| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 171/2013/1020/И |
| Дугаар | 1275 |
| Огноо | 2013-10-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2013 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 1275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/1020/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг дахь Хас банкны ** салбар, Дархан сум ** баг /Утас: **** /-ийн
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Зурагт ** дугаар баг, ** тоотод оршин суух хаягтай, одоо байгаа хаяг нь Дархан сум Сэргэлэн ** тоотод түрээсээр оршин суудаг Б*** овгийн Д.Ц*** /РД: ****/-т холбогдох
“Зээл 785673,9 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.М***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гүррагчаа овогтой Жаргалсайхан, хамтран зээлдэгч Д.Ц*** нар нь тус банкнаас 2012.08.18 ны өдөр **** дугаартай цалигийн зээл, Барьцааны гэрээний дагуу 800000 /найман зуун мянган/ төгрөгийг сарын 0.7% хүүтэй 24 сарын хугацаатай зээл авсан.
Зээлдэгч Г.Ж*** нь зээлийн хүү болон зээлийн үндсэн төлбөрийг гэрээний хавсралтанд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг хэтрүүлсэн бөгөөд 2011 оны 11 сараас хойш одоог хүртэл ямарч төлбөр хийгдээгүй байна.
Банкны зүгээс зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчээс зээлээ төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, утсаар олон удаа мэдэгдэж, биеэр уулзаж, төлбөр төлөх боломжийг удаа дараа өгч байсан боловч зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь банкны шаардлагыг биелүүлээгүй, зээлийн төлбөрөө төлж гэрээний үүргээ биелүүлэх талаар санаачлага гаргахгүй байна.
Иймд банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1т заасан “Зээл хүүгийн төлбөрийг энэхүү Гэрээний Хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн болон бүрэн төлөх үүрэгтэй “ 2 дугаар зүйлийн 2.3.2 т заасан хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчтэй нэгэн адил үүрэгтэй” гэсэн заалтууд зөрчигдөж байгаа тул Банкны зүгээс гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасны дагуу зээлдэгчтэй хийсэн барьцаат зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж,
2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар ****дугаартай барьцаат зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 504.811.61 төгрөг зээлийн хүү 229.469,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.589,30 төгрөг нийт 780.173,9 барьцаат зээлийн гэрээ болон бусад хавсралт материалуудыг нотариатаар батлуулсан зардал 5500 төгрөг нийт 785.673,9 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Дархан-Уул аймаг дахь 07 дугаар салбарын Д.Ц***гээс 2010 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ****дугаартай цалингийн зээл, барьцааны зээлийн гэрээний дагуу 785.673.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Хас банкны Дархан-Уул аймаг дахь 07 дугаар салбар зээлдэгч Г.Ж***, Д.Ц*** нартай 2010 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ****дугаартай цалингийн зээл, барьцааны зээлийн гэрээ байгуулан гэрээний 1.1-д заасны дагуу 800.000 төгрөгийг 30 хоногт 1.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгохоор тохирсон байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан ... Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн зээлийн гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2- д заасан ... зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1–д зааснаар хүүг тохирсон байна.
Зээлдэгч Г.Ж***, Д.Ц*** нар Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан ... Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх, гэрээний 1.2-т заасан... үндэсэн төлбөр хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй талууд энэ талаар маргаангүй байна.
2010 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ****дугаартай Цалингийн зээл, барьцааны зээлийн гэрээний тал нь зээлдэгч Г.Ж***, Д.Ц*** нар бөгөөд нэхэмжлэгч Хас банкны Дархан-Уул аймаг дахь 07 дугаар салбар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3–т зааснаар … үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох эрхийн дагуу гэрээний зүйлийг хариуцагч Д.Ц***гээс шаардаж байгаа болно.
Хариуцагч Д.Ц***нь нэхэмжлэлийн шаардлагын хувийг 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гардан авсан бөгөөд 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мэдсэн атлаа мэдэгдэх хуудсанд дурьдсан хугацаанд шүүхэд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1-д зааснаар Д.Ц***гээс 785.673.90 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Дархан-Уул аймаг дахь 07 дугаар салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 22 734 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц***гээс 22 734,10 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Дархан-Уул аймаг дахь 07 дугаар салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ