Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 282

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Ц.Мөнхжаргал (томилолтоор),

шүүгдэгч Р.Бадарч, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0518),

шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0518) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Рагчаагийн Бадарчийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, Гүрбазарын Дэмбэрэлдоржийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201524001169 дугаартай 6 хавтаст хэргийг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол овогт Рагчаагийн Бадарч, Монгол Улсын иргэн, Төв аймагт 1981 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Сутайн буянт” ХХК-д жолоочоор ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 31 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар МЙ81090714,

Нарванчин гэгээн овогт Гүрбазарын Дэмбэрэлдорж, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Сутайн буянт” ХХК-д шалгах механикаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт хотхоны 32 дугаар байр 28 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УБ92112719.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Р.Бадарч нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 13 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг Улаан чулуутын хогийн цэг рүү явах замд “Сутайн буянт” ХХК-ийн эзэмшлийн Daewoo ВS-106 маркийн 21-73 УНБ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 "Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна", Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт “энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно. 6.1 “хурд хэмжүүр ажиллахгүй болсон” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хашлага, автобусны буудал, түц мөргөсний улмаас хохирогч Б.Мөнхгэрэлийн амь насыг хохироон, иргэний нэхэмжлэгч Н.Алтанцацрал, Я.Доржсүрэн, С.Батжаргал, Т.Баярнэмэх, Г.Амаржаргал, О.Батсайхан, Т.Тэгшжаргал, Ш.Цогтбаатар, Ү.Энхтөр, Б.Эрдэнэтуяа, А.Ган-Эрдэнэ, Ж.Баасанцэрэн нарын биед тус тус хөнгөн гэмтэл, иргэний нэхэмжлэгч Г.Болормаад 1.694.529 төгрөгийн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт 1.322.000 төгрөгийн шууд, “Сутайн буянт” ХХК-д 1.655.000 төгрөгийн шууд хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн,

Яллагдагч Г.Дэмбэрэлдорж нь “Сутайн буянт” ХХК-нд шалгах механик буюу тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3 “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараах үүргийг хүлээнэ. а.Стандартын шаардлага хангаагүй буюу Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, мөн тогтоосон журмын дагуу техникийн улсын үзлэг, тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчин Daewoo BS-106 маркийн 21-73 УНБ улсын дугаартай автобусны хурд хэмжүүр ажиллахгүй, байхгүй, илт бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасны улмаас хохирогч Б.Мөнхгэрэлийн амь насыг хохироон, иргэний нэхэмжлэгч Н.Алтанцацрал, Я.Доржсүрэн, С.Батжаргал, Т.Баярнэмэх, Г.Амаржаргал, О.Батсайхан, Т.Тэгшжаргал, Ш.Цогтбаатар, Ү.Энхтөр, Б.Эрдэнэтуяа, А.Ган-Эрдэнэ, Ж.Баасанцэрэн нарын биед тус тус хөнгөн гэмтэл, иргэний нэхэмжлэгч Г.Болормаад 1.694.529 төгрөгийн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт 1.322.000 төгрөгийн шууд, “Сутайн буянт” ХХК-нд 1.655.000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

1. Шүүгдэгч Р.Бадарч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг гаргасан тул дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй” гэв.

2. Шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг гаргасан тул дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн  судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

I. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийн талаар.

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батбуянгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би талийгаач Баянжаргал овогтой Мөнхгэрэлийн ээж нь юм. Миний хүү 1998 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 17 настай эрэгтэй хүүхэд байсан...Талийгаач маань миний төрсөн дүү Батжаргалын гэрт амьдардаг байсан...Осолд орох үедээ манай хүргэн ахынхаас хувцасаа авах санаатай явж байгаад зам тээврийн осолд орсон байсан...энэ хэрэгт би төрсөн дүү Д.Батжаргалыг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 48),

- Замын цагдаагийн мөрдөн байцаах тасагт хандаж гаргасан өргөдөл (1 хавтаст хэргийн 49),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батжаргалын мөрдөн байцаалтад: ”...Сутайн буянт” ХХК-аас 500.000 төгрөг, сүүлд хүмүүс нутаг буцахад 800.000 төгрөг өгсөн. Жолооч Бадарч нь 7.000.000 төгрөг өгсөн. Ингээд нийт 8.300.000 төгрөг өгсөн байгаа...ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 53),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2133 дугаар дүгнэлт

“...1. Талийгаачийн цогцост тархины 2 тал бөмбөлөгийн баруун тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт, өлөн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн хурц цус алдалт 1000 мл, зүүн эгэм ясны зөрүүтэй хугарал, хоёр уушигны дээд дэлбэнгийн авчилт, зүүн уушигны доод дэлбэнгийн цус хуралт, няцрал, хуйхны шарх, цус хуралт, дух, хүзүү, зүүн мөр, зүүн дал, цээж, зүүн ташаа, ууц, баруун шилбэ, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...4. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 55-59),

- амь хохирогчийн нас барсаны гэрчилгээний хуулбар (1 хавтаст хэргийн 43),

2. Иргэний нэхэмжлэгч Т.Тэгшжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 13 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Улаан чулуутын хогийн эцсээс 10-р хороолол орохоор хамаатны хүүхэд болох Цогтбаатартай хамт автобусанд суусан. Тэгээд автобус эцсээсээ уруудаад нарийний буудал дээр хүн байгаагүй учир зогсолгүй шууд хорооны буудал руу явсан. Тэгээд явж байтал эхлээд нэг тоормос гишгэсэн. Тэр үед автобус 2 тийшээгээ бөгсөө 5-6 удаа савлаад жолооч рулээ баруун гар тал руугаа дараад тэр чигээрээ яваад буудал болон ТҮЦ-ийг мөргөөд цаашаа тонгойгоод хашааг мөргөөд зогссон. ...Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 71),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 17033 дугаартай актад

“...1.Т.Тэгшжаргалын биед тархи доргилт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо...4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 73),

- Хохирлын баримт (1 хавтаст хэргийн 68, 69),

3. Иргэний нэхэмжлэгч Ш.Цогтбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хамаатныхаа Тэгшжаргалын хамт 10-р хороолол орох гээд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Улаан чулуутын хогийн цэгийн эцсээс шар өнгөтэй нийтийн тээврийн автобусанд суугаад хамгийн арын суудал дээр суугаад доошоо уруудаад хорооны буудлын наад талд хурд сааруулагчны орчим замд гэнэт тоормос гишгэсэн. Тэгээд автобус гэнэт л хоёр тийшээгээ бөгсөө савлаад яах ийхийн зуургүй чигээр яваад автобусаны буудал болон ТҮЦ-ийг урд талаараа мөргөөд жалга руу хамраараа тонгойгоод айлын хашаа мөргөөд зогссон. ...Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 76),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 17034 дугаартай актад

“...1. Цогтбаатарын биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо...4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 78),

4. Иргэний нэхэмжлэгч О.Үржинхандын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний хүү Ү.Энхтөр 2000 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, одоо 15 настай эрэгтэй хүүхэд. Ү.Энхтөр цуглаандаа явж байхдаа осолд орсон. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Ү.Энхтөрийн эмчилгээнд 50.000 төгрөг зарцуулсаныг жолооч нөхөн төлсөн, одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 83),

- Иргэний үнэмлэхийн хуулбар (1 хавтаст хэргийн 80),

- Насанд хүрээгүй хохирогч Ү.Энхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг Улаан чулуутын хогийн цэгийн эцсийн автобусны буудлаас шар өнгийн автобусанд суугаад хамгийн арын суудал дээр суусан. Тэгээд доошоо уруудаад явж байтал гэнэт 2 тийшээгээ автобус ар хэсгээрээ дайвалзаж байгаад хорооны буудлын ТҮЦ-ийг мөргөөд цаашаа айлын хашаа мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 84),

- Төрсний гэрчилгээний хуулбар (1 хавтаст хэргийн 81),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 17407 дугаартай актад

“...1.Ү.Энхтөрийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо...3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 86),

5. Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Улаан чулуутын хогийн цэгийн эцсийн автобусаны буудал дээрээс найман сартай хүү А.Ган-Эрдэнийн хамт Улаанчулуут-Вокзал чиглэлийн шар өнгийн нийтийн тээврийн автобусанд суусан. Тэгээд автобусаны жолоочийн арын 2 дахь суудал дээр хүүгээ өвөр дээрээ аваад уруудаад явж байтал автобус гэнэт л 2 тийшээ дайвалзаж байгаад автобусны буудал, ТҮЦ хоёрыг мөргөөд жалга руу тонгойгоод айлын хашаа мөргөөд зогссон...Өөрийн болон хүүгийнхээ эмчилгээнд 38.000 төгрөг зарцуулсан. Жолооч 38.000 төгрөгийг төлсөн, цаашид 140.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 97),

- Иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, хохирлын баримт (1 хавтаст хэргийн 88-90),

- 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б.Эрдэнэтуяагаас “эмчилгээний мөнгө 280.000 төгрөг авсан тул цаашид гомдолгүй...” гэх хүсэлт (1 хавтаст хэргийн 98),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 17571 дугаартай актад

“...1. Б.Эрдэнэтуяагийн биед тархи доргилт, зүүн хацар, зүүн өвдөгний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо...3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 92),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 17572 дугаартай актад

“...1.А.Ган-Эрдэнийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо...3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 98),

6. Иргэний нэхэмжлэгч Ж.Баасанцэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Улаан чулуутын хогийн цэгийн эцсээс шар өнгийн нийтийн тээврийн автобусанд суусан. Тэгээд автобусанд суугаад арын хаалганы ар талд суудал дээр суугаад явж байтал түр тар гээд л явчихсан. Нэг мэдэхэд автобусаны шалан дээр унасан байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 101),

- Иргэний үнэмлэхийн хуулбар, хохирлын баримт  (1 хавтаст хэргийн 99, 102),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 16995 дугаартай актад

“...1. Ж.Баасанцэрэнгийн биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо...3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 104),

7. Иргэний нэхэмжлэгч Н.Алтанцацралын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны автобусаны буудал дээр эмээ Доржсүрэнгийн хамт автобус хүлээгээд зогсож байтал автобус дээрээс буюу Улаан чулуутын хогийн цэгийн талаас эвгүй дайвалзаад ирсэн. Тэгээд зогсох шинжгүй өөдөөс чиглээд ороод ирэхээр нь эмээгээ тэврээд л зогссон. Тэгээд л автобус ороод ирсэн юу болсныг мэдэхгүй байна. Хажуу талаас ТҮЦ нураад ороод ирсэн. Ингээд сэргэх үед ТҮЦ-нд дарагдчихсан эмээ бид 2 хэвтэж байсан. Нөгөө автобус жалга руу тонгойгоод айлын хашааг мөргөөд зогсчихсон байдалтай байсан. Тэгсэн автобусаны жолооч залуу эмээ бид хоёрыг татаад гаргаж авсан. Тэгээд удалгүй түргэн болон цагдаа ирсэн...тэр талийгаач болсон залуу сандал дээр ганцаараа бүр цаана сууж байсан. ТҮЦ-ний хажууд 2 хүн суугаад 1 залуу нь зогсчихсон, эмээ би гээд 6 хүн байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 110),

- Иргэний үнэмлэхийн хуулбар, хохирлын талаарх баримт (1 хавтаст хэргийн 108, 111-114),

- 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Н.Алтанцацралаас “эмчилгээний мөнгө 207.700 төгрөг авсан...” гэх хүсэлт (1 хавтаст хэргийн 115),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 17176 дугаартай актад

“...1. Н.Алтанцацралын биед тархи доргилт, баруун мөр, шуу, зүүн өгзөг, гуянд цус хуралт, баруун бугуй баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо...3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 116),

8. Иргэний нэхэмжлэгч Я.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны автобусаны буудал дээр охин Алтанцацралын хамт автобус хүлээгээд зогсож байтал охин маань “эмээ нааш ир, нааш ир” гээд татаад тэврээд авсан. Тэгээд харахад автобус яах ийхийн зуургүй ороод ирсэн байсан. Нэг мэдэхэд ТҮЦ-ний модонд дарагдчихсан хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 121),

- Иргэний үнэмлэхийн хуулбар, хохирлын талаарх баримт (1 хавтаст хэргийн 119, 122-123),

- 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Я.Доржсүрэнгээс “эмчилгээний мөнгө 114.000 төгрөг авсан...” гэх хүсэлт (1 хавтаст хэргийн 124),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 17175 дугаартай актад

“...1. Я.Доржсүрэнгийн биед тархи доргилт, цээж, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо...3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 126),

9. Иргэний нэхэмжлэгч С.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...автобусны буудал дээр автобусанд суух гээд хүлээгээд буудлын сандал дээр сууж байхад Улаан чулуутын эцсээс автобус ирж яваа харагдахаар босоод зогсож байтал гэнэт л чиглээд ороод ирсэн. Тэгээд шууд орж ирээд автобусны буудлыг тэр чигээрээ хамж мөргөөд жалга руу тонгойгоод айлын хашаа мөргөөд зогссон. Би бол автобусанд мөргөгдөөгүй автобусаны буудал дээр байсан ТҮЦ болон буудал нурахад нурсан зүйлд нь цохигдоод хажуухан талд нь унасан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 138),

- Иргэний үнэмлэхийн хуулбар, хохирлын талаарх баримт (1 хавтаст хэргийн 128, 130-135),

- С.Батжаргалаас “эмчилгээний мөнгө 500.000 төгрөг авсан гомдол санал байхгүй...” гэх хүсэлт (1 хавтаст хэргийн 136),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 17118 дугаартай актад

“...1. С.Батжаргалын биед баруун зулайд шарх, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун хацарт зулгаралт, оочинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, үүдэн дээд баруун зүүн 1-р шүдний ирмэг эмтрэл, сулрал гэмтэл тогтоогдлоо...3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 140),

10. Иргэний нэхэмжлэгч Т.Баярнэмэхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...автобусаны буудал дээр хажуу айлынхаа Г.Амаржаргалтай автобусанд суух гээд автобус хүлээгээд зогсож байтал хойд зүгээс шар өнгийн том оврын нийтийн тээврийн автобус хойд хэсэг нь шаравчихсан орж ирсэн. Тэгээд хүүе гээд л орилсон, юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэрэхэд автобусны хойд дугуйны харалдаа айлын хашааг мөргөчихсөн байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 146),

- Иргэний үнэмлэхийн хуулбар, хохирлын баримт (1 хавтаст хэргийн 142, 143),

- Т.Баярнэмэхээс “эмчилгээний мөнгө 100.000 төгрөг авсан, гомдол санал байхгүй...” гэх хүсэлт (1 хавтаст хэргийн 144, 4 хавтаст хэргийн 187),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 17044 дугаартай актад

“...1. Т.Баярнэмэхийн зүүн бугалга, баруун, зүүн гуянд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо...3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1хавтаст хэргийн 148),

11. Иргэний нэхэмжлэгч Г.Амаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...хажуу айлынхаа Т.Баярнэмэхтэй автобусанд суух гээд автобус хүлээгээд зогсож байтал хойд зүгээс шар өнгийн автобус хүлээгээд зогсож байтал хойд зүгээс шар өнгийн автобус маш хурдтай орж ирээд автобусаны буудал болон ТҮЦ-ийг мөргөсөн. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна, нэг мэдсэн чинь л автобусаны доор хэвтэж байсан. Тэгээд өөрөө мөлхөж гарсан. Тархи толгой гэмтсэн, бөөр нуруугаар өвдөөд байгаа...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 152),

- Иргэний үнэмлэхийн хуулбар, хохиролын баримт (1 хавтаст хэргийн 150, 153, 154),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 17045 дугаартай актад

“...1. Г.Амаржаргалын биед тархи доргилт, нуруу зулгаралт, баруун гуя, тахим, шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 156),

12. Иргэний нэхэмжлэгч О.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...автобусны буудлын сандал дээр сууж байгаад зар авах гээд боссон. Тэгээд л юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд автобусаны доод талд хэвтэж байсан, гомдолгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 160),

- Иргэний үнэмлэхийн хуулбар, хохирлын баримт (1 хавтаст хэргийн 158, 162),

- О.Батсайхан “эмчилгээний мөнгө 200.000 төгрөг авсан,...” гэх хүсэлт (1 хавтаст хэргийн 163),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 17289 дугаартай актад

“...1. О.Батсайханы биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 165),

13. Иргэний нэхэмжлэгч Г.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...16 цаг өнгөрч байхад хорооны Засаг дарга над руу утсаар залгаад автобус осол гаргаад буудал дээр байрлаж байсан ТҮЦ-ийг чинь дайрчихлаа гэж хэлсэн. Тэгээд яваад очиход осол болоод ТҮЦ-ийг мөргөөд нураачихсан байдалтай байсан. ...бараа материал байгаагүй ажиллуулж арай эхлээгүй байсан. Дөнгөж тогийг нь татуулаад тоолуур тавиулаад ард урд талд нь лангуугаа байрлуулчихсан байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 193),

- Иргэний үнэмлэхийн хуулбар, аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээ (1 хавтаст хэргийн 167, 169-171),

- Г.Болормаа “2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хохирлын мөнгө болох 1.000.000 төгрөгийг хүлээн авч хохиролгүй болсон, цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлт (1 хавтаст хэргийн 191),

- “Вендо” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний  №B15-156 дугаартай тайланд:

“...Уг ТҮЦ-ийн хохирол нь зардлын хандлагаар үнэлэгдэж барилгын төсвөөр тооцологдов. ...мөргүүлсэн ТҮЦ-ийн хохирол нь 1.490.029 төгрөг, түц доторх хөдлөх хөрөнгөнд үүссэн хохирол нь 204.500 төгрөгөөp тус тус үнэлэгдлээ. Үнэлгээний эцсийн дүнгээр тус ТҮЦ-д учирсан хохирол 1.694.529 төгрөгөөр үнэлэгдэнэ...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 173-190),

14. Иргэний нэхэмжлэгч С.Туулмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Анх 2013 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Баяжих галуут” ХХК нь 7 сая төгрөгийн өртөгөөр тухайн буудлыг барьж өгсөн. Энэ буудал Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газрын эзэмшлийн буудал юм. Ослын улмаас буудалд 2.966.600 төгрөгний эвдрэл хохирол учирсан байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 198),

- Иргэний нэхэмжлэгчээр томилсон шийдвэр (1 хавтаст хэргийн 135),

- Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын тодорхойлолт (2 хавтаст хэргийн 85),

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний 2016012001 дугаартай тайланд:

“..."Уг автобусаны буудлын 1.322.000 төгрөгний шууд 2.966.600 төгрөгний нийт хохирол учирсан...” гэх  дүгнэлт (1 хавтаст хэргийн 200-203),

15. Иргэний нэхэмжлэгч Р.Баярмагнай мөрдөн байцаалтад өгсөн: “...Daewoo ВS-106 маркийн 21-73 УНБ улсын дугаартай автобус нь “Сутайн буянт” ХХК-ийн эзэмшлийн автобус. 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай компаний жолооч Р.Бадарч нь нийтийн тээврийн үйлчилгээнд ажил үүргээ гүйцэтгэж явсан. Жолооч Р.Бадарчаас ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 209),

- Иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар томилсон шийдвэр (1 хавтаст хэргийн 206, 213),

- “Вендо” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний 1885 дугаартай тайланд

“...Daewoo ВS-106 маркийн 21-73 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.655.000 төгрөгний шууд, 1.883.400 төгрөгний нийт хохирол учирсан байна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 211-212), 

- Мөн иргэний хариуцагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “...хохирогчийн оршуулгын зардалд 4.300.000, хохирогч нарын эмчилгээний зардалд 945.000, иргэн Ж.Жамъяншаравын хашааны зардалд 450.000 төгрөг тус тус төлсөн. ...хохирлоо нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 215),  

16. Гэрч Ж.Жамъяншаравын мөрдөн байцаалтад өгсөн: “...Осол болдогийн маргааш нь хашаагаа зассан. Жолооч нь 450.000 төгрөг өгсөн. Хашааныхаа эвдрэлийг үнэлүүлээгүй. Жолоочоос нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 222),

- Ж.Жамъяншаравын “...хохирлын мөнгө 450.000 төгрөг авсан, цаашид миний бие...ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт (1 хавтаст хэргийн 163),

- Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар (1 хавтаст хэргийн 223-227).

 

II. Бүрэн биш тээрвийн хэрэгслийг ажилд гаргах гэмт хэргийн талаар

1. Гэрч Д.Төмөрбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...шалгах механик нь автобуснуудын бүрэн бус байдлыг танилцуулж  бүрэн бус тохиолдолд засуулж байж  ажилд нь гаргадаг. Г.Дэмбэрэлдоржийн хувьд хурд хэмжигч байхгүй буюу спидометр ажиллахгүй байсан талаар ямар нэгэн зүйл хэлж, ярьж байгаагүй. ...Г.Дэмбэрэлдорж нь ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. Шалгах хуудас дээр өдөр тутмын шалгах зүйлсийг дурдсан байгаа тэрнээс биш нарийн нэмэгдэл тоног төхөөрөмжийг дурдаагүй байгаа. Хэрэв жолооч “би спидометр байхгүй хурдаа хянаж чадахгүй байна” гэж шалгах механикт хэлсэн бол үүнийг шалгах механик шалгаад ажилд гаргахгүй байх боломжтой байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 2),

- “...Техникийн бүрэн бүтэн байдлыг тус тусдаа бөглөдөг хэсэгтэй байгууллагаас гаргасан шалгах хуудсан дээр жолооч болон шалгах механик бөглөж ажилд гаргадаг. Шалгах хуудас дээр спидометрийг шалгах гэж байхгүй, спидометр нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах хэсэгт хамаарна. Daewoo BS-106 маркийн 21-73 УНБ улсын дугаартай автобусны хурд хэмжигч ажилладаг байсан. 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр оношилгоонд ороход ажиллаж байна гэсэн дүгнэлт гарсан, дараагийн оношилгоонд орох хугацаа 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байсан боловч тэр үед нийтийн тээврийн газрын дэргэдэх оношлогоо засвар үйлчилгээний шинэчлэл хийж байгаа гээд нэг сар гаран хойшилсон. Шалгах мехник болон жолоочоос хурд хэмжигч байхгүй талаар манай байгууллагын шуурхай дээр хэлж ярьсан зүйл байхгүй. Хэрэв хэлж ярьж байсан бол манай байгууллагын шуурхай дээр хөтөлдөг тэмдэглэл дээр тусгагдсан байх ёстой...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 213),

2. Гэрч Г.Жавзансүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Шалгах механик Дэмбэрэлдорж Daewoo BS-106 маркийн 21-73 УНБ улсын дугаартай автобусны хурд хэмжигч байхгүй талаар шуурхай дээр ямар нэг зүйл хэлж ярьж байгаагүй. Ярьсан бол энэ талаар тэмдэглэлд тусгагдах ёстой...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 214),

3. Гэрч Г.Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тээврийн хэсгийн шуурхай хийсэн. ...Би өдөр бүр тээврийн хэсгийн шуурхай дээр суудаггүй...харин 7 хоног бүрийн 2 дахь өдөр байгууллагын шуурхай дээр сууж 7 хоногт хийгдсэн ажлын гүйцэтгэл, ирэх 7 хоногт хийгдэх ажлын төлөвлөгөө гаргаж санхүү болон бусад шаардагдах ажлуудыг шийдвэрлэж өгдөг. ...Дэмбэрэлдоржийн хувьд Daewoo BS-106 маркийн 21-73 УНБ улсын дугаартай автобусны хурд хэмжигч байхгүй байна гэсэн зүйл хэлж ярьж байгаагүй. ...автобусны бүрэн бүтэн байдал, хэвийн биш техник хэрэгслийн эд анги дутуу тохиолдолд автобусыг нийтийн тээвэрт гаргахгүй байх эрх Дэмбэрэлдоржид байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 216),

4. Гэрч А.Даваажаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...21-73 УНБ улсын дуаартай Daewoo BS 106 маркийн автобусны хурд хэмжигчийн талаар засвар хийлгэх хүсэлт нэг ч удаа орж ирж байгаагүй. ...Хааяа ганц нэг автобуснуудын хурд хэмжигчийн утас салсан гээд янзлуулдаг. Түүнээс байнга хурд хэмжигч ажилдаггүй автобус ажилд гардагийг мэдэхгүй...Автобусанд засвар хийсэн тохиолдолд автобус бүрийн хувийн хэрэгт бичилт хийдэг...” гэх мэдүүлэг (4 хавтаст хэргийн 108-110),

5. Сэжигтнээр Ж.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Daewoo BS-106 маркийн 21-73 УНБ улсын дугаартай автобусыг оношлогоонд оруулж нүдээр шалгахад хурд хэмжигч нь байсан. Тийм болохоор би авто тээврийн хэрэгслийн техник хяналтын дүгнэлтийн хуудас дээр...ажиллаж байснаар тэмдэглэсэн. Манай оношлогооны төвийн хувьд хурд хэмжигчийг явуулж үзэх боломж байхгүй, заалан дотроо явахад нүдээр харахад хурд хэмжигчийн зүү нь хөдөлж байгаа тохиолдол тэнцүүлдэг...” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 222, 223),

6. Шүүгдэгч Р.Бадарчийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би шалгах механиктаа хурд хэмжигч байхгүй талаар хэлж байгаагүй. Шалгах механик нь автобусны гэрэл дохио, тоормос, бичиг баримт зэргийг нүдээр үзэж шалгаад ажилд гаргадаг. ...Автобусны хянах самбарыг ер нь бол шалгадаггүй. Дэмбэрэлдорж миний автобусны хянах самбарыг шалгаж байгаагүй. ...Байгууллагын хурал зөвлөгөөн дээр шалгах механик...Дэмбэрэлдорж автобусны бүрэн бүтэн байдлын талаар...ямар нэг зүйл хэлж ярьж байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 221),

7. Автобусны өдөр тутмын шалгалтын хуудас (2 хавтаст хэргийн 61),

8. Шалгах механикийн ажлын байрны тодорхойлолт (2 хавтаст хэргийн 62, 63),

9. 21-73 УНБ тээврийн хэрэгслийн хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл (4 хавтаст хэргийн 231).

 

III. Бусад нотлох баримт

1. Авто тээврийн үндэсний төвийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн салбарын шинжээчийн 16/78031 дугаартай дүгнэлт

“... БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Daewoo” маркийн “BS-106” загварын, шар өнгөтэй 21-73 УНБ улсын, KL-5UM52BE9U000427 арлын дугаартай автобусыг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 цаг 20 минутаас 18 цаг 50 минут хүртэл MNS4598:2011 “Автотээврийн хэрэгсэлийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар стандартыг мөрдлөгө болгон үзэхэд: Урд салхины шил цуурч, бяцарсан, хагарсан, урд нүүр зүүн ба баруун булан хонхойсон, урд буфер гол хэсгээрээ чихэгдсэн, урд буферийн зүүн болон баруун булан дэрвийсэн, дээвэр баруун буландаа хонхойсон, зүүн ба баруун гэрэл хагарсан, спидометр байхгүй, зүүн ба баруун урд нэмэлт гэрэл хагарсан, дугаарын гэрэл, зүүн урд гэрэл асахгүй байлаа...ХАРИУЛТ

1. Уг автобус нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Урд салхины шил цуурч, бяцарсан, хагарсан, урд нүүр зүүн ба баруун булан хонхойсон, урд буфер гол хэсгээрээ чихэгдсэн, урд буферийн зүүн болон баруун булан дэрвийсэн, дээвэр баруун буландаа хонхойсон, зүүн ба баруун гэрэл хагарсан, спидометр байхгүй, зүүн ба баруун урд нэмэлт гэрэл хагарсан, дугаарын гэрэл асахгүй эвдрэл гэмтэлтэй байна...

4. Урд салхины шил цуурч, бяцарсан, хагарсан, урд нүүр зүүн ба баруун булан хонхойсон, урд буфер гол хэсгээрээ чихэгдсэн, урд буферийн зүүн болон баруун булан дэрвийсэн, дээвэр баруун буландаа хонхойсон, зүүн ба баруун гэрэл хагарсан, зүүн ба баруун урд нэмэлт гэрэл хагарсан байгаа нь тухайн ослын үед үүссэн, спидометр байхгүй, дугаарын гэрэл асахгүй байгаа нь ослын өмнө үүссэн байна.

5. Тухайн осол болоход нөлөөлөх эвдрэл гэмтэл байхгүй байна.” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 236-239),

- Шинжээч Х.Бат-Ирээдүйгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Автобусны спидометр нь байхгүй тохиолдолд осолд нөлөөлөх боломжтой. Учир нь жолооч зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж явах хурдаа хянах боломж байхгүй байдлаар нөлөөлөх боломжтой... бусад байдлаар автобусны бүрэн бүтэн байдал хэвийн ажиллагаатай тоормос барьж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 242),

2. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын 2016 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 19 дүгээр  дүгнэлт

“...Хавтас хэрэгт авагдсан гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, ослын акт, хэргийн газрын үзлэг, эд мөрийн баримт болох сиди дээрх дүрс бичлэг, авто тээврийн оношилгооны төвийн дүгнэлт зэргээс үзэхэд Daewoo BS-106 маркийн 21-73 УНБ дугаартай автобусыг жолоодон явсан Р.Бадарч нь

- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 "Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна",

- Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт: "Энэ хавсралтанд заагдсан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор, болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно. 6.1 Хурд хэмжүүр ажиллахгүй болсон" гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 244),

3. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 998 дугаар  дүгнэлт

“...1. “Daewoo” маркийн “BS-106” загварын, 21-73 УНБ улсын дугаартай автобусын жолооч Р.Бадарч нь

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 "Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна",

- Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт: "Энэ хавсралтанд заагдсан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор, болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно. 6.1 Хурд хэмжүүр ажиллахгүй болсон" гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. “Сутайн буянт” ХХК-ийн шалгах механик Г.Дэмбэрэлдорж нь Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралт: 3а-д заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараах үүрэг хүлээнэ: Стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, мөн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (5 хавтаст хэргийн 165, 166),

4. Шүүгдэгч Р.Бадарчийн мөрдөн байцаалтад өгсөн:

- ...2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Улаан чулуутын хогийн цэгт байрлах автобусны эцсийн буудлаас ээлжээ хүлээж авчихаад “Daewoo” BS-106 маркийн 21-73 УНБ улсын дугаартай автобустай нийтийн тээврийн үйлчилгээнд ажил үүргээ гүйцэтгээд хойноосоо урагшаа зүгт явж байгаад буудал дээрээс 6 хүн аваад урагшаа зүгт хөдөлсөн. Тэгээд явж байгаад урдаа явж байсан жижиг суудлын автомашиныг зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэх гээд зүүн гар тал руугаа дарсан. Тэгээд л хальтираад яах ийхийн зуургүй автобусны буудал руу давхиад орчихсон. Тас няс гээд явчихсан, нэг мэдэхэд автобусны толгойгоороо айлын хашаа мөргөөд тонгойгоод зогсчихсон байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 23),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай шинжилгээний хэлтсийн 15038 дугаартай дүгнэлт

“...2. Шинжилгээнд ирүүлсэн Р.Бадарчийн гэх цусанд спиртийн агууламж илрээгүй.” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 232),

- Согтуурал шалгасан магадлагаа (2 хавтаст хэргийн 18),

5. Шүүгдэгч Г.Дэмбэрэлдоржийн мөрдөн байцаалтад өгсөн:

- “...2015 оны 11 дүгээр сарын 27-ны орой ажлаас бууж ирэхэд нь Daewoo BS-106 маркийн 21-73 УНБ дугаартай автобусны бүрэн байдлыг шалгахад бүрэн бүтэн байдал нь хэвийн ажиллагаатай байсан. Энэ талаар шалгах хуудсан дээр тэмдэглэсэн. Тэгээд маргааш өглөө нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны орой шалгах хуудсан дээрээ О.Сүхбатыг ажилдаа гарахад нь мөн бүрэн бүтэн байдлыг шалгаж аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд гарын үсэг зуруулсан. 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагаас Бадарч ээлжээ хүлээж авсан байсан. ...Би спидометрээс бусад бүх техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж ажилд гаргасан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 26-28),

-“...тээврийн хэсгийн шуурхай дээр ерөнхий инженер, захирал менежер гэсэн хүмүүст хэлж байсан. Тэгэхэд тэд хөрөнгө мөнгө байхгүй байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 222),

6. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 2), Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал (1 хавтаст хэргийн 3), осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (1 хавтаст хэргийн 4), гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 5-7), цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 8-10), камерийн бичлэгийг хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (1 хавтаст хэргийн 14-16, 13), Тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (1 хавтаст хэргийн 229, 230),

- Хохирол, хор уршиг төлсөн талаарх баримт (1 хавтаст хэргийн 25, 29, 30, 41, 42),

- Шүүгдэгч Р.Бадарчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (2 хавтаст хэргийн 29, 30), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 50), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаарх лавлагаа (2 хавтаст хэргийн 31, 47),  хувийн байдлын талаарх баримт (2 хавтаст хэргийн 32-44, 52, 109, 151-153), жолоочийн лавлагаа мэдээлэл, жолоочийн үнэмлэхийн хуулбар (2 хавтаст хэргийн 45, 46), ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбар (2 хавтаст хэргийн 110, 107, 108),

- Шүүгдэгч Г.Дэмбэрэлдоржийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (2 хавтаст хэргийн 58, 59), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 60), хувийн байдлын талаарх баримт (2 хавтаст хэргийн 56, 86-91), ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбар (4 хавтаст хэргийн 91, 2 хавтаст хэргийн 54-56) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас талууд:   

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагч: Р.Бадарчийг  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн учраас хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

-Шүүгдэгч Г.Дэмбэрэлдоржийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн учраас хэргийн зүйлчлэлийг өөрчилж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

шүүгдэгч Г.Дэмбэрэлдоржийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт: 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлд заасан үйлдэл, эс үйлдэхүйг шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон. Өмгөөлөгчийн хувьд үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон буюу 2015 оны эрүүгийн хуулийг шүүгдэгч Г.Дэмбэрэлдоржид хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргав.

Харин шүүгдэгч Г.Бадарчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэнгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, шүүгдэгч Г.Бадарч, Г.Дэмбэрэлдорж нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

            Дээрх улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт нь хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

1. Шүүгдэгч Р.Бадарч нь “Сутайн буянт” ХХК-ийн эзэмшлийн Daewoo ВS-106 маркийн 21-73 УНБ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгсэлийг жолоодон, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Улаан чулуутын хогийн цэгийн автобусны эцсийн буудлаас уруудан, 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 13 цаг 40 минутын орчим явж байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас Б.Мөнхгэрэлийн амь насыг хохироосон хохирол учруулж, улмаар иргэний нэхэмжлэгч Н.Алтанцацрал, Я.Доржсүрэн, С.Батжаргал, Т.Баярнэмэх, Г.Амаржаргал, О.Батсайхан, Т.Тэгшжаргал, Ш.Цогтбаатар, Ү.Энхтөр, Б.Эрдэнэтуяа, А.Ган-Эрдэнэ, Ж.Баасанцэрэн нарын биед тус тус хөнгөн гэмтэл, иргэний нэхэмжлэгч Г.Болормаад 1.694.529 төгрөгийн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1.322.000 төгрөгийн шууд, “Сутайн буянт” ХХК-нд 1.655.000 төгрөгийн шууд хохирол тус тус учруулсан болох нь:

- Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын 2016 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 19 дүгээр  дүгнэлт (1 хавтаст хэргийн 244),

- Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 998 дугаар  дүгнэлт (5 хавтаст хэргийн 165, 166),

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 2),

- Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал (1 хавтаст хэргийн 3),

- осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (1 хавтаст хэргийн 4), гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 5-7),

- камерийн бичлэгийг хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (1 хавтаст хэргийн 14-16, 13),

- цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 8-10),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2133 дугаар дүгнэлт (1 хавтаст хэргийн 55-59),

- Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Т.Тэгшжаргалын өгсөн (1 хавтаст хэргийн 71), Ш.Цогтбаатарын өгсөн (1 хавтаст хэргийн 76), О.Үржинхандын өгсөн (1 хавтаст хэргийн 83), насанд хүрээгүй Ү.Энхтөрийн өгсөн (1 хавтаст хэргийн 84), Б.Эрдэнэтуяагийн өгсөн (1 хавтаст хэргийн 97), Ж.Баасанцэрэнгийн өгсөн (1 хавтаст хэргийн 101), Н.Алтанцацралын өгсөн (1 хавтаст хэргийн 110), Я.Доржсүрэнгийн өгсөн (1 хавтаст хэргийн 121), С.Батжаргалын өгсөн (1 хавтаст хэргийн 138), Т.Баярнэмэхийн өгсөн (1 хавтаст хэргийн 146), Г.Амаржаргалын өгсөн (1 хавтаст хэргийн 152), О.Батсайханы өгсөн (1 хавтаст хэргийн 160), Г.Болормаагийн өгсөн (1 хавтаст хэргийн 193), С.Туулмаагийн өгсөн (1 хавтаст хэргийн 198), Р.Баярмагнай өгсөн (1 хавтаст хэргийн 209), (1 хавтаст хэргийн 215) мэдүүлэг болон гэрч Ж.Жамъяншаравын мөрдөн байцаалтад өгсөн (1 хавтаст хэргийн 222) мэдүүлэг зэргээр шүүгдэгч Р.Бадарч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

2. Шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж нь “Сутайн буянт” ХХК-д шалгах механик буюу ажлын байрны тодорхойлолтод заасан “...автобусны техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, техникийн аюулгүй байдлыг хангасан автобусыг үйлчилгээнд гаргах...” чиг, үүрэгтэй албан тушаалтнаар ажиллаж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар...албан тушаалтан дараах үүргийг хүлээнэ. а.Стандартын шаардлага хангаагүй буюу Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, өөрөөр хэлбэл мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хурд хэмжүүр ажиллахгүй болсон...тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Daewoo ВS-106 маркийн 21-73 УНБ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгсэлийг ажилд гаргасаны улмаас Б.Мөнхгэрэлийн амь насыг хохироосон хохирол учруулж, улмаар иргэний нэхэмжлэгч Н.Алтанцацрал, Я.Доржсүрэн, С.Батжаргал, Т.Баярнэмэх, Г.Амаржаргал, О.Батсайхан, Т.Тэгшжаргал, Ш.Цогтбаатар, Ү.Энхтөр, Б.Эрдэнэтуяа, А.Ган-Эрдэнэ, Ж.Баасанцэрэн нарын биед тус тус хөнгөн гэмтэл, иргэний нэхэмжлэгч Г.Болормаад 1.694.529 төгрөгийн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1.322.000 төгрөгийн шууд, “Сутайн буянт” ХХК-нд 1.655.000 төгрөгийн шууд хохирол тус тус учруулсан болох нь:

- Авто тээврийн үндэсний төвийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн салбарын шинжээчийн 16/78031 дугаартай дүгнэлт

“... 1. Уг автобус нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна....4. ...спидометр байхгүй, дугаарын гэрэл асахгүй байгаа нь ослын өмнө үүссэн байна.... гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 236-239),

- Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 998 дугаар  дүгнэлт

“...2. “Сутайн буянт” ХХК-ийн шалгах механик Г.Дэмбэрэлдорж нь Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралт: 3а-д заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараах үүрэг хүлээнэ: Стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, мөн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (5 хавтаст хэргийн 165, 166),

- Гэрч Д.Төмөрбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...шалгах механик нь автобуснуудын бүрэн бус байдлыг танилцуулж  бүрэн бус тохиолдолд засуулж байж  ажилд нь гаргадаг. Г.Дэмбэрэлдоржийн хувьд хурд хэмжигч байхгүй буюу спидометр ажиллахгүй байсан талаар ямар нэгэн зүйл хэлж, ярьж байгаагүй. ...Г.Дэмбэрэлдорж нь ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. Шалгах хуудас дээр өдөр тутмын шалгах зүйлсийг дурдсан байгаа. Тэрнээс биш нарийн нэмэгдэл тоног төхөөрөмжийг дурдаагүй байгаа. Хэрэв жолооч “би спидометр байхгүй хурдаа хянаж чадахгүй байна” гэж шалгах механикт хэлсэн бол үүнийг шалгах механик шалгаад ажилд гаргахгүй байх боломжтой байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 2),

- “...Шалгах хуудас дээр спидометрийг шалгах гэж байхгүй, спидометр нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах хэсэгт хамаарна. Daewoo BS-106 маркийн 21-73 УНБ улсын дугаартай автобусны хурд хэмжигч ажилладаг байсан. 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр оношилгоонд ороход ажиллаж байна гэсэн дүгнэлт гарсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 213),

- Гэрч Г.Жавзансүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Шалгах механик Дэмбэрэлдорж Daewoo BS-106 маркийн 21-73 УНБ улсын дугаартай автобусны хурд хэмжигч байхгүй талаар шуурхай дээр ямар нэг зүйл хэлж ярьж байгаагүй....” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 214),

- Гэрч Г.Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “...Дэмбэрэлдоржийн хувьд Daewoo BS-106 маркийн 21-73 УНБ улсын дугаартай автобусны хурд хэмжигч байхгүй байна гэсэн зүйл хэлж ярьж байгаагүй. ...автобусны бүрэн бүтэн байдал, хэвийн биш техник хэрэгслийн эд анги дутуу тохиолдолд автобусыг нийтийн тээвэрт гаргахгүй байх эрх Дэмбэрэлдоржид байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 216),

- Сэжигтнээр Ж.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Daewoo BS-106 маркийн 21-73 УНБ улсын дугаартай автобусыг оношлогоонд оруулж нүдээр шалгахад хурд хэмжигч нь байсан. Тийм болохоор би авто тээврийн хэрэгслийн техник хяналтын дүгнэлтийн хуудас дээр...ажиллаж байснаар тэмдэглэсэн...” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 222, 223),

- Шүүгдэгч Р.Бадарчийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Дэмбэрэлдорж миний автобусны хянах самбарыг шалгаж байгаагүй. ...Байгууллагын хурал зөвлөгөөн дээр шалгах механик...Дэмбэрэлдорж автобусны бүрэн бүтэн байдлын талаар...ямар нэг зүйл хэлж ярьж байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 221),

- Автобусны өдөр тутмын шалгалтын хуудас (2 хавтаст хэргийн 61),

- Шалгах механикийн ажлын байрны тодорхойлолт (2 хавтаст хэргийн 62, 63) зэрэг бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Р.Бадарч нь гэмт хэрэг үйлдсэн гэм бууртай болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас

- шүүгдэгч Р.Бадарчийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчин бусдын амь насыг хохироосон үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар,

- шүүгдэгч Г.Дэмбэрэлдоржийг бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасаны улмаас хүний амь насыг хохироосон үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянах үед 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байсан боловч, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх үед 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд...хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж заасан байгаа боловч мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..үйлдэл эс үйлдэхүйд...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Р.Бадарчийн 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас Б.Мөнхгэрэлийн амь насыг хохироосон гэм буруутай үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт хамаарч байсан ба тус зүйл, хэсэгт заасан ял нь “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хүртэл хугацаагаар хасч..., эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугаацаагаар хорих ял шийтгэх” зохицуулалттай байсан бол 2015 оны Эрүүгийн хуульд түүний үйлдсэн гэмт хэрэгт нь мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон өөрчлөгдөж, тус зүйл, хэсэгт заасан ял нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”,

шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Сутайн буянт” ХХК-д шалгах механикаар ажиллаж байхдаа бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасан болгоомжгүй үйлдлийн улмаас Б.Мөнхгэрэлийн амь насыг хохироосон гэм буруутай үйлдэл нь  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт хамаарч байсан ба тус зүйл, хэсэгт заасан ял нь “...тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” зохицуулалттай байсан бол 2015 оны Эрүүгийн хуульд түүний үйлдсэн гэмт хэрэгт нь мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй...эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” болж өөрчлөгдөж тус тус хуульчлагджээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Р.Бадарч, Г.Дэмбэрэлдорж нарын холбогдох гэмт хэрэгт оногдуулж болох ялын доод хэмжээ багассан, нөгөө талаас шүүгдэгч нарын холбогдсон хүндэвтэр төрлийн гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуульд хөнгөн гэмт хэрэг болж хуульчлагдсан тул тэдний эрх зүйн байдлыг хөнгөрүүлсэн болон дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан;

Шүүгдэгч Р.Бадарчийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Дэмбэрэлдоржийг мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч дээрх зүйл хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Харин шүүгдэгч Г.Дэмбэрэлдоржийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан ...захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, түүнчлэн ажил олгогч “Сутайн буянт” ХХК нь ажилтан Г.Дэмбэрэлдоржтой хөдөлмөрийн гэрээ байгуулж, хийх ажил үүргийг тодорхойлсон ажлын байрны тодорхойлолтод заасан буюу хэлцлээр хүлээсэн үүргээ ажилтан нь биелүүлээгүй...эс үйлдэхүй нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

-Улсын яллагчаас Р.Бадарчийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.

-Шүүгдэгч Г.Дэмбэрэлдоржийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт тус тус гаргасан байна.

-Шүүгдэгч Р.Бадарчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн: Миний үйлчүүлэгч өөрийнхөө хийсэн хэргийн талаар мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр мэдүүлэг өгч хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Хохирогч нарт нийт 12.731.600 төгрөг төлсөн. Амь хохирогчийн оршуулгын зардалд 8.000.000 төгрөг төлсөн. Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй байдаг. Шүүгдэгч Р.Бадарч нь хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй хүн байгаа. Иймд өмгөөлөгчийн зүгээс 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Р.Бадарчийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулахаар дүгнэлт гаргасан улсын яллагчийн хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж өгнө үү гэв.

-Шүүгдэгч Г.Дэмбэрэлдоржийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт: Г.Дэмбэрэлдорж нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт анх удаа үйлдсэн байдлыг тус тус харгалзан үзээд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулахаар дүгнэлт гаргасан улсын яллагчийн хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж өгнө үү гэв.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хөндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Р.Бадарч, Г.Дэмбэрэлдорж нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба тэдэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно. Шүүгдэгч нар нь хэрэгт цугларсан баримтаас үзвэл мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь урьд өмнө гэмт хэрэгт холбогдож ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 50, 60) болон ажил байдлын тодорхойлолт (2 хавтаст хэргийн 34, 56) зэрэг тэдний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Р.Бадарчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч Р.Бадарч, Г.Дэмбэрэлдорж нарт ял оногдуулахгүйгээр тус бүрийг 3 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна. Тэнсэгдсэн ялтан Р.Бадарч, Г.Дэмбэрэлдорж нарт хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгав.

 

III. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Шүүгдэгч Р.Бадарч, Г.Дэмбэрэлдорж нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батжаргал 8.300.000 төлсөн (1 хавтаст хэргийн 53), мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч нарт танилцуулсан тэмдэглэлд “санал хүсэлт байхгүй, гомдолгүй” (2 хавтаст хэргийн 66),

- Иргэний нэхэмжлэгч Т.Тэгшжаргал “...ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 71), мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч нарт танилцуулсан тэмдэглэлд “санал гомдол байхгүй нэхэмжлэх зүйлгүй” (2 хавтаст хэргийн 67),

- Иргэний нэхэмжлэгч Ш.Цогтбаатар “...Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 76), мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч нарт танилцуулсан тэмдэглэлд “санал гомдол байхгүй нэхэмжлэх зүйлгүй” (2 хавтаст хэргийн 68),

- Иргэний нэхэмжлэгч О.Үржинханд “...Ү.Энхтөрийн эмчилгээнд 50.000 төгрөг зарцуулсан, жолооч нөхөн төлсөн, одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 83), мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч нарт танилцуулсан тэмдэглэлд “ямар нэг санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” (2 хавтаст хэргийн 69),

- Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа “...Өөрийн болон хүүгийнхээ эмчилгээнд 38.000 төгрөг зарцуулсан. Жолооч 38.000 төгрөгийг төлсөн, цаашид 140.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 97), болон 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б.Эрдэнэтуяагаас “эмчилгээний мөнгө 280.000 төгрөг авсан тул цаашид гомдолгүй...” гэх хүсэлт (1 хавтаст хэргийн 98), мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч нарт танилцуулсан тэмдэглэлд “миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй” (2 хавтаст хэргийн 70),

- Иргэний нэхэмжлэгч Ж.Баасанцэрэнд мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч нарт танилцуулсан тэмдэглэлд “надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...жолоочоос 270.000 төгрөг авсан” (2 хавтаст хэргийн 71),

- Иргэний нэхэмжлэгч Н.Алтанцацрал “2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “...эмчилгээний мөнгө 207.700 төгрөг авсан...” гэх хүсэлт (1 хавтаст хэргийн 115), мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч нарт танилцуулсан тэмдэглэлд “жолоочоос хохирлын мөнгө хүлээж авсан, одоо ямар нэг санал хүсэлт байхгүй” (2 хавтаст хэргийн 73),

- Иргэний нэхэмжлэгч Я.Доржсүрэн 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “эмчилгээний мөнгө 114.000 төгрөг авсан...” гэх хүсэлт (1 хавтаст хэргийн 124), мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч нарт танилцуулсан тэмдэглэлд “хохирлын мөнгө үнэн зөв авсан, одоо ямар нэг санал хүсэлт байхгүй” (2 хавтаст хэргийн 74),

- Иргэний нэхэмжлэгч С.Батжаргал “эмчилгээний мөнгө 500.000 төгрөг авсан гомдол санал байхгүй...” гэх хүсэлт (1 хавтаст хэргийн 136), мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч нарт танилцуулсан тэмдэглэлд “санал хүсэлт байхгүй” (2 хавтаст хэргийн 75),

- Иргэний нэхэмжлэгч Т.Баярнэмэх “эмчилгээний мөнгө 100.000 төгрөг авсан, гомдол санал байхгүй...” гэх хүсэлт (1 хавтаст хэргийн 144, 4 хавтаст хэргийн 187), мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч нарт танилцуулсан тэмдэглэлд “би эмчилгээний төлбөр болгож 100.000 төгрөг авсан, одоо ямарч гомдол байхгүй” (2 хавтаст хэргийн 76),

- Иргэний нэхэмжлэгч Г.Амаржаргал мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч нарт танилцуулсан тэмдэглэлд “миний зүгээс ямар нэг санал гомдол байхгүй, жолоочоос хохирлын мөнгө 100.000 төгрөг хүлээж авсан.” (2 хавтаст хэргийн 77),

- Иргэний нэхэмжлэгч О.Батсайхан “эмчилгээний мөнгө 200.000 төгрөг авсан,...” гэх хүсэлт (1 хавтаст хэргийн 163), мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч нарт танилцуулсан тэмдэглэлд “миний зүгээс ямар нэг гомдол, санал хүсэлт байхгүй” (2 хавтаст хэргийн 78),

- Иргэний нэхэмжилэгч Г.Болормаа “2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хохирлын мөнгө болох 1.000.000 төгрөгийг хүлээн авч хохиролгүй болсон, цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлт (1 хавтаст хэргийн 191), мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч нарт танилцуулсан тэмдэглэлд “миний хувьд ямар нэгэн санал гомдол байхгүй, хохирлын мөнгийг хүлээн авсан. ” (2 хавтаст хэргийн 72),

- Иргэний нэхэмжлэгч С.Туулмаад мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч нарт танилцуулсан тэмдэглэлд “Санал, хүсэлт, гомдол байхгүй” (4 хавтаст хэргийн 13),

- Иргэний нэхэмжлэгч Р.Баярмагнай “ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 209),

- Гэрч Ж.Жамъяншарав “...хохирлын мөнгө 450.000 төгрөг авсан, цаашид миний бие...ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт (1 хавтаст хэргийн 163) зэрэг баримтуудаар шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

IV. Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Дэмбэрэлдоржийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй. Энэ гэмт хэргийн улмаас Р.Бадарч нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны  (2 хавтаст хэргийн 136-142) өдрөөс мөн оны 5 дугаар сарын 04-ний (2 хавтаст хэргийн 190) өдрийг хүртэл 55 хоног, шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны  (2 хавтаст хэргийн 136-142) өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 19-ний (2 хавтаст хэргийн 174-176) өдрийг хүртэл 40 хоног тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг хуульд заасны дагуу шүүгдэгч нарын ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Р.Бадарчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В, С, D” ангилалын 459031 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.