| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2015/00867/И |
| Дугаар | 856 |
| Огноо | 2015-08-31 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 856
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/00867/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...дугаар баг, ...дугаар байр .... тоотод оршин суух С.Л /РД: ...., утас: ... /
Хариуцагч: Дархан-УУл аймаг, Дархан сум, . ..дугаар баг, Хөтөл хороолол, .тоотод.... оршин суух .... овгийн Ц.Т / РД: ..., утас: . /-д холбо..гдох
“2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг яхнан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г хариуцагч Ц.Т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дархан-УУл аймаг Дархан сум ... дүгээр баг... дүгээр хороолол ... дугаар байр .... тоот 37 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрыг анх худалдан авсанаас хойш амьдарч байгаа болно. 2011 онд Ц.Т нь миний танил Цэцэгмаагаар дамжуулан түр хугацаагаар хамтран өмчлөгч болж, зээлийн баталгаа болгох, хөрөнгөтэй гэж харагдуулах хэрэгтэй байна гэхээр нь зөвшөөрч нэрийг нь оруулсан. Тухайн үед ЖДҮ-ийн зээл авах гэж төсөл бичиж байгаа, хөрөнгөтэй гэсэн баталгаа хэрэгтэй гэсэн. Мөн бичиж, хэлэлцүүлэх гэж байгаа төслөө ч үзүүлсэн. Энэ талаар судалж, лавлаж байгаад хийж байгаа ажлыг нь дэмжихийн тулд нэрийг нь өмчлөгчөөр оруулахыг зөвшөөрсөн. Түүний нэр дээр байраа шилйүүлэх боломжгүй байсан чрас нэрийг нь өмчлөгчөөр нэмж оруулсан. Түүнээс биш Ц.Т надтай ямар нэгэн садан төрлийн харьцаагүй, манай орон сууцанд хөрөнгө оруулаагүй. Имйд дүр үзүүлэн хийсэн энэ хэлцэлийг хүчин төгөлдбөр бусад тооцуулж, эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
J:\B&B\Шийдвэр\Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах\Төрбат Лхагваням.docx
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа
С.Л хувийн орон сууцыг түр хугацаагаар барьцаанд тавихын тулд л нэрээ оруулсан. Түүнээс би энэ байрны хөрөнгө оруулагч, гэр бүлийн гишүүн биш. Тухайн үедээ миний санал болгосон биенесийн үйл ажиллгаанд хамтран оролцох, барьцааны хөрөнгийн хэмжээг нэмэхийн тулд л хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн. С.Л миний хийсэн бизнесийн үйл ажиллагаанд оролцоогүй, би элэгний церроз өвчний улмаас хувийн бизнесээ үргэлжүүлэх чадваргүй болж зогсоосон. Иймд хамтран өмчлөгчөөс нэрээ хасуулах хүсэлтэй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Л хариуцагч Ц.Т холбогдуулан гаргасан 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл“ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл“-д хамтран өмчлөгч нэмэх болсон үндэслэлийг өөрийн хүсэлтээр гэж тодорхойлжээ.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 101.1-д … Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж хуульчилсан бөгөөд тухайн тохиолдолд өмчлөгч С.Л өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Ц.Т оруулсан үйлдэл нь хууль зөрчөөгүй байна.
Харин өмчлөгч С.Л нь өмчлөлийн зүйл болсон Дархан сум ...дүгээр баг ... дүгээр хороолол ... дугаар байр ... тоот 37 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрны өмчлөгчөөр Ц.Т-ыг хэлцэлээр нэмж оруулахдаа уг орон сууцыг барьцааны зүйл болгохоор хийсэн хэлцэлээр өмчлөх эрхтэй болсон Ц.Т нь уг орон сууцыг худалдан авахад зохих хөрөнгө оруулаагүй, тухайн орон сууцанд хамт амьдарч байгаагүй нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Энэ тохиолдолд Иргэний хуулинд заасан барьцааны гэрээг зохих журмаар байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй, Иргэний хууллийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 , 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүлйин 56.1.3-т зааснаар хамтран өмчлөгчөөр Ц.Т оруулсан 2011 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн “ Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл “-ийг хүчин төгөлдбөр бусад тооцсугай.
2. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т зааснаар эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Л улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ