Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2023/01865

 

202******* оны 0 сарын 0******* өдөр

Дугаар 1*******4/ШШ202*******/01*******6

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, Нарлаг ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /ЗД*******00*******091*******/,

Хариуцагч: дүүргийн -р хороо, Баянгол 4******* дугаар гудамж тоотод оршин суух овогт /ХЗ*******9062*******10/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11,4*******0,000 төгрөг гаргуулах тухай өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч: нэхэмжлэгч С.*******, өмгөөлөгч Ж.,

хариуцагчийн төлөөлөгч Н.л, хариуцагчийн өмгөөлөгч Ш., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхцэцэг

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.******* нь Т.т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх 11,4*******0,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: С.******* миний бие Т.тай 2020 оны *******-р сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийг сарын ******* хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэхээр Зээлийн гэрээ байгуулсан. Би энэ мөнгийг Т.т зээлэхийн тулд 2 хүнээс , саяар хүүтэй мөнгө зээлж, түүнийгээ Т.т зээлсэн. Яагаад мөнгө зээлэх болсон бэ гэвэл би эхнэрийн хамт хувийн орон сууц бариулахаар Т. захиралтай хаус ХХК-тай түлхүүр гардуулах нөхцөлтэй Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу ******* аймгийн ******* сумын *******-р багт хувийн орон сууц барихаар гэрээнд тохирсон бүх мөнгө төгрөгөө тухайн үедээ бүрэн төлсөн боловч ажлаа дуусгалгүй орхиод явсан юм. Ингээд би ажлаа дуусгаж өгөөч гэж удаа дараа шаардаж, уулзсан боловч таниас авсан мөнгөө бид үрчихсэн, одоо очоод ажлыг чинь дуусгах ажилчид бэлэн байгаа боловч барилгын дутуу байгаа материал авах мөнгөгүй болчхоод байна, барилгын материал авахад зориулж мөнгө зээлэх хэрэгтэй байна, надад мөнгө олдохгүй байгаа тул та надад хүүтэй мөнгө зээлээч, би танаас авсан мөнгөөр дутуу байгаа материалаа авна гэсэн.

Ингээд бид барилгаа дуусгуулахын тулд Т.т хүүтэй мөнгө зээлэхээр болоод зээлийн гэрээ байгуулсан. Харин зээлсэн мөнгөө шууд өөрт нь бэлнээр өгөхгүйгээр компанийнх нь хүмүүстэй нь хамт явж барилгын материалаа сонгоод барилгын материал худалдаж авсан. Зарлагын баримт-ыг үндэслэж, түүний зээлсэн мөнгийг шилжүүлэхээр тохиролцсон юм.

Учир нь Т.т өмнө нь бэлэн мөнгө өгөөд үрүүлчихсэн учраас аргагүйд ийм тохиролцоонд хүрсэн. Гэрээний дагуу 2020 оны 0******* сарын 12-ноос 0******* сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт *******,000,000 төгрөгийн барилгын материал худалдаж аваад үнийг нь зээлсэн мөнгөнөөс нь төлсөн. Тухайн үед барилгын материал 10,000,000 орчим болох байх гэж тооцоод 10,000,000 төгрөг зээлэхээр болсон бөгөөд барилгын материал *******,000,000 төгрөг болсон тул *******.000.000 төгрөгийг байгуулсан гэрээний дагуу сарын ******* хувийн хүүтэй төлөхөөр болсон юм. Зээлийн гэрээний дагуу *******,000,000 төгрөгийн 1 сарын хүү 60.000 төгрөгийг 2020 оны 09 сарын 14-ний өдөр миний данс руу Т. нь өөрийн Худалдаа хөгжлийн банкны 00046*******02016 тоот данснаас зээл гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж төлсөн. Үүнээс хойш зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болон хүүг нэхсэн боловч өгнө өгнө гэсээр өдийг хүртэл өгөөгүй. Би энэ мөнгийг 2 хүнээс хүүтэй зээлж авсан байсан тул арга буюу 2021 оны 0 дугаар сард *******,000,000 төгрөгийг хүүтэй нь төлж дуусгаж, хүүг зогсоосон. Ингээд Т.тай хэд хэдэн удаа компани дээр нь очиж мөнгөө нэхэхэд таныг хохиролгүй болгоно гэдэг байсан тул өдийг хүртэл хүлээсэн.

Би хэдий 12 сарын хугацаатай хүүтэй мөнгө зээлсэн хэдий ч хүү нь яваад байсан тул би өөрийн машинаа заран байж хүнээс авсан мөнгөө төлсөн. Иймээс нийт 9 сарын хүү нэхэмжилж байгаа, үүнээс 1 сарын зээлийг хүүг Т. өөрөө төлсөн. Алданги бол нэхэмжлээгүй болно. Иймээс Т.тай 2020 оны *******-р сарын 11-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл *******.000.000 төгрөг, төлөөгүй ******* сарын хүү 4.4*******0.000 төгрөг, нийт 11.4*******0.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч хариу тайлбартаа: ... Тухайн үед мөнгө, эд зүйл зээлж аваагүй материал л авсан. Анх энэ байшин барихад материал дутсан байсан. Тийм учир нэхэмжлэгчээс барилгын материал л гаргуулж авсан. Мөнгө бол зээлээгүй. Барилгын материал авахын тулд л зээлийн гэрээ байгуулсан, *******,000,000 сая төгрөгийн эд зүйл авсанд маргаангүй, зээлийн хүүнд маргаж байна гэв.

*******.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: /хх-1-2/ нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, /хх-4/ С.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-/ 2020 оны ******* дугаар сарын 16-ны өдрийн №12*******1 дугаартай зээлийн гэрээ, /хх-*******-*******/ С.*******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /хх-14/, хариуцагч Т.аас Н.лд олгосон итгэмжлэл, /хх-*******0-66/ зарлагын баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

4.Хариуцагч тал шүүхэд хариу тайлбар болон татгалзлаа нотлох баримтыг гаргаж өгөөгүй, санал хүсэлт гаргаагүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... хариуцагч бараа материал авах мөнгөгүй гэсэн тул зээлийн гэрээ байгуулж, *******,000,000 төгрөгийн мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлсэн гэж нэхэмжлэснийг,

*******.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... зээлийн гэрээ байгуулагдаагүй, хүү төлөх үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Зохигч 2020 оны ******* дугаар сарын 11-ний өдөр 12,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын ******* хувийн хүүг сар бүрийн 11-нд төлөхөөр тохиролцож Т.т шилжүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан.

4.2.Зээлийн хэмжээ 12,000,000 төгрөгөөс *******,000,000 төгрөгт эд хөрөнгө буюу бараа материал авч өгсөн. ,000,000 төгрөгт эд хөрөнгө, мөнгийг шилжүүлээгүй, алданги шаардаагүй.

4.*******.С.*******ын 400999 тоот дансанд 2020 оны ******* дугаар сарын 12-ны өдөр 40*******9**************16, 4004*******2*******2******* дансаар тус бүр сая төгрөгийн орлого орсон. /хх-*******/

4.4.С.*******ын 400999 тоот дансанд 2020 оны 9-р сарын 14-ний өдөр 46*******02016 данснаар зээл Төртогтох утгатай 60,000 төгрөгийн орлого орсон. /хх-*******/

4..С.******* нь 2020 оны ******* дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд *******,000,000 төгрөгийн барилгын материал авч, Т., түүний ажилчдад шилжүүлэн өгсөн.

4.6 хаус ХХ Компани, н. нарын хооронд 201******* онд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Энэхүү зээлийн маргаанаас тусдаа, өөр өөр этгээдүүдийн хооронд байгуулагдсан зэрэг үйл баримт тогтоогдлоо, талууд энэ талаар маргаагүй байна.

.Харин талууд Зээлийн гэрээ, эсхүл ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан эсэх, хариуцагч гэрээгээр зээлийн хүү төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

.1. Ажил гүйцэтгэх болон зээлийн гэрээнд оролцогч талууд болон гэрээний зүйл, Т.аас 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр С.******* луу шилжүүлсэн гүйлгээний үнийн дүн, гүйлгээний утга, 2020 оны ******* дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний *******.1, *******.*******, *******.6, Зургаа. Бусад нөхцөл зэргээс үзэхэд С.*******аас *******,000,000 төгрөгийн эд хөрөнгө, барилгын материал авч Т.т өгч тэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэгчид шилжүүлж байгаа үйлдэл нь зээлдүүлэгч Зээлийн гэрээгээр мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн, зээлдэгч Т. нь эд хөрөнгийг авч хүү төлөх хүсэл зоригтой байсан гэж дүгнэхээр байна.

Талууд Т.т шилжүүлсэн эд хөрөнгөөр ажлын үр дүнг бий болгох гэж бус эд хөрөнгө авах мөнгө, санхүүгээс зээлдүүлэгчээс мөнгө, эд хөрөнгө шилжүүлэх авч буцаан өгөх хариу төлбөртэйгээр хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэх хүсэл зоригтой байсан тул зээлийн гэрээний шинжэд нийцэж байна.

Зээлийн гэрээний гол шинж нь гэрээний зүйл болох хөрөнгийн үнэ цэнийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлдэгт оршино. Зээлийн гэрээг обьекьийг нь харгалзан мөнгө зээлэх болон эд хөрөнгө зээлэх гэрээ, мөн зээлдэгчийн хувийн шинжээр нь хувь хүнээс бизнес эрхлэгчид олгох зээлийн гэрээ гэж ангилдаг. Хөрөнгө гэдэгт мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байна. Энэ шинжээрээ ажил гүйцэтгэх гэрээнээс ялгагдаж байна. Зээлдэгчийг эд хөрөнгийн зээл авсан гэж үзнэ.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь хөрөнгө бус ажил гүйцэтгэх үйл ажиллагааны үр дүн тодорхой биежсэн хэлбэртэй байдаг зэргээрээ зээлийн гэрээнээс ялгагдана. Ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл нь захиалагчийн болон ажил гүйцэтгэгчийн эд хөрөнгөөр ажил гүйцэтгэх, захиалагч хэлэлцэн тохиролцсон хөлсийг гүйцэтгэгчид төлөх хариу төлбөртэй. Эд хөрөнгө, хариу төлбөртэй 2 шинжээрээ адил боловч зээлийн гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, буцаан авах явдал, ажил гүйцэтгэх гэрээ нь ажлын үр дүнг хүлээн авах шинжээрээ ялгаатай.

Энэ талаар гэрээний гол нөхцлийг талууд тохиролцсон байх ба энэ үндэслэл нь зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

6.Иргэний хуулийн 2*******1 дүгээр зүйлийн 2*******1.1-д зааснаар ...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд энэ үүргээ биелүүлсэн байна. Зээлдүүлэгч барилгын материал *******,000,000 төгрөгөөр авч Т.т авч өгснийг эд хөрөнгө өгсөн буюу шилжүүлсэн гэж үзнэ.

Хариуцагч буюу зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх, төлөх хариу үүрэг хүлээсэн боловч үүргээс эхний сарын 60,000 төгрөг төлөх үүргээ биелүүлсэн, үлдэх хэсгийг биелүүлээгүй байна.

*******.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 2*******1 дүгээр зүйлд зааснаар Зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ бичгээр байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ/хэлцэл байна. Хэрэгт авагдсан баримтаар, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй, энэхүү гэрээнд оролоцгч талуудад гэрээний агуулга, хууль зүйн үр дагаварыг нотариатч зөвлөсөн. Гэрээг тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, тул гэрээний үүргийг зохигчийн хэн аль нь биелүүлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл, хүү нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Зээлдэгч нь эд хөрөнгийг хэрэгцээндээ хэрэглэсний төлөө хариу төлбөр төлөхөөр харилцан тохиролцох боломжтой. Зээлдэгчийн хэрэгцээ бол өөрөө бараа материал худалдан авах мөнгөгүй байсан тул зээлдүүлэгчээс мөнгө эсхүл эд хөрөнгө авч бусдад буюу т ажлын үр дүнг хүлээлгэн өгөхөөр тохиролцоо байжээ.

Энэхүү зээлийн гэрээ, хуульд заасныг дагуу зээлдүүлэгч нь харилцан тохиролцсон хэмжээний мөнгө эсхүл бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Харин зээлдэгч дээрх хөрөнгийг хэрэглэсний хариу талбар болох хүүг төлөх, мөн гэрээний хугацаа дуусгавар болоход зээлийг эргүүлэн төлөх үүргийг хүлээдэг. Энэ үүрэг нь зээлдэгчид хүү төлөх үүргийг хүлээлгэх үндэслэл болдог. Эргүүлэн төлөхдөө эд хөрөнгөөр нь бус мөнгөөр төлөхөөр талууд тохиролцсон, хүсэл зориг нэгдсэн байна.

*******.Иргэний хуулийн 2*******2 дугаар зүйлийн 2*******2.1-д зааснаар 2*******2.1.Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.

9.Иймд хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээс дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээл болон хүүг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагчаас зээл, зээлийн хүүг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүрэн хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19*******,6*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 2*******1 дүгээр зүйлийн 2*******1.1, 2*******2 дугаар зүйлийн 2*******2.1-д зааснаар нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Т.аас 11,4*******0,000 төгрөг гарргуулж нэхэмжлэгч С.*******т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19*******,6*******0 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.4, 119.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардах авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН