| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2023/03918/И |
| Дугаар | 184/ШШ2023/04026 |
| Огноо | 2023-10-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2023/04026
2023 26 1*******4/ШШ2023/04026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч:******* дүүрэг, 2 дугаар хороо, ******* ******* дугаар гудамж ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:УС**************112341/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, 7******* дугаар гудамж, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар:ЖЬ*********************767/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 15,*******72,*******0 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* миний бие 20******* онд Б.д зээлүүлсэн мөнгөний төлбөрийг төлөхгүй байхаар нь шүүхэд хандаад Б. нь биеийн байдал хүнд харвалт өгсөн өвчин зовлонтой байгааг нь ойлгож үзээд дүнгээ багасган эвлэрлийн гэрээгээр хэргээ тохиролцож шийдсэн бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 25-аас хэсэгчлэн төлөхөөр тохирсон төлбөрөө хийхгүй байсан ба 2023 оны 04 дүгээр сарын 20 болоод төлбөрөө төлөхгүй бол шийдвэр гүйцэтгэхэд хандах уу гэж холбогдоход Б. нь эгчийн дүү эгчийнх нь ээжээс өвлүүлэн үлдээсэн машин ББСБ-н барьцаанд хураагдах гээд байна. Түүнийгээ зээлээс чөлөөлчихвөл 1 сарын дараа дахин шинээр барьцаанд тавиад чиний бүх өрийг төлчихье. Чи аргыг нь олоод зээлээс чөлөөлөөд өг тэгэхгүй бол машин маань хураагдах гээд гуйсаар байсан. Надад бэлэн мөнгөний нөөц байхгүй байсан тул бид 2 ярилцаж байгаад хамтдаа явж Б. эгчийн зөвлөсөн Бизнес инвест девелопмент ББСБ-ын барьцаат зээл олгодогт манай хашаа байшинг барьцаалан Б.******* би зээл авч, Б. эгчид зээлүүлсэн ба 5*******-66 УНТ улсын дугаартай Prius Alpha машинаа барьцаалан гэрээ байгуулсан юм. Гэрээнд зааснаар эхний 5 сард төлбөрийн ******* хувийг сар бүрд хүүний хамт төлнө 6 дах сард үлдэгдэл ******* хувь төлнө. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу хуваарийн төлбөрөө сар бүрийн 25-нд хийж байна гэж тохиролцсон боловч гэрээний дүнгээ огт биелүүлэхгүй төлбөр төлөхгүй байгаа учир ,000,000 төгрөг 4 сарын хүүний төлбөрт 2,000,000 төгрөг 4 сар 12,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 206,9******* төгрөгийн хамт гаргуулан хохиролгүй болгож өгнө үү.
2023 оны дугаар сарын -ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагад : Нэхэмжлэгч Б.******* би хариуцагч Б.той байгуулсан барьцаатай хуваарийн дагуу огт 3 сарын хугацаанд хуваарийн дагуу огт төлөгдөхгүй байсан учир 2023 оны 07 дугаар сард шүүхэд хандсан ба анхлан нэхэмжлэл гаргахдаа огт алданги тооцоогүй байсан юм. дугаар сарын 25-нд гэрээний хугацаа дуусч байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гэрээний дагуу тооцоолж байна. 2023 оны дугаар сарын -ны өдрөөр тооцоолоход.
| Төлбөр төлөх огноо | Үндсэн зээл | Хүү төлбөр | Алданги төлбөр хоногт 0.5 хувийн алданги 2023..-ны өдрийг хүртэл |
| 2023.05.25 | 1,000,0000 | *******0,000 | 135 хоног 67,5 хувь 1,012,*******0 төгрөг, |
| 2023.06.25 | 1,000,0000 | *******0,000 | ******* хоног 54 хувь *******,000 төгрөг, |
| 2023.07.25 | 1,000,0000 | *******0,000 | 7******* хоног 39 хувь 5*******5,000 төгрөг, |
| 2023.0*******.25 | 1,000,0000 | *******0,000 | 47 хоног 23.5 хувь 352,*******0 төгрөг, |
| 2023.09.25 | 1,000,0000 | *******0,000 | 15 хоног 7.5 хувь 112,*******0 |
| 2023.. | *******0,000 | *******0,000 |
|
|
| ,000,000 | 3,000,000 | Нийт 2,*******72,*******0 |
Ийнхүү төлбөрөөс огт төлөөгүй учир үндсэн төлбөр ,000,000 төгрөг 6 сарын хүү 3,000,000 төгрөг *******0,000х6 алданги төлбөр 2,*******72,*******0 төгрөг 15,*******72,*******0 төгрөг гээд Улсын тэмдэгтийн хураамж 237,313 төгрөгийн хамт гаргуулан хохиролгүй болгож барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би энэ хүнээс мөнгө авсан нь үнэн. Гэрээний хугацаа дуусаагүй байхад юу, юугүй шүүхэд өгчихсөн гэхээр нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөөд явъя гэж бодоод дахин мөнгө төлөхгүйгээр хойшлуулсан байгаа. Автомашины хувьд бол байна, байна яриад байхаар сэтгэлд сэвтээ байгаад байна. Ээжээс минь ганц үлдсэн эд хөрөнгө гэдгийг хэлээд байхад чинь хүний гол руу өдөр шөнөгүй ус цацаж байгаа юм шиг хэлээд байхаар их гомдоод байна. Тэрнээс өмнө бол 2-3 удаагийн шүүхээр орсон. Энэ хүний хэлснээр шүүхийн шийдвэрийг гаргуулдаг байсан. Өмнө нь барьцаа байхгүй байхад бүгдийг нь хүлээн зөвшөөрдөг байсан. Мэдээд хэлээд байхад намайг 1-2 сар хүлээчих. Өмнөх хурал дээр эвлэрээд энэ хэргийг шийдье гээд зөвшөөрсөн бол би өдөр, өдрийнхөө мөнгийг хийгээд яваад байх байсан. Сүүлдээ хоёулаа хоорондоо ойлголцохгүй болсон. Зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Батбаяр овогтой миний бие нь Баттулга овогтой *******тай 2023 оны 05 дугаар сард 6 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй ,000,000 төгрөг зээлсэн... Гэвч миний боломж бололцоо болохгүй байсны улмаас төлбөрөө төлж чадахгүй байсан тул Б.******* гэрээнд заасан хугацаагаа цуцлан 2023 оны 07 дугаар сард шүүхэд өгсөн тул Б. миний бие нь гэрээ цуцлах хугацаа хүртэлх 2023 оны 06 дугаар сарын хүү болох *******0,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын хүү болох *******0,000 төгрөг мөн үндсэн зээл болох ,000,000 төгрөг мөн үндсэн зээл болох ,000,000 төгрөг нийт 11,000,000 төгрөг төлж барагдуулна. Харин энэ нэхэмжилж буй 15,*******72,*******0 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.
3. Шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс зээлийн болон барьцааны гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар,хариу тайлбар зэрэг болно./хх 1-9/
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт .000.000 төгрөг, зээлийн хүүд 2.000.000 төгрөг нийт 12.000.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн хүүг 3.000.000 төгрөгөөр тооцож, алдангид 2.*******72.*******0 төгрөг, нийт 15.*******72.*******0 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлжээ. / хх 1-2, 24 /
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... Б.******* би Бизнес инвест девелопмент ББСБ-д хашаа байшингаа барьцаалан сая төгрөгийн зээл авч, Б. эгчид зээлүүлсэн ба 5*******-66 УНТ улсын дугаартай Prius Alpha машинаа барьцаалан гэрээ байгуулсан... хариуцагч Б.той байгуулсан барьцаатай хуваарийн дагуу 3 сарын хугацаанд зээлээ огт төлөгдөхгүй байсан учир 2023 оны 07 дугаар сард шүүхэд хандсан.Зээлийн гэрээ дугаар сарын 25-ны өдөр дуусаж байгаа. 1 сарын хүү *******0,000 төгрөг, 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш дугаар сарын -ны өдрийг хүртэл 135 хоногийн алданги 1,012,*******0 төгрөг, 6 дугаар сарын 25-ны өдөр төлөх ёстой хүүгийн 54 хувийн алданги *******,000 төгрөг, 7 дугаар сарын 25-ны өдөр төлөх ёстой хүүгийн алданги 5*******5,07******* төгрөг, ******* дугаар сарын 25-ны өдөр төлөгдөх ёстой хүүгийн алданги 23.5 хувиар бодоод 352,*******0 төгрөг, 9 дүгээр сарын 25-ны өдөр төлөгдөх ёстой алданги 7.5 хувиар бодож 112,*******0 нийт алдангийн төлбөрт 2,*******72,*******0 төгрөг болсон. Ингээд нийтдээ үндсэн зээл ,000,000 төгрөг, хүү 3,000,000, алданги 2,*******72,*******0 төгрөг гээд нийт 15,*******72,*******0 төгрөгийг гаргуулж ,барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү хэмээн шаардсан,
2.Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч... Зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Гэрээгээ нэхэмжлэгч өөрөө цуцалсан учир тэр хугацааны 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 11,*******0,000 төгрөгийг төлнө. 3 сарын хүү 1,*******0,000 төгрөг. Үндсэн зээл ,000,000 төгрөг. Үлдсэн мөнгийг төлөхгүй. Гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл өгсөн юм чинь гэрээ цуцлагдана гэж маргажээ.
3.Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар: нэхэмжлэгч Б.******* нь ,000,000 / арван сая/ төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хариуцагч Б.д 2023 оны 04 дүгээр сарын 25-нд зээлдүүлэн, 2023 оны 05 дугаар сарын 11-нд зээлийн гэрээ байгуулан, зээлийн барьцаанд Б. нь өөрийн өмчлөлийн 5*******66УНТ улсын дугаартай , Toyota. Prius Alpha-XW маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан, барьцааны гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдов. / хх 4-*******/
4. Хариуцагч Б. нь нэхэмжлэгч Б.*******аас *******.000.000 төгрөгийг зээлдэж, барьцаанд нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг барьцаалсан үйл баримтын талаар маргаагүй, харин зээлийн гэрээний хугацаа 2023 оны дугаар сарын 25-нд дуусах байсан, гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл өгч, гэрээгээ нэхэмжлэгч өөрөө цуцалсан учир 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 3 сарын хүү 1,*******0,000 төгрөг, үндсэн зээл ,000,000 төгрөг, нийт 11,*******0,000 төгрөгийг төлнө. Үлдсэн мөнгийг төлөхгүй гэж маргаж байна.
Иргэний хуулийн 2*******1 дүгээр зүйлийн 2*******1.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл,тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж,
энэ хуулийн 2*******2 дугаар зүйлийн 2*******2.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.
Зээлийн гэрээний гол шинж нь зээлдүүлэгч гэрээний зүйл болох эд хөрөнгө буюу мөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь эд хөрөнгө буюу мөнгийг хүлээн авсан байх юм.
Зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Б.******* нь ,000,000 төгрөгийг хариуцагч Б.д өгч гэрээний үүргээ биелүүлсэн, зээлдэгч буюу хариуцагч Б. нь зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл буюу хөдлөх эд хөрөнгө барьцаалан барьцааны гэрээ байгуулан зээлдэж авсан мөнгийг ашиглаж, захиран зарцуулжээ.
Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 2*******1 дүгээр зүйлийн 2*******1.1, 156 дугаар зүйлийн 156.1,156.2 дах хэсэгт заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх дүгнэсэн ба зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, гэрээнд зурсан гарын үсгийн талаар зохигч нараас маргаагүй.
5 .Иргэний хуулийн 2*******2 дүгээр зүйлийн 2*******2.1-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, 2*******2.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж, 2*******2.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж,
мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, 232.4-д ... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн ******* хувиас хэтэрч болохгүй гэж заасан.
Хариуцагч Б. нь .000.000 төгрөгийг 2023 ооны 04 сарын 25-нд нэхэмжлэгчээс зээлдэн авсан боловч талууд зээлийн гэрээг 2023 оны 05 сарын 11-нд байгуулсан ч, гэрээг 2023.04.25-наар хийсэн гэж шүүх үзсэн тул нэхэмжлэгч Б.*******аас энэ хугацаагаар буюу 2023.04.25-наар зээлийн хүүг тооцон нэхэмжилж байгааг буруутгах үндэслэл болохгүй юм.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны сарын 25-нд дуусахад зээлдэгч Б. нь зээлийн төлбөрт үндсэн зээл 0.000.000 төгрөг, 6 сарын хүүгийн төлбөрт 3.000.000 төгрөг, нийт 13.000.000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй атал энэ үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.******* нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хүү, алдангийн хамт шаардах эрхтэй.
6. Гэхдээ талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6 сарын хугацаа нь 2023 оны дугаар сарын 25-нд дуусах байсан хэдий ч зээлдэгч Б. нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөнөөс болж, Иргэний хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1-д зааснаар зээлдүүлэгч Б.******* нь гэрээнээс татгалзаж, 2023 оны 07 дугаар сарын 03-нд гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт .000.000 төгрөг, зээлийн хүүд 2.000.000 төгрөг, нийт 12.000.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу Зээлийн гэрээ-г цуцалсан байх тул хариуцагч Б.ы гэрээгээ нэхэмжлэгч өөрөө цуцалсан учир 3 сарын хүүг, үндсэн зээлийн төлбөрийн хамт төлнө гэх тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Тиймээс нэхэмжлэгч Б.******* нь гэрээг цуцалснаас хойшхи хугацааны хүү шаардах эрхгүй байна.
Харин зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6- заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөх ... гэсэн зохицуулалтай нийцэж байх тул зээлдэгч Б.гоос 6******* хоногийн / 2023.04.25-2023.05.25, 2023.05.25-2023.06.25, 2023.06.25-2023.07.03 / алдангийн төлбөрт 2.407.*******0 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******ын тооцсоноор гаргуулахаар тогтов.
Мөн хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд 3 сарын хүүнд 1*******0.000 төгрөг төлнө хэмээн тайлбарласан тул хүүг хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр тооцон гаргуулах нь зүйтэй.
Ингээд шүүх гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт .000.000 төгрөг, хүүнд 1.*******0.000 төгрөг, алдангид 2.407.*******0 төгрөг нийт 13.907.*******0 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэгч олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1.965.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Барьцаа хөрөнгийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигч нарын тайлбараар: хариуцагч Б. нь 2023 оны 04 дугаар сарын 25-нд зээлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч Б.*******аас сая төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдэн авч, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нь өөрийн өмчлөлийн 5*******66УНТ улсын дугаартай , Toyota. Prius Alpha-XW маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан, 2023 оны 05 дугаар сарын 11-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон, талууд гэрээ болон гэрээнд зурсан гарын үсэг талаар маргадаггүй болно. / хх 6 /
Иймд талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ хууль зөрчөөгүй байна.
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д .Гэрээний үндсэн дээр үүсэх барьцааны эрх нь барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд барьцааны гэрээг бичгээр байгуулснаар үүснэ гэж,
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж,
энэ хуулийн 156 дугаар зүйлийн 156:1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж,энэ хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д .Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж тус тус заажээ.
Иймд хариуцагч Б. нь зээлийн төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан барьцаа хөрөнгө болох 5*******-66УНТ улсын дугаартай, Toyota Prius Alpha маркийн , ZVW413271297 аралын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай , ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206.9*******+30.363=237.313 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.гоос улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэлийн шаардлагын хангасан 13.907.*******0 төгрөгийн хэмжээнд тооцогдох *******7.4*******5.******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,11*******, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 2*******1 дүгээр зүйлийн 2*******1.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.оос 13,907,*******0 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,965,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б. төлбөрөө сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан барьцаа хөрөнгө болох 5*******-66УНТ улсын дугаартай, Toyota Prius Alpha маркийн , ZVW413271297 аралын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,313 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамжид *******7,4*******7.******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ