Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2013 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 1320

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2013/1550/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Шарын гол сум “*******” төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч : Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан баг ** дугаар байр ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Н.О***ад холбогдох 

Ус, дулааны төлбөр 893 369 төгрөг, алданги 446 685 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөг нийт 1 342 354 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “*******” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал С.Ч***, нарийн бичгийн дарга Н.Төгсбаяр нар оролцов.

                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал С.Ч*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус компани нь иргэн Н.О***тай цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээг 2012 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл байгуулсан. Иргэн Н.О*** нь гэрээнд заасан хугацаанд хэрэглэсэн ус, дулааны төлбөрөө төлөхгүй байгаагаас тус компанийн 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын санхүүжилтэнд сөргөөр нөлөөлж байна. Манай байгууллагаас  Н.О***ын  ус дулааны төлбөрт гаргасан. Алдангаас чөлөөлөхөд татгалзах зүйлгүй. Харин үндсэн төлбөрөө нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Н.О*** шүүхэд гаргасан тайлбартаа: 
    “2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс өмнөх 36 сарын төлбөрөөс өмнөх 2010 оны 1 дүгээр сараас 8 сарын төлбөр 124 413 төгрөг, 2010 оноос өмнөх төлбөр 378092 төгрөгийг нийт 440 4411 төгрөг иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасны дагуу чөлөөлж өгнө үү.
гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “*******” ТӨХК нь хариуцагч Н.О***аас цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулсан бөгөөд хэрэглэгч Н.О*** нь ус, дулааны төлбөрөө төлөөгүй гэрээний 4.3-д заасан үүргээ биелүүлэхгүй байх тул ус дулааны төлбөр 893 369 төгрөг, гэрээний дагуу алданги 538435 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөг нийт 1617305 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.О*** нь ус, дулааны нийт төлбөр 1 342 354 төгрөгнөөс 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс өмнөх 36 сарын төлбөр 124413 төгрөг, 2010 оноос өмөх 378 092 төгрөг нийт 440 441 төгрөгийн  төлбөрөөс чөлөөлүүлэхийг хүссэн тухай тайлбар шүүхэд ирүүлсэн байх ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, алданги 446 685 төгрөг төлүүлэхээс татгалзаж, үлдэгдэл нийт 895 699 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Н.О***аас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Н.О***аас  895 699  төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч “*******”ын ТӨХК-д олгож, үлдэх 446 685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 36 428 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.О***аас   25 990 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ