Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2013 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 1330

 

Хэргийн индекс: 171/2013/1561/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг **-р хороо сургуулийн ** гудамж 561 тоотод оршин суух, регистрийн дугаар **, Е*** овогт Г.М***ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 8**р баг **-р байрны ** тоотод оршин суух, регистрийн дугаар ****, Б*** овогт М.С***д холбогдох 

Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.М***, хариуцагч М.С***, нарийн бичгийн дарга С.Анхгэрэл нар оролцов.

                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.М*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
    Миний бие Дархан-Уул аймгийн **-р багт орших Спорт цогцолборын барилгыг Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2010.02.24-ний өдрийн ** дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн шүүхийн 2010.04.14-ний өдрийн ** дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн ** дугаартай тогтоолоор тус барилгын өмчлөгч болсон ба 2011 онд үл хөдлөх хөрөнгийн Ү-****тоот гэрчилгээ авсан болно. Хэдийгээр шүүхийн шийдвэрээр өмчлөгч болсон боловч өнөөг хүртэл М.С*** нь тус обьектыг чөлөөлөөгүйгээр барахгүй өөрсдийн өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглах бүхий л  боломжийг хязгаарлаж байна. Иймд Спорт цогцолборын барилгаас М.С***г гаргаж барилгыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

    Хариуцагч М.С*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэрэгт яагаад хариуцагчаар татагдсанаа ойлгохгүй байна. Миний дүү үүнийг худалдаж авсан. Гэрээ хийсэн хүмүүс нь харицагч тул оролцох ёстой байх. Би 5 жил харж байна. Энэ манай дүүгийн юм байгаа юм нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв. 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.М*** найрамдал нь хариуцагч М.С***д холбогдуулан өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн **-р багт орших Спорт цогцолборын барилгыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Г.М*** нь Дархан сумын **-р багт байрлах 2331.4 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-****дугаарт бүртгэгдсэн Соёлын төвийн цогцолборын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 374 дугаар шийдвэр, аймгийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн магадлал, Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 485 дугаар тогтоолоор дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.М***ыг тогтоож шийвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгч нь 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-****дугаарт бүртгэгдсан гэрчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иргэний хууулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.М*** нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч М.С***гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Хариуцагч М.С*** нь энэ хэрэгт би хариуцагчаар оролцохгүй, үүнийг манай дүү худалдаж авсан тул хариуцагчаар оролцох ёстой, би энэ хөрөнгийг 5 жил харж байна, би өмнөх шүүх хуралдаанд итгэмжлэлээр оролцож байсан гэж маргаж байгаа боловч нэгэнт өмчлөлийн маргаан нь эцэслэн шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд дээрхи үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч М.С***гийн хууль бус эзэмшилд байгаа болох нь түүний тайлбараар тогтоогдож байх тул түүнд хариуцуулан нэхэмжлэл гаргасныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын **-р багт орших Спорт цогцолборын барилгыг хариуцагч М.С***гийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 78950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.     


                                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА