| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2026/0010/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/59 |
| Огноо | 2026-01-29 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.4.2.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ариунсанаа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2026/ШЦТ/59
MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Г.Даваахүү, А.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Иргэдийн төлөөлөгч Н.О,
Улсын яллагч Б.Ариунсанаа,
Шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С-ын Ц-ид холбогдох эрүүгийн 2538002330484 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Х овогт Сын Ц.
Холбогдсон хэргийн талаар:
2024 оны 12 дугаар сарын 11 -ний өдөр согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ч.Н-г зодож эрүүл мэндэд нь зүүн талын 4, 5, 6, 7, 9, 11-р хавирганд хугарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ч.Н-г зодож эрүүл мэндэд нь баруун талын 6, 7 дугаар хавиргануудын хугарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ч.Н-г зодож эрүүл мэндэд нь зүүн хацар болон зулайн хуйханы зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч С.Ц нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******** тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ч.Н-ийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр согтуугаар, хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун зүүн зовхины цус хуралт, няцралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн L5 дугаар нугалмайн их биений хугарал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
2024 оны 12 дугаар сарын 11 -ний өдөр согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ч.Н-г зодож эрүүл мэндэд нь зүүн талын 4, 5, 6, 7, 9, 11-р хавирганд хугарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,
2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ч.Н-г зодож эрүүл мэндэд нь баруун талын 6, 7 дугаар хавиргануудын хугарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ч.Н-г зодож эрүүл мэндэд нь зүүн хацар болон зулайн хуйханы зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтуудын талаар:
Талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар дээр дурдсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдсон болно.
Үүнд: Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 6-р хуудас),
Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, ярилцлагын тэмдэглэл (хх-ийн 94-99-р хуудас),
Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 13-15, 100-101-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Ж.Тийн шүүхэд гаргасан нэхэмжлэл (хх-ийн 3334 хуудас),
Шүүгдэгч С.Цийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг нэг бүрчлэн уншиж танилцлаа. Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэртээ Н, С түүнтэй хамт явж байсан нэг хүүхэн бид дөрөв архи ууж Н-тэй хэрэлдэж байгаад хацар руу нь 2-3 удаа алгадаад, 1 удаа өшиглөж байснаа санаж байна. Өмнө нэг удаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Нэг зодож баривчилгаанд явж байсан. Би Ч.Н-г цохиж зодож биед нь гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр С.Ц-той анх танилцаж, хамтран амьдраад 2, 3 сар болсон. Энэ хугацаанд хардалтаас болоод намайг зодсон ба энэ талаар цагдаагийн байгууллагад бүртгүүлээд шалгуулж баривчилгаанд оруулж байсан. Баривчилгаанд орсноос хойш улам хэрцгий авир, ааш гаргаж зоддог болсон. Би цагдаагийн байгууллагад ганц л удаа хандсан. Тэрнээс хойш айгаад хандаж чадахгүй болсон. 2024 оны 10 дугаар сүүлээр зодуулсан. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зодуулсан. Тухайн үед хамт архи ууж байсан найзууд нь байсан. Би нэрийг нь сайн мэдэхгүй. 2025 оны 11 дүгээр сарын 26-нд зодуулсан шөнөө өвдөлт их байсан болохоор ёолсон чинь тэр шөнөө бас намайг унтуулахгүй ёолдог хэн бэ гээд зодсон. Тэгээд дараа нь өдрийн сайн санахгүй байна 2024 оны 12 дугаар сарын 11-ний үед намайг дахиад зодсон, тэр үед би хавиргаа хугалуулсан. Ц намайг зодчихоод өөрийнхөө аав, ээждээ битгий гаргаарай гээд хэлээд үлдээгээд явахаар нь би 2 хөгшний сиймхий гарахаар нь гарч зугтаагаад нэгдсэн эмнэлэг дээр такси барьж очоод үзүүлж мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн. Энэ асуудлын дараа 2025 он гараад өдөр болон сарыг нь сайн санахгүй байна, утас тасалдаг хайчаар толгойны хуйхыг минь хүртэл сэглээд цус гаргаад л тэгээд тэр цусаа хараад сайхан цус харчихлаа гэдэг байсан. Намайг зодохгүй долоо л хонодог байсан. Зодчихоод эмнэлэг дээр очоод янз бүрийн юм яриад үзээрэй осолд орсон гэж хэл, гэрийнхэн маань залгахаар байнга чанга яригч дээр тавиулж ярьдаг, найзууд нь гээд хүмүүс ирэхээр танилцуулчхаад тэд нартайгаа хардаж хазаж, чимхэж маш ихээр тамладаг. Сүүлд 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зодож өмнөх зодуураас үүдэлтэй хавирга арай гэж бороолж байхад зодож дахин хавирга хугалж би эмнэлгийн байгууллагад хандсан. Өмнө нь эмнэлэгт байхад сахиж байна гээд бас үг хэлээр доромжлоод нэмж зодсон болохоор сахиулахгүй эмнэлгээс гаргаад явуулсан. Энэ асуудлаас болоод би аавындаа очоод байж байгаа. 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр эмнэлэгт үзүүлэх гээд явж байхдаа хаан банкны тэнд С.Ц-той тааралдчихсан чинь намайг хүчээр машинд авч суулгаад 10 дугаар багт гэртээ аваачсан. Тэгээд найзууд гээд эхнэр, нөхөр хоёр байсан. Тэд нарынхаа хажууд миний зүүн талын хацар руу 2 удаа алгадаад, толгойн хэсэгт хазсан, мөн миний үснээс зулгаасан. Тэгээд би тасраад унтчихаар нь гарч зугтаасан. Би маш их гомдолтой байна. Энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 263 дугаартай:
1. Ч.Н-ийн биед зүүн хацар болон зулайн хуйхны зөөлөн эдэд няцралт, дагзны хуйх, зүүн дал, зүүн бугалга, шуунд сорви, хамар ясанд хугарал, баруун зүүн зовхинд цус хуралт, няцралт, зүүн хацрын зөөлөн эдэд няцрал, бүсэлхийн 15-р нугалмай их биед хугарал, дагзны хуйханд шарх, зүүн талын 4, 5, 6, 7, 9, 11-р хавирганд хугарал, баруун талын 6, 7-р хавиргануудад хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Ч.Н-ийн биед тогтоогдсон зүүн хацар болон зулайн хуйхны зөөлөн эдийн няцралт гэмтэл нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн бол хамар ясны хугарал, баруун зүүн зовхины цус хуралт, няцралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мохоо зүйлийн үйлчлэлээр, бүсэлхийн 15-р нугалмайн их биеийн хугарал нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мохоо зүйлийн, дагзны хуйх, зүүн дал, зүүн шуу, бугалгын сорви гэмтэл нь 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дагзны хуйхны сорви, зүүн бугалгын сорви /тухайн үед шарх байсан/ иртэй зүйлийн үйлчлэлээр, зүүн шууны сорви гэмтэл өндөр хэмийн үйлчлэлээр, зүүн далны сорви гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр/, зүүн талын 4, 5, 6, 7, 9, 11-р хавирганы хугарал гэмтэл нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр, баруун талын 6, 7-р хавиргануудын хугарал гэмтэл нь 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус үүсгэгджээ.
3. Ч.Н-ийн биед тогтоогдсон зүүн хацар болон зулайн хуйхны зөөлөн эдэд няцралт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хохирлын хөнгөн, хамар ясны хугарал, баруун зүүн зовхины цус хуралт, няцралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хохирлын хөнгөн, бүсэлхийн 15-р нугалмайн их биеийн хугарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр, зүүн талын 4, 5, 6, 7, 9, 11-р хавирганы хугарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12, 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг, баруун талын 6, 7-р хавирганы хугарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 38-40-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Эрүүгийн 2538002330484 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Ц нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******** тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ч.Нийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр согтуугаар, хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун зүүн зовхины цус хуралт, няцралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн L5 дугаар нугалмайн их биений хугарал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ч.Н-г зодож эрүүл мэндэд нь зүүн талын 4, 5, 6, 7, 9, 11-р хавирганд хугарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ч.Н-г зодож эрүүл мэндэд нь баруун талын 6, 7 дугаар хавиргануудын хугарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ч.Н-г зодож эрүүл мэндэд нь зүүн хацар болон зулайн хуйханы зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар тус тус үйлдсэн болох хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлт гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч С.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иргэдийн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэгт шүүгдэгч С.Ц нь гэм буруутай байна...” гэх дүгнэлтийг гаргажээ.
Эрх зүйн дүгнэлт:
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 263 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Нийн биед учирсан гэмтэл нь хөнгөн, хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учирсан гэж үзнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж, мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хүнд гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлтүүд нь тэдний мэдүүлгийг давхар нотлосон байна.
Тодруулбал шүүгдэгч С.Ц нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч Ч.Н-тэй хамт байсан буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүгдэгч нь хохирогч Ч.Нийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирлууд учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээчид хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч Ч.Нийн биед учирсан хөнгөн, хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч С.Цийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” тодорхойлсон бөгөөд 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж, мөн хуулийн 5.1.1 дэх хэсэгт "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй” гэж тус тус хуульчилсан ба хохирогч Ч.Н, шүүгдэгч С.Ц нар нь 2024 оны 8 дугаар сараас эхлэн гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч хамтран амьдарч байсан болох нь тэдний мэдүүлгүүдээр тогтоогдсон.
Шүүгдэгч С.Ц-ийн өөрийн гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ч.Нийг зодож эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирлууд учруулсан үйлдлүүд нь гэр бүлийн хүчирхийлэл гэх ойлголтод хамаарч байна.
Хууль тогтоогчоос гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирлууд учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд хамааруулж хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан ба шүүгдэгч С.Цийн хамтран амьдрагч Ч.Нийг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөлд хамаарч байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгчийг энэ хэрэгт гэм буруутай байна гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдлаа.
Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч С.Цийн өөр өөр цаг хугацаанд хохирогч Ч.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан тул шүүгдэгч С.Цийн өөр өөр цаг хугацаанд хохирогч Ч.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулан хор уршгийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч С.Ц нь хохирогч Ч.Нийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулсан байна.
Хохирогч Ч.Н нь хохиролтой холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул С.Цийг хохирогч Ч.Н-д төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгч Ж.Т нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 1,221,086 төгрөгийг нэхэмжилсэн тул шүүгдэгч С.Цоос 1,221,086 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Ч.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч С.Цоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 жил 3 сарын хугацаагаар оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч С.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 109-111, 124-159-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч нь урьд Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 8 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 2022/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял дээр, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 24 хоногийн хорих ял нэмж нэгтгэн, нийт 2 жил 11 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 124-159-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 3 удаа үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч С.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг гурван удаа үйлдсэн зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч С.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор буюу 2 сарын хугацаагаар хорих ялаар тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цийн цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2538002330484 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч С.Ц-оос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдлаа.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Цид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт С-ын Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С-ын Ц-ийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус бармтлан шүүгдэгч С.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор буюу 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 (долоо) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-д оногдуулсан 7 (долоо) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-ийн цагдан хоригдсон 13 (арван гурав) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч С.Ц-оос 1,221,086 (нэг сая хоёр зуун хорин нэг мянга наян зургаа) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Эрүүгийн 2538002330484 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч С.Ц-оос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Г.ДАВААХҮҮ
А.ДӨЛГӨӨН