| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2023/03857/И |
| Дугаар | 184/ШШ2023/04284 |
| Огноо | 2023-11-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2023/04284
023 11 09 184/ШШ2023/04284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, ******* ******* дугаар гудамж 8 Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:*******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, байр, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар:/-д холбогдох
үндэслэлгүй хөрөнгөжсөн 2,999,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Б.******* нь Б.тай 2021 оны 02 дугаар сард танилцаад, 3 capaac хамт амьдарч эхэлсэн. Хамт амьдарч эхэлснээс хойш Б.******* нь Дорнод аймгийн Матад сум дахь Бичигтийн боомт, Улаанбаатар хотын хооронд ажиллахаар явж ирдэг байсан. ******* нь ирэн очин байсаар 2021 оны 10 дугаар cap хүртэл байнгын холбоотой байж байгаад, 10 дугаар сарын 01-ний өдөр ******* нь Дорнод руу ажлаар явснаас хойш 7 хоногийн дараа гэрээс нь явж, бүх холбоогоо тасалж сураггүй алга болсон. ******* нь Дорнодоос хот руу ирж, аас яасан талаар асуухад Би чамтай хамт амьдарч байхдаа өөр хүнтэй давхар харилцдаг байсан. Чамайг ажилдаа явсан хойгуур би тэр хүнтэйгээ чаталж, уулздаг байсан. Ингээд би та 2-ыг харьцуулж үзээд, тэр хүнтэй амьдарсан нь дээр юм байна гэж шийдсэн гэх тайлбарыг хэлсэн байдаг . нь ******* нь хамт амьдарч байх хугацаандаа 2021 оны 03 дугаар сараас 2021 оны 10 cap хүртэл өдөр тутмын хэрэглээ, хувцас хоолны мөнгө төгрөгөө *******аас өөр лүүгээ шилжүүлж авдаг байсан. ******* нь өдөр тутмын хэрэглээ, хувцас хоолны мөнгө төгрөгөө нэхэмжлээгүй. Түүнийг 2 удаа шалтгаан хэлж гуйж авсан мөнгийг нь шилжүүлсэн. Энэ нь ямар учиртай мөнгө вэ гэхээр би зээлээ төлмөөр байна, зээл төлөхөд мөнгө олж өгөөч гэсэн учир 2,000,000 төгрөгийг, дараа нь хамаатны хүн нас барсан ажил явдал гарсан тул мөнгө хэрэгтэй байна гэхэд 999,000 төгрөгийг 3 удаа хувааж шилжүүлсэн. Эхлээд Б. 3 сая төгрөг гуйсан боловч өөрт байсан *******0,000 төгрөгийг эхэлж өгөөд, дараа хүнээс 200,000 төгрөг гуйж авч өгөөд, дараа нь дахиад 300,000 төгрөг гээд нийт 1,000,000 төгрөг өгөх гэтэл дансны үлдэгдэл нь хүрэлцэхгүй байсан тул сүүлийн шилжүүлгээр *******9,000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 2,999,000 төгрөгийг Б. ямар ч үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан. Энэ мөнгийг авахдаа хууль ёсны эхнэр, нөхрийн харилцаа байхгүй байсан тул энэ мөнгийг нэхэмжлэгч Б.******* төлөх үүрэг үүсэх ёсгүй байсан үзэж байгаа тул хариуцагч Б.ын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нийт 2.999.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б. шүүхэд болон шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Бямбадорж овогтой // нь Баярсайхан овогт *******тай 2021 оны 02 дугаар сард танилцсан, 2021 оны 03 дугаар сарын 25-наас хойш 09 дүгээр сарын 20-ныг хүртэл Б.*******тай тэдний гэр болох Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамж, ******* тоотод гражид байрлах 3х4 хэмжээтэй байшинд хамт амьдарч байсан. Хамтран амьдрах хугацаанд миний цалингаар гэр бүлийн хоол, хэрэглээний зардлыг зарцуулдаг байсан учир иргэн Б.*******ы нэхэмжлээд байгаа 2,999,0000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж, 2021 оны 03 дугаар сарын 24-ний Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022.11.11-ний Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хүсэлт, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023.06.05-ны 2833-3/23 тоот албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны Засаг даргын 2023.05.*******-ний 721 тоот тодорхойлолт, Б.ын Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй танилцсан талаарх гар бичвэр, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022.04.12-ны 2622-5/2310 тоот албан бичиг, Б.ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийслэлийн тойргийн нотариатч Ө.Мөнхтуяагийн 2021.12.14-ний №1968 дугаар итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШЗ2021/13898 дугаар нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2021/12352 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШЗ2022/12211 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.07.07-ны өдрийн 184/ШЗ2022/10764 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.14-ний 182/ШШ2022/00669 дугаар шийдвэр зэрэг болно. /1-19/
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.д холбогдуулан Үндэслэлгүй хөрөнгөжсөн 2,999,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч Б.******* болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... Б.******* нь Б.тай 2021 оны 02 дугаар сард танилцаад, 3 capaac хамт амьдарч эхэлсэн. Хамт амьдарч эхэлснээс хойш Б.******* нь Дорнод аймгийн Матад сум дахь Бичигтийн боомт, Улаанбаатар хотын хооронд ажиллахаар явж ирдэг байсан. 10 дугаар сарын 01-ний өдөр ******* нь Дорнод руу ажлаар явснаас хойш 7 хоногийн дараа гэрээс нь явж, бүх холбоогоо тасалж сураггүй алга болсон. нь *******тай хамт амьдарч байх хугацаандаа 2021 оны 03 дугаар сараас 2021 оны 10 cap хүртэл өдөр тутмын хэрэглээ, хувцас хоолны мөнгө төгрөгөө *******аас өөр лүүгээ шилжүүлж авдаг байсан. ******* нь өдөр тутмын хэрэглээ, хувцас хоолны мөнгө төгрөгөө нэхэмжлээгүй, 2 удаа шалтгаан хэлж авахдаа би зээлээ төлмөөр байна, зээл төлөхөд мөнгө олж өгөөч гэсэн учир 2,000,000 төгрөгийг, дараа нь хамаатны хүн нас барсан, ажил явдал гарсан тул мөнгө хэрэгтэй байна гэхэд 999,000 төгрөгийг 3 удаа хувааж шилжүүлсэн байдаг. 2,999,000 төгрөгийг Б. ямар ч үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан. Энэ мөнгийг авахдаа хууль ёсны эхнэр, нөхрийн харилцаа байхгүй байсан тул энэ мөнгийг нэхэмжлэгч Б.******* төлөх үүрэг үүсэх ёсгүй байсан үзэж байгаа тул хариуцагч Б.ын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2.999.000 төгрөгийг буцаан гаргуулна хэмээн шаардаж,
2.Хариуцагч Б.аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: Миний бие Бямбадорж овогтой // нь Баярсайхан овогт *******тай 2021 оны 02 дугаар сард танилцсан, 2021 оны 03 дугаар сарын 25-наас хойш 09 дүгээр сарын 20-ныг хүртэл Б.*******тай тэдний гэр болох Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамж, ******* тоотод гражид байрлах 3х4 хэмжээтэй байшинд хамт амьдарч байсан. Хамтран амьдрах хугацаанд миний цалингаар гэр бүлийн хоол, хэрэглээний зардлыг зарцуулдаг байсан учир иргэн Б.*******ы нэхэмжлээд байгаа 2,999,0000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.
3.Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.тай 2021 оны 02 дугаар сард танилцаад, 3 capaac 10 сар хүртэл хамтран амьдарсан ба энэ хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагчид өдөр тутмын хэрэглээний зардалд мөнгө шилжүүлж байсан бөгөөд аас зээл төлнө гэсний дагуу тэрээр өөрийн эзэмшдэг Хааны банкны ... 4217 тоот данснаас 2021.03.24-нд 2000.000 төгрөгийг , хамаатны хүн нас барсан мөнгө хэрэгтээ гэсний дагуу 2021.05.*******-нд *******0.000 төгрөг, 200.000 төгрөг, *******9.000 төгрөгийг тус тус хариуцагчийн Хааны банкны ...12******* тоот данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдов./ хх 6-7/
4.Хариуцагч талаас хамтран амьдрах хугацаанд миний цалингаар гэр бүлийн хоол, хэрэглээний зардлыг зарцуулдаг байсан учир иргэн Б.*******ы нэхэмжлээд байгаа 2,999,0000 төгрөгийг бүхэлд зөвшөөрөхгүй хэмээн маргадаг,
нэхэмжлэгч талаас ... 2,999,000 төгрөгийг Б. ямар ч үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан. Энэ мөнгийг авахдаа хууль ёсны эхнэр, нөхрийн харилцааү байхгүй байсан тул нэхэмжлэгч Б.******* төлөх үүрэг үүсэх ёсгүй хэмээн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2.999.000 төгрөгийг буцаан гаргуулна гэж шаардсан.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгөө буцаан шаардах талаар зохицуулжээ.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг нь бусдын хөрөнгөөр өөрийн эд хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, эрх зүйн үндэслэлгүйгээр бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч буйг ойлгох бөгөөд энэхүү харилцаа нь гэрээний бус харилцаанд хамаарах боловч гэрээний харилцаанаас буюу гэрээ хүчин төгөлдөр бус болсны үр дагавар байж болдог байна.
Өөрөөр хэлбэл талуудын хооронд гэрээний болон хуульд заасан ямар нэгэн үүрэг үүсээгүй байхыг ойлгоно.
Иймд нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч Б. нарын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй байх тул тэрээр өгсөн 2.999.000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
5. Хариуцагч Б.аас хамтран амьдрах хугацаанд миний цалингаар гэр бүлийн хоол, хэрэглээний зардлыг зарцуулдаг байсан учир Б.*******ы нэхэмжлээд байгаа 2,999,0000 төгрөгийг зөвшөөрөхгүй хэмээн тайлбарладаг.
Гэвч хариуцагч аас нэхэмжлэгчтэй хамтран амьдарч байх хугацаанд өөрийн цалингаар гэр бүлийн хоол, хэрэглээний зардлыг зарцуулдаг байсан гэх тайлбараа мөн зээл төлнө гэж авсан 2.000.000 төгрөг, хамаатны хүн нас барсан гэж авсан 999.000 төгрөг, бүгд 2.999.000 төгрөгийг банкаар шилжүүлэн авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа нотолж чадаагүй гэж шүүх үзэв.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлсэн хэргийн 14-21-р талд авагдсан нотлох баримт нь хэрэгт хамааралгүй байх тул үнэлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57дугаар зүйлийн 57.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.934 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 62.934 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Шүүх хуралдаанд хариуцагч Б.ыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж шүүх үзэж, хуульд зааснаар хэргийг шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.аас 2.999.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.******* олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.934 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 62.934 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ