээ илүү хайрлан хэнд ч ийм хэмжээний хадгаламж нээж өгөөгүй ... өвөөгөө нас барахаас өмнө 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр жирэмсэн байхдаа тусдаа гарч явсан ... гэх тайлбар, Төрийн банк дахь Д., Д.******* нарын хамтран эзэмшдэг хугацаат дансны харилцагчийн хуулга зэргээс үзэхэд нэхэмжлэгч Д. нь төрсөн цагаасаа эхлэн талийгаач Д.*******ийн асрамжид байсан, түүнтэй хамт амьдарч байсан нь тогтоогдсон, энэ үйл баримтыг зохигчид үгүйсгээгүй.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан *******хэд болон төрөл, садны хүнийг ойлгоно, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ... *******хдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага ... эцэг, эхийг тогтооно гэж зааснаар нэхэмжлэгч Д. нь талийгаач Д.*******ийн гэр бүлийн гишүүн бөгөөд улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн байдлаар *******хдийн эцгийг захиргааны журмаар тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.
4.9. Хэргийн баримтаас үзвэл талийгаач эцэг Д.*******ийг нас барах үед хариуцагч Д. хамт амьдарч байсан, харин нэхэмжлэгч нар нас барах үед хамт амьдарч байгаагүй нь тогтоогдсон.
4.10. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3-т зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгчөөс бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, ... заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үздэг боловч нэхэмжлэгч нарыг өвөөс татгалзсан гэх үндэслэлгүй байна.
4.11. Учир нь нэхэмжлэгч нараас талийгаачийг нас барснаас хойш 1 жил 1 сарын дараа буюу 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд өвлөх хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд энэ хугацаанд хууль ёсны өвлөгчдийн хооронд үүссэн өвлөгдөх эд хөрөнгийн талаар маргаантай байдал нь өвлөгдсөн эд хөрөнгийг хүлээн авахтай холбоотой хуульд заасан үйлдлийг хэрэгжүүлэх боломжгүй болгосон.
Мөн талийгаач Д.******* болон Гэр хорооллын хөгжлийн газар, ХХК нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 15, 2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр/гурван талт гэрээ-ээр ******* дүүргийн 5-р хороо, ын 59 дүгээр гудамжны 12 тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 547 м.кв газар, мөн хаягт байршилтай 198 м.кв талбайтай, дэлгүүр, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж газар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь эх хувиараа төсөл хэрэгжүүлэгч байгууллагад шилжсэн, хэргийн зохигчдод энэ хөрөнгийн талаар аливаа баримт, мэдээлэл байхгүй байсан нь нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нар хэн аль нь хуульд заасан хугацаанд өвлөх эрхийн гэрчилгээ олгох талаар нотариатад хандаж байсан боловч хөрөнгийн гэрчилгээ, холбогдох баримт байхгүй тул хүсэлтээ гаргаж чадаагүй талаар тайлбарласнаас гадна нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгчид ирүүлсэн Монголын Нотариатчидын танхимын 2023 оны №257 дугаартай албан бичигт ... өв залгамжлагч нь өв хүлээн авах хүсэлтээ нотариатчид хандаж гаргаагүй хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг сунгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ... , мөн оны №204 дугаартай албан бичигт ... нас барсан иргэний өв залгамжлалтай холбоотой мэдээллийг өгөх боломжгүй байна ... гэсэн хариуг тус тус өгч байжээ.
4.12. Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Д.*******, Д. нарыг нас барагч Д.*******ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоох нь зүйтэй ба тэдгээр нь ******* дүүргийн 5-р хороо, ын 59 дүгээр гудамжны 12 тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний 547 м.кв газар, мөн хаягт байршилтай 198 м.кв талбайтай, дэлгүүр, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны бусад өвлөгчидтэй хэлэлцэн зөвшөөрөлцөж, хуваарилан авах эрхтэй.
4.13. Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1 Өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно гэжээ. Бодит байдалд дээрх эд хөрөнгө нь хариуцагч Д.ийн эзэмшилд шилжээгүй, түүнд Иргэний хуулийн 531.2 дахь хэсэгт зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын дагуу хариуцагчаас өвлөгдөх хөрөнгөөс ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр гаргуулах боломжгүй юм.
4.14. Хууль ёсны өвлөгч нар нь Иргэний хуулийн 532.1 дүгээр зүйл болон Нотариатын тухай хуулийн 43.4 дэх хэсэгт заасан журмын дагуу өвлөх эрхийн гэрчилгээнд заагдсан хэмжээгээр өвлөгдсөн эд хөрөнгөөс ногдох хэсгээ хуваарилан авах эрхтэй бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ. Иймд нэхэмжлэгч Д.*******, Д. нарын гаргасан өвлөгдөх хөрөнгөөс өөрт ногдох хэсэг тус 42,892,274 төгрөг нийт 85,784,548 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
4.15. Өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсоны дараа хууль ёсны өвлөгч нарын хооронд өвлөгдөх эд хөрөнгийг хуваарилахтай холбоотой маргаан гарсан тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй ба энэ тохиолдолд энэ шийдвэр саад болохгүйг дурдаж байна.
5. Хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн талаар
5.1. Нэхэмжлэгч Д.аас ******* дүүргийн 13-р хороо, 8 байр 317 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцны өөрт ногдох хэсгийн үнэ 74,575,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
5.2. Хариуцагч Д. орон сууцыг дундаа хамтран өмчлөгч болох асуудлаар маргаагүй боловч ногдох хэсгийг төлөх сан*******гийн боломжгүй, гэр бүлийн бусад гишүүдийн эрх ашиг хөндөгдөнө, нэхэмжлэгч хүсвэл хамт амьдарч болно гэсэн тайлбар гаргаж маргажээ.
5.3. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан № дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэлийн зүйл болох ******* дүүргийн 13-р хороо, 8 байр 317 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д., хариуцагч Д. нар бүртгэлтэй, тэдний нэр дээр 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байх тул Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх тухай хуулийн дагуу тэднийг уг орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй.
5.4. Цаашлаад эд хөрөнгийн лавлагаа баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... талийгаач амьд ахуйдаа орон сууцыг Д., Д.ийн нэр дээр шилжүүлсэн ... , хариуцагчийн ... 2013 онд миний ээж нас барсан бөгөөд тухайн үед энэ байрны гэрчилгээнд аав, ээж, миний бие, манай эхнэр, хоёр *******хэд болон Д.*******, Д. нарын нэр бүгд байсан, талийгаач аав бүгдийг цуглуулж гал голомтоо миний нэр дээр шилжүүлэх гэсэн боловч Д.ыг тэжээгчээ алдсан, насанд хүрээгүй гэдэг үндэслэлээр үлдээсэн ... гэх тайлбар, зэргээс үзэхэд тухайн орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс нэхэмжлэгч Д., хариуцагч Л. нарт шилжиж ирсэн болох нь тогтоогдож байна.
5.5. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж зааснаар орон сууц нь зохигчдын дундын өмчлөлийн хөрөнгө гэж үзэх ба мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгийг салгаж авах, ийн******* салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй.
5.6. Нэг айлын зориулалтаар бүтсэн, орон сууц нь үл хуваагдах эд хөрөнгөнд хамаарах тул аль нэг хэсгээр хуваах, салгаж авах, бусдад шилжүүлэх боломжгүй ба талууд орон сууцыг дундаа өмчлөхдөө хэн, ямар хэмжээгээр өмчлөх талаар тохиролцоогүй тул Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцыг тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй.
5.7. Шүүх орон сууцны шинж байдал, байршил зэргийг харгалзан, хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу хийгдсэн шинжээч ХХК-ийн гаргасан дүгнэлтийг үндэслэн орон сууцны зах зээлийн үнийг 149,150,000 төгрөгөөр тооцож, үүнээс нэхэмжлэгчид ногдох хэсгийг 74,575,000 төгрөгөөр тогтоов.
5.8. Иймд ******* дүүргийн 13-р хороо, 8 байр 317 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцыг хариуцагч Д.ийн өмчлөлд үлдээж, хариуцагчаас 74,575,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.д олгож шийдвэрлэв.
6. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх шаардлагын талаар
6.1. Нэхэмжлэгч Д.аас 24,312,411 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ ... чиний дансанд байгаа мөнгийг ах нь эргэлдүүлж байгаад *******тэй нь өгнө гэж хэлж авсан ... өнөөдрийг хүртэл өгөөгүй ... гэж тайлбарлаж, нэхэмжлэлээ нотлох зорилгоор Төрийн банкны кассын орлогын №20210327754900798707-0 дугаар баримтыг нотлох баримтаар гаргасан.
6.2. Хариуцагч 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчээс 24,312,411 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй боловч татгалзлын үндэслэлээ тухайн мөнгө нь талийгаач эцэг Д.******* болон нэхэмжлэгч нарын хамтын хөрөнгө байсан тул тал хувийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэсэн тайлбар гаргаж маргасан байна.
6.3. Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгчийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан.
6.4. Нэхэмжлэгч Д. нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Д.ид 24,312,411 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх ба талуудын хооронд тухайн мөнгийг шилжүүлэхтэй холбоотой ямар нэгэн үүргийн харилцаа үүссэн болох нь баримтаар тогтоогдоогүй.
6.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогчид шүүхэд гаргасан шаардлага, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь тухайн мөнгийг буцаан төлөх үндэслэлгүй гэх өөрийн тайлбараа нотолж чадаагүй тул хариуцагчийг 24,312,411 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.
6.6. Хавтаст хэрэгт нотлох баримтаар Төрийн банк дахь 342200524902 тоот хугацаат дансны хуулга, Д.*******ээс Д.ид олгосон 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэл болон талуудын тайлбараар Төрийн банк дахь хугацаат хадгаламжийн дансыг нэхэмжлэгч Д., талийгаач Д.******* нар хамтран эзэмшдэг боловч данс эзэмшигчийн хүсэлтээр мөнгөн хөрөнгө зарлагдсаны дараа нэхэмжлэгчийн эзэмшлээс хариуцагчид шилжсэн байх тул хариуцагчийг өвлөгдөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг авсан гэж үзэх боломжгүй, энэ талаар хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
6.7. Тиймээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.оос 24,313,411 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.д олгож шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нарын төлсөн 1,081,309 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүн 98,958,611 төгрөг /74,575,000+24,313,411+70,200/-т ногдох улсын тэмдэгтийн хураамж 752,743 төгрөгийг хариуцагч Д.оос гаргуулж нэхэмжлэгч Д.д олгов.
8. Шүүхийн зардал буюу шинжээчийн ажлын хөлс 935,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн байх тул нэхэмжлэлийн хангасан дүнд хувь тэнцүүлж 53,5 хувь буюу 500,225 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******, Д. нарыг ******* дүүргийн 5-р хороо, 59 дүгээр гудамж 12 тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай, Г- дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний 547 м.кв газар, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 198 м.кв талбайтай, дэлгүүр, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, хариуцагч Д.ид холбогдох өвлөгдөх хөрөнгөөс ногдох хэсэг нийт 85,784,548 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.оос нийт 98,887,411 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,081,309 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.оос улсын тэмдэгтийн хураамж 752,743 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.д, шүүхийн зардал буюу шинжээчийн ажлын хөлс 500,225 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт тус тус олгосугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН