| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тү. Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2013/1523/и |
| Дугаар | 1379 |
| Огноо | 2013-10-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2013 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 1379
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/1523/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Шарын гол сум “*******”төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч : Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн ** дугаар байр ** тоотод оршин суух Ц.Б***д холбогдох
Ус, дулааны төлбөр 242 431 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “*******”төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал С.Ч***, нарийн бичгийн дарга Н.Төгсбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******”төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал С.Ч*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Тус компани иргэн Ц.Б*** нь хэрэглэсэн ус, дулааны төлбөрөө төгрөгийг төлөхгүй байгаагаас тус компанийн 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын санхүүжилтэд сөргөөр нөлөөлж байна. Иймд иргэн Ц.Б***аас ус дулааны төлбөр 242 431 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ц.Б*** шүүхэд гаргасан тайлбартаа:
“Би 2001 онд шоронгоос гарч ирээд ус, пааргүй энэ байранд ээжтэйгээ орсон. Урдны төлбөр нэхэж байна. Би төлж чадахгүй гэдгээ хуулийн өмнө хэлж байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******”ТӨХК нь хариуцагч Ц.Б***аас ус дулааны төлбөр 242 131 төгрөг, банк хоорондын гүйлгээ 300 төгрөг нийт 242 431 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ц.Б***аас “тус байранд 2001 онд ээжтэйгээ орсон, энэ байранд ус, дулааны шугам байдаггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй ” тухай тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч Ц.Б*** нь нийтийн халаалттай байранд амьдардаг бөгөөд уг байр нь 2006 оноос эхлэн ус дулаан хэрэглээгүй болох нь “ДШГ” ТӨХК санхүүгийн баримтын түүх, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байр тул хариуцагч Д.Б*** ус, дулааны төлбөр 242 431 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******”ТӨХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Ц.Б***д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй байх тул түүний эцгүйд маргааныг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан “*******”ТӨХК-ны нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б*** 242 431 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 7 923 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ