| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2022/03656/И |
| Дугаар | 184/ШШ2023/01903 |
| Огноо | 2023-05-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 184/ШШ2023/01903
| 2023 оны 05 сарын өдөр | Дугаар 8*******/ШШ2023/0903 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, өөрийн байранд байрлах ******* банк ХХК /РД:*******/,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* /РД:ОВ8703*******/,
Хариуцагч: ******* дүүрэг, дугаар хороо, **************-*******6 тоот хаягт оршин суух овогт /РД:/,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүрэгт **************,587,920 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлд 2022 оны 7р сарын 08ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Б., хариуцагч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа.
ТОДОРХОЙЛОХ нь:
.Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч Б., хариуцагч А. нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний үүрэгт **************,587,920 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Иргэн А. нь ******* банкнаас 209 оны 2 дугаар сарын *******-ний өдөр №ЗГ/209**************9328 тоот Зээлийн гэрээ, мөн өдөр №БГХ209**************9328, БГҮ209**************9328 тоот Барьцааны гэрээ тус тус байгуулж 27,800,000 төгрөгийг жилийн 9.2 хувийн хүүтэй, сарын хугацаатайгаар зээлж авсан.
Зээлдэгч нь зээлийн барьцаанд Б.гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2200609******* дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, ******* дүгээр байрны тоот хаягт байршилтай, м.кв талбайтай, орон сууцны зориулалттай хоёр өрөө байрыг барьцаалуулсан.
Зээлдэгч нь 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс ,,299.77 төгрөг, хүүгийн төлбөрт 503,560.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг нийт ,80*******,960.*******5 төгрөгийг төлсөн.
Гэвч зээлдэгч нь Зээлийн гэрээний хавсралт дахь Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-г удаа дараа зөрчсөн тул Банкны зүгээс зээлдэгчид зээлээ төлөх тухай мэдэгдэл хүргүүлэх, утсаар ярих, уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд банк Монгол улсын Иргэний хуулийн *******53 дугаар зүйлийн *******53. дэх хэсэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн зээлдэгч А., Б. нарт холбогдуулан шүүхэд хандан дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, Зээлийн төлбөрт үндсэн зээлийн үлдэгдэл 26,*******98,700 төгрөг, зээлийн хүү 6,853,*******57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү ,235,762 төгрөг, нийт **************,587,920 төгрөг гаргуулна. Зээлдэгч нь зээлийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй, барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Б.гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2200609******* дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, ******* дүгээр байрны тоот хаягт байршилтай, м.кв талбайтай, орон сууцны зориулалттай хоёр өрөө байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч А. шүүхэд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... 209 оны 2 дугаар сард 27,800,000 төгрөгийн зээл авсан. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнтэй маргаан байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. 2020-202 онд дэлхий даяар Корона вирусын халдварт өвчний үе байсан учраас миний бизнес зогсонги байдалд орсон ба тухайн үед ******* банк надад өндөр зээл олгосон нь миний орлого өндөр байсныг нотлоно. 2023 оны 0 дүгээр сард хил нээж, 2023 оны ******* дүгээр сарын 5-ны үеэс миний ажил эхэлж байна. Нэхэмжлэгч талаас нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүгийн төлбөрийн 50 хувийг хөнгөлж, үлдэгдэл төлбөрийг нэг дор төлөх талаар санал өмнө тавьж байсан. Өмнөх саналаа хэвээр үлдээж хугацаа олгож өгнө үү гэв.
3.Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлийг А. авсан, миний өөрийн байрыг барьцаанд тавиулсан. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй байна. Хариуцагч А.тай ижил саналтай байна. Хугацаа олгож өгнө үү гэв.
*******.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс 209 оны 2 дугаар сарын *******-ний өдрийн ЗГ/209**************9328 дугаартай Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, гэрээг 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сунгах тухай 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн ЗГ/209**************9328-0 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх 9-2, 7/, А., Б. нартай байгуулсан 209 оны 2 дугаар сарын *******-ний өдрийн БГХ209**************9328 тоот Барьцааны гэрээ, БГҮ 209**************9328 тоот Үл хөдлөх хөрөнгө Барьцааны гэрээ /хх-2-6/, 27,800,000 төгрөг шилжүүлсэн тухай 209 оны 2 дугаар сарын *******-ний өдрийн ******* банкны гүйлгээний баримт /хх-9/, Б.гийн өмчлөлийн орон сууцны гэрчилгээний нотариатын хуулбар /хх-2/, зээлийн тооцооны хүснэгт /хх-22/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-23/, 202 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №6/2*******55 тоот шуудангийн дардастай албан бичиг болон 2022 оны 5 дугаар сарын -ны өдрийн №6/3696 тоот Зээл төлөх мэдэгдэл /хх-2*******-25/, Монгол шуудан ХК 5-р салбарт шуудангаар илгээх албан бичиг хүлээлцсэн акт, А.ын 2022 оны 0 дүгээр сарын 2-ний өдрийн Өр барагдуулах тухай өргөдөл /хх-27/, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл /хх-28/,
Хариуцагч Б. хариу тайлбар /хх-62/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.
Хариуцагч А. шүүхэд хариу тайлбар болон татгалзлаа нотлох баримтыг гаргаж өгөөгүй, санал хүсэлт гаргаагүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... А.тай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, үндсэн зээлийн үлдэгдэл 26,*******98,700 төгрөг, зээлийн хүү 6,853,*******57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү ,235,762 төгрөг, нийт **************,587,920 төгрөг гаргуулна. Зээлдэгч нь зээлийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй, барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Б.гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2200609******* дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, ******* дүгээр байрны тоот хаягт байршилтай, м.кв талбайтай, орон сууцны зориулалттай хоёр өрөө байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэснийг,
3.Хариуцагч Б. нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрсөн. Үүнд: ...зээл авсан нь үнэн, төлбөрийн үлдэгдэл зөв, цар тахлын улмаас ажил зогссон, 2023 оны *******-р сарын 5-наас ажил ихлэсэн тул төлөх боломж бүрдсэн, хүү, нэмэгдүүлсэн хүүг 50 хувь хөнгөлж өгнө үү гэж тайлбарлажээ.
*******.Хариуцагч Б. нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Б.ыг төлбөрөө төлөхийг харна даа, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.. Зээлдэгч А. нь зээлдүүлэгч ******* банк ХХК-наас 209 оны 2 дугаар сарын *******-ний өдөр №ЗГ/209**************9328 тоот Зээлийн гэрээ байгуулж, 27,800,000 төгрөгийг жилийн 9.2 хувийн хүүтэй, сарын хугацаатайгаар зээлсэн,
5.2. мөн өдөр №БГХ209**************9328, БГҮ209**************9328 тоот Барьцааны гэрээ байгуулж зээлдэгч А. нь зээлийн барьцаанд Б.гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2200609******* дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, ******* дүгээр байрны тоот хаягт байршилтай, м.кв талбайтай, орон сууцны зориулалттай хоёр өрөө байрыг барьцаалсан.
5.3.Зээлдэгч А. нь 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс ,,299 төгрөг, хүүгийн төлбөрт 503,560 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг нийт ,80*******,960 төгрөг төлсөн, өөр төлбөр төлөөгүй,
5.*******.2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн ЗГ/209**************9328-0 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр урьд байгуулсан зээлийн гэрээний хугацааг зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн Цар тахлын нөхцөл байдлын улмаас 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сунгасан /хх-7/,
5.5.Зээлдэгч А. нь Зээлийн гэрээний хавсралт дахь Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-г удаа дараа зөрчсөн тул Банкны зүгээс зээлдэгчид зээлээ төлөх тухай мэдэгдэл хүргүүлэх, утсаар ярих, уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр төлөгдөөгүй байна.
5.6.Хариуцагч буюу барьцаалуулагч Б.г шүүхээс албадан ирүүлэх болон эрэн сурвалжилж холбогдох ажиллагааг явуулсан.
5.7.Зээлийн төлбөрт үндсэн зээлийн үлдэгдэл 26,*******98,700 төгрөг, зээлийн хүү 6,853,*******57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү ,235,762 төгрөг, нийт **************,587,920 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй зэрэг үйл баримт тогтоогдлоо, талууд энэ талаар маргаагүй байна.
6.Харин хариуцагч А. зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 50 хувь хөнгөлөх, хариуцагч Б. барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь маргааны зүйл болжээ.
7.Зохигч /******* банк ХХК болон А./-ийн хооронд Иргэний хуулийн *******5 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс иргэн, хуулийн этгээдтэй зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлага хангасан, бичгээр байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ/хэлцэл байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ. Гэрээнд заасан бол зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгч, хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, баталгаа гаргагч, батлан даагчийн дансанд дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлэхээр заасан тул хариуцагч А.ын зээлийг цар тахлын улмаас төлж чадаагүй тул үүргийг биелүүлэхгүй гэх тайлбар үндэслэлгүй.
Нэхэмжлэл нь зохигчийн хооронд байгуулагдсан хоёр удаагийн зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд үндэслэгдсэн байна. Үүнд: 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн ЗГ/209**************9328-0 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 209 оны 2 дугаар сарын *******-ний өдрийн №БГҮ209**************9328 тоот барьцааны гэрээ болно. Зээлийн гэрээний хугацааг 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сунгасан байна.
Хэрэгт авагдсан баримтаар, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээний үүргийг зохигчийн хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Иргэний хуулийн *******5 дүгээр зүйлийн *******5., *******52 дугаар зүйлийн *******52., *******52.2, *******53 дугаар зүйлийн *******53.-д ...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй ...байж болно. Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ/хэлцэл байна.
Хэрэгт авагдсан баримтаар, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээний үүргийг зохигчийн хэн аль нь биелүүлэх, үүрэгтэй.
Нэхэмжлэгч ******* банк ХХК энэ хуульд зааснаар зээлийн гэрээгээр зээлдэгч А.ад 27,800,000 төгрөг зээлдүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд үүргээ биелүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээг хуульд болон хэлцлийн үндсэн дээр цуцлах журмын дагуу гэрээг дангаар цуцлах эрхтэй.
Зээлийн гэрээний 2.*******.*******, 7.-д зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон, эдгээрийг хөнгөлөх талаар дурдаагүй байх тул хариуцагч А.ын татгалзал, тайлбар үндэслэлгүй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах нь зүйтэй.
Зээлдэгчээс гаргасан хүсэлтийг зохих журмын дагуу гэрээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн, дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.
Хариуцагч А. нь дээрх зээлийн гэрээ, нэмэлт өөрчлөлтөөр мөнгөн хөрөнгийг хуваарийн дагуу төлөх, хариу үүрэг хүлээсэн боловч зарим хэсгийг биелүүлж, зээл буцаан төлөх хуваарийг нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас буюу 2020 оны 0-р сараас хойших хугацаанд Дэлхий нийтийг хамарсан Ковид 9 цар тахал гарч Монгол Улс даяар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, цалин орлогогүй үндэслэлээр үүргээ биелүүлээгүй байна.
Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх, гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээ нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч талаас хариуцагч А.ыг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр Зээлийн гэрээг 2023 оны 06-р сарын 05-ны өдрөөс өмнө цуцлажээ.
Энэхүү зээлийн гэрээг цуцласан үндэслэл, журам талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд нийцжээ. Зээлийн гэрээний 6., 6.2, 6.5-д талууд энэ талаар дурджээ.
Нэхэмжлэгч нь зээлдэгч нарыг зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг хэтрүүлэн, үндсэн зээл, хүүгийн төлбөр төлөөгүй үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь хуульд нийцнэ.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3 дахь хэсэгт зааснаар Үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно.
Зээлийн гэрээгээр талууд давагдашгүй хүчин зүйлийн талаар тохиролцоогүй.
Хариуцагч А. 2020 оны 0-р сараас 2 сар хүртэл, 2020 оын 2-р сараас 2022 оны -р сар хүртэл хугацааны зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225..-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2.-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заасан.
Иргэний хуулийн 20******* дүгээр зүйлийн 20*******.-д зааснаар аль нэг тал нь гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ёстой. Мэдэгдэхэд хуулиар хэлбэрийн шаардлага тавиагүй тул мэдэгдсэн байдлыг нотолгооны хүрээнд тогтоох бөгөөд, нэхэмжлэгчээс хариуцагч А.ын хаягаар, шуудангаар, уулзалт хийх байдлаар зээлийн төлбөрийг төлөх, эсхүл гэрээг цуцлах талаар мэдэгдснийг хугацаа олгосон гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч үүрэг зөрчсөн бол дахин үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгөх, түүнийг зөрчсөн бол гэрээ цуцалж буйгаа мэдэгдэх зэрэг гэрээ цуцлах журмыг үүрэг гүйцэтгүүлэгч мөрдсөн байх тул гэрээг дангаар цуцлахыг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 22 дүгээр зүйлийн 22.2-т зааснаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ. Гэвч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал өөрчлөгдсөн, цар тахал арилсан, нөхцөл байдал өөрчлөгдсөн, хэвийн байдалд шилжсэн байна.
Хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсгийг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.-д зааснаар Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Энэ зарчмын үүднээс нэхэмжлэгч зээлийн гэрээг 6..-д заасныг үндэслэн дангаар цуцлах эрхтэй.
8.Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.-д зааснаар Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.-д зааснаар Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд худалдахыг үүрэг гүйцэтгүүлэгч нь шаардах эрхтэй. Барьцаа гэрээний .5-д Энэ гэрээ нь зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байж, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно гэжээ. Мөн хариуцагч Б. энэхүү гэрээнд гарын үсэг зурсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул түүнийг энэ үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, түүний тайлбар үндэслэлгүй байна.
9.Иймд хариуцагч А.ын ******* банк ХХК-тай байгуулсан 209 оны 2 дугаар сарын *******-ний өдөр №ЗГ/209**************9328 тоот Зээлийн гэрээ, 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн ЗГ/209**************9328-0 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг цуцалж, хариуцагч А.аас зээлийн гэрээний үүргийн зөрчил **************,587,920 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгө болох Б.гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2200609******* дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, ******* дүгээр байрны тоот хаягт байршилтай, м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60., 56 дугаар зүйлийн 56.-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүрэн хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 520,*******80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225., *******5 дүгээр зүйлийн *******5., *******52 дугаар зүйлийн *******52.2, *******53 дүгээр зүйлийн *******53.-д заасныг тус тус баримтлан хариуцагч А.аас **************,587,920 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* Банк ХХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Б.гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, -р хороолол, *******-р байрны тоот, мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2200609******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60., 56 дугаар зүйлийн 56.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 520,*******80 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 520,*******80 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.3, *******9.*******, *******9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба ******* хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН