| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 171/2013/1528/и |
| Дугаар | 1308 |
| Огноо | 2013-10-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2013 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 1308
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/1528/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Шарын гол сум “**********” төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч : Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг **-р байрны ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Б*** овогт Д.П*** холбогдох
Ус, дулааны төлбөр 250521 төгрөг, алданги 125261 төгрөг, банк хоорондын гүйлгээ 300 төгрөг нийт 376082 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “**********” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал С.Ч***, хариуцагч Д.П***, нарийн бичгийн дарга С.Анхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**********” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал С.Ч*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус компани иргэн Д.П***нь хэрэглэсэн ус, дулааны төлбөрөө төгрөгийг төлөхгүй байгаагаас тус компанийн 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын санхүүжилтэнд сөргөөр нөлөөлж байна. Иймд иргэн Д.П***гээс ус дулааны төлбөр 250521 төгрөг гаргуулж өгнө үү. Манай компани Д.П***тэй цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулаагүй тул алданги болох 125261 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж байна гэв.
Хариуцагч Д.П*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Энэ байрыг манайх 1993 онд худалдаж авсан. 1995 онд уг байр нь хөлдөөд шугам нь байхгүй болсон. Энэ байрны 1-р орцонд 2 айл л амьдардаг. Ийм байранд ус дулааны төлбөр бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “**********” ТӨХК нь хариуцагч Д.П***гээс ус дулааны төлбөр 250521 төгрөг, гэрээний дагуу алданги 125261 төгрөг, банк хоорондын гүйлгээ 300 төгрөг нийт 376082 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд манай компани иргэн Д.П***тэй цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулаагүй тул алданги болох 125261 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан боловч хариуцагч нь энэ байрыг 1993 онд худалдаж авсан, энэ байранд ус, дулааны шугам байдаггүй, 1995 онд хөлдөөд үгүй болсон, хүн амьдардаггүй нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч “**********” ТӨХК-ны гүйцэтгэх захирал С.Ч*** нь манай байцаагч нар ус дулааны төлбөрийг төлөхийг байнга шаардаж байсан гэж байгаа боловч төлбөрийг хариуцагчаас шаардаж байсан баримтгүй ба Иргэний хуулийн 78 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах нөхцөл үүссэн гэж үзэх нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд хариуцагч Д.П***гээс ус, дулааны төлбөр 250521 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “**********” ТӨХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.П***гээс 250521 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “**********”ын ТӨХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 11932 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА