Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2023/03982

 

2023 10 26 184/ШШ2023/03982

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

: УБ, ******* дүүрэг 3-р хороо, 19 ******* өөрийн байранд байрлах ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, ******* дүүрэг 12-р хороо, ******* ******* 1 байр 97 тоотод оршин суух ******* овогт ******* //-д холбогдох

 

гэрээний үүрэг 3,516,008 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Ш : нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., О. .


ТОДОРХОЙЛОХ нь:


1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.д холбогдуулж гэрээний үүрэг 3,516,008 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... Хариуцагч Э. нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч зарж борлуулан ашиг олдог байсан. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр болох 2,604,450 төгрөгийг төлж барагдуулах зорилгоор 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдэж Төлбөр барагдуулах гэрээ байгуулан төлбөр төлөх хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохирсон. Гэвч хариуцагч Э. Төлбөр барагдуулах гэрээ-ээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй. Тиймээс хариуцагчаас худалдан авсан барааны төлбөрийн үлдэгдэл 2,604,450 төгрөг, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно гэж заасны дагуу алданги 911,558 төгрөг нийт 3,516,008 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч нь 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 117,800 төгрөгийн худалдан авалт хийсэн боловч энэ төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэл гаргасны дараа илэрсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2023 оны 8 сарын 7-ны өдөр 370,000 төгрөг, 2023 оны 8 сарын 10-ны өдөр 350,000 төгрөг нийт 720,000 төлсөн байна ... Иймд хариуцагч Э.гаас худалдсан барааны үнэ буюу тооцоо нийлсэн актаар баталгаажсан, төлбөр барагдуулах гэрээний үндсэн үүрэг, алданги 3,516,008 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 720,000 төгрөгийг хасаж, мөн төлөөгүй үлдсэн 117,800 төгрөгийг нэмж нийт 2,913,808 төгрөгийг нэхэмжилж байна ... гэв.

2. Хариуцагч Э.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэгчээс тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн худалдан авч, зарж борлуулаад нэлээд олон жил болж байна. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хүртэл худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр 2,604,450 төгрөг болсон. Энэ талаар нэхэмжлэгч байгууллагатай 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлсэн байдаг ба үлдэгдэл төлбөр 2,604,450 төгрөг болсон талаар маргахгүй. Харин тооцоо нийлсэн үеэс хойш дахин бараа худалдан аваагүй тул 117,800 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгчээс алданги 911,558 төгрөг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч байгууллагатай 3 жилийн хугацаанд нийлүүлэгчийн хувиар хамтран ажиллаж байсан, 3 жил хамт ажиллачхаад 3 хоногийн дотор мөнгөө төлж барагдуул, барагдуулахгүй бол алданги, хүү авна гэдэг нь ёс зүйгүй үйлдэл юм. Мөн дээрээс нь нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Э.г төрсөн эгчтэй нь ажил дээрээ дуудаад ... та 7 дугаар сарын 01-ний өдрөөс сар бүр надтай гэрээ хийгээд төлөх боломжтой мөнгөн дүнгээ тохиролцоод гэрээгээ хийе, манайхаас бүх асуудлаа шүүхээс буцааж татаж авна, алдангийн тооцоо байхгүй, эвлэрлээр шийдье гээд эвлэрлийн гэрээ хийсэн. Үүнээс Э.г хүчин төгөлдөр бус гэрээнд гарын үсэг зуруулсан нь харагдаж байна. Нэхэмжлэгч талаас төлбөр барагдуулах гэрээг гарын үсэг зуруулж, тамга тэмдэг дарж баталгаажуулаад дараа нь нэг хувийг нь өгнө гэж хариуцагч Э.д хэлсэн. 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн нөхөж хийсэн гэрээний ард талын хавтас дахь хүсэлт дээр Э.гаар 2,678,300 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэх агуулгаар гарын үсэг зуруулчхаад урд талд нь өөрсдөө нөхөн гэрээ хийж хавсаргаад даргаараа гарын үсэг зуруулж тамга, тэмдэг дарсныг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх боломжгүй. 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр компанийн ажилтан нь өр зээлээ барагдуулахаар гэрээ байгуулсан атлаа 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд хандсан байна. Мөн 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчийн төлөөлөгч Ч.тэй үндсэн төлбөрийн үлдэгдэл дээр гэрээ байгуулж, алданги тооцохгүй байхаар тохирсон. Энэ гэрээний дагуу хариуцагч төлбөрөө төлөөд явж байгаа ба 2023 оны 8 дугаар сарын 7, 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нийт 720,000 төгрөг төлсөн. Гэтэл нэхэмжлэгч нь алданги тооцож байгаа нь үндэслэлгүй, тухайн үед нэхэмжлэгчийн төлөөлөгч нь алдангийг 442,850 төгрөгийг хасах боломжтой гэж байсан ... гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, гэрээний хавсралт, Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, ******* ХХК-ийн зарлагын падаан 8 ширхэг, ******* ХХК-аас хариуцагчид явуулсан 2023.04.01-ний өдрийн №301/23 дугаар Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг.

 

4. Хариуцагч талын гаргасан нотлох баримт: Хариуцагч Э.гийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, төлбөр төлөх хуваарь.

 

5. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2023.10.02-ны өдрийн №140/24 дугаар албан бичиг, ажил орох хүсэгчийн анкет, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрч Ч.ийн мэдүүлэг.

 

ҮНДЭСЛЭХ нь:


1. Нэхэмжлэгч ******* ХХК-аас хариуцагч Э.д холбогдуулж гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл 2,604,450 төгрөг, алданги 911,558 төгрөг нийт 3,516,008 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлсөн 720,000 төгрөгийг хасаж, хариуцагчийн худалдан авсан барааны үнэ 117,800 төгрөгийг нэмж нийт 2,913,808 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2,604,450 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргасан ба энэ талаар тайлбартаа ... 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр нэмж бараа бүтээгдэхүүн худалдан аваагүй ... алданги тооцохгүй байхаар хариуцагчийн төлөөлөгчтэй тохиролцсон ... гэжээ.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгч ******* ХХК нь худалдааны зуучлал, хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, энэ үйл ажиллагааны хүрээнд хариуцагчид тодорхой нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу төлбөрийг дараа төлөх нөхцөлтэйгөөр нийлүүлж, хариуцагч нь тухайн барааны үнийг нэхэмжлэгчид төлөх байдлаар аж ахуйн харилцаатай байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлбөр барагдуулах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, зарлагын падаан болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь бараа бүтээгдэхүүнийг захиран зарцуулах боломжтой байдлаар хариуцагчид шилжүүлэн өгч, хариуцагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх, бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах үүргийг хүлээсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

5. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцож, эд хөрөнгийг шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд гэрээ байгуулсанд тооцох ба худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.


6. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагчийн худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр нь 2,604,450 төгрөг болсон, нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч 720,000 төгрөгийн төлбөр төлсөн үйл баримтын талаар тус тус маргаагүй бөгөөд энэ талаар 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр талуудын үйлдсэн Төлбөр барагдуулах гэрээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, Хаан банк дахь хариуцагчийн эзэмшлийн дансны хуулга нотлох баримтаар хэрэгт авагдсан.

 

7. Хариуцагчийн хувьд 117,800 төгрөгийн бараа хүлээж аваагүй, хариуцагчийн төлөөлөгчтэй алданги төлөхгүй байхаар тохиролцсон байсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан ба нэхэмжлэгчээс хариуцагчид 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 117,800 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн эсэх, нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх нь хуулийн 206.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх зарчимд нийцнэ.

 

9. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулж буюу төлбөрийн үлдэгдэл 2,604,450 төгрөгийн бараа нийлүүлсэн үйл баримтыг нотлох зорилгоор өөрийн компанийн зарлагын падааныг нотлох баримтаар гаргасан бөгөөд уг баримтад хүлээлгэн өгсөн бараа бүтээгдэхүүний нэр, тоо, нэг бүрийн үнэ, бүгд үнэ, бараа хүлээлгэн өгсөн огноо болон барааг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хүний нэр, гарын үсэг, утасны дугаарыг бичсэн байна. Үүнээс үзэхэд талууд хоорондын харилцаандаа гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнийг шилжүүлсэн, хүлээн авсан талаар зарлагын падааныг хэрэглэж ирсэн байх ба энэ баримтын дагуу үлдэгдэл төлбөрийн хэмжээг тодорхойлсныг хариуцагч үгүйсгэж маргаагүй.

 

10. Худалдааны энэ жишгээр нэхэмжлэгчээс 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 3 нэр төрлийн 117,800 төгрөгийн барааг хариуцагчид хүлээлгэн өгсөн нь хавтаст хэргийн 42 дугаар талд авагдсан зарлагын падаан баримтаар тогтоогдож байна. Түүнчлэн интернэшнл ХХК-ийн авлага хариуцсан мэргэжилтэн Ч., хариуцагч Ж. нарын хооронд хийгдсэн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ-нд талууд нь нэхэмжлэгч ******* ХХК-нд төлөх төлбөрийн талаар тусгасан ба ингэхдээ үндсэн төлбөрийн үлдэгдлийг 2,722,250 төгрөг болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ. Өөрөөр хэлбэл тухайн үед нэхэмжлэлд дурдсан үндсэн төлбөрийн үлдэгдэл 2,604,450 төгрөгөөс гадна 117,800 төгрөгийн төлбөрийг хариуцагч хүлээн зөвшөөрч байсан байх ба энэ баримтын талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... ийг нэхэмжлэгч компанийн төлөөлөгч гэж ойлгож барааны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулсан ... , гэрч Ч. мэдүүлэгтээ ... тухайн үед би интернэшнл ХХК-нд ажиллаж байсан, харилцан хамааралтай компани болох ******* ХХК-ийн төлбөр барагдуулах асуудлаар хариуцагч Э.тай уулзаж үндсэн төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулах гэрээ хийсэн ... энэ үнийн дүнд алданги тооцоогүй ... гэжээ.

 

11. Тиймээс Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг худалдах худалдан авах гэрээний дагуу 117,800 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээн авсанд тооцох тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

12. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ний 2.4-д 2.2.1-д заасан хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч алданги шаардсан нь үндэслэлтэй ба алдангийг нэхэмжлэлд дурдсан үнийн дүн 911,558 төгрөгийн хэмжээнд хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

13. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр интернэшнл ХХК-ийн авлага хариуцсан мэргэжилтэн Ч., хариуцагч Э. нарын хооронд Төлбөр барагдуулах гэрээ хийгдэж, гэрээний хавсралтад төлбөрийн үлдэгдэл 2,722,250 төгрөг болохыг дурдаж, уг төлбөрийг төлөх хуваарийг тохиролцжээ.

Гэрч Ч. нь тухайн үед ******* ХХК-ийн төлбөр барагдуулах асуудлаар хариуцагч Э.тай уулзаж үндсэн төлбөрийн үлдэгдлийг төлөх асуудлаар дээрх гэрээг байгуулж байсан болох нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2023.10.02-ны өдрийн №140/24 тоот албан бичиг, ажилд орохыг хүсэгчийн анкет, гэрч Ч.ийн мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэхдээ дээрх баримт нь нэхэмжлэгчийг шүүхэд гаргасан алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж үзэх үндэслэл болохгүй, харин талуудын тайлбар, татгалзалтай холбоотой ач холбогдол бүхий үйл баримтыг нотлох бичгийн баримт гэж үзнэ.


14. Иймд шүүх худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр нийт 2,722,250 /2,604,450+117,800/ төгрөгөөс хариуцагчийн төлсөн 720,000 төгрөгийн төлбөрийг хасаж үлдэгдэл 2,002,250 төгрөг, алданги 911,558 төгрөг нийт 2,913,808 төгрөгийг хариуцагч Э.гаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 602,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.


15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,207 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 61,570 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.гаас 2,913,808 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 602,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,207 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.гаас улсын тэмдэгтийн хураамж 61,570 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН