Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/20

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                Прокурор Д.Ганцэцэг

                                Шүүгдэгч*******ы өмгөөлөгч Л.Лхааганжав   

                                Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Адъяатогтох

                                Шүүгдэгч*******, ******* /цахим сүлжээгээр/

                                Нарийн бичгийн дарга Л.Төмөрбарс нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, өмгөөлөгч Л.Лхааганжав нарын гомдлоор*******, ******* нарт холбогдох эрүүгийн 2026002610019 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                                    

       *******,  ******* нар нь бүлэглэн ******* улсын дугаартай “Porter” маркын автомашин, улсын дугааргүй “Мустанг” маркын мотоцикль зэрэг тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орчим ******* сумын “Цариг” 1 дүгээр багийн нутаг “Төмөрт” гэх газраас хохирогч *******ийн өмчлөлийн 1 тооны мухар улаан зүсмийн монголын хязаалан үхрийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 800000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдсон /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ бөгөөд Өвөрхангай аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокуророос*******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.           

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон,       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******өд хохиролд 800000 төгрөг төлсөн, хохирогч *******, иргэний нэхэмжлэгч ******* нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 3500000 төгрөгийн үнэлгээ бүхий ******* улсын дугаартай “Hyundai porter” маркын автомашиныг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч*******ы эзэмшлийн 300000 төгрөгийн үнэлгээ бүхий “Мустанг-5 ХҮ-150” маркын улсын дугааргүй мотоцикл зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг үхрийн ширийг устгаж, ******* улсын дугаартай “Hyundai porter” маркын автомашины №01987864 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******аас 20000 төгрөгийг гаргуулж “Монгол санхүү бүртгэл” ХХК-д олгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүгдэгч *******,******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэднийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг буюу хүндрүүлэх нөхцөлтэйгөөр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай хэмээн үзэж тус бүрт нь 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

М. нь ******* сумын нутаг “Төмөрт” гэх газраас өөрийн үхрээ хайж яваад сумын нутаг “Чулуут” гэх газар буюу хоорондоо 40-өөд километрийн зайтай газраас өөрийн үхрээ олоход бусдын улаан танихгүй үхэр байсан бөгөөд уг үхрийг өөрийн үхрээс салгах гэсэн боловч нэгэнт хамт идээшиж дассан үхэр нь тэдний үхэрнээс салахгүй байсан. Ингээд хамтад нь тууж ирээд хүргэн ах *******т манай үхэрт удаж байгаа нэг үхэр байна. Та аваад явчих, эхнэр эмнэлэгт хэвтэх гээд мөнгөний хэрэг байна, та борлуулаад өгөөч гэсэн байдаг. Хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудын хүрээнд энэ үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Бүрэнтөгсийн алдсан гээд байгаа улаан зүсмийн үхэр нь*******ы идэвхитэй үйлдэл, оролцоогүйгээр байнга идээшсэн нутаг бэлчээрээс өөрийн хөлөөр гарч, ижил сүргээсээ салж өөр нутаг бэлчээрт шилжиж өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байсан бөгөөд хүний ямар нэгэн оролцоогүйгээр бэлчээрийн хүрээнээс тасран гарсан байдаг.

Анхан шатны шүүх орон нутгийн Засаг захиргаанд бүртгүүлээгүй шууд өөрийн болгож авах нь хулгайн гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. ******* нь*******тай үйлдлээрээ нэгдэж “Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч нарын уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 450 нэгжээр торгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Учир нь хохирогч Бүрэнтөгсийн үхэр гэдгийг эргэлзээгүй сайн тогтоогоогүй им тамга нь зөрүүтэй хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэт шалгаагүй гэж үзэж байна. Шүүгдэгч хулгайлагдсан гэх үхрийг Өлзийт сумын Чулуут гэх газарт үхэрт нь хамт байхад анх мэдэж үхрээ Сант сумын нутаг төмөртэй гэх газарт гэртээ үхрүүдтэйгээ хамт авчирсан юм билээ. Миний бие ыг үхрээ хайж эрэх, гэртээ тууж авчрах зэрэгт хамт яваагүй оролцоогүй. нь сумын цагдаад анх мэдүүлэг өгөхдөө үхрийнхээ эрэлд явахдаа нутгийн Лхагважав гэдэг залуутай хамт мотоцикльтой явсан дараа нь үхрээ гэр рүүгээ тууж авчрахдаа морьтой авчирсан гэж мэдүүлж байсан, энэ байдал хэрэгт огт бичигдээгүй орхигдсон мөн төлөөлөгч компьютер дээрээ том ягаан үхрийн зураг гаргаад байсан тэр хулгайн гэх үхрээс биеэр том үхэр харагдсан. ы үхэр нь Өлзийт сумын Чулуут гэх газар Сант сумын Төмөртэй гэх газраас 40-өөд километрийн хол газарт байсан гэсэн. Би портероороо аймаг явж байтал замд таарч манай үхэрт удаж байгаа 1 үхэр байгаа борлуулаад өгөөч гэхээр нь би тэр үхрийг гаднаас нь ачиж яван борлуулсан. Мөн гэрч т үхэр зарахаар урьдчилан яриагүй үхэр ирсний дараа би өөрөө утсаар хэлсэн байхад өөрөө ирж уулзсан мэтээр худал хэлсэн тул шүүх хуралд оролцуулах буюу нүүрэлдэн байцаалт өгмөөр байна. Мөн гэрч хүүхэдтэйгээ ирж үхэр авахад хүүхэд нь үхрийн зургийг гар утсан дээрээ аваад байсан тэр зургийг сумын цагдаагийн компьютер дээр гаргаад байсан ягаан үхрийн зурагтай харьцуулж үзүүлмээр байна. Миний танил Өлзийт сумын Батмэнд гэдэг хүнээс Өлзийт сумаас улаан үхэр алдсан талаар сурсан байсан. Хэргийг дахин шалгуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Прокурор Д.Ганцэцэг давж заалдах гомдлуудад гаргасан тайлбартаа: Шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав нараас давж заалдах шатны шүүхэд гаргасан ...хэргийг дахин шалгуулах хүсэлтэй, шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлүүлэхийг хүссэн гомдлыг хүлээн авч танилцлаа.

Яллагдагч “...Эрүүсанж овогтой Давгаагийн нь бусадтай бүлэглэн өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Porter,*******ы эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг” маркын мотоцикл зэрэг тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орчим ******* сумын Цариг 1 дүгээр багийн нутаг “Төмөрт” гэх газраас *******ийн өмчлөлийн 1 тооны мухар улаан зүсмийн монголын хязаалан үхрийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 800000  төгрөгийн хохирол учруулсан,

М. нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг маркын мотоцикл, *******ын эзэмшлийн ******* улсын дугаартай “Рогtег” маркын тээврийн хэрэгсэл ашиглан бусадтай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орчим ******* сумын Цариг 1 дүгээр багийн нутаг “Төмөрт гэх газраас *******ийн өмчлөлийн 1 тооны мухар улаан зүсмийн монголын хязаалан үхрийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 800000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******т оногдуулсан ял шийтгэл нь тохирсон бөгөөд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байна.

Иймд шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ.

 

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч *******,******* нар нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орчим ******* сумын Төмөр гэх газраас бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Бүрэнтөгсийн өмчлөлийн үхрийг хулгайлж 800000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Яллагдагч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй харин гэрч, хохирогч нарт худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг талаар хууль сануулж мэдүүлэг авдаг. Хохирогч Бүрэнтөгсийн ...аас үхрээ сурахад мэдэхгүй гэсэн гэх мэдүүлэг худал байх үндэслэлгүй. Мөн хохирогч Бүрэнтөгс нь малаа байнга харж, малаасаа салдаггүй хүн байгаа. Тухайн үед сургуулийн хүүхдүүдээ авахаар нэг  өдөр л яваад ирэхэд энэ хэрэг болсон байсан гэдэг. Гэрч  ...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өвдгийн худгийн тоосгоны үйлдвэрээс тоосго авахаар 11 дүгээр багаар уруудаж явахад гэх залуу гэрийнхээ гадаа зогсож байхаар нь уулзахад та идэш авах уу гэхээр нь авна гэхэд ...би бага үхэр зарна. Таныг авна гэвэл ачаад аваачаад өгнө гэсэн байдаг. Очиж үзэхэд нь мухар хүрэн үхэр байсан гэж мэдүүлдэг. Уг мэдүүлгээр ы үхэрт ирсэн 1 үхрийг авчирсан гэдэг нь няцаагдаж байна. Прокуророос мал хулгайлах гэмт хэргийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзээд яллах дүгнэлт үйлдсэн. Үхэр алдсан талаар тухайн сум орон нутагт бүртгэгдээгүй. Ганцхан өдрийн үйл явдал болсон учраас эрж хайгаад яваад байсан зүйл байдаггүй. Мөн гэрч ын мэдүүлгээс харахад ...та идэшний үхэр авах уу гэж асуусан нь санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогддог. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлээр болон өмчлөгчийн хэлснээр тухайн үхэр нь өөр орон нутагт шилжсэн байж болох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Мал хулгайлах гэмт хэргийг алдуул мал завших гэмт хэрэг болгох гэж үзэж байгаа нь шүүгдэгч болон өмгөөлөгч нарын тайлбараас харагдаж байна. Иймд шүүгдэгч болон өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч*******, ******* нар нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон. Нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгч*******ы өмгөөлөгч Л.Лхааганжав шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний бие анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын холбогдсон хэргийг мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулаагүй. Харин алдуул мал завших гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж тайлбарласан боловч анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Үүнийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Гомдлоо дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. үхрээ хайж яваад Өлзийт сумын Чулуут гэх газраас олоход нь эзэмшил нь тодорхойгүй улаан зүсмийн нэг үхэр үхэрт нь нийлсэн байсан гэдэг. Салгаж туух гэсэн боловч хэд хоног үхэртэй нь ээнэгшин дассан байсан учраас салахгүй, мөн цаг орой болсон байсан учраас үхэртэйгээ хамт туусан. Тэгээд орой болсон учир Сант сумын нутаг Төмөрт гэдэг газар орхиод маргааш өглөө нь морьтой очиж үхрээ тууж ирсэн байдаг. Тэгээд хүргэн ах т манай үхэрт 1 эзэнгүй үхэр ирсэн борлуулаад өгөөч эхнэр эмнэлэгт хэвтсэн мөнгөний хэрэг байна гэж хэлээд ачуулсан. Энэ нь Сүрэнхоролын мэдүүлгээс харагдаж байгаа. Бүрэнтөгсийн өмчлөлийн үхрийг хулгайлсан гэх үйлдэлд ы идэвхтэй үйлдэл оролцоогүй ба тухайн үхэр нь үхэр сүрэгт нь ижил дасал болж дагаж ирсэн байдаг. Шүүгдэгч болон хохирогчийн бэлчээр нэг учраас хохирогчийн үхэр ы үхрийг дагаад Чулуут гэх газар луу явсан байх магадлалтай. Цаг хугацааны хувьд таарч байгаа. Анхан шатны шүүхээс орон нутгийн захиргааны байгууллагад бүртгүүлээгүй нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Яагаад гэвэл энэ гэмт хэргийн шинж нь тохиолдлын шинж чанартай байхыг шаарддаг. Харин мал хулгайлах гэмт хэрэг нь идэвхтэй үйлдлийг шаарддаг. Иймд шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гомдлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Дараах нөхцөл байдлыг шалгаж тодруулаагүй тул хэргийг дахин шалгуулах хүсэлт тавьж байна. Хэрэг үйлдэгдсэн газар Сант сумын Төмөрт гэх газар, Өлзийт сумын Чулуут гэх газрын аль нь болох нь тодорхойгүй, шүүгдэгч мотоциклоор үхэртээ яваад маргааш нь мориор үхрээ тууж ирсэн. Тэгвэл тухайн хулгайн гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл болон морь ашигласан гэж үзэхээр байна. Мөн үхэртээ Лхагважав гэх хүнтэй хамт явсан гэх боловч тэр хүнээс мэдүүлэг аваагүй. Энэ ажиллагаа хийгдээгүй. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслийн эзэмшигч тодорхойгүй. Авто тээврийн төвийн лавлагаагаар Баатар гэх хүний эзэмшил боловч Баатар гэх хүн нь би зарсан мөнгө төгрөгөө авсан тул миний эзэмшил биш гэсэн. Тээврийн хэрэгслийг ын эзэмшил гэж үзээд улсын орлогод оруулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн байна. Хавтаст хэргээс харахад тээврийн  хэрэгслийн гэрчилгээ байхгүй, хэрэгт авагдаагүй... Нотлох баримтыг тал бүрээс нь харгалзан үзэж хэргийн бодит байдлыг тогтоох хэрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорих байрнаас суллуулах саналтай байна гэв.

 

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би Өвөрхангай аймагт ирсэн. Өмнөх хоёр өдөр нь манай айлын хүмүүс аймаг яваад би 2 өдөр хоёр айлын малыг өөрийн малтай цуг харж байсан. Бүрэнтөгс 11 дүгээр сарын 09-ний өдөр үхрээ алдсан гээд байгаа. Гэтэл тухайн цаг үед ы үхэр Бүрэнтөгсийн үхрээс 10-аад километрийн цаана байсан. Тэгэхээр , Бүрэнтөгс нарын үхэр бэлчээрээр нийлэх боломжгүй. Бүрэнтөгс үхрээ алдчихаад бүх айлаас сурсан гэж мэдүүлээд байгаа ба мөн надтай тааралдаад надаас үхрээ сурсан гэж гүтгээд байгаа. Бүрэнтөгсийн хонинд манайхаас нэг хонь байсан бөгөөд би хонио авахаар ороход мөн үхэр сураглаагүй байж үхрээ надаас сурсан мэтээр гүтгэж байна. Мөн гэх хүнд үхрийг зарахдаа 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ачиж ирээд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр утасны дугаарыг нь олоод ярихад орой үзнэ гэж хэлээд ирээгүй. Маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны орой 11 цагийн үед охинтойгоо ирж үзээд үнэ тохироод авсан. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрийнхээ гадаа байхад нь уулзсан. Идэшний үхэр хэрэгтэй бол ачаад аваачиж өгье гэж хэлсэн гээд худлаа мэдүүлсэн байна лээ. Энэ хоёр хүний гүтгэлгээр би хоригдож байна. Үхэрт хамт явсан гэх Лхагважав гэх хүнээс мэдүүлэг аваагүй. Батбаяр гэх хүн д ярихдаа Бүрэнтөгсийн үхэр биш ч байж магадгүй, надаас нэг хүн үхэр сурсан. Хэн гэдгийг нь санахгүй байна. Санахаараа би чамд хэлнэ гэсэн байна лээ. Эдгээр хүмүүсээс мэдүүлэг авч хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Өөрийнхөө хөнгөн хуумгай байдлаасаа болж хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Шүүхээс энэ бүхний учир байдлыг үнэн зөвөөр олж өгөхийг хүсье гэв.

Шүүгдэгч******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д., өмгөөлөгч Лхааганжав нарын ярьсан бүгд худлаа. Би яг үнэнээ хэлье. Би үхрээ алдчихаад Чулуут гэх газраас олж ирсэн. Саахалт айлын хүнтэйгээ хамт явсан. Манай үхрээс айлын нэг үхэр салахгүй байсан. Буруу талын чих нь хулгар, зөв талын чих нь цуулбар эмтэй. Цуг явсан хүн маань яараад яваад өгсөн би үхрээ орхиод гэртээ харьж хоноод маргааш нь морьтой ирээд нар жаргаж байхад гэртээ ирсэн. Тэгэхэд ах тоосго ачаад зогсож байсан. Тэгээд хаагуур явав Бүрэнтөгсийнхөөр орсон нэг үхэр сураад байсан гэсэн. Тэгэхээр нь би манай үхэрт нэг үхэр дагаад ирлээ гэхэд эзэнгүй юм бол ах нь аваад явна гээд байсан. Би бол аваад яв, зараад өг гэж ерөөсөө хэлээгүй. Сантын цагдаа чамайг аваад яв гээд гуйгаад байсан гэж хэлсэн. Чи тэгж хэлсэн юм биш үү гээд загнаад, 2 цохиод авахаар нь би тийм гээд хэлсэн тэгээд намайг авсан болгосон. Хохирогч үхрийнхээ эмийг тугал байхдаа хөлдөөд тасарчихсан юм хулгар чихтэй гэж байсан. Би Бүрэнтөгсийн үхэр гэдгийг мэдээгүй, үхрийг танина гэхдээ нэг бүрчлэн сайн мэдэхгүй учраас тэдний үхэр гэж мэдээгүй. Би араас нь мотоциклтой яваагүй. Хоёр хоногийн дараа аймаг ороод ахтай зах дээр таарсан. Тэгэхэд надад 140000 төгрөг өгсөн. Би тэр мөнгөөр нь захаас ойр зуурын юм аваад гэртээ ирсэн. Би тэр үхрийг гаргахад нь байгаагүй.  Лхааганжав өмгөөлөгч, нар намайг шүүхэд оруулаагүй. Дараа нь Лхааганжав өмгөөлөгч нь т  наад даа үг сайн зааж өгөөрэй гээд байсан. Би энэ хоёрын зааж өгсөн үгээр л байсан. Шүүх хуралдаанд үнэнээ хэлэх гэтэл хажуугаас цохиод юу ч яриулаагүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д., М. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т заасан машин мехнизм ашиглан бүлэглэж бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгч нарын үйлдэлдээ хандаж байгаа субъектив байдлын илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог, мөрдөн байцаалтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрч хохирол, хор уршгийг арилгасан байх явдал юм.

 

Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг, давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгдэгч *******ын гомдол, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д., М. нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Д., М. нарт холбогдох эрүүгийн 2026002610019 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д., М. нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.