Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2013 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 1289

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2013/0424/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь  би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, **-р байрны ** тоотод Х*** овогт Ж.Х*** /РД: ****, утас: ****/-ийн 
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, **-р байр ** тоотод оршин суух М*** овгийн Д.Т*** /РД: ****, утас: **** /-т холбогдох 
 “ 7 130 000 төгрөг гаргуулах тухай ” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх  хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г***, хариуцагч Д.Т***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Би иргэн Д.Т***тай тохирч Дархан сумын **-р багын нутаг дэвсгэрт байрлах 2давхарын барилгын подвалын шавардлагын жилээр тохирч бичгээр гэрээ байгуулсан. Энэ ажил гүйцэтгэх гэрээг байгуулж 2012 оны 09 сарын 06нд ажилдаа орсон юм. Уг шавардлагын ажил нь подвалын 12.18 м харьцаатай байсан ажлын хөлсийг 1м квадрат-ыг шавардахад 5000 төгрөг байхаар бодож гэрээ байгуулсан. Уг шавардлагын ажлыг өөрийн найз болон дүү Буянжаргал Тайванбаяр нарын хамт гүйцэтгэж 2012.10.25ны өдөр хүлээлгэж өгсөн. Нийт подвалын шавардлага нь 1606 болсон бөгөөд авах ёстой ажлын хөлс нь 8,330.000 төгрөг болсон. Үүнээс 120000 төгрөгийг увуулж цувуулж өгсөн бөгөөд үлдэгдэл 7130000 төгрөгийг өнөөдөр хүртэл өгөөгүй байна. Ажил хийсэн мөнгөө авах гэхээр урдаас хэл амаар доромжилох зэрэг үйлдэл гаргадаг. Ийм учираас Туяагаас ажил гүйцэтгэсэн гэрээгээр надад өгөх 7130000 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Дорж овогтой Туяа миний бие нь 2012 оны 09 сарын 06-ны өдөр Ж.Х***12*18 харьцаатай подвалын шавардлагын ажлыг хийж гүйцэтгүүлхээр тохирч гэрээ хийсэн үнэн. Гэвч энэхүү гэрээний Нэгдүгээрт: 1.1-т зааснаар 12*18 харьцаатай подвалын шаварын ажил нь 216м2 бөгөөд нийт ажлийн хөлс нь 216м2*5000₮=1.080.000₮ төгрөг болж байхад үндэслэлгүйгээр 8.330.000 төгрөгийг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд миний хувьд хохирч 120.000 төгрөг илүү өгсөн байна. Мөн гэрээний Хоёрдугаарт: 2.2-т зааснаар ажил гүйцэтгэх хугацаа 6 хоног байхад гүйцэтгэгч тал нь гэрээний 2.2, 2.4, 5.1 заалтуудыг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Гуравдугаарт: Гэргээний 6.1, 6.2 заалтудыг гүйцэтгэгч тал нь биелүүээгүй болно. Дөрөвдүгээрт: гэрээний 4.5 дахь заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл: Барилгын ажлын технолгыг ноцтой зөрчиж, чанарын гологдол гаргаж \ фото зургаар баримтжуулсан болно\ их хэмжээний хохирол учруулсан болно. Тавдугаарт: Гэрээний 5.3 дахь заалтыг ноцтой зөрчиж мөн их хэмжээний хохирлыг учруулсан. Өөрөөр хэлбэл Ж.Х***, Буянжаргал нар өглөө ажилдаа ирчихээд өдөр нь нууцаар архи уун зуурсан шавараа хатаагаад, хатаасан шавараа подвалын цонхоор нууцаар гаргаад хаячихдаг. 90 шуудай шавар \ фото зургаар баримтжуулсан болно \ -ыг зөвхөн цементын үнээр л бодоход 90 шуудай * 12.000 төгрөг = 1.080.000 төгрөг болох бөгөөд энэ нь тээвэрийн зардал ороогүй үнэ болно. Гэх мэтчилэн хоног хугацаа алдсан нь: 1-рт: барилгын дараагын хийгдэх төлөвлөгдсөн ажлыг алдагдуулж их хэмжээний хохирлыг учруулсан \ дараагын заслын ажлыг хийх боломжгүй болгож, банкны хүүний алдагдалд оруулсан \  
2-рт: шавардлагыг хатаахын тулд цахилгаан тень хэрэглэснээс болж цахилгааны төлбөр 40000 төгрөгийг төлсөн. \ гэрээнд заасан хугацааны дагуу ажлыг гүйцэтгэсэн бол цахилгаан тень хэрэглэх шаардлагагүй байсан. 
Барилгын ажлын технолгыг ноцтой зөрчсөн нь: мөн дараагийн заслын ажлыг төлөвлөгдсөн материалаар хийх боломжгүй байдалыг бий болгосон бөгөөд их хэмжээний үнэтэй материалаар хийгдэх хэмжээнд хүргэж хохирол учруулсан, архидан согтуурч ажил хаян явахдаа барилгын материал болох цемент, элс, усаар боломжгүй байдалыг зуурсан шавар зуурмагыг хатаан гадагш хаян хаягдал гологдол болгосон мэт дээрх зөрчилүүд нь 20.000.000 төгрөгний хохирлыг надад учруулсан байна. Энэхүү дээрх учруулсан хохирлыг миний бие нь Ж.Х***д хэлхэд ажлаа хүлээлгэж өгөлгүй хаяж явсан болно. Д.Т*** миний бие нь 20.000.000 төгрөгөөр хохирсон бөгөөд Ж.Х***гээс дээрх хохирлоо нэхэмжлээд шүүхэд өглөө гэхэд энэ Ж.Х*** гэгч архи уудаг ажилгүй хоосон хүнээс юуг нь авах вэ? гэж бодоод шүүхэд хандалгүй өөрөө хохирч үлдсэн юм. Ийнхүү намайг их хэмжээгээр хохироочихоод мөнгө нэхээд явж байгаад нь миний бие нь маш их гомдолтой байна. Иймд дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
                                                          ҮНДЭСЛЭХ нь: 
Нэхэмжлэгч Ж.Х*** хариуцагч Д.Т***гаас 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ажлын хөлс 7.130.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараахь үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
 Талууд 12х18 харьцаатай подвалийн шавардлагийн ажлыг 6 хоногийн дотор хийж гүйцэтгэхээр, ажлын хөлсийг м.кв 5000 төгрөг байхаар “Ажил гүйцэтгэх гэрээ“ байгуулсан байна. 
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан... Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1–д зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлсон энэ талаар маргаангүй байна. 
Талуудын байгуулсан гэрээний 1.1-д зааснаар гүйцэтгэх ажил нь 12х18 харьцаатай подвалийн шавардлагийн ажил бөгөөд 2012 оны 10 дугаар сарын 11, 17-ны өдрүүдэд гүйцэтгэсэн  ажлын үр дүн гараагүй хууль болон гэрээнд зааснаар  ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй, захиалагч Д.Т*** гэрээнд заасан  ажлын  хөлсийг төлөх үүргээ биелүүлсэн байна. 
Гэрээнд ажил гүйцэтгэгчийн хийх үүрэг нь 12х18 харьцаа подвалийн шавардлагыг хийж гүйцэтгэх атал 1606 м.кв  болсон эсэх  талаархи нотлох баримтийг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй байна. 
Ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Ж.Х*** нь Иргэний хуулийн  345 дугаар зүйлийн 345.2-д заасан ... Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй буюу гэрээнд заасан ажлаас илүү ажил үүрэг гүйцэтгэсэн эсэх талаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байхаар байна. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар 7.130.000 төгрөгийг Д.Т*** гаргуулах тухай Ж.Х***эгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид ХААН банк 2013 оны 02 дугаар сарын 21-ны өдөр тушаасан 129 950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.  
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ОЮУНДАРЬ