| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0348/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/354 |
| Огноо | 2025-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/354
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэг, шүүгдэгч Д.М , Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Д.М, Х.Б нарт холбогдох эрүүгийн 2539000000444 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 23 цагийн орчимд Хэнтий аймгийн ......... багт орших М.Б-н гэрт Х.Б-тэй “хүнээс мөнгө авч, хамаг өвс хадуулсан” гэх шалтгааны улмаас маргалдаж толгойн тус газарт нь цохих, үснээс нь зулгаах, аягаар шидэх зэргээр зодож биед нь зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөх, баруун шилбэнд цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимын салстад цус харвалт, хамрын нуруу, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.Б нь согтуугаар 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 23 цагийн орчимд Хэнтий аймгийн ......... багт орших М.Б-н гэрт Д.М тай “хүнээс мөнгө авч, хамаг өвс хадуулсан” гэх шалтгааны улмаас маргалдаж толгой, цээжин тус газарт нь цохих, маажих, нуруу руу нь өшиглөх зэргээр зодож биед нь нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн хөхөнд цус хуралт, цээжинд зулгаралт, цус хуралт, эрүү, баруун тохой, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2539000000444 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэгээс “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж байр суурийг илэрхийлсэн болно.
Шүүгдэгч нар “шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно, гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлгүүдийг гаргажээ.
1.Шүүгдэгч Д.М нь хохирогч Х.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Х.Б хохирогч Д.М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 23 цагийн орчимд Хэнтий аймгийн ......... багт орших М.Б-н гэрт Х.Б-тэй “хүнээс мөнгө авч, хамаг өвс хадуулсан” гэх шалтгааны улмаас маргалдаж толгойн тус газарт нь цохих, үснээс нь зулгаах, аягаар шидэх зэргээр зодож биед нь зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөх, баруун шилбэнд цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимын салстад цус харвалт, хамрын нуруу, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.Б нь согтуугаар 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 23 цагийн орчимд Хэнтий аймгийн ......... багт орших М. Б-н гэрт Д.М тай “хүнээс мөнгө авч, хамаг өвс хадуулсан” гэх шалтгааны улмаас маргалдаж толгой, цээжин тус газарт нь цохих, маажих, нуруу руу нь өшиглөх зэргээр зодож биед нь нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн хөхөнд цус хуралт, цээжинд зулгаралт, цус хуралт, эрүү, баруун тохой, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дугаар тал),
-Хохирогч Х.Б-н “...2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр оройн 17 цагийн орчимд нөхөр бид хоёр хөрш Э болон түүний эхнэр С-н хамтаар Б-н гэрт очсон. Ингээд бид 6 нийлж 2 шил (нэрийг нь сайн мэдэхгүй) 0.75 литрийн архи ууцгаасан. Ингээд тухайн архиа ууж сууж байх үед оройн 23 цагийн орчимд С уусан архиндаа согтож над руу агсарч эхэлсэн. Ингээд С миний нүүр хэсэг рүү баруун хөлөөрөө 3-4 удаа өшиглөж, толгойн шанаа хэсэг рүү шаазан аягаар шидэж мөн толгойтой үснээс зулгааж чирсэн. Тэгээд миний бие нөхрийн хамт гэртээ харьсан. Тухайн цаг үед Б бид хоёрыг салгасан. Тийм л зүйл болсон. Миний бие өчигдрөөс хойш толгой өвдөөд өвчин зовуурьтай байна... Миний бие шүүх эмнэлэг болон нарийн мэргэжлийн эмчид баруун талын нүд хавдаж улайсан, юм харахад бүрэлзээд байгаа, толгойн зүүн шанаа хавдсан, толгойн орой хэсэгт 2,3 хэсэг газарт овойж хавдсан, дух хөхөрч хавдсан. Мөн баруун хөмсөг хавдсан... Би гомдолтой байна. Толгой тархи өвдөөд явахад хэцүү байна... Тухайн цаг үед миний бие С-н биед халдаагүй. Өөрийгөө хамгаалсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дүгээр тал),
-Хохирогч Д.М ын “...2025 оны 10 дугаар сарын 16-ны гэртээ нөхөр нялх охины хамтаар гэртээ байх үед хөрш нутаглах Б , Б хоёр оройн 17 цаг өнгөрч байх үед ирсэн. Ингээд бид 4 нэг шил архи хувааж уугаад манайхаас баруун зүгт нутаглах хөрш айл Б-н гэрт оройн 22 цагийн орчимд очсон. Ингээд Б-н гэрт ороход гэртээ эхнэртэйгээ хоёулаа сууж байсан. Ингээд бид 6-уулаа нийлж Б-н гэрт 1,2 шил (нэрийг нь сайн мэдэхгүй) 0.75 литрийн архи ууцгаасан. Ингээд тухайн архиа ууж сууж байх үедээ Б бид хоёр ..... гэх газарт энэ оны намар гаднын иргэдэд хадлангийн өвс хадуулснаас болж маргалдаж улмаар зодолдсон. Тухайн цаг үед маргаан үүсээд буюу Б т хандан та энэ намар Хар толгой гэх газарт гаднын иргэдэд өвс хадуулах хэрэггүй байсан юм, та хадуулсан биз дээ гэж хэлэхэд над руу уурлаад миний толгой хэсэг буюу зүүн талын чих орчимд хэсэг рүү нэг удаа баруун гараараа цохиж, цээж хэсэг рүү маажиж, нуруу хэсэг рүү (аль хөлөөрөө өшиглөсөн гэдгийг мэдэхгүй) нэг удаа өшиглөсөн. Тэгээд миний бие нуруу, толгой өвдөөд байхаар нь Б ахын гэрт нөхөр бага охины хамт унтаж амарсан. Тухайн цаг үед Б болон манай нөхөр бид хоёрыг салгасан. Тийм л зүйл болсон. Миний бие тухайн цагаас хойш толгой өвдөх, нуруу өвдөх өвчин зовуурьтай байна... Миний бие шүүх эмнэлэг болон нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн. Миний баруун талын нүд хөхөрч улайсан, толгойн зүүн тал хөндүүр, толгой өвдөж бөөлжсөн, нуруу хөдөлж чадахгүй зовуурь ихтэй байсан... Би гомдолтой байна. Харин сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй... Тухайн цаг үед Б т би хандан өвс яагаад хадуулсан, та гаднын иргэдэд хадуулсан биз дээ гэдэг маргаанаас болсон...Тухайн цаг үед миний бие Б ийн биед халдсан. Тухайн цаг үед бол би өөрийгөө хамгаалсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал),
-Гэрч М.Б-н “...2025 оны 10 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчимд эхнэрийн хамтаар хөдөө гэртээ амарч байх үед хөршүүд болох Б эхнэр Б , Э эхнэр МөнхС-н хамтаар 4-үүлээ манайд ирсэн. Ингээд бид хэд нийлж 2 шил архи (нэрийг нь мэдэхгүй) ууцгаасан. Тэгээд тухайн архиа ууж дуусаж бай үед МөнхС Б хоёр хоорондоо хадлангийн маргаанаас болж маргалдаж эхэлсэн. Тэгээд удалгүй Б МөнхС-н нүүр хэсэг рүү нэг удаа алгадах шиг болсон. Яг тэрийг нь бол би хараагүй, сонсогдсон юм. Тэгээд тэр хоёр хоорондоо барьцалдаад хоёр биеийнхээ үс гэзэгнээс зулгаалцаж газарт унасан. Ингээд тэр хоёрыг Э бид хоёр салгах гэж оролдсон. Тэр хоёрыг салгах гэхэд Б газар унасан байсан МөнхС-н нуруу хэсэг рүү 1 удаа өшиглөсөн (аль хөлөөрөө өшиглөсний санахгүй байна). Тэгээд тэр хоёрыг салгахад хоёр биедээ хандан чи миний үснээс зулгаасан, чи намайг цохисон гээд хэрэлдэж маргалдаад хоёр тийшээ салсан. Тэрүүхэн үед учир нь ойлгогдохгүй хэрүүл, зодоон болсон. Тэгээд удалгүй гэр гэртээ харьцгаасан. Тийм л зүйл болсон.. Би тухайн цаг үед Б ийг МөнхС ыг цохиж байхыг хараагүй... Тухайн цаг үед МөнхС , Б хоёр хоорондоо зодолдсон. Тэр хоёрын дундуур орж маргалдсан, зодолдсон хүн байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),
-Иргэний нэхэмжлэгч С.Х-н “...Хохирогч Х.Б нь 126,430 төгрөгийн, Д.М 135,380 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн 090090100900020080 дугаарын данс руу шилжүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Чанцалдуламын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 607 дугаартай “1.Д.М ын биед нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн хөхөнд цус хуралт, цээжинд зулгаралт, цус хуралт, эрүү, баруун тохой, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. 3.4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33-35 дугаар тал),
- Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Чанцалдуламын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 608 дугаартай “1.Х.Б-н биед зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөх, баруун шилбэнд цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимын салстад цус харвалт, хамрын нуруу, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. 3.4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43-45 дугаар тал),
-Шүүгдэгч Д.М ын яллагдагчаар өгсөн “...2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Б болон Б 2 манай гэр болох Хадтайд ирээд манай нөхөр Э бид 4 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тэгээд Б-н д очоод Б 1 шил архитай очоод тэрийг нь уугаад би унтаж байгаад босож ирээд та Хар толгойн өвсийг хадуулах дэмий биз дээ гэхэд Б чамд ямар хамаатай юм гээд цохиод цээж рүү маажаад, үсийг маань зулгаагаад тэгээд би газарт унахад нуруу руу хөх алаг болтол өшиглөсөн байсан ийм шалтгааны улмаас бид 2 зодолдсон нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дугаар тал),
-Шүүгдэгч Х.Б-н “...2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хар толгой гэх газар Б-н д архи согтууруулах ундаа хэрэглэж МөнхС намайг эхэлж хамаг өвс хадуулсан хүнээс мөнгө авсан гэхээр нь би чамд хамааралгүй газар сум орон нутгаас зөвшөөрөл авсан байгаа танай өвөлжөөнөөс хол газар сумын байгаль орчны байцаагч өвс хадахад болно гэсэн гэж хэлэхэд чи мөнгө авсан гэж над руу дайрч давшлаад байхаар нь би чи дуугүй бай гээд гараараа түлхсэн чинь М босож ирээд намайг үснээс зулгаагаад доош нь дараад баруун нүд рүү өшиглөөд, толгой руу өшиглөөд дараа нь над руу аяга аваад далайж байхаар нь би баруун тийшээ болоход чихний дээд талд оносон тэгэхээр нь би толгой хагалчихлаа гээд нөхрийгөө аваад гэр рүүгээ явсан. Тэгээд өглөө нь босох гэсэн толгой эргээд байхаар сумын эмнэлэгт очиход өвчин намдаах тариа хийж өгөөд толгой хөдөлсөн байна уу бариа хийж өгөөч гэхэд эмч толгой хавантай байхад барихгүй хаван хөөсөн хойно бариул гэсэн. Тэгээд би толгойгоо 2 удаа бариулсан, урьд өмнө миний толгой өвдөхгүй байсан одоо бол гэнэт өвддөг болсон. Би тэгээд Б нь дээрээс дараад МөнхС үсдээд тавихгүй болохоор хөлөөрөө жийж тавиулах гээд хөлөөрөө жийсэн тэрийгээ хүлээн зөвшөөрч байна...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр тал) зэрэг баримтууд болно.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Д.М , Х.Б нар нь тухайн үед үүссэн маргааны улмаас хоорондоо харилцан зодолдож Д.М нь хохирогч Х.Б-н эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөх, баруун шилбэнд цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимын салстад цус хуралт, хамрын нуруу, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Х.Б нь хохирогч Д.М ын эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн хөхөнд цус хуралт, цээжинд зулгаралт, цус хуралт, эрүү, баруун тохой, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Прокуророос хэргийг зүйлчлэхдээ шүүгдэгч нарыг харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан гэж дүгнэсэн бөгөөд энэ нь хэргийн бодит байдалтай бүрэн нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон зөв байна гэж дүгнэлээ.
Хууль зүйн дүгнэлт:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Д.М нь хохирогч Х.Б-н эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөх, баруун шилбэнд цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимын салстад цус хуралт, хамрын нуруу, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.Б нь хохирогч Д.М ын эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн хөхөнд цус хуралт, цээжинд зулгаралт, цус хуралт, эрүү, баруун тохой, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Д.М , Х.Б нар нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Д.М , Х.Б нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.М нь тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийн толгойнд цохих, үснээс зулгаах, аягаар шидэх зэрэг идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөх, баруун шилбэнд цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимын салстад цус хуралт, хамрын нуруу, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол,
Шүүгдэгч Х.Б нь тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийн толгой, цээжин тус газарт цохих, нуруу руу нь өшиглөх зэрэг идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн хөхөнд цус хуралт, цээжинд зулгаралт, цус хуралт, эрүү, баруун тохой, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.М , Х.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч нарыг тус тус харилцан бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Д.М нь “шүүх хуралдаанд санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг гаргасан тул шүүгдэгч Х.Б ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Мөн хохирогч Х.Б нь “шүүх хуралдаанд санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг гаргасан тул шүүгдэгч Д.М ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хохирогч Д.М , Х.Б нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны явцад “сэтгэцэд учирсан гэм хорын хохирол” нэхэмжлээгүй болно.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.М , Х.Б нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо муудалцаж бие биенээ цохисон, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, учирсан хохирлыг сайн дураараа арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.М , Х.Б нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Бусад шийдвэрийн талаар:
Шүүгдэгч Д.М , Х.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.М, Х.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Д.М , Х.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М , Х.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч нар Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бие биедээ учирсан хохирлыг нэхэмжлээгүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М , Х.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН