Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2013 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 226

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2012/1506/И

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 
Нэхэмжлэгч: Монгол Улсын Сангийн яамыг төлөөлж “**********” ТББ /утас: ****/-ын нэхэмжлэлтэй 
Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум  “Н***” ХХК / утас: ****/ -д  холбогдох  
39 881 202 төгрөгний өр барагдуулах тухай шаардлага бүхий  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж***, хариуцагч “Н***” ХХК-ийн захирал З.О***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т***, шүүх хуралаанд нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн нар оролцов. 


ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн шаардлагадаа: 
Монгол Улсын Засгийн газраас ХБНГУ-ын Засгийн газартай байгуулсан санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг үндэслэн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор 1993 оноос эхлэн нэр бүхий аж ахуй нэгжүүдэд******* банкаар дамжуулан тоног төхөөрөжмийн зээлийг олгосон байдаг.                                                                                                                                              
Дээрх зээлийн хүрээнд тухайн үеийн Н*** ХЭАА \Н*** ХХК\ нь 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр******* банктай Г-25 тоот зээлийн гэрээг байгуулж 71.528.40 дойч марк болон 842.889 төгрөгтөй тэнцэх талх, нарийн боовны тоног төхөөрөмжийг авсан байдаг.Гэрээний 1.3 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч зээлийн төлбөрийг 9 жилийн хугацаанд эргэн төлөх үүрэгтэй байсан.
       Гадаад зээлийг дотоодын аж ахуй нэгжүүдэд дамжуулан зээлдүүлэхэд оролцож Н*** ХХК-тэй зээлийн гэрээ байгуулсан******* банк дампуурснаар тус зээлийн гэрээний шаардах эрх*******инд шилжсэн.
      Харин 2007 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Зээлийн өрийг шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ээр******* нь тус эрхээ Сангийн яамны харьяа Банкны өр барагдуулах албанд шилжүүлсэн. Тус гэрээний дагуу Н*** ХХК түүнийг үүсгэн байгуулагч З.О***ийн нэр дээр 39.881.202 төгрөг буюу Германы зээлийн өр Банкны өр барагдуулах албанд шилжиж ирсэн юм. 2007 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2\903 тоот албан бичгээр үлдэгдэл зээлийн төлбөрийг БӨБГ-т төлөхийг Н*** ХХК-д мэдэгджээ. Харин хариуцлагчийн зүгээс ямар нэгэн төлбөр хийхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Банкны өр барагдуулах газар нь татан буугдсан тул одоо тус зээлийг Сангийн яам хариуцан шаардаж байна.
Хариуцагч Н*** ХХК-ийн үүсгэн байгуулагч З.О***тэй 2012  оны 3 дугаар сараар хойш холбогдож зээлийн төлбөрийг төлөхийг шаардсан боловч тодорхой үр дүнд хүрсэнгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шийдвэр-**********/ Н*** ХХК/ 2013 он

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. 1992 онд Германы Засгын газраас манай улсад хөнгөлттэй нөхцөлөөр олгож байсан зээл 10 сая дойч маркийн зээлийн нэг 1992 онд 3 талт гэрээ байгуулаад дотооддоо хэрхэн зарцуулахаа тохирсон. Засгийн газарт орж ирээд Сангийн яам зарцуулах боломжгүй тул банкаар дамжуулах болсон. Ингээд гэрээний дагуу******* банкаар дамжуулан зээлийг олгож банк зээлийг төвлөрүүлэн Сангийн яаманд шилжүүлэх, Сангийн яам Германы талд шилжүүлэх ёстой байсан. Үүнийхээ дагуу 40 байгууллагад зээл олгосоны нэг нь Н*** ХЭАА бөгөөд  ХОТШ банктай гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу шаардах эрх үүсэж байгаа. Гэрээний хугацаа 9 жил. Гэрээний 3.2-т заасан үүргээ биелүүлээгүй.******* банк 2000 онд дамдуурсан энэ үед ч зээлийг төлөөгүй байдаг. Банк дампуурсан тул шаардах эрх*******анд шилжсэн.******* уг банкны асуудлыг дэс дараатайгаар шийдвэрлэж байсан. Үүнийхээ дагуу Банкны өр барагдуулах албанд шаардах эрхийг 2007 онд шилжүүлсэн. Энэ нь үүргийн гүйцэтгэл хойшилсон гэсэн үг, БӨБГазарт шаардах эрхийг шилжүүлсэн тухайгаа тухайн үед Н*** ХХК-ийн удирдлагад албан тоотоор мэдэгдсэн. Засгийн газраар 2008 оны 12 дугаар сарын 64 тоот тогтоолоор энэ газрын үйл ажиллагаанд дүгнэлт өгөөд үр ашиг муутай байсан тул  татан буулгасан, Германы зээл бусад дампуурсан банкуудын зээл төлүүлэх ажиллагаан гол ажил нь байсан бөгөөд орхигдсон байсан. Ингээд 2010 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор Гадаад зээлийг хэрхэн зохицуулах талаар яригдаад Сангийн яаманд эрхийг шилжүүлсэн. 2011 оноос ********** Сангийн яамтай өр барагдуулах талаар гэрээтэй ажиллах болсон. Сангийн яамнаас зээлтэй холбоотой бүх бичиг баримт манайд шилжин ирсэн, Энэ ажлын хүрээнд 2012 оны 2 дугаар сараас эхлэн манай байгууллага зээл төлүүлэх талаар хөөцөлдсөн энэ талаар өөрөө ч мэдэж байгаа. Гэтэл манайх төлсөн, төлсөн баримтаа өгнө гэдэг байсан. Дараа нь архиваас шүүж үзнэ гэдэг. Шүүхэд  нэхэмжлэл гаргах хүртэл ингэж ярьж байсан. Бид асуудлыг эвийн журмаар ярьж байсан. Шүүхэд өгсний дараа төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа гэж байна. 2007 он хүртэл Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар үүргийн гүйцэтгэл хойшилсон гэж үзнэ. Гадаад зээл төлөх хугацаа болсон, гэтэл Засгийн газар үүнийг хариуцах болж татвар төлөгчийн мөнгөөр төлөх болоод байна. Хөөн хэлэлцэх хугацааны талаар ярьж байна. Эрх зөрчигдсөн үеэс буюу шаардах эрх үүссэнээс эхэлнэ. Үлдэгдэл төлбөр 38.881.202 төгрөг, уг зээл дойч маркийн зээл ч*******ны зарласан валютийн ханшаар тооцсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 
 Монгол улсын Эдийн засгийн хөгжлийг түргэтгэх жижиг дунд үйлвэрийг хөгжүүлэх зорилгоор 1993 оноос*******- банкаар /Хөрөнгө оруулалт технологийн шинчлэлтийн банк/ хөнгөлтэй, тоног төхөөрөмжийн зээлийг олгож эхэлсэн. 
Тухайн үед Н*** ХЭАА нь зээлийн шаардлагыг хангаж, уг хөнгөлөлттэй зээлд хамрагдаж 1993 оны 11 сарын 20-ны өдөр ХОШТ банктай Г-25 тоот зээлийн гэрээг 9-н жилийн хугацаатай байгуулж зээл авсан.
Манай А.А.Н нь зээл авсан хугацаанаас буюу 1993 оноос 1999 оны 10 сар хүртэлх хугацаанд зээлийн гэрээний дагуу төлж байсан болно. 
1999 оны 10 сард зээлээ төлснөөс хэдхэн хонгийн дараа манай компанид зээл олгосон******* банк дампуурч бид хаана ямар банкинд зээлээ хэрхэн төлөхөө мэдэхгүй байсаар 2002 оны 11 сарын 20-ны өдөр болж зээлийн гэрээ дуусгавар болсон. 
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ХОШТ банк дампуурснаар тус зээлийн гэрээний шаардах эрх нь*******инд шилжсэн гэсэн байна.
Гэрээний хүчин төгөлдөр хугацаанд 1999 онд ХОШТ банк дампуурч тэр үеэс шаардах эрх нь*******инд очиж 2000 онд албан ёсоор дампуурсаныг нь зарласан байдаг. Дампуурсанаас хойшхи гурван жилийн хугацаанд буюу 2002 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэл ХОШТ банк болон*******наас Н*** ХХК болон захирал З.О***ийн нэр дээр ХОШТ банкнаас авсан зээлийн төлөлтийн талаар нэг ч албан тоот мэдэгдэл ирээгүй. 
Мөн нэхэмжлэлдээ: 2007 оны 5 сарын 31-ний өдрийн “Зээлийн өрийг шаардах эрх шилжүүлэх гэрээ”гээр******* нь тус эрхээ сангийн яамны харьяа банкны өр барагдуулах албанд шилжүүлсэн. Энэ  тухай*******ны 2007 оны 6 сарын 15-ны өдрийн 2/903 тоот албан бичгээр үлдэгдэл зээлийн төлбөрийг Б.Ө.Б.Г-т төлөхийг Н*** ХХК-д мэдэгджээ гэсэн байна.
2007 оны 6 сарын 15-ны өдрийн 2/903 албан тоот үлдэгдэл зээлийн төлбөрийг Б.Ө.Б.Г-г төлөх тухай бичиг нь Н*** ХХК болон захирал З.Оюунчимэгийн нэр дээр ирээгүй болно.
2007 оны 6 сарын 15-ны өдрийн 2/903 албан тоотоор мэдэгдсэн гэх хугацаанд гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дуусаад 1,7 жил болж байсан.

Манай компани нь энэ хугацаанд буюу зээл авсан 1993 оноос одоог хүртэл компанийн нэр, хаяг болон ажлын байр, утасны дугаар өөрчлөгдөөгүй бөгөөд Дархан-Уул аймаг Дархан сум 10-р багийн нутаг дэвсгэрт байрлах 380-байр 01 тоотод үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн бөгөөд зээлтэй холбоотой албан тоот, мэдэгдэл******* болон Сангийн яамны харьяа өр барагдуулах газраас огт ирж байгаагүй болно.
Энэ бүх хугацаанд буюу 2000 оноос хойш гэрээний хүчинтэй хугацаа дуусах 2002 оны 11 сарын 20-ний өдөр хүртэл, хөөн хэлэлцэх хугацаа болон шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацаа болон Сангийн яамны харьяа Банкны өр барагдуулах газарт шаардах эрхээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа байсан боловч тэд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд манай компани нь өөрийн хаягаар тасралтгүй үйл ажилгаагаа явуулж байгаа. Энэ хугацаанд тус байгуулагуудаас албан тоот байтугай нэг ч удаа утсаар холбогдож ярьж байгаагүй болно.
Иймд Монгол Улсын Сангийн Яамны төлөөлж “**********”ТББ-ийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 82-р зүйлийн 82.1 -д заасан, Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхэд гаргасан  тайлбараа дэмжиж байгаа. Тухайн үед Н*** ХЭАА бюу Н*** ХХК нь******* банкны шалгуур нөхцөлийг ханган зээлийн гэрээ байгуулан Германы тоног төхөөрөмжийн зээлд хамрагдсан. Ингээд энэ зээлийг авснаар хүнсний үйлдвэрлэлээ өргөтгөн , хүчин чадал их байсан. Зээлийг төлж байсан. Гэтэл******* банкны үйлд ажиллгаа 1999 оны 10 дугаар сараас доройтон улмаар дампуураад******* үйл ажиллагааг  судалж зохицуулж байгаа гэж сонсож байсан ч хаана аль байгууллагын дансанд төлөх эсэхийг албан ёсоор мэдэгдээгүй. 2002 оноос******* үйл ажиллагааг нь хэрэгжүүлж байсан бол энэ талаар мэдэгдээгүй 2007 онд албан бичиг ирсэн гэж байна. Мөн тухайн үед хариуцан ажиллаж байсан газар, холбогдох албан тушаалтанаас мэдэгдэл болон биечлэн уулзаж байгаагүй. 2001 оноос хүлээн авсан тоног төхөөрөмж эвдрэлд орон засварлах сэлбэг хэрэгсэл үнэ их, олдоц муутай байснаас энэ талын үйл ажиллагаа бага явуулсан. Бүх материал ирснийг шүүхэд өгсөн гэж байна. Гэтэл бид 1997 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлсөн баримтыг Сангийн яаманд байгаа материалаас шүүж авсан. Энэ мэтээр төлөх боломж, хүчин чадал тухайн үедээ байсан. Хаана төлөх нь мэдэгдээгүй, шаардаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
 
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                       

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Монгол Улсын Сангийн яамны /  төлөөлж “**********” ТББ  / Дархан-Уул аймаг “Н***” ХХК-иас 39 881 202 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 
Тухайн үеийн нэрээр “ Хөрөнгө оруулалт, технологи шинэчилэлтийн банк нь зээлдэгч “ Н*** “ ХЭАА–тай Г-25 тоот гэрээг 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулан,  71.528.40 дойч маркийн зээлийг талх нарийн боов болон сок хийх төхөөрөмж худалдан авахад зориулж 9 жилийн хугацаатай, 3 жилийн хөнгөлөлттэй, жилийн 7 хувийн хүүтэй олгосон / хэргийн 7-13 дугаар хуудас / байна.  
Г-25 тоот зээлийн гэрээний нэг тал болсон******* банканд төлөх дойч маркийн зээл буюу 39.881.202.12 төгрөгийг шаардах эрхийг шилжүүлэн авсан гэх******* маргааны зүйл болж байгаа зээлийн төлбөрийг шаардах эрхийг 2007 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сангийн яамны харьяа Банкны өр барагдуулах газар /ТӨҮГ/-т шилжүүлсэн бөгөөд, зээлийг төлбөрийг дээрхи газарт төлж байх тухай мэдэгдэлийг 2007 оны 06 дугаар сарын 15-ны дотор Н*** ХХК-д мэдэгдсэн нотлох баримт тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар зохигчид маргаагүй болно. / хэргийн 15-17 дугаар хуудас /
Г-25 тоот зээлийн гэрээний 1.4-т заасан... зээлдэгч нь валютийн зээлийн үндсэн өр, зээлийн хүүг гэрээний 1.2 дугаар хавсралтад заасан хэмжээ хуваарийн дагуу төлөх  буюу 1994-1996 онд хүү 2 удаа төлөх, 1997-2002 он хүртэл үндсэн өр, хүү 2 удаа төлөх үүргээ зохих ёсоор буюу бүрэн биелүүлээгүй бол гэрээний 1.6-д зааснаар… 0,1 хувьтай тэнцэх торгууль ногдуулах, 1.7-д зааснаар … хуваарь хугацаанаас 3 сараар хоцроосон тохиолдолд түүнийг зээл төлөх чадваргүйд тооцож, барьцаат хөрөнгийг өмчлөх, захиран зарцуулах, гуравдагч этгээдэд шилжүүлэх эрх зөвхөн банкинд буюу зээлдүүлэгчид байсан бөгөөд зээлдүүлэгч энэ үүргээ хэрэгжүүлж байсан талаархи баримтгүй байна. 
Нэхэмжлэлд хавсаргасан Н*** ББХК-аас зээл хүүний төлбөрт 415.660 төгрөгийг 1995 оны 12 дугаар сард шилжүүлсэн / хэргийн 18 дугаар хуудас / 431.003 төгрөгийг 1996 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн баримт/хэргийн 19 дүгээр хуудас /, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт хавсрагдсан 1997 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Н*** ББХК-аас ханшийн тэгшитгэл зээл төлсөн / хэргийн 61 дүгээр хуудас / баримт зэргээс үзвэл зээлдэгч Г-25 тоот гэрээний үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, төлбөр төлөгдөөгүй байсан байна. 
Энэ тохиолдолд зээлдүүлэгч гэрээний 1.7-д заасан үүргээ биелүүлээгүй, мөн гэрээний 5,2-т заасан... зээлдэгч нь зээлийн төлбөрийг зохих хугацаанд нь хийгээгүй, энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргийг биелүүлээгүй буюу биелүүлэхээс татгалзсан тохиолдолд банк энэхүү гэрээг цуцалж, уг хэргийг шүүхэд өгч, барьцаа хөрөнгийг зохих журмын дагуу битүүмжлэх замаар зээлийн ашиглалтыг зогсоох арга хэмжээг хэрэгжүүлээгүй байхаар, энэ талаархи нотлох баримтгүй байна. 
Герман улсаас Монгол улсад жижиг дунд үйлдвэр хөгжүүлэхэд олгох хөнгөлттэй зээлийн холбогдолтой дотоод ажиллагааны гэрээний 2.1, 2.2, 3.2-д заасны дагуу*******, Сангийн яам,******* банк зээл төлүүлэхтэй холбоотой ажиллагааг хийсэн болон  хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. 
ХОТШ банкинд төлөх төлбөрийг хүлээн авсан гэх******* энэхүү эрхээ 2007 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сангийн яамны Банкны өр барагдуулах албанд шилжүүлсэнээс өмнөх  хугацаанд эрх хүлээн авагчийн хувьд  зээлдэгчээс зээлийн төлбөрийг шаардаж байсан талаархи баримт хэрэгт ирүүлээгүй байна. 
Зээлийн өрийг шаардах эрх шилжүүлэх 2007 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний 2.4-т зааснаар Эрх шилжүүлэгч******* шаардах эрхээ шилжүүлсэн тухай үүрэг хүлээгч буюу Н*** ХХК-д 2007 оны 06 дугаар сарын 15-ны 2/903 тоот албан бичгээр мэдэгдэн үүргээ биелүүлсэн бөгөөд уг гэрээний 3.1-д зааснаар шинэ үүрэг гүйцэтгүүлэгч Сангийн яамны Банкны өр барагдуулах алба зээлийн өрийг  үүрэг хүлээгчээс шаардах эрхтэй байсан бөгөөд гэрээний биелэлтийг буюу*******/ХОТШ банкинд -д төлбөл  зохих зээлийн төлбөрийг шаардаж байсан эсэх, зээлийн өрийг барагдуулах талаар шаардахтай холбогдох бүхий л арга хэмжээг авах эрхээ хэрэгжүүлсэн эсэх , Мөн Сангийн яамны БӨБГазар дээрхи үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй татан буугдсан бол Сангийн яам зээл төлүүлэх ажиллагааг хэрхэн явуулж байсан нь тодорхойгүй байна. 
Иймд Г-25 тоот зээлийн гэрээний хугацаа 2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон, энэ хугацаанд шаардах эрх хүлээн авсан гэх*******, 2007 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шаардах эрх шилжүүлэн авсан Сангийн яамны БӨБГАзар, БӨБГазар татан буугдсанаас хойш Сангийн яам шүүхэд нэхэмжлэл гаргасан 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс  өмнө  Г-25 тоот гэрээний биелэлтийг буюу зээлийн төлбөрийг хариуцагчаас шаардаж байсан баримтгүй ба Иргэний хуулийн 78 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах нөхцөл үүссэн гэж үзэх нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байна. 
Иймд дээрх үндэслэлээр “ Н***“ ХХК-аас зээлийн төлбөр 32.881.202 төгрөг  нэхэмжилсэн иргэний хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар сэргээх боломжгүй,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн...  2007 он хүртэл үүргийн гүйцэтгэл хойшилсон, шаардах эрх үүссэн үеэс шаардаж байгаа… гэсэн тайлбар үндэслэлгүй, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... 2007 оны 6 сарын 15-ны өдрийн 2/903 албан тоотоор мэдэгдсэн гэх хугацаанд гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дуусаад 1,7 жил болж байсан. Манай компани нь энэ хугацаанд буюу зээл авсан 1993 оноос одоог хүртэл компанийн нэр, хаяг болон ажлын байр, утасны дугаар өөрчлөгдөөгүй бөгөөд Дархан-Уул аймаг Дархан сум 10-р багийн нутаг дэвсгэрт байрлах 380-байр 01 тоотод үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн бөгөөд зээлтэй холбоотой албан тоот, мэдэгдэл******* болон Сангийн яамны харьяа өр барагдуулах газраас огт ирж байгаагүй болно. Энэ бүх хугацаанд буюу 2000 оноос хойш гэрээний хүчинтэй хугацаа дуусах 2002 оны 11 сарын 20-ний өдөр хүртэл, хөөн хэлэлцэх хугацаа болон шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацаа болон Сангийн яамны харьяа Банк өр барагдуулах газарт шаардах эрхээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа байсан боловч тэд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд манай компани нь өөрийн хаягаар тасралтгүй үйл ажилгаагаа явуулж байгаа энэ хугацаанд тус байгуулагуудаас албан тоот байтугай нэг ч удаа утсаар холбогдож ярьж байгаагүй  тул гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...гэсэн татгалзал үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй  байна. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь: 

1.    Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452,1-д зааснаар Монгол Улсын Сангийн яамны нэхэмжлэлтэй  /  төлөөлж “**********” ТББ / Дархан-Уул аймаг “Н***” ХХК-иас 39 881 202 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ОЮУНДАРЬ