Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2026/ШЦТ/43

 

  

 

 

 

 

 

  2026       01         20                                          2026/ШЦТ/43

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Б.Даваахүү,

Хохирогч Б.Д************,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

Шүүгдэгч ******************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л************ийн Б************ид холбогдох эрүүгийн 2538004670499 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******************* нь 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Приус-30 маркийн **** ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчиж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг 0*********тоотод байрлах монгол гэр, хашааг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Д************гийн биед зүүн эгэм ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******************* нь 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Приус-30 маркийн **** ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчиж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг 0*********тоотод байрлах монгол гэр, хашааг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Д************гийн биед зүүн эгэм ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2538004670499 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч *******************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Би 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ажлаасаа буугаад гэртээ хариад байж байтал манай эмэгтэй найз болох Г************ намайг нэг газар хүргээд өг гээд 23 цагийн үед дуудахаар нь Мөрөн сумын 14-р багийн арын тал дээр очтол 1 хүнтэй архи уугаад сууж байсан. Очоод явах гэтэл хэсэг байж байгаад явъя гээд байсан. Тэгтэл Г************ найзын хамт миний машинд орж ирээд бид гурав 2.5 литрийн хэмжээтэй пиво хувааж уусан. Бид 3 хэсэг сууж байгаад би Г************ыг хүргэж өгөхөөр машиндаа суулгаад хөдлөн Мөрөн сумын 12-р багийн засмал уруудаж яваад буцаад 9-р хорооны засмал руу гудмаар гарсан. Тэгээд А************ дэлгүүрийн ар талын гудмаар ороод засмал зам руу гарах гэтэл ховил таарахаар нь машины тоормосоо гишгэтэл машин зогсоогүй явсаар байгаад айлын хашаа руу яваад орсон. Тэгээд тухайн айлын хашааг мөргөөд машин зогсоогүй айлын гэр лүү яваад орсон. Би машинаас буугаад хартал нэг эгч 2 жаахан хүүхэдтэй гэрийн гадаа гарч ирээд зогсож байсан. Миний машин доор нэг эрэгтэй хүүхэд байхаар би татаж гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Д************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би төрсөн хүүхэд болох Г************ зээ охин болох А************миний найзын хүүхэд болох Б************ нарын хамт Мөрөн сумын 9-***тоотод түр оршин суудаг. Тэгтэл 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шөнийн 02 цагийн үед гэртээ унтаж байтал гэнэт гэр нураад ороод ирсэн. Тэгэхээр нь сандраад орноос босох гэтэл нэг саарал өнгийн машин манай гэр лүү дайраад ороод ирсэн байсан. Тэгээд би цуг унтаж байсан зээ охины хамт гэрээс мөлхөөд гарсан. Тэгээд би гадаа гараад гэрт байсан хүүхдүүдээ хартал Г************ машин доор байсан. Б************ нь нэг мэдэхэд гадаа гараад ирсэн зогсож байсан. Тэгээд жолооч нь болох согтуу залуу Г************ыг гаргаж ирсэн. Тэгээд цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. ...Хашааны 6 ширхэг банз, 1 ширхэг шон, 2 ширхэг хөндлөн модтой нь дайрсан, гэрийн хана нийтдээ хугарсан, тооно хугарсан, гэрийн унь хэсгээс цөөхөн хэдэн унь бүтэн үлдсэн. Гэрийн дотор тавилганаас 1 ширхэг модон ор, 1 ширхэг төмөр ор хугарсан, 2 ширхэг модон ширээ хугарсан, зурагт хагарсан, оёдлын хөл машин эвдэрсэн, 2 ширхэг зургийн жааз хагарсан, 1 ширхэг толь, 1 ширхэг хоолны болон цайны халуун сав хагарсан, зээ охины хувцасны чиндам, Г************ын хувцасны чиндам хагарсан аяганууд бол бүгд хагарсан. Модон авдрын нүүр хэсэг эвдэрсэн, угаалгын машины таг эвдэрсэн, 3 ширхэг хуванцар сандал эвдэрсэн, гэрийн гадна талын цагаан бүрээс болон гялгар уут урагдсан. Би эвдэрсэн эд хогшил дээрээ үнэлгээ гаргуулна, эд зүйлсийн жагсаалтаа гаргаж өгнө. ...Би насанд хүрээгүй хохирогч Б************, А********* нарын ар гэртээ холбоо барихад сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн. Б************, А********* аав ээж нь хөдөө байдаг. Би өөрийн хүүхэд болох Г************ нь сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй. Би хохирлоос үлдсэн 2,000,000 гаруй төгрөг дээр таксины мөнгөө нэхэмжилнэ. Манай нөхөр хөдөө мал малладаг. Би дахин 5,000,000 төгрөг нэхэмжилж байна. Би хохирлоос үлдсэн 2,000,000 төгрөгийг оролцуулаад 5,000,000 төгрөг нэхэмжилж байгаа юм...” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч *******************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 09 дүгээр сарын 12-ны шөнийн 02 цагийн үед би унтаж байсан. Гэрийн хойноос нэг машин мөргөөд ороод ирсэн. Тэгээд би сэрээд хамраас цус гараад хүн дуудсан боловч ирээгүй. Тэгээд би өөрөө гараад цагдаа дуудаад эмнэлэг явсан...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-р хуудас), 

Насанд хүрээгүй хохирогч Б.Г************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шөнийн 02 цагийн үед би унтаагүй гар утсаа оролдоод хэвтэж байгаад хэсэг зүүрмэглэсэн байсан. Тэгээд чимээ гараад сэртэл манай гэр лүү машин ороод ирсэн байсан. Тэгээд би босоод хартал приус маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл манай гэрийн хашааг дайраад, гэрийн баруун талаас дайраад ороод ирсэн. Тухайн гэрт манай ээж болох Д************, төрсөн эгчийн хүүхэд болох А*********, манай ээжийн найзын хүүхэд болох Б************ бид нар байсан. Тухайн жолооч манай гэрийг дайрах үед би газар ганцаараа унтаж байсан. Миний үеэл дүү А************ээж хоёр гэрийн зүүн талын орон дээр, Б************ нь гэрийн баруун талын орон дээр ганцаараа унтаж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-р хуудас), 

Насанд хүрээгүй хохирогч Н.А*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шөнө унтаж байсан чинь чимээ гарахаар босоод ирсэн чинь гэр дотор машин ороод ирсэн. Г************ ахыг дараад зогссон байсан чинь эмээ намайг дагуулаад гэрийн хагарсан ханаар гараад гадаа намайг хөнжлөөр ороогоод байж байсан чинь эмнэлэг ирээд эмээ Д************, ах Г************, Ч********* эгч бид хэдийг авч яваад цагдаа ах ирээд манай гэрт машинтай орж ирсэн ахыг аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ж.Т*********ийн “...Н.А********* ...нийт 172,260 төгрөгийн тусламж үйлчилгээг авсан...” гэх нэхэмжлэл (хх-ийн 31-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ж.Т*********ийн “...Б.Д************ ...нийт 110,484 төгрөгийн тусламж үйлчилгээг авсан...” гэх нэхэмжлэл (хх-ийн 35-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ж.Т*********ийн “...Б.Г************ ...нийт 201,960 төгрөгийн тусламж үйлчилгээг авсан...” гэх нэхэмжлэл (хх-ийн 39-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ж.Т*********ийн “...******************* ...нийт 133,056 төгрөгийн тусламж үйлчилгээг авсан...” гэх нэхэмжлэл (хх-ийн 39-р хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 03-р хуудас),

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 04-07-р хуудас),

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 08-р хуудас),

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 09-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Өлзийнарангийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 414 дугаартай: “1. Б.Д************гийн биед зүүн эгэм ясанд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, гэрэл зураг (хх-ийн 46-49-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Өлзийнарангийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 413 дугаартай: “1. Б.Г************ын биед хуйх, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт, гэрэл зураг (хх-ийн 54-58-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Өлзийнарангийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 412 дугаартай: “1. *******************ийн биед тархи доргилт, дээд урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн бугалганд цус хуралт, зүүн шанаа, завжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, гэрэл зураг (хх-ийн 63-66-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Өлзийнарангийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 415 дугаартай: “1. Н.А*********гийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт, гэрэл зураг (хх-ийн 71-72-р хуудас),

Техникийн хяналтын үзлэгийн инженер Х.Бямбадоржийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ”...**** ХӨВ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл авто үйлчилгээний мэдээллийн сан дахь мэдээллээр япон улсад 2010 онд олон зориулалтаар үйлдвэрлэгдэж 2016 оны 01 сарын 28-нд Монгол улсад импортлогдсон ангилал В, суудлын тоо 5 арлын дугаар ZVW3051***** жолооны хүрд баруун, хурдны хайрцаг автомат тээврийн хэрэгсэл болно. **** ХӨВ улсын дугаартай Приус-30 тээврийн хэрэгсэл тоормос, явах эд анги бүрэн, гэрэл дохио бүрэн ажиллагаатай байна...” гэх дүгнэлт, гэрэл зураг (хх-ийн 79-80-р хуудас),

“Ашид билгүүн” ХҮК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ШД-725-913770 дугаартай шинжээчийн “...Дээрх эд зүйлийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 09 дүгээр сарын байдлаар 7,285,719 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт (хх-ийн 85-92-р хуудас), 

2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Г- дугаар мөрдөгчийн магадлагаа (хх-ийн 113-115-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 105-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 106-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 104-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 102-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2538004670499 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулахад дэмжлэг үзүүлж, өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Мөн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч нараас уучлалт гуйсан...” гэв.  

Шүүгдэгч ******************* нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч ******************* нь 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Приус-30 маркийн **** ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчиж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг 0*********тоотод байрлах монгол гэр, хашааг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Д************гийн биед зүүн эгэм ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Д************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч *******************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 12-р хуудас), насанд хүрээгүй хохирогч Б.Г************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 20-р хуудас), насанд хүрээгүй хохирогч Н.А*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас), иргэний нэхэмжлэгч Ж.Т*********ийн нэхэмжлэл (хх-ийн 31-р хуудас), иргэний нэхэмжлэгч Ж.Т*********ийн нэхэмжлэл (хх-ийн 35-р хуудас), иргэний нэхэмжлэгч Ж.Т*********ийн нэхэмжлэл (хх-ийн 39-р хуудас), иргэний нэхэмжлэгч Ж.Т*********ийн нэхэмжлэл (хх-ийн 39-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 03-р хуудас), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 04-07-р хуудас), жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 08-р хуудас), эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 09-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Өлзийнарангийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 414 дугаартай дүгнэлт, гэрэл зураг (хх-ийн 46-49-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Өлзийнарангийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 413 дугаартай  дүгнэлт, гэрэл зураг (хх-ийн 54-58-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Өлзийнарангийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 412 дугаартай дүгнэлт, гэрэл зураг (хх-ийн 63-66-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Өлзийнарангийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 415 дугаартай дүгнэлт, гэрэл зураг (хх-ийн 71-72-р хуудас), техникийн хяналтын үзлэгийн инженер Х.Бямбадоржийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлт, гэрэл зураг (хх-ийн 79-80-р хуудас), “Ашид билгүүн” ХҮК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ШД-725-913770 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 85-92-р хуудас), 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Г- дугаар мөрдөгчийн магадлагаа (хх-ийн 113-115-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүгдэгч ******************* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчиж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг 0*********тоотод байрлах монгол гэр, хашааг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Д************гийн биед зүүн эгэм ясанд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд үйлдэл хохирол шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч ******************* нь хохирогч Б.Д************гийн биед хүндэвтэр хохирол, эд хөрөнгөд 7,285,719 төгрөг, насанд хүрээгүй хохирогч *******************ийн биед хөнгөн хохирол тус тус учруулсан хохирол учруулсан байна.

Насанд хүрээгүй хохирогч *******************, түүний хууль ёсны төлөөлөгч С.Ц******** нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогч *******************, түүний хууль ёсны төлөөлөгч С.Ц******** нарт төлөх төлбөргүй гэж үзэв. 

Хохирогч Б.Д************ нь эд хөрөнгөд учирсан хохирол, эмчилгээтэй холбоотой зардал 10,000,000 төгрөгийг шүүгдэгч *******************оос нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нь хохирогч Б.Д************д 5,000,000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл 5,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс 5,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Д************д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин иргэний нэхэмжлэгч Ж.Т********* нь Н.А*********гийн тусламж үйлчилгээг авсан 172,260 төгрөг, Б.Д************гийн тусламж үйлчилгээг авсан 110,484 төгрөг, Б.Г************ын тусламж үйлчилгээг авсан 201,960 төгрөг, *******************ийн тусламж үйлчилгээг авсан 133,056 төгрөг, нийт 617,760 төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын санд 617,760 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс 617,760 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******************ийн мөрдөн байцаалтын шатанд болон гэм буруугийн шүүх хуралдаанаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн,  хэрэг хариуцах чадвартай зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “... миний үйлчлүүлэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хор уршиг, хэм хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзаж үзэж тэнсэж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах зохицуулалт байгаа. Ийм учраас миний үйлчлүүлэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна...” гэв.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******************* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 102-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******************* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******************ид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******************ид хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******************ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******************* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 2538004670499 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч *******************, түүний хууль ёсны төлөөлөгч С.Ц******** нарт төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х************* овогт Л************ийн Б************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Л************ийн Б************ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******************ид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******************ид хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******************ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******************* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******************оос 617,760 (зургаан зуун арван долоон мянга долоон зуун жар) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, 5,000,000 (таван сая) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Д************д тус тус олгосугай. 

8. Эрүүгийн 2538004670499 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч *******************, түүний хууль ёсны төлөөлөгч С.Ц******** нарт төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******************ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ХҮРЭЛБААТАР