Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2013 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс **1/2012/1053/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын **-р баг, ** дугаар хороолол, **-р байр ** тоотод оршин суух ААН***/утас ****/
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын **-р баг, **-р байр ** тоотод оршин суух АВН***/утас ****/ 
Нэхэмжлэгч: Дархан-Уул, Дархан сум, **-р баг ** дугаар байрны ** дугаар орцны шатны доор амьдрах АЛН***нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн тойргийн нотариат Х*** овогт И.Э***,
Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум ** дугаар баг, ** дугаар байр ** тоотод оршин суух  АЛН***нарт холбогдох 
 “ Хууль ёсны өв залгамжлагчийг тогтоох, гэрээслэлийг хууль бусад тооцуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ААН*** , АВН***, АЛН***, хариуцагч АЛН***, И.Э***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г***, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э***, орчуулагч Ц.Ч***, Д.О***, гэрч Д***, Ц.Б***,Т.Г*** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгсбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ААН***, АВН***нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний аав АНГ*** нь Оросын Холбооны Улсын иргэн бөгөөд 1928 он 9 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн. 2012 оны 5 дугаар 26-ны өдөр 84 настайдаа аав минь өөд болсон. Аав минь Дархан-Уул аймаг **-р баг багийн ** дугаар хороолол **-р байрны ** тоот 3 өрөө орон сууцанд амьдардаг байсан. АВН***, ААН***, АЛН***, АНН***, одоо ОХУ-д АНН***, ЛВН***, АЛН***нар амьдардаг. Төрсөн эгч АЛН***, Дархан сум **-р баг ** дугаар байрны 2 дугаар орцны доод талд орох оронгүй амьдарч байгаа. Мөн ОХУ-д амьдардаг 2 дүү ажил төрөлгүй амьдрал нь хэцүү байгаа учраас ирж чадахгүй тул надад хуулийн дагуу итгэмжлэл өгсөн байгаа. Миний аав амьд сэрүүндээ Л*** банкаар 20 сая төгрөг өгч уг мөнгийг Людмила авсан. Үүний дараа бидэнд мэдэгдэлгүйгээр аавыг өвчтэй байхад хуурамчаар гэрээслэл бичүүлж авсныг бид 2013 оны 5 дугаар сард мэдсэн. Аавын өмчлөлийн Дархан сумын **-р баг **-р хороолол **дугаар байр **тоот 3 өрөө орон сууц байдаг. Уг байрны өмчлөгчөөр АВН***, ААН***, АЛН***, КНН***, ЛВН*** нарыг тогтоолгох, аавыг нас барахаас 1 жилийн өмнө хийгдсэн гэрээслэлийг хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгч АЛН***шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1951 оны 5 дугаар сарын 20-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд АНГ*** 1 дэх охин болж төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж **настай нөхөрт гарсан. Одоо Дархан-Уул аймагт амьдарч байна. Миний аав АНГ*** нь 2012 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт нас барсан. Одоо би Дархан сумын 5 дугаар баг ** дугаар байрны 2 орцны шатны доор орон гэргүй ганц биеэрээ амьдарч байна. Миний төрсөн дүү АЛ*** нь ОХУ уруу 2009 онд явсан . Явснаасаа хойш нэг л удаа Монголд ирсэн юм. Аавыгаа амьд сэрүүн өвчтэй зовлонтой байхад огт харж хандаж байгаагүй байж сая нас барахад нь оршуулах ажилд ирж оролцоогүй, аав нас барсан тухай Л***д дуулгахад мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар ирээгүй. Сүүлийн үед өвчтэй байхад нь аав Л***тай утсаар байнга ярихыг хүсэж байсан бөгөөд ОХУ-аас Л*** огт утсаар ярьдаггүй харж хандаж байгаагүй. Харин А*** аавын хоолыг зөөж харж асарч байсан. Нэгэнт би энэ хүнээс төрсөн. Миний аав нас барсан учраас өв залгамжлагчаар тогтоож өгнө үү. Аавыг нас барсны дараа түүний амьдарч байсан Дархан-Уул аймаг, Дархан сум ** дугаар баг ** дугаар хороолол, **-р байрны **тоот 39 мкв талбай бүхий 3 өрөө байрыг өмчлөгчөөр Л***г тогтоосон байсан. Аавыг нас барсны дараа 2009 оноос хойш нэг л удаа Монголд ирж түүний хадгаламжийн дансанд байсан 19 сая төгрөгийг авч явсан. Тэгээд ирэхгүй байж байгаад нэг жилийн дараа ирж 3 өрөө байрыг зарж мөнгийг нь аваад явах гэж байна. Ийм учраас би залгамжлах эрхтэй хүн гэж бодож байна. Мөн Л***г байхгүй байхад гэрээслэгч зүйлийг бичсэн байсан. Аав маань сүүлийн 3-4 жил хүний асрамжид орж ухаан санаа нь сайнгүй байснаас гадна монгол хэл мэдэхгүй хүн юм. Гэрээслэлийн гарын үсэг нь эргэлзээтэй байна. Монгол хэл мэдэхгүй хүнд орчуулагчаар дамжуулан гэрээслэл бичих ёстой гэж ойлгож байна. Ийм учраас Дархан-Уул аймгийн нотариатч И.Э***ын үйлдсэн гэрээслэл хууль бус байгаа тул гэрээслэлийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ. 
Хариуцагч АЛН***шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
АЛН***миний бие нь 1973 оны 11 дүгээр сарын 06-нд Дархан хотод төрсөн. **жилийн 20 дугаар сургуулийг 1988 онд төгсөөд, аав, ээжтэйгээ тосгонд хамт амьдарч байгаад 1995 онд нөхөр Олегтой гэрлэж хүү Д*** төрүүлсэн. Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг **дугаар байр №**тоотод нөхөр хүүхдийн хамт амьдарч байгаад Улаанбаатар хот шилжиж 2 жил амьдраад 2009 онд ОХУ уруу хадмындаа очиж амьдарч байгаа юм.
Надад ОХУ-д өөрийн гэсэн байр байхгүй, түр оршин суух үнэмлэхээр амьдардаг. Өөрийн гэсэн өмч байхгүй. Би аавыгаа ОХУ-д хамт авч очоод эгчийндээ байлгаж байтал аав Монголд ирээд над уруу би гэртээ ирчихлээ гэж хэлсэн. Мөн 2 ах чинь намайг их зовоож байна чи намайг ирж авч яв гэхээр нь 2012 оны зун хүүхдийн хичээл тарахаар очиж авъя гэтэл аав маань 2012 оны 5 дугаар сарын 28-нд нас барсан юм. Аав маань хүү бид хоёрт гэрээслэл бичиж байр, хадгаламжид байгаа мөнгө үлдээсэн. Хадгаламжийн дэвтэр бол аав бид хоёрын нэр дээр байдаг байсан юм. Хадгаламжинд байсан мөнгийг 2012 оны **дугаар сард ОХУ-аас хүүтэйгээ хамт ирж авсан. 
Байраа 2013 оны 6 дугаар сарын 11-нд гэрээслэлийн дагуу өөрийнхөө нэр дээр болгож авсан юм. Манай АЛН***эгч бол Дархан-Уул аймаг Дархан сум ** дугаар баг **дугаар байр 1 дүгээр орцны шатны доод талд нь амьдарч байгаа нь үнэн. Л*** эгчид аав амьд байхдаа гэрлэхэд нь Тосгонд байр худалдаж авч өгсөн байсан. Л*** эгч байраа зараад аав, ээж хоёрыг амьд байхад архинд ороод орцонд амьдардаг болчихсон юм.
Миний 2 эгч АНН***, ЛВН*** нар ОХУ-д Надя сургуульд ажилладаг, В*** талхан цехэд ажилладаг. В***, Н*** хоёр өөрийн гэсэн байртай. Манай эгч явуулсан итгэмжлэл дээр татгалзсан гэж бичсэн юм. Н***, В*** 2 өөртөө оногдох хэсгийг шилжүүлнэ гэсэн. 
Манай хоёр ах нэхэмжлэлдээ аав амьд сэрүүндээ Л*** 20 сая төгрөг өгсөн гэж бичсэн байна. Би ааваас 20 сая төгрөг аваагүй. Мөн бидэнд мэдэгдэлгүйгээр аавыг өвчтэй байхад хуурамч гэрээслэл бичүүлж авсан гэж бичсэн байна.
Би хуурамч гэрээслэл бичүүлж аваагүй. Би 2009 оны 8 дугаар сарын 8-нд ОХУ уруу яваад 2012 оны **дугаар сарын 07-нд Монголд орж ирсэн паспорт байгаа, хуулбарлаж хэрэгтээ хийсэн. 
Би аавыг гэрээслэл бичиж үлдээснийг мэдээгүй Монголын Нотариатчдын танхим уруу хүсэлт явуулахад 2012 оны **дугаар сарын **-ны №506 тоот албан бичгээр хариу явуулсны дараа би аавыгаа гэрээслэл үлдээснийг мэдсэн юм. Би гэрээслэлийг Монголд ирж үзэхэд аавын маань гарын үсэг мөн байсан юм. Аав маань гэрээслэл дээрээ Дарханд амьдарч байгаа 2 хүү маань өмч хөрөнгөө надаас сонгож авсан гэж бичсэн байна.
АВН*** ах бол манай ээжийн дагавар хүү юм. Аав амьд байхдаа гэрлэхэд нь тосгонд байшин барьж өгсөн. Виктор ах **дугаар байранд 4 өрөө байртай, бас 2 өрөө худалдаж авсан. В*** ах аавтай муудалцсанаас хойш олон жил уулзаагүй байсан юм. Гэтэл ааваас 4 000 000 төгрөг зээлж граж худалдаж авна гэж авчхаад шүүхэд өгөөд ч буцааж өгөөгүй. Аваагүй гэж хэлээд өнгөрсөн гэсэн.
ААН*** ахад бас гэрлэхэд нь аав өөрийнхөө байшингийн зүүн талд нь тоосгон байшин барьж өгсөн. 2 байртай Орос, монгол нэг хүүхэдтэй. Аавын В***, ЗИЛ машинуудыг нь зарж мөнгийг авсан. Манай хоёр ах аавыг Тосгонд амьдарч байхад нэг ч удаа төмс ногоог нь хурааж өгч тусалж байгаагүй. Би нөхөртэйгөө аав, ээждээ тусалдаг байсан. Аав маань манай нөхөрт их сайн байсан. Миний төрсөн хүүгээс илүү хүү гээд их сайн гэж магтдаг.
Манай хоёр ах аавыгаа өргөж асарч тусалж чадаагүй байж эд хөрөнгийг нь булаацалдаж байгаа нь маш муухай санагдаж байна.
Аавыг нас барсны дараа ахтай утсаар ярихад аавыг чинь 3 хар хогийн уутанд хийгээд шатаана гэж хэлж байсан. Аавыг амьд байхад нь гэрт ирж гомдоож, А*** ах ааваас дандаа мөнгө нэхдэг. Аав амьд байхдаа ганцаараа байрандаа амьдарч байсан. Хоол ундгүй хажуу талынхаа хаалгыг цохиж талх дэлгүүрээс авахуулж иддэг байсан гэсэн. Аав гэртээ дипломат цүнхэн дотор Тосгоны байшин зарсан мөнгө, сүүлийн 2 машин зарсан мөнгөө хадгалж байсан.
Мөн тэтгэвэрийнхээ мөнгийг гэртээ хадгалдаг байсан. Бүх юмыг нь онгичоод эмх замбараагүй байсныг бид нар зургийг нь авсан. Мөнгөө хадгалдаг шкафыг нь хөшиж онгойлгосон байсан. Би аавыгаа нэг бол өлсөж, нэг бол хүнд зодуулж нас барсан байх гэж боддог. 
Шүүх эмнэлэгээр задлан шинжилгээ хийлгэсэн боловч шинжилгээний хариуг хүлээж аваагүй. Аав маань амьд ахуйдаа өөрийн үзэмжээрээ эд хөрөнгөө надад хуваарилж гэрээсэлсэн учир гэрээслэлийг хуулийн дагуу явагдсан гэж бодож байна. 
Хариуцагч Дархан аймгийн тойргийн Нотариатч И.Э***: шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа
Анх гэрээслэл үйлдэх талаар шүүхийн тамгын хэлтсийн дарга Б.Ц*** өрөөнд ирж, “Миний таньдаг орос өвгөн гэрээслэл үйлдэх талаар надад удаа дараа хүсэлт тавиад байна. Чи энэ талаар судлаад гэрээслэл хийж өгөөч” гэж хэлсэн. Ингээд би Б.Ц***тай хамт гарсан ба Б.Ц*** утсаар нөгөө хүнтэйгээ яриад гэрийнх нь хаалган дээр очиход орос өвгөн хаалга тайлж өгсөн. Ингээд бид хоёр дотогшоо ороход өвгөн ганцаараа, 3 өрөө байранд амьдардаг байсан ба уулзаж ярилцсаны үндсэн дээр гэрээслэл хийж өгч болно, зураг хөрөг авна, гэрч оролцуулна гэж тайлбарлан ярилцаж байгаад хэд хоногийн дараа гэрээслэл хийж өгөхөөр тохиролцсон. Ингээд 10-аад хоногийн дараа Шүүхийн тамгын газрын дарга Б.Ц***, өмгөөлөгч И.А*** нарыг байлцуулан фото зургаар байрны болон дотоод бүх тавилга эд хогшлыг баримтжуулан гэрээслэл үйлдэж гарын үсэг зуруулсан. Энэ үед гэрээслэл үйлдсэн тэмдэглэл дээр Б.Ц***” Би шүүхэд ажиллаж байгаа учир гэрчээр оролцмооргүй байна гэж хүсэлт гарган, харин ажиглагчаар оролцож болно гэсэн. Гарын үсэг зурмааргүй байна гэсэн учир тэмдэглэлд гарын үсэг зуруулаагүй. Харин гэрээслэлд энэ талаар дурдсан болно. Б.Ц***, И.А*** нар нь Орос хэлийг маш сайн ойлгож ярилцаж байсан учраас орчуулагч оролцуулах шаардлагагүй гэж үзэж гэрээслэлийг өмгөөлөгч И.А***ар бичүүлж, орос хэлээр орчуулан өвгөнд танилцуулсан ба өвгөн А*** нь “ миний бүх санаа бодол, хэлэх гэсэн зүйл маань зөв тусгагдсан байна. Сэтгэл ханамжтай” гэж хэлж гэрээслэлд гарын үсэг зурсан. Ийм журмаар гэрээслэл үйлдэгдсэн. Зөвхөн ОХУ-ын Москва хотын Волгадонст амьдардаг төрсөн охин болон зээ нартаа 100 хувь өмч хөрөнгөө гэрээслүүлсэн. Гэрээслэл үйлдэх үед охин болон зээ нь Монгол улсад байгаагүй ба гэрээслэлийг Монгол улсын нотариатын танхимаар дамжуулан хүлээн авсан гэж сонссон. Гэрээслэл үйлдэх үед А*** ухаан санаа эрүүл мэнд сайн, тухайн үйлдлээ ойлгох чадвар дээд зэрэг байсан. Гэрээслэлийн явцад А*** нь ярихдаа “Миний олон хүүхдүүд Дархан-Уул аймагт амьдардаг ба тэдэнд нэг ч төгрөгийн хөрөнгө үлдээхгүй. Учир нь намайг сүүлийн **жил ямар нэг байдлаар асарч халамжлаагүй, миний эрүүл мэнд болон өмч хөрөнгөнд санаа тавиагүй” гэж нулимс дуслуулан ярьж байсныг гэрээслэлд оролцсон хүмүүс гэрчлэх байлгүй дээ. Тийм учраас энэ талаар гэрээслэлд дурдаагүй өнгөрсөн болно. 
Иймд эрхэм шүүгч та дээрх байдлуудыг харгалзан үзэж хуульд нийцсэн үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. 
  Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч АВН***, ААН*** , АЛН***нарын нэхэмжлэлтэй АЛН***, Дархан-Уул аймгийн нотариатч И.Э*** нарт холбогдуулан АВН***, ААН***, АЛН***нарыг 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нас барсан АНГ***ийн “Хууль ёсны өвлөгчөөр“-өөр тогтоолгох, Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч И.Э***ын гэрчилсэн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 11 тоот гэрээслэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 
2012 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нас барсан АНГ*** нь 1951 оны 05 дугаар сарын 20-ний өдөр төрсөн АЛН***, 1953 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн АВН***,1956 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн ААН*** ,1963 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн АНН***, 1963 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн ЛВН*** , 1973 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн АЛН***нарын төрсөн эцэг болох нь АЛН***, АВН***, ААН*** нарт олгосон Монгол улсад түр оршин суух үнэмлэхийн хуулбар, АНН***, ЛВН*** нарын 2012 оны **сарын 27-ны өдөр бичсэн өргөдөл , АЛН***гийн ОХУ-ын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд энэ үйл явдлын талаар зохигчид маргахгүй байна. 
Иргэний хуулийн 5**дугаар зүйлд заасны дагуу өвлүүлэгч нас барсан өдөр буюу 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс өв нээгджээ. 
Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу нас барагч АНГ***ийн төрсөн хүүхдүүд болох АЛН***, АВН***, ААН*** нарыг хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд тэдэнд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө.
Маргааны зүйл болж байгаа өвлөгдөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг Дархан сум ** дугаар баг ** дугаар хороололд байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү-****дугаарт бүртгэлтэй ** дүгээр байр **тоот орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууцыг Б.М*** гэгч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1999 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 27 дугаар тогтоолоор хувьчлан авч, хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэйгээр гэр бүлийн гишүүдээр Н.Г.А***/***, РД: ****/ А.А.Т***/ ***,РД: НД **** / нар бүртгүүлэн 1999 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн **** тоот гэрчилгээ аван / хэргийн 43-44 дүгээр хуудас /, үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэн өмчлөх эрхээ баталгаажуулсан байна. 
Дээрхи үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч хасагдах хэлцлээр буюу 1999 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн “ Үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан үндэслэлээр бусдын өмчлөлд шилжүүлэх тухай батламж”-аар Б.М*** АНГ***ид үнэ төлбөргүйгээр шилжүүлэн, нотариатчаар гэрчлүүлснээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн  байна.
Дээрх батламжаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй болсон АНГ*** , хамтран өмчлөгч ААТ***нар нь 1999 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ү-****дугаарт бүртгэлтэй Дархан сум **дүгээр байр **тоот орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болж Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 1976 тоот гэрчилгээ / хэргийн 49 дүгээр хуудас/ аван, өмчлөх эрхээ баталгаажуулсан байна. 
Үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч ААТ***2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нас барснаар АНГ*** 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгосон “ Өв залгамжлах эрх”-ийн 09 тоот гэрчилгээний дагуу 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үл хөдлөх хөрөнгийг дангаар өмчлөх эрхтэй болж **** тоот гэрчилгээ аван өмчлөх эрхээ баталгаажуулсан байна. 
Дархан-Уул аймаг Дархан сум ** дугаар баг ** дугаар хороололд байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү-****дугаарт бүртгэлтэй **дүгээр байр **тоот орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууц нь 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл өвлүүлэгч агсан АНГ***ийн хууль ёсны өмчлөлд байсан байна. 
Энэ хугацаанд өвлөгдвөл зохих  дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн талаар ямар нэгэн маргаан байсан  талаар Үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэгт тэмдэглэгээ байхгүй, нэхэмжлэгч нар хувьчлал болон  АНГ***, ААТ*** нар хамтран өмчлөгч болсон үйл явдлыг хууль бус  гэж  үгүйсгэсэн нотлох баримтийг шүүхэд ирүүлээгүй тул орон сууцны өмчлөгч нь АНГ*** болно. 
Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.1-д: “иргэн нь хуульд зааснаар өвлөх эрхтэй буюу  эрхгүй нэг буюу хэд хэдэн этгээдэд өөрийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг бүхэлд нь буюу зарим хэсгийг үзэмжээрээ хувиарлан гэрээсэлж болно” гэж заасны дагуу иргэн АНГ*** нь амьд сэрүүн байхдаа өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Дархан-Уул аймаг Дархан сум ** дугаар баг ** дугаар хороололд байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү-****дугаарт бүртгэлтэй **дугаар байр **тоот орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууцыг, эд хогшлын хамт, мөн ХААН банкны ****-0 тоот дансан дахь 15.629.882 төгрөгийг тус тус охин АЛН***, зээ хүү АДО***нарт гэрээсэлсэн Монголын нотариатын Танхимын гишүүн Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч **дугаарын тамгатай И.Э***ын гэрчилсэн  2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 11 тоот гэрээслэлийн гэрчилгээ, иргэн АНГ***ийн гарын үсэг бүхий гэрээслэл, нотариатчийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нараас гэрээслэлд иргэн АНГ*** гарын үсэг зураагүй талаар маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д заасны дагуу иргэн АНГ*** гэрээслэлд өөрөө гарын үсэг зурсныг үгүйсгэсэн үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрсдөө нотлох буюу нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэн АНГ***ийн гарын үсэг бүхий гэрээслэлд: “... Миний хань Т. А*** 2005 онд нас барсан. Бага охин Л*** маань 1 хүү төрүүлсэн тул зээ хүүг эхнэр бид хоёр өсгөж хүмүүжүүлсэн болохоор эхнэр минь амьд байхдаа бага охин болон зээ хүү нар хоёрт  одоо байгаа Дархан сум ** дугаар баг ** дугаар хорооллын **дугаар байр **тоот 3 өрөө орон сууцыг гэрээслэн үлдээгээрэй гэж надад захиж байсан юм. Мөн ХААН банкны **** тоот хадгаламжийн дэвтэр нь бага охин бид 2-ын хамтын эзэмшилд байсан болохоор энэ хадгаламж дахь мөнгөө охиндоо гэрээслэн үлдээх хүсэлтэй байна. Одоо ямар ч эд хөрөнгөгүй байгаа Л*** эхнэрийн захисан захиас өөрийн хүсэл сонирхлын дагуу ХААН банкны **** тоот дансанд байгаа 15.629.882 төгрөгийн хадгаламжийг Дархан сум ** дугаар баг ** дугаар хорооллын **дүгээр байр **тоот 3 өрөө байрыг фото зурагт тусгагдсан эд хогшлын хамт өв залгамжлуулахаар гэрээсэлж байна. Гэрээслэлээр өв залгамжлан өгч байгаа АЛН***, хүү ДАО*** хамт уг өмчийг эзэмшиж, өмчлөн захиран зарцуулах болно...” гэжээ. 
Дээрх гэрээслэлийг бичгээр хийж, үйлдсэн он, сар, өдрийг зааж нотариатаар гэрчлүүлсэн байх бөгөөд мөн өвлөх эд хөрөнгө нь өмчлөгчийн эд хөрөнгө болох нь тогтоогдсон, хэнд ямар эд хөрөнгө хуваарилснаа бичгээр илэрхийлж, гэрээслэгч өөрөө гарын үсгээ зурж нотариатаар гэрчлүүлсэн зэрэг байдлууд нь  Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.1, 523 дугаар зүйлийн 523.1-д заасан гэрээслэлийн агуулга, хэлбэр, гэрээслэлийг гэрчлүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээслэл гэж үзэх үндэслэлтэй байна. 
Нотариатч И.Э*** нь Нотариатын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу гэрээслэлийг гэрчлэхдээ гэрээслэгч АНГ***  гэрээслэл үйлдэх үедээ өөрийн үйлдлээ бүрэн ойлгох, оюун ухааны хувьд эрүүл гэдгийг нотолсон эмчийн магадлагааг үндэслэж, гэрээслэлийг гэрчлээгүй нь нотариатын үйлдэл хийх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд энэ нь гэрээслэлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй юм.
Иргэн АНГ*** нь эрүүл мэндийн шалтгаанаар нотариатчийн ажлын байранд ирэх боломжгүй  байсан тул өөрийн гэрт ирэхийг нотариатчид хүсэлт болгосон байх бөгөөд нотариатч И.Э*** түүний хүсэлтээр гэрт нь очиж нотариатын үйлдэл хийсэн нь Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг зөрчөөгүй байна.
Нотариатч  нь гэрээслэлийг гэрчлэхдээ гэрээсэлж байгаа үл хөдлөх хөрөнгө ба хөдлөх хөрөнгө  нь гэрээслэгчийн өмч болохыг нотлох баримт, гэрэл зураг зэргийг гэрээслэлд хавсаргасан,  бөгөөд Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл хөтлөн Нотариатын үйлдэл хийх зааврын 4.9.16-д зааснаар ... Гэрээслэл тухайн аймгийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна гэсний дагуу  салбарын даргаас дугаар авч ,  мөн зааврын 4.9.11-д зааснаар Монголын Нотариатчдын Танхимын архивт хүлээлгэн өгсөн  байна. 
Иргэний хуулийн 5**дугаар зүйлийн 518.1-д ... Өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэнэ ... гэснээр  гэрээслэгчийг нас барснаас хойш гэрээслэлээр өв залгамжлагч гэрээслэл задлуулах хүсэлтээ  гаргасны дагуу гэрээслэл задалсан тухай тэмдэглэл үйлдэн, гэрээслэлээр өв залгамжлагчид хууль ёсны өв залгамжлах эрхийн гэрчилгээг мөн хуулийн   531 дүгээр зүйлийн   531.4 –т  ... Энэ хуулийн 522.3-т заасан өвлөх эрх бүхий этгээд байхгүй тохиолдолд гэрээслэлээр өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч гэрээслэлээ үзүүлснээр олгоно. ... гэсэн хуулийн зохицуулалтын дагуу гэрээслэлээр өвлөгч охин  АЛН***, зээ хүү АДО***нарт ** тоот “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгосон нь хууль зөрчөөгүй байна. 
Өвлүүлэгч нас барсан шалтгаан, түүний асрамжийн асуудал болон монголоор бичиж, ярьж, чаддаг эсэх, оюун санааны хувьд эрүүл байсан эсэх, гэрээслэлд гарын үсэг зурсан эсэх зэрэг асуудлын талаар зохигчид маргаж байгаа боловч өвлүүлэгч нас барахад бусдын гэм буруутай үйлдэл нөлөөлсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, түүнийг нас барахаас өмнө хэн нэг нь асран тэтгэх үүргээсээ ноцтой зайлсхийсэн, гэрээслэл үйлдэх үедээ гэрээслэгч нь өөрийн үйлдлийг бүрэн ойлгох оюун ухааны хувьд эрүүл бус байсан зэрэг  байдлуудыг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байна. Нөгөө талаар өвлүүлэгч нь гэрээслэлийн талаар өвлөгчид заавал мэдэгдэх талаар Иргэний хуульд заагаагүй байх тул нэхэмжлэгч АЛН***, АВН***, ААН*** нарын ...  Л***,В*** бид 3-ыг байлгаж хийсэн бол болох байсан, 3 хүүхдийг нь байлцуулалгүйгээр мөн орчуулагчгүй , хуулийн дагуу хийгдээгүй гэж үзэж байна ... гэсэн тайлбар үндэслэлгүй байна. 
Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.1-д заасны дагуу эцэг АНГ*** нь өөрийн хөрөнгө Дархан сум 8 дугаар баг ** дугаар хорооллын **дугаар байр **тоот 3 өрөө орон сууц болон ХААН банкны ****-0 тоот данс дахь 15.629.882 төгрөгийг  охин АЛН***, зээ хүү АДО***нарт бүхэлд нь өөрийн үзэмжээр хуваарилан гэрээслэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч АЛН***, АВН***, ААН*** нар нь гэрээслэгдсэн эд хөрөнгөөс хувь авах буюу эд хөрөнгө өвлөх эрх хязгаарлагдаж байна. 
Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар АНГ***ийн хууль ёсны өвлөгч нь АЛН***, АВН***, ААН*** нар мөн болохыг тогтоож, Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч **дугаарын тамгатай И.Э***ын гэрчилсэн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 11 тоот гэрээслэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 1**дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нас барагч АНГ***ийн хууль ёсны өвлөгч АЛН***, АВН***, ААН*** нар болохыг тогтоосугай.
2.Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 523 дугаар зүйлийн 523.1-т зааснаар Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч **дугаар тамгатай И.Э***ын гэрчилсэн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 11 тоот гэрээслэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэгч АЛН***, АВН***, ААН*** нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ** тоот “Хүсэлт шийдвэрлэх тухай “захирамжийн Дархан сумын **-р баг **-р хороолол **-р байрны **тоот орон сууцыг захиран зарцуулах талаар ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг хориглон энэ талаар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлд зохих тэмдэглэгээ хийхийг Дархан –Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасан 2 дугаар заалт мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах , хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай. 
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш **хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ЭНХЖАРГАЛ