| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тү. Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2013/1570/И |
| Дугаар | 1424 |
| Огноо | 2013-11-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2013 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 1424
Хэргийн индекс 171/2013/1570/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул, Дархан сум, ** дугаар баг, **-р хороолол, **-р байрны ** тоотод оршин суух Б*** овогт А.Д***/регистрийн дугаар ****, утас ****/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн, Дархан сумын ** дугаар баг, Майхантын ** дугаар гудамж ** тоотод оршин суух ИМ*** овогт Л.Д***т /регистрийн дугаар ****/-д холбогдох
Зээлийн төлбөр 12 429 1****төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй, Л.Д***ийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Дархан сум ** дугаар баг Майхантын ** дугаар гудамж ** тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэгдсэн **** дугаартай гэрчилгээ болон гражийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах, эрүүл мэнд, эдийн засгийн хохирол гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э***, хариуцагч Л.Д***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгсбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Д*** шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“А.Д***миний бие Л.Д***тэй 2011 оны 11 сарын 10-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ хийж 7 580 000 /долоон сая найман зуун тавин мянга/ төгрөгийг 1 сар 20 хоногийн хугацаатай буюу 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, сарын 5 хувийн хүүтэй, зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс өдөр тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож 7 850 000 төгрөгийг зээлдэгч Л.Д***т шилжүүлэн өгсөн юм. Гэтэл зээлдэгч Л.Д*** нь гэрээнд заасан хугацаанд зээлийг эргэн төлөхгүй янз бүрийн шалтаг тоочиж 9 сар 17 хоног хугацаа хэтрүүллээ. Би арга буюу шүүхэд хандаж нэхэмжлэхээс өөр аргагүй болсон тул хариуцагч Л.Д***ээс доорх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Гэрээнд заасан үндсэн зээл 7 850 000 төгрөг, гэрээт хугацааны буюу 1 сар 20 хоногийн хүү 654 1****төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш нийт 291 хоног хугацаа хэтрүүлсний алдангийг өдөр тутам 0,5 хувиар бодоход өдөрт 39 250 төгрөг нийт 11 421 750 төгрөг бол байгаа юм. Хуульд нийцүүлэн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр бодоход 3 925 000 төгрөг нийт 12 429 1****/ арван хоёр сая дөрвөн зуун хорин есөн мянга нэг зуун жаран зургаа/ төгрөгийг хариуцагч Л.Д***ээс гаргуулахаар нэхэмжилж байна.
Зээл авахдаа хариуцагч Л.Д*** нь өөрийн өмчлөлийн / хамтран өмчлөгчгүй/ Дархан сумын ** дугаар баг, Майхантын ** дугаар гудамж ****тоот улсын бүртгэлийн Ү-****дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй хувийн хашаа байшинг барьцаалж, барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн тул Л.Д***ээс нэхэмжилж багйаа 12 429 1****төгрөгийг барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнээс гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч Л.Д***ээс зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлдээ: А.Д***нь 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, оройн 5 цаг 40 минутад ажил дээрээ ирсэн, гадуур хувцасаа тайлаад хажуугийн нотариат А*** дээр орж 6 цагт А.Д*** гэрээ байгуулсан боловч орой болоод ХААН банкны гүйлгээ хаасан гээд мөнгөө өгөөгүй бөгөөд барьцаа хөрөнгийг очиж үзээгүй юм. Энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл А.Д***ийг би нэг ч дахин уулзаагүй юм. Гэвч А.Д*** шүүхэд нэхэмжлэл гаргасныг үзэхэд хялбар мөнгө олох арга мэхэнд биелэгдээгүй гэрээг ашиглахаар сэдэж бусадтай хуйвалдан 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг жилийн дараа 2012 оны 4 дүгээр сарын 06-нд улсын бүртгэлд бүртгүүлж, санаатай ашиг хонжоо хайж, олгогдоогүй мөнгөнд хүү алданги бодож, шүүхэд нэхэмжлэл гаргасан үйлдэл хууль бус буруу үндэслэлгүй байна. Учир нь уг зээлийн гэрээний 6 дэх заалт зөрчигдсөн, зээл олгогч нь гэрээнд заасан мөнгийг зээл авагчид өгөөгүй. Би А.Д***өөс мөнгө аваагүй, мөнгө өгсөн, авсныг нотлох миний гарын үсэгтэй мөнгөний баримт байхгүй тул 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус, гэрээ байгуулсанд тооцох ёстой.
Би А.Д***д өр авлага, өс хонзон байхгүй. Миний өмчлөх эрхийн гэрчилгээг А.Д***урт хугацаагаар хадгалах бусадтай хуйвалдан мөнгө олох арга мэхэнд ашиглахыг сэдэж, ашиг орлого хайж бусдын амьдрал, эрх ашиг, нэр төрийг уландаа гишгэж яваагийн тод жишээ А.Д***ий хууль бус үйлдлээс шалтгаалж эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгө, эдийн засаг нэр төрөөр хохирч байга байдлыг харгалзан үзэж 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Л.Д***, А.Д***нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны биелэгдээгүй гэрээг хүчингүйд тооцож, А.Д***ий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.
Мөн Дархан –Уул аймаг, Дархан сумын ** дугаар баг, Майхантын ****тоот улсын бүртгэлийн Ү-**** дугаартай хувийн орон сууц, гражийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч А.Д***шүүхэд гаргасан тайлбартаа:
“Л.Д***ийн тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрөхгүй байна. Учир нь Л.Д*** нь сөрөг нэхэмжлэлдээ ор үндэсгүй худал зүйл бичжээ. Л.Д*** нь өөрийн гараар гарын үсэг зурж зээлийн болон барьцааны гэрээ хийж гэрээнд заасан 7 850 000 төгрөгийг гэрээ хиймэгц өөрөө хүлээн авчхаад гэрээнд заасан хугацаанд төлөхгүй зээлдүүлэгч талыг өчнөөн хохироогоод шүүхэд хандсаны дараа зээлсэн мөнгөө төлөхгүй санаатай элдэв худал зүйл бичиж байгаа нь хуульд нийцэхгүй бусдыг гүтгэсэн увайгүй оролдлого гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Л.Д***тэй зээлийн болон барьцааны гэрээг бичгийн хэлбэрээр хийсэн тул мөнгө хүлээлгэж өгсөн баримт тусд нь үйлдээгүйг далимдуулан мөнгийг аваагүй мэтээр ор үндэсгүй гүтгэж бичжээ. Л.Д*** шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө мөнгөө нэхэх болгонд төдийд өгөе гэж хугацаа хэлж хойшлуулдаг байснаа сайн санаж байгаа. Энэ хүн эрхийн бүрэн чадамжтай, сэтгэцийн хувьд эрүүл хүн өөрийн хүсэл зоригийг илэрхийлж зээлийн болон барьцааны гэрээ хийж мөнгө авчхаад одоо энэ гэрээгээр хууль бус гэж байгааг гайхаж байна. Л.Д***ийн сөрөг нэхэмжлэл ор үндэсгүй худал зүйл бичсэн. Нэхэмжлэгчийг зальтай этгээд мэтээр эрүүгийн гэмт холбогдуулан гүтгэсэн байх тул энэ асуудлыг би цаашид цагдаагийн байгууллагад хандан шалгуулах болно” гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.Д***өөс хариуцагч Л.Д***т холбогдуулан зээлийн төлбөр 7 850 000 төгрөг, зээлийн хүү 654 1****төгрөг, алданги 3 925 000 төгрөг нийт 12 429 1****төгрөг гаргуулах тухай,хариуцагч Л.Д***ээс 2011 оны 11 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Майхантын 5 дугаар гудамж ****тоот, эрхийн улсын бүтгэлийн Ү-****дугаарт бүртгэгдсэн ****дугаартай гэрчилгээ гаргуулах, эрүүл мэнд, эдийн засгийн хохирол гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч А.Д***нь 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр Л.Д***т 7 850 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 1 сар 20 хоногийн хугацаатайгаар зээлж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн хугацаатайгаар зээлж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож, зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-****дугаарт бүртгэгдсэн ****дугаар бүхий Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, Майхантын ** дугаар гудамж ****тоот хувийн орон сууц, газар, гражийг хамт барьцаалсан нь А.Д***, Л.Д*** нарын 2011 оны 11 сарын 10-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.
Зээл болон барьцааны гэрээнд талууд гарын үсэг зурсан нь эрх зүйн үр дагавар бүхий хүсэл зоригийн илэрхийлэл гэж дүгнэгдэх талтай боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д: “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэм хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч А.Д***өөс Л.Д***т 7 850 000 төгрөг шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна.
Хариуцагч Л.Д***ээс “А.Д***нь 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн оройны 5 цаг 40 минутад ажил дээрээ ирсэн, гадуур хувцасаа тайлаад хажуугийн нотариатч А*** дээр орж 6 цагт А.Д***тэй гэрээ байгуулсан боловч орой болж, ХААН банкны гүйлгээ хаасан гээд мөнгөө өгөөгүй, барьцаа хөрөнгийг ч очиж үзээгүй” тухай тайлбар гаргажээ.
Нэхэмжлэгч А.Д***нь Л.Д***т 7 580 000 /долоон сая найман зуун тавин мянга/ төгрөгийг шилжүүлэх үүргээ ямар хэлбэрээр гүйцэтгэснээ, өөрөөр хэлбэл бэлнээр өгсөн болон дансаар шилжүүлснээ нотлох баримтаар нотолж чадахгүй байна. Нөгөө талаар нэхэмжлэгч А.Д***нь ХААН банкны харилцагч бөгөөд А.Д***, Л.Д*** нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө, хойно болон зээлийн гэрээ байгуулагдахаас үед цалингийн зээлийн төлөлт хийснээс өөрөөр гүйлгээ хийгээгүй нь ХААН банкнаас ирүүлсэн “А.Д***ий ХААН банкны дахь дансны 2011 оны 9 дүгээр сарын 01-нээс 2011 оны 11 дүгээр сарын 15-ныг дуусталх хугацааны гүйлгээний талаарх дансны дэлгэрэнгүй хуулга” бүхий баримтаар нотлогдож байна.
Дээрхи байдлуудаас дүгнэлт хийхэд нэхэмжлэгч А.Д***нь ХААН банкны гүйлгээ хаасан гэх шалтгаанаар Л.Д***т мөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцох” боломжгүй гэж үзлээ.
Мөн А.Д***, Л.Д*** нарын 2011 оны 11 сарын 10-ны өдрийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасны дагуу үл хөдлөх үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох байсан ба дээрх барьцааны гэрээг байгуулагдсан үеэс хойш 6 сарын дараа үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн нь хэрэгт авагдсан 2011 оны 11 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, хариуцагчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул зохигчдын хооронд байгуулагдсан дээрхи үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Л.Д***ээс 12 429 1****төгрөг гаргуулах тухай А.Д***ий нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Л.Д***ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах,эрхийн улсын бүртгэлийн Ү-****дугаарт бүртгэгдсэн **** дугаартай Дархан сум ** дугаар баг Майхантын ** дугаар гудамж ****тоот хувийн сууцны гэрчилгээ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг “эрүүл мэнд, эдийн засгийн хохирол гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор тус тус шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 282 дугаар зүйлийн 282.2-т заасныг баримтлан А.Д***ий нэхэмжлэлтэй хариуцагч Л.Д***т холбогдох 124291****төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Л.Д***ийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг 2011 оны 11 сарын 10-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэгч А.Д***өөс эрхийн улсын бүртгэлийн Ү-****дугаарт бүртгэгдсэн **** дугаартай Дархан сум ** дугаар баг Майхантын ** дугаар гудамж ****тоот хувийн сууцны гэрчилгээг гаргуулж Л.Д***т олгож, үлдэх “эрүүл мэнд, эдийн засгийн хохирол гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар А.Д***өөс улсын тэмтэгтийн хураамжид төлсөн 213 276 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ