Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

0213 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 660

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

   
                                                                                            Хэргийн индекс 171/2012/1532/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж шүүгч Д.Оюундарь,Б.Алтантуяа  нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын **-р баг **-р хэсэг, **  тоотод оршин суух Ч*** овгийн Э.С***РД ****, утас **** нэхэмжлэлтэй  
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын **-р баг **  тоотод оршин суух Б.Б***  /РД: **** -д    утас **** / холбогдох 
Эд хөрөнгөнд учирсан Гэм хорын хохирол 1911500 төгрөг гаргуулах ,  Б.Б***ын сөрөг нэхэмжлэлтэй 519 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.С***, хариуцагч Б.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц***,  хариуцагчийн өмгөөлөгч П.Б***,  иргэдийн төлөөлөгч Л.Ч***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Мөнхтүвшин  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон  шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа:  2012  оны 10  сарын  11-ны  өдөр   17  цагийн үед  Дархан сум  ** дугаар баг  Дархан Номин худалдааны  төвийн зүүн талын уулзвар дээр миний  **ДАХ соната-6 маркийн авто машиныг   **УБП  Бенз маркийн авто машины жолооч  Э.Б***  мөргөж  зам тээврийн осол  гарч  эд хөрөнгөнд  1 911 500  төгрөгийн хохирол учирсан  болно.   Б.Б***оос удаа  дараа нэхэмжилсэн боловч  үүргээ  биелүүлэхгүй байна. Би тухайн үед маш  баг  20 км цагийн хурдтай  явж  байсан.  Э.Б***   хурдаа хасаж  зогсоох арга хэмжээ авах байсан. Гэтэл зогсохгүйгээр  хажуугаараа хамаад мөргөсөн юм. Энэ хүн  зам тавьж  өгөх  ёстой  байсан. Миний хувьд Замын хөдөлгөөний  дүрмийг зөрчөөгүй  гэж  үзэж  байна.  Э.Б*** 519 000 төгрөг гаргуулахаар   сөрөг нэхэмжлэл  гаргасан байна.Нэхэмжлэлийн  шаардлагаасаа  хасаад 1 392 000  төгрөг  гаргуулахыг зөвшөөрч  байна. Б.Б***ын  Замын хөдөлгөөний  дүрмийг  зөрчсөн нь    шинжээчийн  дүгнэлтээр  тогтоогдсон гэв. 
    Хариуцагч Б.Б***  шүүхэд ирүүлсэн  нэхэмжлэл  болон  шүүх хуралдаан дээр  тайлбарлахдаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй. Би Номингийн    өмнөх  эсрэг  урсгалтай  2 эгнээтэй  замын  2-р эгнээгээр шулуун  явж  байтал  Э.С*** бензин түгээх газрын  орчмоос  Номин дэлгүүррүү эргэхээр  орж  ирэхдээ   баруун гар талаа  барьж  эргэлгүй   2-р эгнээгээр орж  ирээд миний  машины  хажуу  бөөр буюу  2 хаалганы  дундуур багана  мөргөсөн. Тухайн үед Э.С***  уучлаарай  зохицоод   асуудлаа шийдье гэж  байхад нь би  цагдаа  дуудсан  юм. Гэтэл намайг   буруутгаж  төлбөр төл гэсэн.   Би өөрийгөө буруутай  гэж  үзэхгүй байна.  Бидэнд   эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж захиргааны  хариуцлагын тухай  хуулиар  арга хэмжээ  авсан.  Нэхэмжлэгч нь Замын хөдөлгөөний дүрмийн  12.10, 9.2, 7.9 заасан заалтуудыг зөрчсөн  тул 1911500 төгрөгийг  төлөхийг  зөвшөөрөхгүй. Тухайн үед  Э.С*** зогсож  байсанаа  гэнэт   хөдөлсөн. Би зогсож байна гэж  ойлгоод   хажуугаар нь өнгөрч  явж байтал  хажуу талаас ирж  мөргөсөн юм.  Тэр үед  хяналтын камераа шалгаад өгөөч гэхэд   цагдаагийн ажилтан шалгаж өгөөгүй юм. Миний машинд  519 000  төгрөгийн хохирол учирсан  үүнийг нэхэмжилж  байна гэв.  


         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд, болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох  баримтуудыг шинжлэн хэлэлцээд  

ҮНДЭСЛЭХ нь:
    
    Нэхэмжлэгч Э.С***нь   иргэн Б.Б***оос   эд хөрөнгөнд  учирсан  гэм хорын хохирол  1 911 000 төгрөг гаргуулах, Б.Б*** нь Э.Э.С***эс эд хөрөнгөнд учирсан хохирол   519 000 төгрөг гаргуулахаар  сөрөг  нэхэмжлэлийн  шаардлага тус тус   гаргажээ.   
            
    Хариуцагч Б.Б*** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж   тайлбарлахдаа: ...”  намайг  шулуун явж байтал , Э.С***   бензин түгээх газрын хажуу замаас  Номин дэлгүүр эргэхээр орж  ирэхдээ    баруун гар талаа барьж эргээгүй, шууд 2-р эгнээгээр орж миний машины хажуу бөөр   буюу  2 хаалганы  гол багана мөргөсөн, Э.С***    ЗХД-н  12.10 .д заасан заалт  ... баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд  зам тавьж өгөх  байсан, биднийг  50, 50  хувийн буруутай гэж үзэж  захиргааны  хариуцлагын тухай хуулиар  арга хэмжээ авсан.  Миний  машинд  519 000  төгрөгийн хохирол учирсан тул  нэхэмжилнэ.  Тухайн үед Э.С*** зам тавьж өгөөд  зогсож  байсан, би зогсож байна гэж ойлгоод  хажуугаар нь өнгөрхөд гэнэт хөдлөөд хажуу тал руу мөргөсөн  юм төлбөр  төлөх үндэслэлгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлага 519 000  төгрөгийг  гаргуулна    гэж  мэтгэлцэж байна. 
    
    Нэхэмжлэгч  Э.С***  тайлбарлахдаа: Би тухайн үед  маш удаан  20 км/цагийн хурдтай  явж  байсан   Э.Б***  нилээд  хурдтай   хажуугаараа хамж ирээд мөргөсөн , жолооч  аюул саад бий болохыг мэдсэн үед хурдыг хасаж зогсох арга хэмжээ  авч  зам тавьж өгөх байсан     энэ  үүргээ  биелүүээгүй.  Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж  байна. Э.Б***ын  сөрөг  нэхэмжлэлийн шаардлагыг  хасаж  тооцохыг  зөвшөөрч  байна гэж  тайлбарласан байна. 
    
    Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон  зохигчдын тайлбараас үзэхэд дараах байдлууд  тогтоогдож  байна. Үүнд: 2012 оны 10 сарын 11 –ны өдөр  Дархан сум  15 дугаар баг  Дархан Номин худалдааны  төвийн зүүн талын уулзвар дээр  **ДАХ соната-6 маркийн авто машин  **УБП  Бенз маркийн авто машиныг мөргөж  зам тээврийн осол  гарсан  байна.  

    Нэхэмжлэгч нь Зам тээврийн осолын талаар гарсан  2012-10-11 ны өдрийн ослын акт, 2013-02-09-ны өдрийн  05 тоот  шинжээчийн дүгнэлтүүдийг   тус  хүлээн зөвшөөрөхгүй байгаа , 
    
    Хариуцагч нь  Цагдаагийн ерөнхий газар, Замын  цагдаагийн  газрын  шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2013 оны 05  сарын  01-ны  өдрийн 146 тоот шинжээчийн дүгнэлтийг   хүлээн  зөвшөөрөхгүй   гэж тус тус маргаж байгаа болно. 
    
    Талууд Хэрэгт дараах  нотлох баримтуудыг  ирүүлсэн  байна: Үүнд: -    ”   2012-10-11 ны өдрийн зам тээврийн ослын акт, Дархан-Уул аймаг дахь замын цагдаагийн  байцаагчийн шинжилгээ хийлгэх тухай  тогтоол, “дамно”  хөрөнгийн үнэлгээний кампаниас авсан үнэлгээний тайлан,эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан  прокурорын тогтоол, зам тээврийн ослын акт, эвдрэл гэмтлийг бэхжүүлэн авсан фото  зураг зэрэг баримтыг нэхэмжлэгч ирүүлсэн байна.   Хариуцагчаас  машины эвдрэлийг  “дамно” компани  үнэлсэн  үнэлгээ, осол болсон газарт авсан зохиомж фото зураг зэрэг  нотлох  баримтуудыг тус тус ирүүлжээ.     
         
    Дархан-Уул  аймгийн прокурорын газраас  2012 оны 11 сарын  02-ны өдөр  эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай  690 тоот прокурорын тогтоолоор  Б.Б***, Э.Э.С*** нарт холбогдох эрүүгийн хэргийг  гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс  татгалзжээ.        
     

Зам тээврийн осол дээр тогтоосон    2012-10-11-ны өдрийн   актаар  : “  M BENZ  E-200  маркийн   **  УБП улсын дугаартай  авто машиныг жолоодож явсан  Б.Б*** нь
Монгол Улсын  замын хөдөлгөөний дүрмийн   12.8-дахь заалт “  Адил замын уулзварт   жолооч  баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж  өгнө”, мөн дүрмийн  12.10-  дахь  заалт “ Жолооч зүүн гар тийш  буюу  буцаж  эргэхдээ  уулзвар ороод, адил  замаар өөдөөс чигээрээ яваа  болон  баруун гар тийш  эргэх тээврийн хэрэгсэлд  зам тавьж  өгнө “,  мөн дүрмийн  9.2-дахь заалт  “ жолооч  хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн  үед тээврийн хэрэгслийн хурдыг  хасаж, зайлшгүй  тохиолдолд  зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг  тус тус  зөрчиж  иргэн Э.Соёл-Эрдэнийн  жолоодож явсан Сонота-6 маркийн  ** ДАХ  дугаартай  машиныг мөргөсөн, 
    
    Жолооч  Э.С***нь  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.9-д заасан “Уулзвар гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө  хөдөлгөөнийг тухайн чигт  хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино гэсэн  заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан тус тус буруутай гэж  дүгнэсэн  байна.    
    
    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  явцад  хариуцагч Б.Б***   дээрх актыг  эс зөвшөөрч дахин бүрэлдэхүүнтэй   дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасаны дагуу  Замын   цагдаагийн газрыг шинжээчээр томилсон  бөгөөд  2013 оны 02 сарын 09-ны өдөр  05  тоот  нэр бүхий  3 шинжээчийн  бүрэлдэхүүнтэй дүгнэлт ирсэн ба  “ ... урд гаргасан  замын цагдаагийн   байцаагч  ахлах дэслэгч Б.Ө*** ослын акт үндэслэлтэй  “  гэж  дүгнэлт гаргасан  байна. 
    
    Хариуцагч болон  түүний өмгөөлөгч П.Б*** нар  шүүхэд дахин  хүсэлт гаргаж  ”   2012-10-11 ны өдрийн зам тээврийн ослын акт, мөн  2013-02-09-ны өдрийн  05 тоот  шинжээчийн дүгнэлт зэрэг нь    илт  нэг талыг барьсан  бодит байдалд  нийцээгүй дүгнэлт болсон... “ гэж   дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан байна.  Уг хүсэлтийн дагуу  Цагдаагийн ерөнхий газар Замын  цагдаагийн  газрыг шинжээчээр томилсон бөгөөд   нэр бүхий  3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан : 
    
    2013 оны 05  сарын  01-ны  өдрийн 146 тоот шинжээчийн дүгнэлтээр   “ ... Зам тээврийн осол гарсан замыг адил  замын уулзвар гэж үзэхгүй дарааллын  тэмдэг байхгүй  учир **ДАХ улсын дугаартай соната  6 маркийн машины жолооч Э.С***зам тавьж өгөх үүрэгтэй  гэж үзэж байна,  2 машин хэн нь хэнийгээ мөргөснимйг   материалаас хараад тогтоох боломжгүй, **УБП улсын дугаартай  бенз маркын машин  хэддүгээр эгнээнд явж байсныг тодорхойлох боломжгүй ,  хоёр жолоочийн  хэн нь буруутайг шүүх тогтооно   гэжээ.             
    
    Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.2-д “ Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор  учруулсан нь  түүний буруугаас болоогүй  гэдгийг  нотолбол  хуульд зааснаас бусад тохиолдолд  гэм хор учруулсны  хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заажээ: 
    
    Зохигчид нь өөрсдийгөө гэм буруугүй гэж үзэж бие биенийгээ  гэм буруутай  гэж маргаж байгаа хэдий ч   Зам тээврийн осолын актыг болон шинжээчдийн 2 удаагиййн дүгнэлтүүдийг  няцааж чадахгүй байх тул     хариуцлагаас  аль аль  нь   чөлөөлөгдөх үндэслэлгүй  байна гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.    
     
    Цагдаагийн ерөнхий газар Замын  цагдаагийн  газрын   гаргасан :     2013 оны 05  сарын  01-ны  өдрийн 146 тоот шинжээчийн дүгнэлтээр:   
       “хоёр  машин хэн нь хэнийгээ мөргөснийг   материалаас хараад тогтоох боломжгүй, **УБП улсын дугаартай  бенз маркын машин  хэддүгээр эгнээнд явж байсныг тодорхойлох боломжгүй ...”гэсэн дүгнэлт  нь  хариуцагчийг гэм бууруугүй гэж үзэх үндэслэл болохгүй байна . Иймд  дээрх  шинжээчийн дүгнэлтүүдээр  зохигчдын гэм буруутай  үйлдэл  нотлогдож байна гэж  үзэж  хохиролыг гаргуулах нь зүйтэй байна. 
    

    Зохигчдын  автомашинд  тус тус хохирол учирсан болох нь бодит  үйл баримтаар тогтоогдсон  ба   хохирлын үнэлгээг   хоёулаа  “Дамно” хөрөнгийн  үнэлгээний компаниар үнэлүүлсэн байх тул  тус бүрийн үнэлгээний  50 хувийг харилцан тооцож   Б.Б***оос  955750 төгрөрийг гаргуулж Э.С***д олгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 259 500 төгрөгийг  Э.С***эс  гаргуулж Б.Б***од  олгож  үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй  болгох  нь зүйтэй байна.                
       Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  заасныг баримтлан хариуцагч Б.Б*** 955 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.С***д олгох, 259500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж Б.Болдбаатарт олгож, Соёл-Эрдэнийн  нэхэмжлэлээс 955 750 төгрөг, Б.Б***ын сөрөг нэхэмжлэлээс 259 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  тус тус  хэрэгсэхгүй  болгосугай.  

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн  56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлиййн 1-д  зааснаар  нэхэмжлэгчээс улсын  тэмдэгтийн хураамжинд төлсөн 45840 төгрөг, хариуцагчаас   төлсөн 16220 төгрөгийг тус тус  Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч  Б.Б***оос  улсын тэмдэгтийн хураамж 27488 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгох,  нэхэмжлэгчээс   улсын  тэмдэгтийн хураамж  8435 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай   

    3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн  шүүхэд  давж заалдах, гомдол гаргах эрхтэй.   

          
     
    

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Л.ОЮУНЦЭЦЭГ

                                ШҮҮГЧ                         Д.ОЮУНДАРЬ

                                    Б.АЛТАНТУЯА