| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2023/02257/И |
| Дугаар | 184/ШШ2023/02077 |
| Огноо | 2023-05-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2023/02077
| 2023 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 8*******/ШШ2023/02077 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /ЧИ8*******032677/,
Хариуцагч: ******* дүүрэг, дүгээр хороо, ******* дүгээр гудамж, тоот хаягт оршин суух, овогт /ДИ:800056/,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хариуцагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам,
Нэхэмжлэгч Ч.******* шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
.Нэхэмжлэгч Ч.******* шүүх Н. холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Миний бие 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өөрийн өв дамжин ирсэн Си гэх нэртэй чулууг Н.д 20,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Н. нь Си гэх нэртэй чулууны мөнгийг сонгуулийн санхүүжилт орж ирэхээр өгнө гэж хэлээд 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр дүүргийн 5 дугаар хорооноос авч явсан. Өнөөдрийг хүртэл тус мөнгийг төлж барагдуулаагүй байгаа тул Н.гаас чулууны үнэ болох 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлэгтээ:
Си гэх жижигхэн хуруу чинээ чулууг Ч.*******аас авснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ бид ямар нэгэн байдлаар гэрээ байгуулаагүй. Өмнө нь Эрүүгийн хэргээр энэ хэрэг шийдэгдэж би цагаатгагдаж байсан. Тэр маргаанаар шинжээчийн дүгнэлт гарч байсан ба чулууг 3,800,000 төгрөгөөр үнэлсэн. Одоо бол чулуу нь ,000,000-,500,000 төгрөгөөр зарагдаж байгаа ба тухайн үед үнийн хөөрөгдөлтэй байхад би худалдан авч байсан. Тиймээс би одоо зарагдаж байгаа үнийн дүндээр маргахгүй. Харин шинжээчийн дүгнэлтээр гарсан 3,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Шүүхийн шийдвэр албажиж гарахаас өмнө төлөх бодолтой байна. Гэрээ байгуулах гээд нотариат дээр очтол чулууны эх сурвалжийн мэдээлэл зэрэг баримтууд байхгүй байсан учраас нотариат гэрээ байгуулахгүй гэсэн учраас бид гэрээ байгуулаагүй. Харин төлбөрийн график байдлаар бичгээр баримт үйлдэж байсан. Бид өмнөх хурлаар ч гэсэн шинжээчийн үнийн дүн дээр маргахгүйгээр зөвшилцөж байсан. Тиймээс 3,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэв.
3.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс хх- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хх-2 улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хх-3 Иргэний үнэмлэхийн лавлагаа, хх-*******-7, 2022 оны дүгээр сарын 22-ны өдрийн дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах 2022/ШЦТ/92 дугаартай тогтоол, хх-83 Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2023/ДШМ/250 дугаартай магадлал зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.
Хариуцагч нотлох баримт гаргаж, цуглуулж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
.Нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... Си гэх нэртэй чулууг Н.д 20,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. чулууг 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр дүүргийн 5 дугаар хорооноос авч явсан. Өнөөдрийг хүртэл тус мөнгийг төлж барагдуулаагүй гэж.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: чулууг Ч.*******аас гэрээ байгуулаагүй авсан. Эрүүгийн хэрэгт шинжээчийн дүгнэлтээр чулууг 3,800,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрнө гэж тайлбарлаж, маргажээ.
*******.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
*******..Зохигч 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Си гэх нэртэй чулууг Н.д 20,000,000 төгрөгөөр худалдахаар амаар тохиролцсон. Хариуцагч Н. 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр дүүргийн 5 дугаар хорооноос авч явсан, гэрээний үүргээ биелүүлээгүй, төлж барагдуулаагүй, хариуцагч Н.г 2022 оны дүгээр сарын 22-ны өдрийн дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах 2022/ШЦТ/92 дугаартай тогтоол, хх-83 Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 2023/ДШМ/250 дугаартай магадлалаар цагаатгасан. Тэрхүү эрүүгийн хэрэгт шинжээчийн дүгнэлтээр чулууг 3,800,000 төгрөгөөр үнэлсэн зэрэг үйл баримт тогтоогдлоо, талууд энэ талаар маргаагүй байна.
Харин талууд чулууны үнийг 20,000,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар харилцан тохиролцсон эсэх нь маргааны зүйл болжээ.
Зохигчийн хооронд 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Чулуу худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулагдсан байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 2*******3 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдагч буюу нэхэмжлэгч Ч.******* нь худалдах-худалдан авах гэрээгээр биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн хариуцагч Н.д чулууг шилжүүлэн өгсөн,
-хариуцагч Н. нь худалдан авсан хөрөнгөө хүлээн авсан, худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнэ, хариу төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй байна.
Нэхэмжлэгч Ч.******* Иргэний хуулийн 2*******3 дугаар зүйлийн 2*******3.-д зааснаар Худалдах худалдах авах гэрээний хариу үүрэг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 23******* дугаар зүйлийн 2*******3.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ,
Нэхэмжлэгч Ч.******* ... хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр худалдсан гэх нэхэмжлэлийн үндэслэлээ,
-хариуцагч Н. ... одоо чулууны зах зээлийн үнэ ,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийн үнэтэй байгаа гэсэн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, зохигч гэрээний үнийг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар энэхүү үндэслэл, тайлбар тогтоогдохгүй байна.
Харин хариуцагч Н. ...чулууг 3,800,000 төгрөгөөр шинжээч үнэлснийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймд хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60., 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэлээс зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2*******,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар 226,950 төгрөг нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Иргэний хуулийн 2*******3 дугаар зүйлийн 2*******3.-д зааснаар хариуцагч Н.гаас 3,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д олгож, үлдэх 6,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60., 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******,950 төгрөгийн улсын орлогод үлдээж, хариуцагчаас 226,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 9.*******, 9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс ******* хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН