Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1577

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01467/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Улиастай *** тоотод оршин суух, Ш*** О*** , /РД:ТВ *** 5/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** сургууль /захирал *** /-д холбогдох,

Сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн */** тоот тушаалыг хүчингүй болгуулах, нийгмийн ажилтны албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Н.О*** *** сургуульд 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн **/*** дугаар тушаалаар нийгмийн ажилтанаар тус сургуульд орсон. Хөдөлмөрийн гэрээг тухайн үед шинэ хичээлийн жил хүртэлх хугацаагаар байгуулсан. Хичээлийн жилээр багш нарын гэрээг дүгнэн сунгах эсэх асуудлыг шийддэг тул тэр үед дахин гэрээ байгуулна гэж гэрээг хийсэн. Гэтэл 2 захирал ажлаа 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажлаа хүлээлцсэнээс болж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийгмийн ажилтаны ажлын байр байнгын ажлын байр баталгаа хугацаатай гэрээ байгуулсан нь буруу бөгөөд шинэ захирал солигдох үедээ ажилд дудаагүй байх үедээ өрийн танил талаа ажилд оруулах гэж ажлаас нь чөлөөлсөн. Мөн тухайн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй байсан. Үнэхээр шаардлага байгаад зохих журмын сонгон шалгаруулалт явуулах гэж байгаагаа урьдчилан зарлаад сонгон шалгаруулалт явуулсан бол тушаалын үндэслэл зөв байж болох юм. Гэтэл тушаалд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэсэн тул ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатигалын шимтгэлийг олгуулж, зохих бичилтийг хийлгэж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Сургуулийн захиралаар Г.Д*** 2016 оны 08 дугаарс арын 31-ний өдөр томилогдон очиход боловсон хүчний бодлого алдагдсан, маш эмх цэгцгүй байсныг цэгцлэх гэж сонгон шалгаруулалт зарлаж улмаар ажлаас нь чөлөөлсөн. Нөгөө талаар Н.О*** ыг анх захирал Д.Д*** 2016 оны 03 дугаарс арын 02-ноос 2013 оны 09 дүгээр сарын 01 хүртэл ажиллуулахаар гэрээ байгуулан авсан байсан. Иймд энэ тушаалыг захирал Д.Д*** гаргасан, одоогийн захирал Г.Д*** д хамааралгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт зааснаар туршилтын хугацааг 6 сараас илүүгүй байна гэснээр, хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр чөлөөлсөн. Нийгмийн ажилтаны ажлын баран дээр сонгон шалгаруулалт зарлана гэдгийг мэдэгдсэний үндсэн дээр тушаал гаргасан. Боловсорол соёл шинжлэх ухааны сайдын 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *** тоот тушаалаар батлагдсан ЕБСургуулийн үлгэрчилсэн дүрэм батлах тухай дүрмийн 2.5-д захирал нь сургуулийн нийгмийн ажилтаны ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлага хангасан мэргэжлийн ажилтныг сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилж ажиллуулна гэсэн заалтыг өмнөх захиарл зөрчиж Н.О*** ыг нийгмийн ажилтанаар авч, 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан байсан тул дүрмийн энэ заалтыг хангах үүднээс энэ ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлаж манай сургуулийн менежер зохион явуулсан болно. Сонгон шалгаруулалтад нийт 5 хүн оролцсон бөгөөд нэхэмжлэл гаргаж байгаа Н.О*** ч оролцсон. Эдгээрээс хамгийн өндөр оноо авсан хүнийг ажилд аван тушаал гаргасан болно. Сонгон шалгаруулалт зохих байдлаар оролцож тэнцээгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Шүүх хуралдаанд хэрэг авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.О*** нь Дархан-Уул аймаг, Дархан сумын *** сургуульд холбогдуулан тус сургуулийн захиралын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн */** тоот Ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгуулах, нийгмийн ажилтны албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.О*** Дархан-Уул аймаг, Дархан сумын *** сургуульд холбогдуулан тус сургуулийн захиралын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн **/*** тоот Ажилд авах тухай тушаалаар нийгмийн ажилтаны орон тоон дээр 2016 оны 03 дугаар сарын 03-ний өдрөөс эхлэн ажиллаж байсан ажилтан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д заасан ... ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг гүйцэтгэж байгаа бол байнгын ажлын байр гэж үзэх бөгөөд сургуулийн нийгмийн ажилтаны ажлын байр нь байнгын ажлын болно.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч Н.О*** тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажиллах хугацааны үргэлжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 03-наас 2016 оны 09 дүгээр сарын 01 хүртэл гэж тогтоосоныг нэхэмжлэгч тухайн үед ажил олгогч хичээлийн шинэ жил хүртэлх хугацаагаар байгуулж, цаашид гэрээг сунгах асуудлаа ярина гэж, хариуцагч туршилтын хугацааны 6 сар, энэ хугацаа дууссан гэж тайлбарлаж байгаа болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2.-т зааснаар талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамааруулж үзэх бөгөөд хөдөлмөрийн гэрээ болон сургуулийн дотоод журамд ямар ажлын байранд, хэдий хугацаагааар хөдөлмөрийн гэрээ байгуулж болох,тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын санал бодлыг тодорхой тусгаагүй байна

Талууд Хөдөлмөрийн тухай хууулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасан хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацааг хуанлийн он, сар, өдрөөр, эсхүл жил, улирал, сараар, үйл явдлаар / тухайлбал: ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж буй ажилтан эргэж ажилдаа ортол гэх мэт/ гэх мэт тодорхойлон хугацаатай гэрээ байгуулж болох бөгөөд нэхэмжлэгч Н.О*** д хичээлийн шинэ жилийн дундуур ажилд орсоны хувьд шинэ хичээлийн хугацаа эхлэх хүртэл хугацаа тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна. .

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр гаргах ажил олгогч хариуцагч *** сургууль ажилтан нэхэмжлэгч Н.О*** тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлийг баримталсан байна.

Нэхэмжлэгч Н.О*** тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болж байгаа боловч мөн гэрээний 2.1-д заасан ажлын ур чадварын үнэлгээнд хангалтгүй гэсэн үнэлгээ аваагүй, ёс суртахууны зөрчил гаргаагүй үед хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгаж болохоор заасан байхад дээрх зөрчлийг гаргасан эсэх нь тодорхойгүй байхад хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэл болгосон нь буруу байна.

Нэхэмжлэгч Н.О*** ыг нийгмийн ажилтанаар ажиллуулах үедээ сургуулийн дотоод журмын 7.1-д заасан ... сул байгаа орон тоонд ажилд орохыг хүссэн иргэдээс сонгон авч ажиллуулахдаа туршилтын хугацааны гэрээ байгуулж захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ, мэргэжлий болон ур чадварын шалгалт авна гэснийг зөрчсөн байсныг засаж дахин сонгон шалгаруулалт явуулсан гэж байгаа бол энэ тухай зохих журмаар зарласан эсэх нь тодорхойгүй бөгөөд энэ үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч Н.О*** ыг Дархан-Уул аймаг, Дархан сум *** сургуулийн нийгмийн ажилтаны албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.О*** нь Дархан-Уул аймаг, Дархан сум *** сургуулийн нийгмийн ажилтаны албан тушаалд ажиллаж байх үедээ ТҮБД 4-3 д зааснаар цалинжиж байсан нь захиралын 2016 оны 03 дугаарс арын 02-ны өдрийн **/*** тоот тушаалын 2 дугаар заалт, *** тоот нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтэр дэх сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгийн даатгалын шимтгэл төлж байсан талаархи бичилтээр тогтоогдож байх тул түүний ажилгүй байсан хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 15-наас 2016 оны 12 дугаар сарын 06 хүртэлх хугацааны цалин 1 450 972 төгрөгийг Дархан-Уул аймаг Дархан сум *** сургуулиас гаргуулж, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийн дагуу нэг удаа олгож байгаа дээрх цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих хувиар нэг удаа тооцон авч, санд төвлөрүүлэхийг, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүргийн дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.О*** ыг Дархан-Уул аймаг, Дархан сум *** сургуулийн нийгмийн ажилтаны албан тушаалд эгүүлэн томилсугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.О*** ын 2016 оны 09 дүгээр сарын 15-наас 2016 оны 12 дугаар сарын 06 хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 1 450 972 төгрөгийг Дархан-Уул аймаг, Дархан сум, *** сургуулиас гаргуулж Н.О*** д олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэг удаа олгож байгаа дээрх цалингаас нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих хувиар нэг удаа тооцон авч, санд төвлөрүүлэхийг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Дархан-Уул аймаг, Дархан сум, *** сургуульд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч Н.О*** нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох ажилгүй байсан хугацааны гаргуулсан цалин1 450 972 төгрөгөөс ногдох тэмдэгтийн хураамж 38 165 төгрөгийг Дархан-Уул аймаг Дархан сум, *** сургуулиас гаргуулан төрийн сангийн орлого болгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ