Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга                Б.Алтансүх

Улсын яллагч                               Г.Мөнхтүвшин

Шүүгдэгч нарын өмгөөлөгч         Ж.Жаргалсайхан, Э.Батбаяр

Хохирогч                                       Ц.Оюун-Эрдэнэ, Д.Хадбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь  аймаг Сайншанд сумын харъяат, 1985 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, аав ээжийн хамт Дорноговь  аймаг Сайншанд сум 3 дугаар баг Маань завын 5-25 тоотод оршин суух, Булаг овогт Бямбажавын Батсүрэн /РД:ЕЭ85021275/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Галшар сумын харъяат, 1994 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, аав, 2 дүүгийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум 3 дугаар баг Баянмөнхийн 2-19 тоотод оршин  суух, Дайчин овогт Уламбаярын Бямбадорж /РД:СИ94022418/ нарт  холбогдох эрүүгийн 201710010006 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:           /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч У.Бямбадорж, Б.Батсүрэн нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Хадбаатар, Ц.Оюун-Эрдэнэ нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Батсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Замын-Үүд суманд У.Бямбадорж бид хоёр караоке орж дуулаад Номин-1 тэнд ахтайгаа таараад гэрт нь очсон. Тэндээс гарч яваад Бямбадорж хашааны тэнд шээж байхад жорлонгоос Хадбаатар гарч ирээд шууд Бямбадоржийг цохьсон. Тэгэхээр нь би Хадбаатартай барьцалдаад байж байхад Оюун-Эрдэнэ намайг цохьсон. Би Хадбаатартай л нилээд барьцалдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогч нарт хохирлыг төлж барагдуулна...гэв.

Шүүгдэгч У.Бямбадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Замын-Үүд суманд Батсүрэн ирээд бид хоёр караоке орж дуулаад Номин-1 тэнд Батсүрэн ахтайгаа таараад гэрт нь очсон. Тэндээс гарч яваад би нэг хашааны жорлонгийн тэнд шээж байхад жорлонгоос Хадбаатар гарч ирээд намайг шууд цохьсон. Тэгэхээр нь би Хадбаатарыг нэг цохьсон. Тэгээд л Хадбаатар, Батсүрэн хоёр барьцалдаад газар бужигнаад байсан. Ингээд байж байхад  Оюун-Эрдэнэ ирээд намайг цохиод гараас бариад цагдаа дуудаарай гээд хашхирхаар нь би гарыг нь цохиж тавиулаад бид 2 зугтаасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогч нарт хохирлыг төлж барагдуулна...гэв.

Хохирогч Д.Хадбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 18-ны орой гэртээ ирээд хоолоо идээд жорлонд сууж байхад гэнэт жорлонгийн гаднаас хүн өшиглөсөн. Гараад ирэхэд Батсүрэн намайг цохиод дараа нь нийлээд газарт унагаад өшиглөөд байсан. Би Батсүрэнтэй барьцалдаад байсан болохоос Бямбадоржтой зодолдоогүй. Миний хохирлыг төлнө гэсэн, өөр гомдол саналгүй...гэв.

Хохирогч Ц.Оюун-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 18-ны орой гэртээ байхад гадаа хүмүүс хашхиралдаад байсан. Тэгэхээр гарахад манай хүргэн Хадбаатарыг эдгээр залуус нийлээд зодоод байсан. Би Бямбадоржийг болиоч гээд гараас нь татахад миний нүүр рүү цохьсон. Тэгэхээр нь хүүхэддээ утас аваад ир цагдаа дуудъя гээд хэлэхэд Бямбадорж миний хамар луу дахин цохиход хамраас цус гарсан ба эд нар зугтаад явсан. Миний хохирлыг Бямбадорж төлнө гэсэн, өөр гомдол саналгүй...гэв.

Гэрч Г.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр намайг гэртээ байж байхад Цэнд-Очир, Бямбаа хоёр 17 цагийн үед ирсэн. Тэр хоёр ирэхдээ нэг шил архитай ирээд гурвуулаа  архиа хувааж уусан. Тэрээд гарч биллъярдан дээр ирж би Замын-Үүдийн  нэг залуутай бооцоотой тоглоод 20,000 төгрөг хожсон. Намайг биллъярд тоглож байхад Бямбаа, Цэндээ хоёр хоорондоо маргалдаж хэрэлдээд байсан.  Тэгээд гарч гурвуулаа дэлгүүрээс нэг шил архи авч гэрт очин ууцгаасан. Дараа дахиад нэг шил авч уусан. Тэр архиа гүйцэт уугаагүй дөнгөж эхлээд  ууж  байхад тэр хоёр гэрт  муудаад хэрэлдээд /би юуны талаар хэрэлдээд  байсныг нь мэдэхгүй/ хоорондоо цохилцоод байсан.  Тэр хоёр зуралдаад хаалгаар гаран давхартаа унасан. Би тэр хоёрт “та хоёр яагаад зодолдоод байгаа  юм бэ” гэж хэлээд салгасан. Тэгээд тэр хоёрыг гэрт оруулж ирээд учирлан хэлж болиулсан. Тэр хоёрын унаад түс тас гээд эхлэхээр нь би гарч очсон.  Би дахиж зодоон болсон талаар харсан зүйл байхгүй.  Бид гурав анх эрүүл архи ууж эхэлсэн. Хэр зэрэг согтсоныг нь сайн мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 тал/

Гэрч Э.Энхмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”У.Бямбадорж, Б.Батсүрэн нартай найз нөхдийн харилцаа холбоотой.  Тухайн үед Б.Батсүрэн төмөр замд ажилладаг байсан ба 2016 оны  12 дугаар сарын 16-нд Б.Батсүрэнтэй 8899-4632 дугаарын утасаар холбогдож ярихад  Замын-Үүд суманд ойрхон точик дээр байна гэхээр нь хүрээд ир гэсэн боловч Батсүрэн эндээс Замын-Үүд сум руу явах машин олдохгүй байна гэхээр нь би Замын-Үүд сумаас танксинд Бямбадоржийг суулгаж Батсүрэнг аваад ир гээд явуулсан. Тэгээд 21:00 цагийн орчимд Батсүрэн, Бямбадорж хоёр Замын-Үүд суманд ирээд 2-р баг Номин-1 хажуу талын хөлсний байранд хүрч ирсэн. Хөлсний байранд Бямбадорж, Батсүрэн мөн хөлсний байрны галч Түмэн-Өлзий бид нар нийлж 0,75 литрийн 2 шил архи хувааж уучихаад тэр өдрөө байрнаас гаралгүй унтаж амарсан. Маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн үед  Бямбадорж, Батсүрэн бид гурав нийлж байгаад Замын-Үүд сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл” зочид буудлын  караокед орж 2 цаг дуулж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.  Бид караокеноос гараад шууд Номин-1 хажуу талын хөлсний байр руу  таксинд суугаад явсан. Таксинаас буух үед Бямбадорж таксины жолоочтой  маргалдаж муудалцаад байхаар нь Батсүрэн бид хоёр боль одоо өрөөндөө ороод унтаж амар гэхэд Бямбадорж амрахгүй гээд яваад өгсөн. Бямбадоржийг хаашаа явсныг би мэдэхгүй байна. Тухайн үед Номин-1 дэлгүүрийн гадаа Батсүрэн  ахынхаа найзтайгаа тааралдаад архи авч өгнө гээд дэлгүүр рүү орохоор нь би хөлсний байр руугаа ороод унтаж амарсан. Намайг унтаж байхад нилээн  орой Бямбадорж, Батсүрэн хоёр орж ирээд Бямбадорж нь  хэлэхдээ Батсүрэн бид хоёр айлын хашаанд жорлонд бие засаж байхад хүн ирээд жорлонгийн хаалгыг өшиглөж айлын хүмүүстэй муудалцсан гэж ярьж байсан. Тухайн үед Бямбадоржийн толгойн орой хэсэгт хавдчихсан, Батсүрэн нь цээж өвдөөд байна гээд байхаар нь би дараад үзье гэсэн чинь  надад тэр хоёр надад хандаж Батсүрэн чи юугаа мэддэг юм гээд уурлаж байгаад унтаж амарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 тал /

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 12 сарын 20-ны өдрийн “ Ц.Оюун-Эрдэний биед хамар ясны далд хугарал, хамрын нуруу хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  • Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
  • Учирсан гэмтлүүдийн хамар ясны далд хугарал “Гэмтлийн зэрэг тогтоох  журам”-ын 2.4.1-т  зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, хамар орчмын зөөлөн эдийн няцралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтэл тогтоогдохгүй болно.
  • Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн 10 тоот дүгнэлт /хх-ийн 40 тал/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 12 сарын 20-ны өдрийн “Г.Хадбаатарын биед тархи доргилт, цээжний баруун дээд талд, зүүн дээд талд, цээжний ар дээд талд, баруун тохойд олон тооны жижиг жижиг, зүүн шууны гадна дунд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

  • Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.
  • Учирсан гэмтлүүдийн тархи доргилт нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т  зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, цээжний баруун дээд талд, зүүн дээд талд, цээжний ар дээд талд, баруун тохойд олон тооны жижиг жижиг, зүүн шууны гадна дунд хэсгийн  зулгаралт гэмтлүүд нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтэл  тогтоогдохгүй болно.
  • Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарнулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 11 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49 тал /

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 05 сарын 27-ны өдрийн “Б.Батсүрэнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

  • Гэмтэл тогтоогдоогүй учир энэ асуултанд хариулах боломжгүй байна.
  • Гэмтлийн зэрэг тогтох журам 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.
  • Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн 184 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57 тал/

Б.Батсүрэнгийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123 тал/

Хохирогч Д.Хадбаатарын хохирлын талаарх нотлох баримт /хх-ийн 139-144 тал/

Хохирогч Ц.Оюун-Эрдэний хохирлын талаарх нотлох баримт /хх-ийн 146-148 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Батсүрэн,  У.Бямбадорж нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 18-ны орой 17 цагийн орчим  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Хадбаатар, Ц.Оюун-Эрдэнэ нарыг гэрийн гадаа нь үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын болон хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, гэрч Э.Энхмаагийн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 10,11 тоот шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Батсүрэн,  У.Бямбадорж нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Улсын яллагч шүүгдэгч нарыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа боловч тухайн үед шүүгдэгч нар нь согтуурсан байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нотолж чадахгүй байх тул шүүгдэгч нарыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нар нь хохирогч Д.Хадбаатарт 257.800 төгрөг, хохирогч Ц.Оюун-Эрдэнэд 52.600 төгрөгийн хохирол төлбөр төлөөгүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө шүүхэд илэрхийлсэн тул шүүгдэгч У.Бямбадоржоос 52.600 төгрөг гаргуулж хохирогч Ц.Оюун-Эрдэнэд, шүүгдэгч Б.Батсүрэн, У.Бямбадорж нараас 257.300 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Д.Хадбаатарт олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Батсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч У.Бямбадорж нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс сэжигтнээр, 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдож, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 60 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялаас нь хасч тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн болон бичиг баримтгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Булаг овогт Бямбажавын Батсүрэн, Дайчин овогт Уламбаярын Бямбадорж нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Булаг овогт Бямбажавын Батсүрэн, Дайчин овогт Уламбаярын Бямбадорж нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр  торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бямбадорж нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс сэжигтнээр, 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдож, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 60 хоног цагдан хоригдсон тул эдлэх ялаас нь хасч тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Булаг овогт Бямбажавын Батсүрэн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2017 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бямбадоржоос 52.600 төгрөг гаргуулж хохирогч Ц.Оюун-Эрдэнэд, шүүгдэгч Б.Батсүрэн, У.Бямбадорж нараас 257.300 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Д.Хадбаатарт олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт ирээгүй бөгөөд шүүгдэгч Б.Батсүрэн цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Л.БАТЖАРГАЛ