Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2023/00984

 

2023 03 09 184/ШШ2023/00984

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, ******* дүүрэг 10-р хороо, 30б байр 22 тоотод оршин суух ******* овогт ******* ******* /*******/-н нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, ******* дүүрэг 38-р хороо, ******* байр 801 тоотод оршин суух ******* ******* овогт //-т холох

 

зурмал шүтээн гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагч С., хариуцагчийн өмгөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:


1. Нэхэмжлэгч Д.******* нь өөрт уламжлагдан ирсэн бурхан шашны зурмал шүтээнийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... Миний аав надад үлдээсэн соёлын хуваарьт өв болох чүдэнзний хайрцгийн хэмжээтэй, хүзүүнээс зүүх зориулалттай мөнгөн гуу бүхий нүдний элдэв өвчин, эмгэгт ач тустай хэмээгддэг зурмал шүтээнийг С.ээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. ******* ******* миний бие 1938 онд Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, одоо 83 настай. Эцэг, эхээс дөрвүүлээ, нэг ах, нэг эгч, нэг дүүтэй. ... дээд сургуулиа төгсөөд, ажиллаж байхдаа Богд сумаас аав, ээжийгээ дэргэдээ авч ирэн байнга хамт байж асардаг байсан, 1973 онд өөрийн гар дээр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Миний аав Баянзүрхийн хүрээнд 30 жил суусан хүн байсан бөгөөд хүүхдүүддээ өөрийн эдэлж, хэрэглэж байсан ном судар, бурхан зэргийг хуваан, өвлүүлж үлдээсэн билээ. 2005 онд миний төрсөн эгч Д. нүдний хараа муудахад би өөрийн шавь ******* эмч Д. үзүүлэн, үнэ төлбөргүй нүдний хагалгаа хийлгэж өгсөн бөгөөд аав минь надад өвлүүлсэн нүдний шүтээнийг тус болох байх хэмээн хэрэглүүлэхээр эгчдээ өөрийн зээ охин Х. хамт аваачиж өгсөн юм. Эгч маань 2019 онд нас барсан бөгөөд 49 хоногийг нь өнгөрөөгөөд аавынхаа шүтээнийг авах гэтэл хүүхдүүд нь өгөхгүй, намайг хэл амаар доромжилсон. Аавын минь зүсийг ч хараагүй, нэрийг нь мэдэхээс цаашгүй С. ааваас минь үлдсэнээрээ миний хувьд нандин шүтээнийг өдий хүртэл эзэмшиж буй нь шударга бус байна. Том эгч С. нь хотод ирж уулзахдаа булаацалдаад байгаа юм бол уул, усанд нь аваачиж өргө гэсэн нь хүний үнэргүй, аймшигтай санагдаж, сэтгэл минь эмтэрч байна. Би тэднийхнээс булаацалдсан сэтэрхий тэвнэ ч байхгүй, гагцхүү аавынхаа надад итгэж үлдээсэн дурсгалт шүтээнээ л буцааж авахыг хүсэж байна. Миний хань Б. бид 2 эгчийнхээ хүүхдүүд болох С., С. нарыг Зөвлөлт холбоот улсад ТМС, С. Анагаахын сургууль төгсгөж, өвчин зовлон, үхэл хагацал бүхий л зүйл дээр нь эгчийнхээ гэр бүлд тусалж, материаллаг болон материаллаг бус зүйлсээр амьдралыг нь дэмжиж ирсэн байхад С. чи миний ээжийг юугаар харж үзсэн юм гэх зэргээр намайг загнасанд хөгшин настай би гомдолтой байна. Жил ирэх тусам хараа минь муудаж -9 харааны шил зүүж байгаа бөгөөд аавынхаа үлдээсэн шүтээнийг шүтэж, мөрөө харж яваад нүд ан*******ыг хөгшин настай би хүсэж байна. Миний аав, ээж зүүдэнд минь ирэхэд, сайхан сэтгэл гаргаж эгчдээ туслах гэсэн биш хүний үнэргүй хүүхдүүдэд нь дээрэлхүүлсэн би арга барагдаж, хий дэмий л уйлахаас өөр зүйл хийж чадахгүй байгаадаа гутрах юм ... нагац эгч Д. отгон охин С. эцгийнх нь, эсвэл нөхрийнх нь бурхан шүтээн байсаар байхад шуналын сэдлээр ээжийн минь шүтээнийг авах гэж заль зохиож буй, түүний гэрчүүдийн мэдүүлэг болон нотлох баримтууд бүгд үгсэн хуйвалдсан, зохиомол, нэг мэдүүлэг нь нөгөөгөө үгүйсгэсэн хуурамч зүйл бөгөөд хууль шүүхийг доромжлон, хууран мэхэлж буй үйлдэлдээ хариуцлага хүлээнэ гэж найдаж байна. Өдгөө 85 нас хүрч буй миний ээжид хүргэн ах Б.ийн ч юм уу бусдын эд зүйлийг булаацалдах шаардлага огтхон ч үгүй бөгөөд ааваас нь өөрт өгсөн нүдний шүтээнээ шүтэх л чин хүсэл байгаа билээ. Ээж минь эгчийгээ 2005 онд нүдний хагалгаанд оруулсан нь Шинэ төв нүдний эмнэлгийн мэс ажилбарын бүртгэлээр, нүдний шүтээнийг эгчдээ аваачиж өгсөн нь гэрч Х. мэдүүлэг, С.ийн зургаар, буурал аав охиддоо тус тусад нь судрууд өвлүүлсэн нь гэрч С., Ч. нарын мэдүүлгээр, энэхүү шүтээн нь хүүхдийн ч юм уу ямар нэгэн бурхан биш, нүдний Талим сахиус болох нь хийдийн дүгнэлтээр тогтоогдоно ... Иймд миний аавын надад үлдээсэн хуваарьт соёлын эд өлгийн зүйл болох нүдний шүтээнийг С.ээс гаргуулан, хэдий хэр наслахаа мэдэхгүй байгаа надад тусална уу. Энэхүү шүтээн нь чүдэнзний хайрцгийн хэмжээтэй мөнгөн гуу бүхий зурмал Талим бөгөөд одоогийн ханшаар үнэ тогтоох боломжгүй учраас тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн ... гэв.


2. Хариуцагч С. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний ээж Д. нь эцэг эхээс дөрвүүлээ бөгөөд С. буурал аавын хамгийн том охин нь юм. Харин нэхэмжлэгч Д.******* эгч нь 3 дахь охин, отгон охин Д. нь өнөөдрийг хүртэл амьд сэрүүн, насаараа амьдарсан нутаг болох Баянхонгор аймгийн төвд хүү Ч.ын хамт амьдарч байгаа. Миний бие талийгаач, буурал аав С.******* хоёр дахь охин Д. бага охин бөгөөд бид эцэг эхээс 10-уулаа, өнөр өтгөн ам бүл юм ... ээжийг минь бурхны оронд залрахад ээжийн дүү Д.******* болон түүний үр хүүхдүүд буян хураах ажилд нэг ч оролцоогүй бөгөөд 49 хоног хураах ажил дээр нэхэмжлэгч нь ирж аавынхаа бурхныг авна, та нар муусайнд хүндэднэ, аавынхаа юмыг танай ээжид түр хэрэглүүлсэн гэх үү дээ гэх мэтээр санаанд оромгүй худал зүйлийг ярьсан ... ээж минь амьд сэрүүн байхдаа өөрт хамгийн ойр байж, орж гарч эргэж тойрч байсан ах С., С.Батжаргал, эгч С., С., ах С. нарт аавынхаа өөрт нь өвлүүлэн өгсөн бурхан шүтээнээ отгон охин С. миний биед өвлүүлж үлдээнэ гэж захиж байсны дагуу бурхныг отгон дүүдээ өвлүүлэн үлдээнэ гэдгийг ах, эгч нар маань тайлбарлан хэлсэн ... Энэхүү бурхан нь 2005 оноос өмнө манай ээж Д.д байсан бөгөөд нэхэмжлэгч нь 2005 онд ээжид хэрэглүүлэхээр өгсөн гэдэг худал ташаа зүйл. Миний бие 18 нас хүрч Улаанбаатар хот руу сургуульд явах хүртэл ээж, аавтайгаа хамт амьдарсан байдаг. Энэ хугацаанд хар дарж зүүдлэх, цочиж сэрэх гэх зүйлд ээж хүзүүнд зүүж өгч унтуулдаг байсан, нэгдүгээр ангид ороход Улаанбаатар хот руу сургуульд явах зэрэгт адис өгч буурал аавынх нь бурханд даатгач*******лаа, одоо алзахгүй гэж хэлж ерөөлөө айлдаж байсныг тодорхой мэддэг юм. ... мөн ах, эгч нар болон бидний үр хүүхдүүдийг төрөх, ирэх, явах бүрд байнга адисалж ерөөж, удмын шүтээн бурханд даатгадаг байсныг бүгд гэрчлэх болно. Тэгэхээр энэхүү бурхан шүтээн нь нэхэмжлэгч Д.*******н эзэмшил, ашиглалт, өмчлөлд нэг ч удаа байгаагүй, бидний мэдээ орсон цагаас л ээжийн маань хүзүүнд байнга зүүлттэй явдаг байсныг ахан дүүс бид бүгд мэддэг ... ээжийг амьд сэрүүн байхад нэхэмжлэгч нь тус бурхныг авах талаар нэг ч удаа санал хүсэлт гаргаж байгаагүй ... Хамгийн анх 1997 оны 6 дугаар сарын 15-ны өдөр буюу аргын тооллын 15, билгийн тооллын 15 давхцаж байсан өдөр манай аав Баянхонгор аймагт нас барсан. Баянхонгор аймагт ажил явдлыг нь өнгөрөөгөөд ээж бид 2 гэр рүүгээ буцсан. Тэр зун би элдэв зүүд зүүдлээд уйлаад огт унтахгүй байсан. Энэ тухай ээж нэг шөнө мэдч*******ээд бурхнаа зүү гэж хэлээд хүзүүнд зүүж өгч байсан. Би буцах хүртлээ бурхнаа хүзүүндээ зүүж байсан. Мөн миний тэмдэглэлийн дэвтэрт бурхнаа зүүж байгаа тухай тэмдэглэсэн байдаг. Би 2003 онд хүүгээ төрүүлээд ээж дээрээ оч*******од бурхнаараа адисалж хүү маань унтахгүй уйлагнаад байхад шөнө дэрэн доор нь хийж унтуулдаг байсан. Энэ бүгдийг би өөрөө мэдэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... Манай эгч Д.******* эгчээ та яагаад ингэж хэлж байгаа юм бэ, танд аавын тань үлдээсэн зүйл байдаг шүү дээ гэхэд тийм, тийм энэ хоёрын үгэнд ороод буруу юм хэлч*******лээ гэж хэлсэн гэж байсан. Ээжийн маань ажил явдал дууссаны дараа С. гэх хүний эхнэр манай эгч рүү залган яагаад С.ийн талд ордоггүй юм бэ, тэр бурхныг аваад чамд өгөх гэж байсан шүү дээ, тэр бурхныг С. аваад байхдаа яах вэ дээ гэж хэлсэн. Миний ээжийг нас барсан хойно нь яагаад өөрийнх нь шийдвэрийг хүндлэхгүй ээжийн маань үлдээсэн шүтээнийг авахаар яагаад ингэж дайрч байгаа юм бэ, энэ үнэхээр эвлэрч болохооргүй аймшигтай санагдаж байна. Энэ нь арай л увайгүй үйлдэл байна. Би энэ бурхныг гэрчүүдээр гэрчлүүлэхгүйгээр миний ээжид байсан гэдгийг мэдэж байгаа учраас энд зогсож байна. Миний ээж 10 хүүхэд төрүүлээд өнгөрсөн. Бид ээжийнхээ үлдээсэн зүйлийг өв залгамжлан авч явна. Нэхэмжлэлдээ намайг өвөөгөө тан*******гүй гэсэн байна. Ямар ч хүн өвөө, эмээгээ тан*******гүй байлаа гээд үр хойч нь биш болохгүй. Ийм агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь байж боломгүй санагдаж байна. Нэхэмжлэгч талаас амьд хүний санаанд оромгүй аймшигтай зурвас бичиж байсан. Ямар ч хамаагүй аргаар энэ бурхныг авах хэрэгтэй байна гэж ярьж байгаа чинь надад сонсогддог. 1973 оноос хойш 50 жил өөрийнхөөрөө шүтэж ирсэн бурхнаа өөрийн хүүхдэдээ өвлүүлэх эрх миний ээжид байгаа. Нэхэмжлэгч талаас энэ бурхныг нүдний бурхан гэж тайлбарладаг. Миний ээж энэ бурхныг өөрийнхөөрөө шүтэж бүх хүүхдээ адисалж байсан. Үр хүүхэд, ач нар нь тэмцээн уралдаанд явахдаа эмээгийн бурханд мөргөхөөр медаль авдаг гээд хүүхдүүд нь ирээд мөргөөд явдаг. Миний ээж ийм итгэл үнэмшлээр бурхнаа шүтдэг байсан. Бид ч мөн адил энэ итгэл үнэмшлээр нь шүтнэ ... Энэ бурхныг надад үлдээх нь миний ээжийн хүсэл байсан. Амьд байхад нь хүндэлдэггүй байсан ч гэсэн нас барсан хойно нь ясыг нь битгий өндөлзүүлээрэй. Ямар ч муу хүнийг нас барсан хойно нь муугаар дурсдаггүй гэж ярьдаг. Миний ээж жирийн малчин байсан ч гэсэн ухаан, хүн чанар хоёр бүрдсэн хүн байсан. Нэхэмжлэгч талаас энэ Талим бурхныг нүд муутай хүн л шүтнэ гэж хэлээд байна. Миний ээж энэ бурхнаа бүхий л зүйлд шүтэж байсан. Тэр ч утгаараа бурхнаа хүнд харуулдаггүй ханцуйндаа хийгээд ханцуйнаасаа адисалдаг байсан. Ээж маань хэлэхдээ Талим гэх бурхныг бүхий л зүйлд шүтэж явах ёстой гэж надад хэлж байсан ... нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: ******* *******н товч намтар, гэрэл зураг, Шинэ төв нүдний эмнэлгийн мэс ажилбарын бүртгэл дэвтэр,


4. Хариуцагч талын гаргасан нотлох баримт: гэрэл зураг.

 

5. Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт: гэрч С., С., С., Ч., Д., С., С., Ч., Х., Т. нарын мэдүүлэг, шинжээч Монголын бурхан шашинтны төв- хийдийн гаргасан 2022.11.25-ны өдрийн №525 дугаар дүгнэлт, хариуцагч С.ийн тэмдэглэлийн дэвтэрт хийсэн үзлэгийн тэмдэглэл.


ҮНДЭСЛЭХ нь:


1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч С.т холуулж бурхан шашны зурмал шүтээнийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэлийн зүйл болох эд зүйл болох нүдний бурхан нь нэхэмжлэгчид эцгээс нь өвлөгдөн ирсэн эд зүйл бөгөөд хариуцагчийн эх Д.д түр хэрэглүүлэхээр шилжүүлсэн байсан гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, бурхан шашны зурмал шүтээн нь түүнд эх Д.ас өвлөгдөж ирсэн, нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгө биш гэх агуулгаар маргасан.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан шинжээч Монголын бурхан шашинтны төв- хийдийн гаргасан 2022.11.25-ны өдрийн №525 дугаар дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, талуудын шүүхэд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэлийн зүйл болох хүзүүнд зүүж явахаар жижиг хэмжээтэй, мөнгөн гуутай, бурхины шашны зурмал тарнийн үсэг бүхий эд зүйл нь нэхэмжлэгч Д.*******н эцэг буюу хариуцагч С.ийн өвөг эцэг /эхийн аав/ болох С.******* амьд ахуй цагтаа хэрэглэж байсан бурхан шашны сахиус бөгөөд уг эд зүйл нь одоо биет байдлаараа хариуцагч С.т байгаа, түүнд төрсөн эх Д.ас шилжиж ирсэн болох нь тогтоогдож байна.

 

5. Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй, харин бурхан шашны сахиус болгон хэрэглэгдэж ирсэн уг эд зүйл нь хариуцагчид хэрхэн шилжиж ирсэн, нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Хуулийн энэ зохицуулалтаар өмчлөгчийн хувиар эд хөрөнгийг бусдаас шаардаж байгаа нөхцөлд нэхэмжлэгч тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болох нь, цаашлаад эд зүйлийг эзэмшилдээ байлгаж байгаа хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тус тус тогтоогдсон байх шаардлагатай.

 

7. Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн зүйл болох эд зүйлийг өөрийн эцэг С. өвлөн авсан, 2005 онд төрсөн дүү болох хариуцагчийн эх Д. нүдний эмчилгээнд зориулж түр хугацаагаар өгч байсан гэж тайлбарласан боловч хэргийн баримтаар түүнийг эд зүйлийн өмчлөгч бөгөөд шаардах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

8. Хариуцагчийн эх П. 2005 онд нүдний эмчилгээ хийлгэж байсан гэх нөхцөл байдлыг тодруулах зорилгоор нэхэмжлэгч нотлох баримтаар Шинэ төв нүдний эмнэлгийн мэс ажилбарын бүртгэлийн дэвтрийг гаргасан ба хариуцагч үүнийг үгүйсгээгүй, өөрийн эх нь нүдний эмчилгээнд орж байсан талаар тайлбартаа дурдсан. Харин энэ нөхцөл байдалтай холуулж нэхэмжлэгч нүдний шүтээн сахиус гэгдэх нэхэмжлэлийн зүйлийг хариуцагчийн эх Д.д түр хугацаагаар шилжүүлсэн, үүнээс өмнө эд зүйл нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлд байсан гэх үйл баримт хэргийн баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байна.

 

9. Энэ талаар гэрч С. ... 2003 оны зун гэр бүлийн хамт нутагтаа оч*******од ээж баяртай угтсан, 2003 оны зун нүдний хагалгаанд ороод гарсны дараа ******* минь түр хэрэглэж бай гээд надад бурхнаа үлдээсэн гэж хэлж байсан ... миний мэдэхээр 1973 онд ******* эгчид байсан ... 2003 оны зун ******* эгч ээж д авчирч өгснийг мэдсэн ..., гэрч Х. ... эмээ нүдний хагалгаанд орсон учраас өвөөгийн нүдний шүтээнийг эмээ бид хоёр хамт аваачиж өгсөн ... 2005 оны өвөл, би 7 дугаар ангид байсан ... гэж мэдүүлжээ. Гэрчүүд эд зүйлийг нэхэмжлэгчээс хариуцагчид өгч байсан талаар нөхцөл байдлыг мэдүүлгээрээ тодорхойлсон боловч өөрсдийн мэдүүлгийнхээ эх сурвалжийг бүрэн зааж чадаагүй, эдгээр гэрчийн мэдүүлгээс өөрөөр тухайн үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамааралтай нөхцөл байдал буюу тухайн эд зүйл нэхэмжлэгчид эцгээс нь өвлөгдөж ирсэн эсэх, нэхэмжлэгчийн эзэмшилд бодитойгоор байсан эсэх нөхцөл байдал гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдохгүй байх ба эд зүйлийг хариуцагчийн эх Д.д шилжүүлж өгч байсан нь эд хөрөнгийн өмчлөгч болохыг нотлох хангалттай үндэслэл болж чадахгүй юм.

 

10. Харин гэрч С.ы ... анх миний ээж болох аав болох манай өвөө ******* өмчлөлийнх байсан, өвөө нас барахад ээж ирсэн гэсэн, ээж нас барахад манай хамгийн бага дүү болох С.т өвлөгдөж ирсэн ... , С.ын ... би 1989 онд 8 дугаар анги төгссөн тэр цагаас эхлэн сайн мэддэг болсон ... анх манай ээж Д. ээв гэх хүнд байсан гэсэн ... 2005 оноос өмнө ээж Д. эзэмшилд байсан ... , гэрч С.ийн ... би 1986 онд 8 дугаар анги төгсөөд оюутан болсон, тэр цагаас хойш мэднэ ... ээж Д. эзэмшилд байхыг мэднэ, ээж яр*******даа хамгийн олон хүүхэдтэй хамгийн бага отгон болох С.т өгнө гэж ярьдаг байсан, одоо С.т байгаа ... , гэрч С.ий ... 1973 онд манай дүү Баянхонгор аймагт төрсөн, төрөөд ирэхэд аав нь энэ жижиг дөрвөлжин зүйл хүүхдэд байх ёстой гэсэн гэж ээж хэлсэн, би аваад харахад жижиг дөрвөлжин зүйл байсан, түүнийг ээж байнга өлгийнд нь нууч*******даг байсан ... 1973 оноос манай ээжид байнга байдаг байсан ... Д.*******н өмчлөлд байсныг мэдэхгүй ... , гэрч Т.ын ... 2000 оны 01 дүгээр сард бид нар эмээгийнд оч*******од эмээгийн бие маш муу байсан ... эмээ бурхнаа надад өгөөд энэ тарнийг ингэж уншиж, бурхнаа яаж бар*******ыг зааж өгсөн ... тэр шүтээнийг 6 наснаасаа хойш хамгийн ******* ашиглаж байгаа хүн нь би байна ... эмээ бурхнаа чамд үлдээе гэж бодож байсан юм ... гэхдээ чи бөө мөргөлийн шашинтай айлын бэр болоод бөө шүтэж байгаа болохоор шүтэж болох хүнд нь үлдээе гээд судартайгаа хамт хамгийн олон хүүхэдтэй учраас т үлдээе гэж өөрөөр хэлсэн байдаг ... гэх мэдүүлгүүд, үзлэгийн тэмдэглэлийн ... 1999 он ... 8 дугаар сарын 19-ний өдөр 4 дэх өдөр гэсэн тэмдэглэлд ... бурхан зүүж унтаж байгаа ... гэж тэмдэглэгдсэн байдал болон гэрэл зураг, хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэлийн зүйл болох зурмал шүтээн бүхий эд зүйл нь хариуцагчийн эх Д.д хадгалагдаж байгаад түүнийг нас барахад хамгийн бага охин болох хариуцагч С.т шилжиж ирсэн гэж үзэх үндэслэлтэй, энэ үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

11. Өөрөөр хэлбэл хариуцагч нь талийгаач эх Д. хэрэглэж байсан тухайн эд зүйлийг шилжүүлэн авч, бусад хууль ёсны өвлөгчдийн зөвшөөрлийн дагуу өөрийн эзэмшилд байлгаж байгаа нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, мөн хуулийн 90.1 дэх хэсэгт хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмш******* эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасны дагуу түүнийг шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй.

 

12. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд зааснаар хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ байлгаж буй этгээдийг өмчлөгч гэж үзсэнээс гадна нэхэмжлэгч Д.******* болон хариуцагчийн эх П. нар нь төрсөн эгч дүүс бөгөөд эцэг ******* хэрэглэж байсан, нэхэмжлэлийн зүйл болох эд зүйлийн талаар хууль ёсны өвлөгчдийн хооронд өвлөгдөх эд хөрөнгийн талаар маргаан үүсээгүй нөхцөлд өөрийн төрсөн эхээс шилжүүлэн авах замаар хөрөнгийг эзэмшилдээ байлгаж байгаа хариуцагч С.ийн эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй юм.

 

13. Мөн нэхэмжлэгч нь өөрийн эцгээс өвлөгдөн ирсэн, хүзүүнд зүүж явахаар жижиг хэмжээтэй, мөнгөн гуутай, бурхан шашны зурмал тарнийн үсэг бүхий эд зүйлийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хуульд заасан хөөн хэлэлцэх 10 жилийн хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

14. Тодруулбал нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ уг эд зүйлийг хариуцагчийн эх Д.д 2005 онд түр хугацаагаар шилжүүлсэн гэх боловч энэ талаар нэхэмжлэлээ шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр анх гаргасан, үүнээс өмнө шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаагүй байна. Тиймээс Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн тухайн эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2015 онд дууссан гэж үзнэ.

 

15. Иймд хариуцагч С.т холох бурхан шашны зурмал шүтээн гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно гэжээ. Гэвч нэхэмжлэлийн зүйл болох бурхан шашны зурмал шүтээний зүйл нь хүний санаа сэтгэл, итгэл үнэмшилтэй холбоотой, түүний үнэ цэнийг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх боломжгүй байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн нь хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.т холох бурхан шашны зурмал шүтээн гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН