Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2023/04283

 

2023 11 09 184/ШШ2023/04283

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, үйлдвэр зайсан гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, үйлдвэр зайсан гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт /РД:/,

Хариуцагч: ******* дүүрэг, дүгээр хороо, Москвагийн гудамж, дүгээр байр, тоот хаягт оршин суух овогт /РД:/,

Нэхэмжлэлийн шаардлага: Я. олгосон өвлөх эрхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн № дугаартай гэрчилгээг, Д.д олгосон өвлөх эрхийн 2017 оны ******* дугаар сарын 14-ний өдрийн № дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: М.*******ын өвлөх хүсэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагч Д.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М.*******, Ж. нь Д.д холбогдуулан "Өвлөх эрхийн , тоот гэрчилгээг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Бид Я.******* төрсөн хүүхдүүд М.*******, Ж. нар юм. Эцэг Я. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нас барахад түүний өмчлөлд ******* дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол 11 байрны 423 тоот хаягт байрлах Ү- дугаартай сууц, УНЭ улсын дугаартай автомашин үлдсэн. Уг хөрөнгийг Я.******* төрсөн хүүхдүүд бид өвлөх эрхтэй байтал Д., Д. нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус.

Бид төрсөн эцгийнхээ өвийг хүлээн авах хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн тойргийн нотариатч Д. төрсөн дүү Ж.ы хамтаар өвлөх эрхээ бүртгүүлсэн.

Эцэг маань нас барсны дараагаар эмээ Д. орон сууцны гэрчилгээг өгөхгүй байсан. Сууцны талаар хурууны хээгээр лавлагаа авахад аавын эгч Я.ы нэр дээр гарч ирсэн. Нотариатч дээр тухайн үед очсон ******* дүүрэг дээр очоод бүрдүүлж өгсөн материалын хуулгыг нь авсан. М.*******ын иргэний үнэмлэх байхгүй байхад яаж авсан нь мэдэгдэхгүй, он сар нь зөрүүтэй байсан. Дээрх иргэд 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр машины өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байсан, хүсэлт нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байсан. Харин нотариатчаас ирсэн хариу тайлбар нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний шөнийн 01 цагт байсан. 10 дугаар сарын 09-ний өдөр эдгээр хүмүүс өв авах хүсэлт өгөхөд нотариатчаас хүлээн аваад Нотариатын танхимд явуулаад, танхимаас хариу ирдэг. Хүсэлтээ гаргахаас өмнө нь хариу нь ирсэн байсан. Тэр үйл явдалд нотариатч Д. г буруутгаж байна.

 

Нотариатч Д. нь М.*******ын иргэний үнэмлэхийг аваад ирж байхад биечлэн оролцуулаагүй, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр машины өвлөх эрхийн гэрчилгээ гарсан байсан бол орон сууцны өвлөх эрхийн гэрчилгээ нь 2017 оны ******* дугаар сарын 26-ны өдөр гарсан. М.*******ын иргэний үнэмлэхний хуулга байхгүй бол өвлөх эрхийн гэрчилгээ гарах боломжгүй. Дээрх 2 сарын хугацаанд М.*******ын иргэний үнэмлэхийг олоход хугацаа зарцуулж дараа нь өвлөх эрхийн гэрчилгээ авсан байна. Д. Ээж охин хоёр орж ирээд гуйгаад хийлгэсэн" гэсэн. Төрсөн хүүхдүүд нь байхад аавын эгч буюу хоёрдугаар өвлөгч өвлөх эрхийн гэрчилгээнд орж ирсэн. Байрыг 3 тэнцүү хувааж байгаа юм шиг харагддаг. Бид 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг хүссэн. Тухайн нотариатч Д. мартсан гэх шалтгаанаар бүртгэлд оруулаагүй байсан. Бид өвлөх эрхийн гэрчилгээнээс татгалзаагүй. Нэгдүгээр өвлөгч байсаар байхад 2 дугаар өвлөгчид машин шилжүүлж өгсөн байх тул дээрх 2 өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэлээс 2017 оны ******* дугаар сарын 14-ний өдрийн тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход татгалзахгүй. Нэхэмжлэгч өв хүлээн авах тухай хүсэлт нэг жилийн дотор гаргасан байсныг хариуцагч нь мэдээгүй бөгөөд Монголын Нотариатчдын танхимд өвлөгчийн тухай хүсэлт бүртгэгдээгүй байдаг. Өвлүүлэгч Я.******* өмч УНЭ улсын дугаартай Тоёота приус /Toyota prius/ маркийн автомашины өвлөх тухай хүсэлт гаргасан Я. өвлөх эрхийн гэрчилгээг олгосон бөгөөд уг автомашин зогсоолд тоногдож эвдрэл гэмтэлтэй болсон, өвлөгч Д.д өвлөх эрхийн гэрчилгээг олгох нь уг эд хөрөнгийг захиран зарцуулахад хүндрэлтэй байсан. Д.ы хүсэлтээр охин Я. өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Д. уг автомашиныг борлуулж уг орлогыг нь эмчилгээндээ хэрэглэнэ гэж Я., Д. нар тохиролцсон байдаг. М.******* нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Д.тай адил өвлөгч мөн. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ" гэж заасан. Д. хүсэлтээ өгөөд бүртгүүлсэн байсан бол ийм зүйл болохгүй гэдгийг хуульд заагаад өгсөн байна. Нэгэнт Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлийн санд өвлөгч М.*******ын өвлөх хүсэлт бүртгэгдээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1хх-/

 

3.Хариуцагч Д. гийн сөрөг нэхэмжлэлдээ:

М.******* нь БГД -ийн тойргийн нотариатч Д. хандан өвийн хүсэлт гаргасан гэх ба 2017.01.27-ны өдөр нотариатч Д. гэрчлэх үйлдэхдээ 2016.01.24 юм уу эсвэл 2017.01.24 өдөр юм уу аль нь тодорхой бус балласан засварласан хүсэлтийг гэрчилжээ. Нотариатын үйлдэл хийх зааврын 2.5-д "Балласан, засварласан, харандаагаар бичсэн болон үг үсэг дарсан баримт бичгийг нотариатч гэрчлэхийг хориглоно" гэж маш тодорхой заажээ. Энэхүү өвийн хүсэлт гэх балласан, засварласан баримт нь бичиг баримтад зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн баримт болохыг нотариатч Д. тайлбартаа хэлдэг. М.*******ын өвийн хүсэлт гэх баримт нь он сарын засвартай, баллаж сохолсон байхад нотариатч Д. түүнийг гэрчлэх эрхгүй бөгөөд энэ нь холбогдох хууль журмыг зөрчсөн үйлдэл тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заагдсанаар өвлөх хүсэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

М.******* нь шүүхэд нэхэмжлэлээ тайлбарлахдаа " -... Миний өв хүлээн авах хүсэлтийг нотариатч Д. өвийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлээгүй буруутай боловч миний хүсэлт хаана ч хүчинтэй" хэмээн хэлдэг ба тэрээр хуулийн дагуу өвийн хүсэлт гаргасныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, эрх бүхий байгууллагаас өвийн хүсэлт гаргасныг тогтоож, өвийн хүсэлтийг Нотриатчдын Танхимын Нэгдсэн бүртгэлд оруулахыг даалгасан шийдвэр гараагүй байна. Нотриатчдын танхимын нэгдсэн бүртгэлд М.*******ын өвийн хүсэлт бүртгэгдсэнээр тэрээр шаардах бүрэн эрх нээгдэх ба өвийн бүртгэлд түүний хүсэлт бүртгэгдээгүй цагт тэрээр өвлөх эрхийн гэрчилгээг тойргийн нотариатчаас гаргуулах авах боломжгүй. М.******* нь "Миний өв хүлээн авах хүсэлтийг нотариатч Д. өвийн мэдээллийн нэгдсэн санд бүртгээгүй буруутай боловч түүнийг би уучлан өршөөсөн" гэдэг ба энэ нь нотариатч Д. нь М.*******тай хуйвалдаж өвийн хүсэлтийг нөхөж бүрдүүлсэн гэж хардахад хүргэдэг болно.

Өөрөөр хэлбэл насаараа нотариатч хийж гэрчлэл үйлдэж буй Д. нь өвийн хүсэлтийг Нотриатчдын Танхимын Нэгдсэн Бүртгэлд оруулах үүргээ санаатайгаар биелүүлээгүй бол мэргэжлийн ноцтой алдаа болж, түүний буруутай үйлдлээс болж хэн нэг нь зайлшгүй хохирох болж байгааг эрх нь зөрчигдөж буй этгээд Д. түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. миний бие хүлээн зөвшөөрөхгүй. М.******* нь нотариатч Д.той хуйвалдаж 1 жилийн дотор өвийн хүсэлтээ гаргах хуулийн заалтыг зөрчсөнөө зөвтгөх гэсэн тохиролцооныхоо дагуу өнөөдрийг хүртэл хүртэл өв хүлээн авах хүсэлтээ өвийн мэдээллийн санд бүртгүүлсэн болохоо шүүхээр тогтоолгохоос цааргалж байна гэж ойлгогдож байна. Нэгэнт М.*******ын өвийн хүсэлт өнөөдрийн байдлаар Нотариатчдын Танхимын Нэгдсэн Бүртгэлд Бүртгэгдээгүй байхад тэрээр өвийн хүсэлт хүчинтэй хэмээн маргаж хууль журмыг зөрчиж буй учраас аргагүйн эрхэнд эрхээ хамгаалах үүднээс сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 Нотариатын үйлдэх хийх зааврын 2.5-г үндэслэн М.*******ын Нотариатаар гэрчлүүлсэн өвлөх хүсэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгч М.******* хариуцагч Д.гийн сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний гаргасан үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй гэж үзэж байна. Учир нь бид хууль бусаар үйлдэж гаргасан өвлөх эрхийн № , № дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан болно. Нотариатч Д. нь нотариатч Д.гийн гаргасан өвлөх эрхийн хүсэлтийг алдаатай гэж үзэж байгаа бол нотариатч хоорондын асуудлаа Нотариатын тэнхим рүү гээ хандах асуудал гэж үзэж байна. М.*******, Ж. бид 2017 оны 01 дүгээ сарын 24-ний өдөр нотариатч Д. өвлөх эрхийн хүсэлтээ хуулийн дагуу гаргасан ба бид хууль ёсны дагуу өвлөх эрхээ алдаагүй болно гэжээ.

 

5.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар , дугаар өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа. Манай зүгээс дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнээс татгалзсан зүйл байхгүй. Түүнийг дагалдаж байсан автомашинаас татгалзаж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж хэргийг шийдвэрлүүлнэ. Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 1-146 дугаартай хариу байгаа. Гэрчилгээ хууль бус гэдгийг энэ баримт дээр нотолсон байгаа. Гэрчилгээгээ гаргасны дараа хүсэлтийг нь авсан байна. Энэ он сар өдөр зөрүүтэй, хууль бус. Гэрчилгээгээ гаргасны дараа хүсэлтээ авсан байгаа нь зөрүүтэй байна. Улсын эд хөрөнгийн бүртгэлийн байцаагчид 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хаалт хийлгэх гэтэл н.тай уулз гээд н. нь нотариатын танхимд хаалт хийлгэ гээд явуулсан. Энэ дээр Д. нь гарын үсэг зураагүй. Энэ үйлдлийг өдөөн хатгаж байна. Энэ бүрдүүлбэрийг байцаагч нар бүртгэх ёстой байхад тасгийн дарга нь бүртгэсэн байдаг. Улсын бүртгэлийн байцаагч П. 25 настай хүний иргэний үнэмлэхийг гаргаж өгсөн үйлдэл нь эрүүгийн хууль зөрчсөн. П. хөгшин хүн уйлаад гуйгаад байсан учир гаргаж өгсөн гэж хэлдэг. Д. Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.*******.1-т заасныг зөрчсөн. Мөн нотариатын тухай хуулийг бүхэлд нь зөрсөн. Нотариатын тухай хуулийн 1-р зүйл, 3-р зүйл .2.1, .2.5, .2.8, .2.9, .3, .3.2, .3.3, 26.4, 28.1.3, 31.1.1, 42.6-д зааснаар Ж.ыг оруулах ёстой байсан. 43.1, 43.2.1, 43.3, 47.1, эзэн байхад дуудаагүй, 43.4, 47.2 хуульд заасан нийтлэг шаардлагыг баримтлаагүй, 48.5, талийгаачийн эхнэр байхад би салсан хэдий ч надаас асуугаагүй, 48.8 шуудангаар М.*******д явуулж болох байсан. Мөн Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг дагаж мөрдөөгүй тул , дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг бүхэлд нь хүчингүй гэж үзэж байна гэжээ.

 

6.Хариуцагч Д.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Ж. нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг шийдвэрлэхэд эргэлзээтэй. Д. болон нэхэмжлэгч нарын хооронд харилцаа үүсээгүй. Нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн нотлох баримт байхгүй байна. Нотариатын танхимын ерөнхийлөгч н. даргатай уулзахад Д. гэдэг хүн буруутай байна. Энэ хүнээр асуудлаа шийдвэрлүүл гэж хэлсэн. Өвийн хүсэлт гаргасан гэдгийг тогтоолгож байж энэ хэргийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Д. нотариат дээр хүсэлт гаргасан үгүйг ярьж байж Д. дээр иргэний эрх зүйн харилцаа үүсэх эсэх нь нээгдэнэ. С. гуай Д. нотариатч уучлалт гуйсан учир хариуцлагаас чөлөөлсөн гэдэг зүйл ярьдаг. Д. хууль зөрчөөгүй журам зөрсөн. Харин Д. нотариатын бүх хуулийг зөрчсөн гэж ярьж байна. Д. хүсэлтийг хүлээж аваад мартсан эсэх, нэхэмжлэгч нь хууль зүйн хугацаа алдчихаад Д.гоос гуйсан учраас хэрэгт татан оруулаагүй. Тиймээс Д.гоос уучлалт гуйсан зүйл байгаа байх. Хугацаа сэргээлгэх асуудал нь хүндэтгэн үзэх шалтгаанаар сэргээгддэг. Нэгэнт хуулиараа шаардах эрх нь үүснэ гэж үзсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д заасан бусад гэдэг заалт байгаа. Эхлээд өв хүлээн авах хүсэлт гаргасан гэдгээ тодорхойлох ёстой байсан. Өвийн гэрчилгээг хүчингүй болгуулах субъектүүд нь биш байна. Өвийн гэрчилгээг гаргаснаас хойш шүүхийн шийдвэрийн дараа нь өвлөгч нараас шаардах эрхтэй субъект байна. Энэ нь нотариатад хамааралгүй. Өв хүлээн авагч нараас л шаардана. Мөн хугацаа хэтрүүлсэн, хоцроосон зүйл яригдана. Нэгэнт хугацаа хэтрүүлсэн бол зөв, буруу эсэх асуудал яригдана. Үүнийг та алдаа гаргасан гэж байгаа бол Д.г хариуцлагад дуудах ёстой. Шүүх нэг явдлыг хэд хэдэн баримтаар зэрэгцүүлэн шийдвэрлэх ёстой байдаг. Тасалбар байхгүй байна. Таныг хүсэлтээ гаргасныг нотлох баримт байхгүй байна. Онцгой ажиллагаа хийлгэсний дараа дараагийн асууллаа шийдвэрлүүлнэ. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нотариатаар гэрчлүүлсэн өвлөх эрхийн хүсэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага дэмжиж оролцож байна. 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн гаргасан өвлөх эрхийн хүсэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байна. Өвийн хүсэлтийг баллаж сохолсон бичиг дээр гарын үсгийн баталгаа гэх зүйл ярьдаг. Өвийн хүсэлтийг баллаж сохолсон байхад дахин шинээр бичүүлж батлуулах ёстой байсан. Өв хүлээн авах хүсэлтийг хаана ч хэзээ ч бүртгүүлээгүй боловч хүсэлтүүд хаана ч хүчин төгөлдөр гэж хэлдэг. Нотариатын танхимын ерөнхийлөгч бүртгүүлээгүй нь буруу гэхдээ та иргэний шүүхэд ханд гэсэн гэж хэлдэг. Шаардах эрхээ эхний ээлжид олж авах хэрэгтэй гэж үзсэн. Д.г уучилж, өршөөсөн гэж өөрсдөө хэлж байсан учир бид хардах эрхтэй. Шүүх үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Д. гэдэг өндөр настай юм хумаа мартдаг хүнээс нөхөж хийгээд өгөөч гэж байгаад хийлгэсэн гэж бид хардах эрхтэй. Үүнийг нотариатын танхимын ерөнхийлөгч баталж хэлдэг. Өвийн хүсэлтийг хүлээж авсан бол түүнийг бүртгүүлэх эрхтэй энэ нь аль нотариатын үүрэг гэтэл Д. энэ үүргээ биелүүлээгүй түүнийг нь журам зөрчсөн гэж ярьдаг. Өвийн санд бүртгүүлж өвийн хүсэлтээ хүчин төгөлдөр болгуулж байж үүний дараа энэ асуудлаа шийдвэрлүүлэх, шаардах эрх нь нээлттэй болно гэжээ.

 

7.Гэрч Д. 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд мэдүүлэхдээ:

Нотариатч өөрөө өөрийнхөө баримтыг хуулбар үнэн гэсэн тамга дарж болно. 2-р хавтас хэрэгт авагдсан баримтын 56, 58 дээр нарийн балаар бичсэн дунд талын 57 нь каноны хор болсон байна. Канон ингэж гарсан. Нотариатч нар ажлын ачааллаас болоод бүртгэлийн дэвтэрт бичихдээ эхний нэр, регистрийн дугаар хэсгийг бичээд гарын үсэг архивыг авч үлдээд сүүлд нь бүртгэлдээ гүйцээж бичдэг /туршлага/ практик байдаг. Бид олон хүн хүлээлгэж нэг бүрчлэн бичихийн оронд гарын үсэг болон юмыг нь авч үлдээд явуулдаг. Би энэ ажлыг олон жил хийж байгаа олон удаа шүүхэд тайлбар өгч байсан. Энд ямар нэгэн зүйл нөхөж дараа нь хийсэн зүйл байхгүй. Үзэг барилаа гэж бодоход ширээн дээр олон өнгийн үзэг байдаг, олон хүн явж солиод гартаа барьж байгаад өөр өнгийн үзгээр зурсан байхыг үгүйсгэхгүй. Энэ өвийн хүсэлтийг жилийн хугацаа дотроо гаргасан. Би та нар ******* дүүргийн нотариатчид өв нээн гэдэг талаар хэлсэн. Тэр үед өвлүүлэгчийн байгаа газрын нотариатч өв нээн гэдэг заалт байсан. Та нар жилийн дотор хүсэлтээ гаргаарай. Өнөөдөр бол би та нарын хүсэлтийг хүлээн авлаа. Та нар энийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж урьдчилсан тэмдэглэл хийлгүүлээд, ингээд өвийн хүсэлт гаргасан гээд тавих юм бол, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэвэл энэ нь өөрөө битүүмжтэй байна гээд явдаггүй юм гэж хэлсэн. Манай танхим дээр өвийн бүртгэл гэж байсан. Тэр нь болохоор тухайн үедээ хууль гараагүй. Өөрсдөө нэг ийм сантай больё гээд туршилтын замаар явж байсан. Тэр нь заримдаа ажилдаг, заримдаа ажилддаггүй байсан. Манай нотариатын үйл явц тухайн үед одоогийнх шиг хөгжөөгүй, жигдрээгүй байсан учраас явуулаагүй юм шиг байна лээ. Та нар улсын бүртгэлд бүртгүүлэх нь хамгийн найдвартай гэж тухайн үед нь зөвлөж байсан. Хүсэлт 2 янз байгаа. Өв хүлээж авах хүсэлт гэж байгаа энийг хаана ч гаргаж болно. Өвийн гэрчилгээ авах хүсэлт гэж дараагийнх нь нэг жил болоход авдаг хүсэлт байгаа тэрийг ******* дүүрэгт гаргана. ... Монголын нотариатчидын танхимын өвийн нэгдсэн бүртгэлд уг хүсэлтийг бүртгүүлэх ёстой байсан. Гэхдээ яг хуульд заасан зүйл байхгүй. Би хуурамчаар баримт бүрдүүлсэн бол тоо, цифр нь давхцах ёстой. Миний журнал дээр бүх зүйл тоо, цифрээр дарааллаар байдаг учир давхцаж нөхөж бүртгүүлэх боломжгүй. Би энийг Д.гийн буруу гэж үзэж байна. Өвлөх эрхийн гэрчилгээг нягталж шалгахгүйгээр өгч болохгүй. Түүнийг шалгаж нягтлах ёстой байсан. М.*******ын нэр гэрчилгээ нь дээр байхгүй байсан бол тэр хүний хаанаас олох вэ дээ гэж болох байсан. Нэр нь гэрчилгээ нь дээр байсаар байхад буюу 1 дүгээр үеийн өвлөгч байхад 2 дугаар ээлжийн өвлөгчид өгдөг нь буруу гэжээ.

 

8.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд: /1хх-1/ нэхэмжлэл, /1хх-2-3/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /1хх-4-5/ М.*******ын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, /1хх-6/ М.*******ын Баянгол дүүргийн тойргийн Нотариатчид гаргасан өвлөх эрхийн хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар, /1хх-7/ 2017 оны 10-р сарын 09-ний өдрийн № дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, /1хх-8/ Я.ы ******* дүүргийн Нотариатчид гаргасан өвлөх эрхийн хүсэлт, /1хх-9/ Я.******* нас барсны бүртгэлийн лавлагаа, /1хх-10/ 7*******3 УНЭ улсын дугаартай, Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа, /1хх-*******/ № дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ, /1хх-13/ Я.ы ******* дүүргийн Нотариатчид гаргасан өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, /1хх-16/ ******* дүүргийн 13-р хорооны Засаг даргын тодорхойлолт, /1хх-19/ Ү- дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, /1хх-20/ Монголын нотариатчдын танхимын 2020 оны 4-р сарын 07-ны өдрийн 6 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг, /1хх-/ Монголын нотариатчдын танхимын 2020 оны 4-р сарын 08-ны өдрийн 227 дугаартай, Лавлагааны хариу албан бичиг, /1хх-30/ 2020 оны 4-р сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасагдах хэлцэл, /1хх-31/ 2020 оны 4-р сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ, /1хх-54/ 2017 оны *******-р сарын 14-ний өдрийн № дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, /1хх-55/ Я.ы өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар, /1хх-56/ Д.ы 2017 оны 6-р сарын 13-ны өдөр ******* дүүргийн нотариатч Д.д гаргасан хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар, /1хх-57/ Д.ы иргэний үнэмлэх, Я.******* нас барсны бүртгэлийн лавлагааг нотариатаар батлуулсан хуулбар, /1хх-58/ Я.ы 2017 оны 6-р сарын 13-ны өдөр ******* дүүргийн нотариатч Д.д гаргасан хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар, /1хх-59/ Я.ы иргэний үнэмлэх, Я.******* нас барсны бүртгэлийн лавлагааг нотариатаар батлуулсан хуулбар, /1хх-60/ ******* дүүргийн 13-р хорооны Засаг даргын тодорхойлолт, /1хх-66/ Д.аас М.Зулгэрэлд олгосон итгэмжлэл, /1хх-76/ М.*******аас С.д олгосон итгэмжлэл, /1хх-78/ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01-р сарын 04-ний өдрийн 184/ШШ2016/00062 дугаар шийдвэр, /1хх-79/ Ж.ы Баянгол дүүргийн тойргийн нотариатчид гаргасан өвийн хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар, /1хх-80/ Ж.ы төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, /1хх-81/ С. иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, /1хх-94/ Д.гийн М. олгосон итгэмжлэл, /1хх-131/ төлбөрийн баримтууд, /1хх-135-136 2016 оны *******-р сарын 23-ны өдрийн №1681 дугаартай Прокурорын тогтоол, /1хх-137-138/ 2017 оны 3-р сарын 07-ны өдрийн №241 дугаартай Прокурорын тогтоол, /1хх-139/ 2017 оны 4-р сарын 27-ны өдрийн 5/849 дугаартай хариу мэдэгдэх албан бичиг, 2017 оны 5-р сарын 03-ны өдрийн 5/370 дугаартай Нийслэлийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, /1хх-142/ 2017 оны 5-р сарын -ний өдрийн №553 дугаартай Прокурорын тогтоол, /1хх-144-145/ Я.ы 2017 оны 4-р сарын 20-ны өдөр Нийслэлийн Прокурорын газарт гаргасан өргөдөл, /1хх-169-1172/ ӨНӨ-АЧИТ ӨЭМТ-ийн тодорхойлолт, эмчүүлэгчийн карт, /1хх-181-182, 184/ Д., Я., Я. нарын төрөл садангийн лавлагаа, /1хх-183/ Я.ы иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, /1хх-2*******/ Хил хамгаалах Ерөнхий газрын 2020 оны 7-р сарын 08-ны өдрийн 2-5а/6510 тоот албан бичиг, /1хх-6/ Хил хамгаалах Ерөнхий газраас ирүүлсэн лавлагааны хариу, /1хх-хавсралт/ Гэрэл зураг, /2хх-1/ Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2006 оны 3-р сарын 14-ний өдрийн 530 дугаартай захирамжийн нотариатаар батлуулсан хуулбар, /2хх-2/ М.*******ын гадаад паспортын нотариатаар батлуулсан хуулбар, /2хх-3/ С. гадаад паспортын нотариатаар батлуулсан хуулбар, /2хх-4/ Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8-р сарын 18-ны өдрийн 10/17596 тоот албан бичиг, /2хх-18/ Д.аас Ч. олгосон итгэмжлэл, /2хх-28/ 2020 оны 7-р сарын 31-ний өдрийн 1/1970 тоот Ерөнхий Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, /2хх-31-32/ Эмнэлгийн магадалгаа, хуудас, /2хх-98/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 02-р сарын 03-ны өдрийн 1/01033 тоот албан бичиг, /2хх-103/ М.*******аас С.д олгосон итгэмжлэл, /2хх-*******2/ Ж.аас Б.Ган-Эрдэнэд олгосон итгэмжлэл, /2хх-*******4/ 2020 оны 7-р сарын 31-ний өдрийн 1/711 тоот Гомдлыг хүлээн авахаас татгалзсан Прокурорын тогтоол, /2хх-*******5/ 2020 оны 6-р сарын 16-ны өдрийн 116 тоот Гомдлыг хүлээн авахаас татгалзсан Прокурорын тогтоол, /2хх-*******6-*******8/ Монгол Улсын ууль зүй, Дотоот хэргийн сайдын 2020 оны 01-р сарын 02-ны өдрийн А/01 тоот Журам батлах тухай тушаал, /2хх-168-169/ Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 2020 оны 10-р сарын 08-ны өдрийн №28 дугаартай тогтоол, /2хх-170/ Монголын Нотариатчдын танхимын 2020 оны 4-р сарын 07-ны өдрийн 6 дугаартай албан бичиг, /2хх-172/ Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2020 оны 4-р сарын 20-ны өдрийн 1/640 дугаартай албан бичиг, /2хх-173/ Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын архивын 2020 оны 3-р сарын 30-ны өдрийн №49 тоот тодорхойлолтын нотариатаар батлуулсан хуулбар, /2хх-174-175/ С. төрөлтийн түүх, /2хх-176/ Өвийн хүсэлт бүртгэсэн хуудасны нотариатаар батлуулсан хуулбар, /2хх-177/ гэрэл зураг, /2хх-196/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 5-р сарын 17-ны өдрийн 1/3647 тоот албан бичиг, /2хх-197-198/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20 оны 3-р сарын 26-ны өдрийн *******8/ШЗ20/2372 дугаартай захирамж, /2хх-199/ Д.гээс Ж.д олгосон итгэмжлэл, /2хх-9-220/ ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 5-р сарын 25-ны өдрийн 183/ШШ20/01144 дугаартай шийдвэрийн нотариатаар батлуулсан хуулбар, /2хх-2-222/ ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны *******-р сарын 22-ны өдрийн 183/ШЗ2020/16889 дугаартай захирамжийн нотариатаар батлуулсан хуулбар, /2хх-223-224/ ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 01-р сарын -ний өдрийн 183/ТШ20/00022 дугаартай тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар, /3хх-47/ Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд асрах гэрээ, /3хх-48/ Эмнэлгийн тодорхойлолтын нотариатаар батлуулсан хуулбар, /3хх-59/ Монголын шуудангийн төлбөрийн баримт, /3хх-76-81/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 3-р сарын 26-ны өдрийн 0899 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, /3хх-85/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 9-р сарын 07-ны өдрийн 1/6518 тоот албан бичиг, /3хх-143-146/ 20 оны 8-р сарын 13-ны өдрийн 34 дугаартай Прокурорын тогтоол, /3хх-147/ Эмнэлгийн магадалгаа, /3хх-171/ ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 9-р сарын 01-ний өдрийн тодорхойлолт, /3хх-196-199/ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлэг, /4хх-68/ Баянгол, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 20 оны 10-р сарын 27-ны өдрийн 1083 тоот тодорхойлолт, /4хх-69/ ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 11-р сарын 02-ны өдрийн мэдэгдэх хуудас, /4хх-70/ Монголын Нотариатчдын танхимын 20 оны 3-р сарын 09-ны өдрийн 1/4 тоот лавлагааны хариу, /4хх-79/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 11-р сарын 04-ний өдрийн 1/8172 тоот албан бичиг, /4хх-88/ Ерөнхий Прокурорын газрын 20 оны 11-р сарын 04-ний өдрийн 1/2410 тоот хариу мэдэгдэх хуудас, /4хх-103/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 11-р сарын 22-ны өдрийн 1/8776 тоот албан бичиг, /4хх-105/ Нийслэлийн Прокурорын газрын 20 оны 11-р сарын 24-ний өдрийн 1/9979 тоот албан бичиг, /4хх-116/ Монгол шуудангийн төлбөрийн баримт, /5хх-3/ Д.гээс А.т олгосон итгэмжлэл, /5хх-*******4/ Нийслэлийн Монгол Эрдэм Алдар сургуулийн гүйцэтгэх захирлын 2023 оны 3-р сарын 22-ны өдрийн 99 дугаартай тодорхойлолт, /5хх-*******7/ Д.ы нас барсны гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, /5хх-*******8/ Я.аас М.Зулгэрэлд олгосон итгэмжлэл, /5хх-173/ Ж.аас С.д олгосон итгэмжлэл, /5хх-181/ ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 5-р сарын 03-ны өдрийн №00242 тоот Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай баримт, /5хх-225-226/ Ж., М.******* нараас С.д олгосон итгэмжлэл, /5хх-241/ Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Архивын 2020 оны 3-р сарын 30-ны өдрийн 49 дугаартай тодорхойлолтын нотариатаар батлуулсан хуулбар, /5хх-245-246/ 7*******3-УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, /5хх-248-249/ М.*******, Ж. нарын Баянгол дүүргийн тойргийн Нотариатчид гаргасан өвийн хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар, /6хх-4/ Я.аас М.Зулгэрэлд олгосон итгэмжлэл, /6хх-46/ Д.ы Я. өвлөх эрхээ шилжүүлэх хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар, /6хх-91/ Нийслэлийн Архивын газрын 2023 оны 10-р сарын 26-ны өдрийн 04/1163 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудыг зохигч талуудаас гаргаж өгсөн.

9.Хариуцагч тал Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 486 дугаар магадлалд дурдсныг үндэслэн нотариатч Д.г гэрчээр оролцуулах хүсэлт гаргаснаар гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

2.Нэхэмжлэгч М.*******, Ж. нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... бид өвлөх эрхээсээ татгалзаагүй, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өвлөх хүсэлтийг нотариатч Д. гаргасан. ******* дүүргийн нотариатч Д. нь өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо М.*******ын иргэний үнэмлэхийг эзэн биетэй нь тулгалгүйгээр, орон сууцны өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хууль зөрчиж Я. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай "Өвлөх эрхийн гэрчилгээ"-г олгосон, -Д.д 2017 оны ******* дугаар сарын 14-ний өдрийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-г тус тус олгосон тул хүчингүй болгуулна. гэж нэхэмжлэснийг,

 

3.Хариуцагч Д. нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Нэхэмжлэгч өв хүлээн авах тухай хүсэлтээ нэг жилийн дотор гаргасан байсныг хариуцагч мэдээгүй бөгөөд Монголын Нотариатчдын танхимд өвлөгчийн тухай хүсэлт бүртгэгдээгүй байдаг. Өвлүүлэгч Я.******* өмч УНЭ улсын дугаартай Тоёота приус /Toyota prius/ маркийн тээврийн хэрэгслийг Д.ы хүсэлтээр охин Я. өвлөх эрхийн дугаартай гэрчилгээг олгосон. ... өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Нотариатч Д. хүсэлтийг нь нэгдсэн санд бүртгэсэн байсан бол ийм үйлдэл хийхгүй байсан гэж тайлбарлаж, маргажээ.

 

4.Хариуцагч Д.гийн төлөөлөгч нараас сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ... М.*******ын өвийн хүсэлт огноо тодорхой бус балласан, засварласан, үг үсэг дарсныг нотариатч Д. гэрчлэх эрхгүй, ... өв хүлээн авах хүсэлтийг нотариатч Д. өвийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлээгүй буруутай, өвийн хүсэлт гаргасныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, эрх бүхий байгууллагаас өвийн хүсэлт гаргасныг тогтоож даалгасан шийдвэр гараагүй, нотариатч Д. нь М.*******тай хуйвалдсан, М.*******ын өвийн хүсэлт өнөөдрийн байдлаар Нотриатчдын Танхимын Нэгдсэн Бүртгэлд Бүртгэгдээгүй байхад тэрээр өвийн хүсэлт хүчинтэй хэмээн маргаж хууль журмыг зөрчиж байх тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар өвлөх хүсэлт хүчин төгөлдөр бус болно. гэж тодорхойлсон.

5.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ... М.*******, Ж. бид 2017.01.24-нд нотариатч Д. өвлөх эрхийн хүсэлтээ хуулийн дагуу гаргасан ба бид хууль ёсны дагуу өвлөх эрхээ алдаагүй болно. гэх үндэслэлээр няцаасан. Сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1д зааснаар Хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

  1. Өвлүүлэгч Я. нь 1976 оны 10 дугаар сарын 20ны өдөр төрсөн, эрэгтэй, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нас барсан,
  2. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1144 дугаар шийдвэрээр Я.ыг Ж.ы эцэг болохыг тогтоосон,

-Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан ба энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр. /1хх-78/.

  1. С., Я. нарын хамтын амьдралтай хугацаанд охин М.******* нь 1994 онд төрсөн, хүү Ж. 2002 онд төрсөн, нэхэмжлэгч нар нь нас барагч Я.******* төрсөн хүүхдүүд болох нь М.*******ын төрсний гэрчилгээ /1хх-5/ болон иргэний үнэмлэхний хуулбараар, Ж.******* нь дээрх шүүхийн шийдвэрээр тус тус тогтоогдсон буюу өвлүүлэгчийн нэгдүгээр хууль ёсны өвлөгч,
  2. Д. өвлүүлэгчийн төрсөн эх буюу өвлүүлэгчийн нэгдүгээр хууль ёсны өвлөгч,
  3. Я. өвлүүлэгчийн төрсөн эгч буюу өвлүүлэгчийн хоёрдугаар хууль ёсны өвлөгч,
  4. Өвлүүлэгчийг нас барах үед 7*******3 УНЭ улсын дугаартай, 1999 онд үйлдвэрлэгдсэн, 20*******/04/25-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл түүний хуваарьт хөрөнгөөр,13,11,423,2,

- харин СХД-ийн 13-р хороо 11-р байрэы 423 тоот 2 өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй орон сууц 3 хүний буюу нас барагч, Д., М. ******* нарын нэр дээр 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хойш бүртгэлтэй, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө,

  1. Монголын Нотариатчдын Танхим, архивын ажилтан Д.с нотариатч Д.д 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ...Я.******* өмчлөлийн ... 423 тоот 2 өрөө орон сууцыг Д., Я. нар нь өв хүлээн авах хүсэлт гаргасныг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гарын үсгийн 56, 57 дугаар бүртгэж гэрчилсэн, ... тээврийн хэрэгслийг өмчлөх эрхтэй холбогдуулан өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын Өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна. Дээрх эд хөрөнгө гэрээслэгдсэн эсэхийг 2007 оноос хойшхи Танхимын гэрээслэлийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл олдоогүй болно. гэх 2243 тоот лавлагаа гаргасан, /1хх-61/
  2. Энэхүү орон сууцны бүртгэлийг 2017 оны ******* дугаар сарын 17-ны өдрийн № дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн хамтран эзэмшигчээр Д., Я., М.******* нар болгон шилжин бүртгэсэн.
  3. 7*******3 УНЭ улсын дугаартай, 1999 онд үйлдвэрлэсэн, Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг өвлөх эрхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн № дугаартай гэрчилгээгээр Я. хуваарилсан,
  4. ******* дүүргийн Бүртгэлийн хэлтэс, улсын бүртгэгч Г.Ариунтуяа .... иргэн М.*******д 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр №11-856755 ...423 тоот орон сууцны өмчлөгчөөр Я., М.*******, Д. бүртгэлтэй бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна. гэх лавлагааг гаргаж өгсөн,
  5. Өвлүүлэгчийн төрсөн хүүхдүүд болох М.*******, Ж. нар нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр талийгаачийн өвөөс ногдох хэсгийг өвлөх хүсэлтийг Баянгол дүүргийн нотариатч Д. гаргасан /1хх-5/, тэрээр 2017 оны нотариатын бүртгэлийн дэвтрийн 56-57 дугаар бүртгэсэн, нотариатч Д. тэдний өв хүлээн авах хүсэлтийг Монголын Нотариатчдын Танхимын нэгдсэн бүртгэл /цахим/-д бүртгээгүй,
  6. нотариатч Д. нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т заасан ...өв хүлээн авах хүсэлтийг Нотариатын нэгдсэн бүртгэлд оруулаагүй улмаас хариуцагч тал нэхэмжлэгч нарыг өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй, хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй, өвлөхөөс татгалзсан гэж маргахад хүргэсэн,
  7. Нотариатч Д. нь 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Я.ы ... тээврийн хэрэгслийг өвлөх хүсэлтийг надаас өөр өвлөгч гаргаагүй тул өвлөх эрхийн гэрчилгээ олгож өгнө үү. Өвлөгдөх эд хөрөнгийн үнэлгээ: 3,500,000 төг гэх өвлөх хүсэлт гаргасныг бүртгэж 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өвлөх эрхийн дугаартай гэрчилгээ олгохдоо Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д ...нэрлэн заасан нэгдүгээр өвлөгчийг нягтлаагүй, тэдгээр өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан эсэхийг шалгаагүй, хууль зөрчсөн,
  8. Нотариартч Д. нь 2017 оны ******* дугаар сарын 14-ний өдөр Өвлөгч Я.ы ...423 тоот, 2 өрөө орон сууцыг гэр бүлийн хамт хамтран өмчилж байсан. ... эх Д., эгч Я. бид нар 2017.06.13 өдөр СХД тойргийн нотариатч Д.д гаргаж, Бүрдүүлсэн материал хүсэлт зэргийг үндэслэн Я., Д., М.******* нарт Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт зааснаар өвлөх эрхийн гэрчилгээг олгоно уу гэх өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг үндэслэн 2017 оны ******* дугаар сарын 14-ний өдөр өвлөх эрхийн дугаартай гэрчилгээ олгохдоо Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д ...нэрлэн заасан нэгдүгээр өвлөгчийг нягтлаагүй, тэдгээр өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан эсэхийг шалгаагүй, хууль зөрчсөн,
  9. Монголын нотариатчдын танхимын 2020 оны 04 дүгээр сарын 07, 08-ны өдрийн 6, 227 тоот албан бичгээр М.*******д ... шүүхэд хандаж шийдвэрлүүлэх, ... 2 хөрөнгөд бүртгэл хийгдсэн байдал, , дугаар гэрчилгээ олгосон, ...бусад мэдээлэл бүртгэгдээгүй гэх хариу хүргүүлсэн, лавлагаа өгсөн,
  10. Д., Я. нар нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ...Үл хөдлөх өмчлөлөөс хамтран өмчлөгч Я. хасагдах, аливаа эрх эдэлж, үүрэг хүлээхгүй, цаашид Д., М.******* нар орон сууцны өмчлөгч болно., ... Я. бэлэг хүлээн авагч Д., М.******* нарт хариу төлбөргүйгээр шилжүүлэхээр хэлцэл хийхээс М.******* гарын үсэг зураагүй,
  11. Дээрх улсын бүртгэлтэй, 423 тоот 2 өрөө орон сууц 2017 оны ******* дугаар сарын 22ны өдөр Д., Я., М.******* нарын нэр дээр бүртгэгдэж №000628104 дугаар гэрчилгээ олгогдсон зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Талуудын маргааны зүйл нь нотариатын үйлдэл байх бөгөөд энэ нь хууль ёсны эсэх, бусдын эрх ашгийг зөрчсөн эсэхийг тогтоолгох тухай байна. Харин хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, бусад эрх зүйн харилцааны талаар маргаагүй байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 486 дугаар магадлалаар ... гэрчээр нотариатч Д.г оролцуулах хүсэлт хэрэгт ач холбогдолтой байсан гэж үзээд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Хариуцагч Д.гийн төлөөлөгч нарын хүсэлтээр нотариатч Д.гоос гэрчийн мэдүүлэх авсан тул гэрчийн мэдүүлгийн дараа хариуцагчаас гэрчийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй.

Нотариатч Д. нь Д., Я. нарт өвлөх эрхийн , дугаар гэрчилгээ олгохдоо Иргэний хуулийн болон Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврын дээрх холбогдох зохицуулалт, журмыг баримтлаагүйгээс бусад өвлөгчдийн эрх ашгийг хөндсөн байх ба тэдний өвлөх эрх зөрчигдсөнөөр зохигчийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иргэний эрх зүйн харилцаа нь хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл, иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд заасан бусад үндэслэлээр үүснэ. Нотариатын эдгээр үйлдэл нь иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн хууль зүйн факт байх бөгөөд хууль зүйн факт гэдэг нь эрх зүйн үр дагавар үүсгэхэд чиглэгдсэн бодитой нөхцөл байдлыг хэлнэ. Д., Я. нарын хүсэл зоригоос хамаарсан үйлдэл юм. Энэхүү нотариатын үйлдэл хийлгэж буй үйлдэл нь субъектийн хүсэл зоригоос шалтгаалан бий болсон нөхцөл байдал, эрх зүйн харилцааг үүсгэж буй үйлдэл юм.

Хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл нь иргэний эрх зүйн харилцааг үүсгэнэ. Д., Д. нарын өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт нь эрх зүйн дагуу иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн үйлдэл, нэг талын хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хэлцэл бөгөөд иргэний эрх зүйн харилцааг үүсгэх үндэслэл болно. Энэхүү эрх зүйн харилцааг үүсгэх үндэслэл болсон тэдний хүсэлт, нотариатын үйлдэл нь зохигчийн хооронд эрх зүйн харилцааг үүсгэсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг буюу Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байна гэж үзснийг өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдэл, энэ агуулгаар өөртөө туслах хамгаалалтыг хэрэгжүүлсэн гэж үзэж болно.

Нотариатч Д. М.******* нараас өвийн хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран Д., Я. нарын хүсэлт, нотариатч Д.гийн нотариатын үйлдэл М.******* нарын эрх ашгийг зөрчсөн, иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн байна.

7.******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1144 дугаар шийдвэрээр Я.ыг Ж.ы эцэг болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн зарчмын дагуу Ж. нь өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргах эрхтэй.

Гуравдагч этгээд Ж.аас хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан, хариуцагч түүнийг талийгаачийн төрсөн хүүхэд болон хууль ёсны өвлөгч биш талаар маргах хэдий ч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр төрсөн хүүхэд болохыг, талийгаач Я.ыг эцэг болохыг тогтоосон, шүүхээр нэгэнт тогтоогдсон илэрхий үйл баримт юм. Хэдийгээр бие даасан шаардлага гаргах үедээ насанд хүрээгүй байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрч хамтран нэхэмжлэгчээр оролцсон, төрсөн эх С.д итгэмжлэл олгосон.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2006 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 530 дугаар "Нэхэмжлэлийг буцаах" тухай захирамж, нэхэмжлэлийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч Я.аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ы би С.тай хамтран амьдарч байгаад 1994 онд охин М.*******, 2002 онд хүү Ж. нар төрж 2 хүүхэдтэй болж бид ******* жил хамт амьдарч байна...гэсэн,

-Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 181/ШШ2016/00062 дугаар шийдвэрт, гэрч Д. ...талийгаач хүү маань С.тай 1992 оноос хойш хамт амьдарч байна. С. нь 2002 оны ******* сарын 26-ны өдөр хүү Ж.ыг төрүүлсэн. Энэ үед талийгаач хүү маань Солонгос улсад ажиллаж байсан учир хүү Ж.ыг эцгээр нь овоглож чадаагүй. Би Ж.ы эмээ нь мөн, С. болон Я. нар нь хамт амьдарч байсан нь үнэн гэх мэдүүлэг өгсөн байна, /2хх-78/

-С.аас хүү ыг 2002 оны ******* дугаар сарын 26-нд төрүүлсэн төрөлтийн түүх №2-ийн... -д нөхрийн овог нэр хэсэгт гэсэн байна,

-******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ20/01144 дугаар шийдвэрээр ы эцэг ******* овогт ы регистрийн дугаар ХБ73102010 мөн болохыг тогтоожээ.

Эдгээр шүүхийн шийдвэрүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасны дагуу хүчин төгөлдөр болно.

Иймд Ж.ыг нэхэмжлэх эрхгүй этгээд гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна гэж шүүх үзэв.

Иймээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т зааснаар Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрхээ хамгаалуулах этгээдийг хуульд заасны дагуу сонгох эрхтэй. Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой тул нэхэмжлэгч нар эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх, бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох иргэний эрх зүйн хамгаалалтыг хүсч нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах иргэний эрх зүйн харилцааг үүсгэж болно.8.Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1-д зааснаар Өвлүүлэгч Я. нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нас барсан, энэ өдөр дээрх ******* дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 423 тоот хаягт байрлах 30 мкв талбайтай, Ү- улсын бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны талийгаачид ногдох хэсэг, мөн түүний эзэмшлийн 7853 УНЭ улсын дугаартай Тоёота приүс маркийн тээврийн хэрэгслийн өв нээгдсэн.

Өвлүүлөгчийн төрсөн хүүхдүүд болох М.******* болон Ж.ыг төлөөлж эх С. нар нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өв хүлээн авах хүсэлтээ Баянгол дүүргийн нотариатч Д. гаргасан байх ба хариуцагчаас тэдний гаргасан хүсэлтийг ...2016 онд гаргасан, хүсэлт бичсэн он засвартай, нөхөж бүртгэсэн гэснийг үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь: хэрэв 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүсэлт бичсэн гэж үзвэл тэр цаг хугацаанд хүүхдүүдийн эцэг нас бараагүй, амьд сэрүүн байсан ба нотариатын бүртгэлийн дэвтэр тусгай, давхацгүй тоогоор дугаарлагдсан байдаг тул нөхөж бүртгэсэн, засвартай, хүсэлтийн оныг засварласан гэж үзэх үндэслэлгүй. /1хх-5, 2хх-176/

Түүнчлэн хариуцагч тал өв хүлээн авах хүсэлт гаргах хугацаагаа хожимдуулсан, Монгол Улсад байгаагүй гэж тайлбарлах боловч нотариатч Д.гийн өвийн бүртгэл, хүсэлтийг бүртгэсэн байдал, бүртгэлийн дэвтэр дэх цифр буюу давтагдашгүй дугаар, өв хүлээн авагч нарын бичгээр гаргасан хүсэлт, ******* дүүргийн Бүртгэлийн хэлтэс, улсын бүртгэгч Г.Ариунтуяагийн .... иргэн М.*******д өгсөн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №11-856755 ...423 тоот орон сууцны өмчлөгчөөр Я., М.*******, Д. бүртгэлтэй бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна. гэх лавлагаа, М.*******ын Монгол Улсын хилээр 2017 оны 02 дугаар сараас 05 сард орсон, гарсан лавлагаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч нар өв хүлээн авах хүсэлтээ байгаагаа илэрхийлж, бүртгэл хийлгэхийн тулд баримт бичиг цуглуулах, лавлагаа авах, нотариатчид очих зэргээр аливаа үйлдэл хийсэн байгаагаас үзэхэд тэд Иргэний хуулийн 5*******, 517, 527, 528 дугаар зүйлд заасан өвлөх эрхээ алдаагүй, өв хүлээн авахаас татгалзаагүй, өв хүлээн авах хүсэл зоригоо талийгаачийг нас барснаас хойш 1 жилийн дотор гаргасан байх тул нэхэмжлэгч нар нь нотариатын холбогдох үйлдлийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй.

Хүсэлт гаргах хугацааг хожимдуулаагүй тул Өвийн хүсэлт гаргасан гэдгийг урьдчилан тогтоолгох шаардлагагүй, хуульд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар заагаагүй, тэрхүү журмыг нэхэмжлэгч зөрчсөн, энэ журмыг хэрэглэх боломжтой гэх үндэслэл тогтоогдоогүй.

Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар ...Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээд /2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өв хүлээн авах хүсэлтээ Баянгол дүүргийн нотариатч Д./-д гаргасан байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйл болон Нотариатын үйлдэл хийх зааварт өв хүлээн авах хүсэлтийг заавал өв нээгдсэн газрын нотариатчид бүртгүүлэхээр бус, харин өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн өв нээгдсэн газрын буюу үл хөдлөх хөрөнгө байгаа газар, СХД нотариатчид гаргахаар байна.

Хариуцагчийн бичиг баримт дахь гарын үсгийн үнэн зөвөө гэрчлүүлсэн болохоос өв хүлээн авах хүсэлт гаргаагүй гэх тайлбар нь үндэслэлгүй, баримтаар тогтоогдоогүй бөгөөд гэрч гийн мэдүүлэг ...өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтээ СХД-т гаргасан, өнөөдөр өв хүлээн авах хүсэлтийг чинь бүртгэлээ. Өв хүлээн авах хүсэлтийг нотариатч гарын үсгийн журнал дээр бүртгэдэг гэснээс үзэхэд нэхэмжлэгч нар гарын үсгийн үнэн зөвийг гэрчлүүлсэн бус өв хүлээн авах хүсэлтийг нотариатчид гаргасан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар ...Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч бол Д. байх бөгөөд өөр гуравдагч этгээд хамт амьдарч байгаагүй ба үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, улсын бүртгэлд нэр бүхий хамтран өмчлөгчөөр Д., М.******* нар байсан байх ба эдгээр нь хэн аль нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат...-д мэдэгдээгүй байх тул Д., М.******* нар уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.

Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд буюу хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор, бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол тэднийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Хэрэгт авагдсан баримтуудаар өвлөхөөс татгалзсан гэж үйл баримт, үндэслэл тогтоогдоогүй, харин өв хүлээн авах хүсэлтээ хуульд заасан хугацаанд нь гаргасан байна.

Иймээс нэхэмжлэгч нарын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн нотариатч Д. өв хүлээн авахыг хүсч өргөдөл гаргасны өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өв хүлээн авах хүсэлт гаргасан, өв хүлээн авсан гэж үзнэ.

 

9.Шүүхээс хавтас хэрэгт авагдсан талуудын шүүхэд ирүүлсэн нотлох баримтаас хуульд заасан шаардлага хангаагүй /нотариатчаар гэрчлүүлээгүй, канон-хуулбар/ 1-р хэргийн 14-*******,31-33, 106- 131,135-142, 169-173,7 хуудас, 2-р хэргийн 28,105-111,*******4-*******8,168-170,197-198 хуудас, 3-р хэргийн 6, 24-30, 32, 47-48,53-58,76-81,94-138, 143-146,*******1-*******5,184- 189, 4-р хэргийн 6-49, 105-110-р талд авагдсан нотлох баримтууд хуульд заасан шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй тул үнэлгээгүй ба бусад нотлох баримтуудыг Иргэний хэрэг хүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байна гэж үнэлж хэргийг хянан шийдвэрлэв.

10.Шүүх хуралдааны шатанд хариуцагч Д.гийн төлөөлөгч Ж. сөрөг нэхэмжлэлээсээ М.*******ын хүсэлтийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар тогтоолгох хэсгийг бус үлдэх М.*******ын өв хүлээн авах хүсэлтийг Хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл болохыг тогтоолгох шаардлагаа шийдвэрлүүлнэ гэсэн болно.

-түүнчлэн нэхэмжлэгч М.*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа "талийгаач Я.******* хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай, тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 төгрөг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагаа, мөн хууль ёсны төлөөлөгч С.аас шүүхэд гаргасан бие даасан шаардлагаасаа Я.******* хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай", "тээврийн хэрэгслийн өөрт ногдох хэсэг болох 1,750,000 төгрөг гаргуулах" тухай шаардлагуудыг өвлөх эрхийн , тоот гэрчилгээг хүчингүй болгуулах, нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэсний дараа дахин гаргана гэх үндэслэлээр татан авах хүсэлт гаргасныг шүүгчийн 20 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШЗ20/04840 дугаар захирамжаар шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

11.Нэхэмжлэгч М.*******, Ж. нар нь талийгаач ы ******* төрсөн хүүхдүүд бөгөөд талийгаачийн ******* дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11-р байрны 423 тоот хаягт байрлах 30 мкв талбайтай 2 өрөө орон сууц Я., М.*******, Д. нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө буюу гурван хүн өмч, мөн 7853 УНЭ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл хуваарьт хөрөнгө нь байна. Талуудаас М.*******, Ж. нарыг талийгаачийн төрсөн хүүхдүүд эсэх, орон сууцны өмчлөгчийн талаар энэ шүүх хуралдаанд маргаагүй,

-харин тэднийг эцгийгээ нас барснаас хойш нэг жилийн дотор өвлөх хүсэлтээ гаргаагүй, өвлөх эрхээсээ татгалзсан, М.*******ын ногдох хэсэгт өөрчлөлт ороогүй, өв хүлээн авах хүсэлтийг нотариатч Д. Нотариатын Танхимын өвийн нэгдсэн санд бүртгээгүйгээс хариуцагч хүсэлт гаргасаныг мэдээгүй бүртгэсэн хэмээн маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар, энэхүү шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дугаарт дүгнэгдсэн байдлаас үзэхэд нэхэмжлэгч нар өв хүлээн авах хүсэлтийг хугацаандаа гаргасан, хугацаа хожимдуулаагүй байх ба хугацаа сэргээлгэх шаардлагагүй, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т заасан Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй. гэх заалт хамааралгүй, нэхэмжлэгч нар өвөөс татгалзаагүй, хэрэв өвөөс татгалзсан бол Өвлөгч өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр заах учиртай тул өв хүлээн авахаас татгалзах хүсэл зориг нэхэмжлэгч нар байгаагүй байна. Харин эсрэгээрээ нотариатч нэхэмжлэгч нарт өвөөс ногдох хэсэг өөрчлөгдөх үр дагаврыг , дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр гэрчилжээ.

 

*******.Хариуцагч тал ... Д.ы 2017.06.23-ны өдрийн хүсэлтээр ...орон сууцнаас өвлүүлэгчид ногдох хэсгийг өвлөн авах хууль ёсны өвлөгч төрүүлсэн эх Д. миний бие иргэний хуульд заасны дагуу өөрийн охин Я. өвлөх эрхээ шилжүүлж байна гэх хүсэлтийг үндэслэн татгалзал гаргасан, нотариатын үйлдлийг энэхүү хүсэлтээр зөвтгөх, хүчинтэй гэж үзэх үндэслэл болохгүй. Харин энэхүү баримтаар өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг шийдвэрлүүлэхдээ мэтгэлцэж болох юм. Өвлөгч өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхтэй.

Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1-640 дугаар ... Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /Драгон салбар дахь/-ийн улсын бүртгэгч П. нь М.*******ын иргэний үнэмлэхний лавлагааг өөр этгээдэд 2017 оны ******* дугаар сарын 14-ний өдөр олгосон нь хууль тогтоомжийг зөрчсөн байх тул ... гэх албан бичгээс үзэхэд Д. нотариатын үйлдэл хийхдээ М.*******ын талаар мэдэж байсан байх боловч өвлөх эрхийн гэрчилгээнд хэнд ямар ногдох хэсгийг заах, өвийн ногдох хэсгийн талаар бусад өвлөгч нар хэлэлцэн зөвшилцөх зэрэг журмыг анхаараагүй байна. /2хх-172/

13.Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.3-т зааснаар Өв залгамжлалыг хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэнэ. Я.аас гэрээслэлгүй. Өвлүүлөгчийн дээрх эд хөрөнгө, эрх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар өвлөгдөнө, төрүүлсэн эх Д., төрсөн хүүхэд М.*******, Ж. нарыг хууль ёсны нэгдүгээр өвлөгч гэх бөгөөд эдгээр иргэд нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй тул нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэх эрхтэй.

14.******* дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11-р байрны 423 тоот хаягт байрлах 30 мкв талбайтай 2 өрөө орон сууц М.*******, талийгаач Я., Д. нарын /гурван хүний/ өмчлөлд бүртгэлтэй, Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх тул хууль ёсны өвлөгч нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д зааснаар орон сууцнаас нас барагч Я.ад оногдох хэсгийг өвлөх эрхтэй атал өвлөх эрхийн дугаар гэрчилгээг Д., Я. нарт олгохдоо тэдний талаар лавлагаа, мэдээлэл авах, баримт бичгийг шаардах, дуудан оролцох зэргээр, өвлөх хүсэл зориг байгаа эсэх, өвөөс татгалзсан эсэхийг, ялангуяа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд буй М.*******аас тодруулахгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээг олгож, улмаар эд хөрөнгийн улсын бүртгэлд Я.ыг нэмж оруулсан, уг өвлөх эрхийн гэрчилгээг олгосон үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

*******.Хэрэгт авагдсан баримтуудаар Д.д 2017.*******.14-ний өдөр Өвлөх эрхийн дугаартай гэрчилгээ олгосон байх бөгөөд уг дугаартай өвлөх гэрчилгээнд ...Д.д өвлүүлэгчийн өмчлөлд байсан СХД-ийн 13 Хороо, 1 хороолол, 11 байр 423 тоот 30 м кв талбайтай 2 өрөө орон сууц Y- улсын бүртгэлтэй өвлөх эрхийн гэрчилгээ олгов. Өвлөгч Цэцэн сартуул овогт Дуламын /РД:40031400/-д олгосон энэхүү эрхийн гэрчилгээг бусдад олгоогүй болно. Өвлөгч тус бүр нь Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2, 535 дугаар зүйлд зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ. Үйлчилгээний хөлсөнд 200,000 төгрөг хураав, нотариатч Д. гэжээ. /1-р хавтаст хэргийн 54-64-р талд/

-дээрхи тоот өвлөх эрхийн гэрчилгээнд СХД,13-р хороо 11-р байрны 423 тоот, 2 өрөө орон сууц нь Я., Д., М.******* нарын /гурван хүний/ өмчлөлд бүртгэлтэй хөрөнгө Я. нас барсан учир" тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д зааснаар хууль ёсны өвлөгч Д.д тухайн орон сууцыг бүхлээр нь өвлөхөөр гэрчилгээ олгосон, өвлөвөл зохих бусад этгээдийг оролцуулахгүй, түүнд ногдох хувь, хэмжээг заалгүйгээр нотариатын үйлдэл хийсэн нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д " Өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөгдөх эд хөрөнгө, ногдох хэсгийг тодорхой заах бөгөөд түүнийг тогтоохдоо Иргэний хуулийн 522, 531, 533 дугаар зүйлийг баримтлана гэсэн журмыг зөрчжээ.

Тодруулбал, талийгаач Я.******* оногдох хэсэг, хэмжээ тодорхойгүй, түүний ногдох хэсгийг бусад өвлөгч нар ямар хэсэг, хэмжээгээр өвлөх талаар заагаагүй, өвлөх эрхийн гэрчилгээг олгож байгаа талаар буюу ногдох хэсгийг тодорхой зааж бичээгүй харин бүхэлд нь өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь буруу юм. Учир нь хуульд зааснаар бол өвлөгч нар талийгаачид оногдох хэсгийг л өвлөн авах эрхтэй бөгөөд өвлөгдвөл зохих эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байгаа тохиолдолд өвлөх эрхийн гэрчилгээнд зөвхөн оногдох хэсгийг өвлүүлэхээр тодорхой зааж тусгах юм. Гэтэл тоот өвлөх эрхийн гэрчилгээнээс харахад 423 тоот орон сууцнаас талийгаач Я.ад оногдох хэсгийн хэмжээнд өвлөх эрхийн гэрчилгээг олгож байгаа талаар тодорхой зааж өгөөгүй, бүхэлд нь Д.д өвлүүлж, өөр өвлөгч М.*******ыг оролцуулахгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль ёсны өвлөгч Ж., М.******* нарын өвлөх эрхийг зөрчигдсөн байна.

 

16.Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.6-д "Хууль ёсны ... өвлөгчдийн зарим нь өөрт оногдох хэсгийг хэнд шилжүүлэхийг заалгүй өвлөхөөс татгалзсан бол түүний бичгээр үйлдэж, гарын үсгээ зурсан татгалзлыг нь нотариатч гэрчлэх бөгөөд татгалзсан этгээдэд оногдох хувийг бусад хууль ёсны өвлөгчид олгоно" гэж заасанчлан хууль ёсны өвлөгч Д.аас өөрт оногдох хэсгийг охин Я. шилжүүлэхдээ М.*******ыг оролцуулалгүй, зөвшилцөлгүйгээр шилжүүлсэн нь Иргэний хуулийн болон Нотариатын тухай хуулийн холбогдох заалтанд нийцэхгүй.

 

17.Талийгаачийн төрсөн эгч Я.аас нотариатч Д.д 2017.*******.*******-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтэндээ 423 тоот орон сууцнаас өвлүүлэгчид оногдох хэсгийг эх Д., эгч Я. бид нар 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ******* дүүргийн тойргийн нотариатч Д.д гаргаж ... Я., Д., М.******* нарт Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-д зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгож өгнө үү гэсний дагуу Д.д 2017 оны ******* дугаар сарын 14-ний өдөр тоот өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байх бөгөөд М.*******д ... 423 тоот орон сууцыг өвлөх эрхийн гэрчилгээ олгосон талаар мэдэгдээгүй, өвлөгч Д.аас өөрт оногдох хэсгийг охин Я. шилжүүлсэн тухай нэхэмжлэгч нар өөрсдөө олж мэдсэн нь нотариатчийг Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлд заасан Нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Нотариатын тухай хуулийн 43-р зүйлийн 43.1-д заасан ...өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн баримтлана гэснийг зөрчсөн гэж үзнэ.

Нотариатын тухай хуулийн 43-р зүйлийн 43.3-т зааснаар Өвлөгч нь Иргэний хуулийн 528.5-д заасны дагуу өв хүлээн авахаас татгалзвал нотариатч хүсэлтийг нь гэрчилж түүнд ногдох хэсгийг бусад өвлөгчид санал болгож зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээ олгоно. Энэ заалтыг хариуцагч баримтласан гэж үзвэл нэхэмжлэгч М.*******ын өв хүлээн авахаас татгалзсан хүсэлтийг гэрчлүүлж, талийгаачийн ногдох хэсгээс өөрт болон эмэг эхэд ногдох хэсгийг бусад өвлөгчид санал болгох зэрэг ажиллагаа хийгдэх байсан байна.

 

18.2017 оны ******* дугаар сарын 14-ний өдрийн тоот Д.д олгосон өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад бусад өвлөгчийн мэдээлэлд Сартуул овогт ы //-г тэмдэглэсэн үйлдэл нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 50.1.2-т заасан дараалал, 531 дүгээр зүйлийн 531.1, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлд заасантай нийцээгүй. /1-р хх 54-ийн ар тал/ Я.ыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасан өвлөгч байхад тоот өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад бусад өвлөгчөөр бүртгэхдээ Д.ы өөрт ногдох хэсгээ Я. шилжүүлэх тухай хүсэлтийг үндэслэл болгожээ. Ингэхдээ мөн л М.*******тай зөвшилцсөн эсэхийг тодруулаагүй нь буруу, тиймээс өвлүүлэгчийн төрүүлсэн эх Д. өөрт ногдох хэсгээ бусад өвлүүлэгчид шилжүүлэхдээ нэгдүгээр өвлөгчид мэдэгдэх, ногдох хэсгээ зөвшилцөх байхад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй болжээ.

Улмаар 1-р хавтаст хэргийн 64-р талд авагдсан тоот өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад Я.ыг бусад өвлөгчөөр бүртгэсний дагуу ******* дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11-р байрны 423 тоот хаягт байрлах 30 мкв талбайтай 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Я.ыг бүртгэж, тухайн орон сууц нь Д., Я., М.******* өмчлөлийн эд хөрөнгө болж гэсэн гурван хүний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000528104 дугаартай гэрчилгээ олгожээ.

 

19.Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-д "Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ" гэж заасны дагуу хууль ёсны өвлөгч М.*******, Ж. нараас аав Я.*******хаа нас барснаас хойш нэг жилийн дотор буюу 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өв хүлээн авах хүсэлтээ Баянгол дүүргийн нотариатч Д. гаргасан байна.

Энэхүү хүсэлт нь бусад баримтууд болох Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №11-856755 дугаартай лавлагаа, нотариатч Д.гийн өв хүлээн авах хүсэлт бүртгэсэн бүртгэлийн дэвтрийн № 57, 58-д бичсэн бичвэр, нэхэмжлэгч нарын тайлбар, гэрчээр Д.гийн өгсөн ... өв хүлээн авах хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сард бүртгүүлсэн гэх мэдүүлэг зэрэг, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон.

2-р хавтаст хэргийн 176-р талд авагдсан нотариатч Д.гийн бүртгэлийн дэвтрийн 57-д -11, Арнайнтавнан овогт Сарантуяагийн /ЧЗ710520/ Сүхбаатар дүүрэг, өвийн хүсэлт 2,0, гарын үсэг зурсан, 58-д ******* овогт ******* ******* /*******/ Сүхбаатар дүүрэг, Үйлдлийн агуулга хэсэгт Өвийн хүсэлт гэж бичсэн зэргийг бусад баримтуудтай харьцуулан үзэхэд нэхэмжлэгч нарыг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өв хүлээн авах хүсэлтээ хугацаанд нь гаргасан гэж үзэхээр байна. Энэхүү баримтаар хариуцагчийн ...нэхэмжлэгч өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн, хугацаа хожимдуулснаа нөхөж гүйцэтгэсэн гэх тайлбар няцаагдаж байна.

Түүнчлэн хариуцагч Д.гийн болон гэрч Д.гийн шүүхэд өгсөн ...өв хүлээн авах хүсэлтийг гэх тайлбар, мэдүүлгээс үзэхэд тухайн үед өв хүлээн авах хүсэлтийг нотариатч бүртгэлийн дэвтэрт бүртгэхээс гадна Нотариатчдын Танхимын өвийн нэгдсэн бүртгэлд цахимаар хамтад нь бүртгэдэг байсныг нотариатч Д. бүртгээгүйгээс М.*******, Ж. нар өвлөх эрхийн гэрчилгээгээ аваагүй, бусад өвлөгчдөд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

Иймээс дээрх баримтуудаар хариуцагч талаас нэхэмжлэгч нарыг өв хүлээн авах хүсэлт гаргаагүй, хугацаа хожимдуулан гаргасан, өв хүлээн авахаас татгалзсан гэх тайлбар үгүйсгэгдэж байх бөгөөд өвлөгч М.*******, Ж.ы хууль ёсны төлөөлөгч С. нараас өв хүлээн авах хүсэлтийг хуулийн хугацаанд гаргасныг нотариатч Д. хүлээн авч үйлдлийг бүртгэлийн дэвтэрт хөтөлж бүртгэж авсан атлаа Монголын нотариатчдын танхимийн өвийн нэгдсэн бүртгэлд бүртгээгүй байна.

 

20.Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.2, 8.2.11, 8.9-д зааснаар Я., Д. нараас бүрдүүлж өгсөн улсын бүртгэлийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ үэрэг баримтуудаас үзэхэд М.******* Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч болох нь тодорхой байхад өвийн талаарх хүсэл зоригийг тодруулаагүй,

-"Өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт болон өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг нотариатч орон нутагт аймгийн салбарын, нийслэлд Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд оруулна" гэж зааснаар өвлөх эд хөрөнгөөс татгалзах хүсэлтийг өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байхад нь хоёрдугаар өвлөгч болох Я.ыг өвлөгчийн мэдээлэлд оруулан бүртгэсэн буруу.

Энэ нь 1-р хавтаст хэргийн хуудас 61-р талд авагдсан нотлох баримт болох Нотариатын танхимын архивын ажилтан Д.гийн 2017.10.09-нд 2243 тоот албан бичгээр тогтоогдож байгаа бөгөөд тус баримтаар нотариатч Д.д хариу хүргүүлэхдээ ... 423 тоот хаягт байрлах 30 мкв 2 өрөө орон сууцыг Дуламын // ы // нар нь өв хүлээн авах хүсэлт 06-р сарын 13-ны өдөр гарын үсгийн 56, 57 дугаарт бүртгэж гэрчилсэн байна. УНЭ улсын дугаартай...Prius маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийг өвлөх гаргасан, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан, нотариатчаас өвлөх эрхтэй холбогдуулан түүний хууль ёсны өв залгалжлагчид өв хүлээн авах хүсэлт эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна. Дээрх эд хөрөнгө гэрээслэгдсэн эсэхийг 2007 оноос хойшхи Танхимын гэрээслэлийн нэгдсэн бүртгэлээс шүүх үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл олдоогүй гэснээс үзэхэд хууль ёсны өвлөгч нараас талийгаач Я.******* өвийг хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдлоо. Харин хариуцагч нэхэмжлэгч нарыг өв хүлээн авахаас татгалзсан, өвлөх хүсэлтийг хугацаа алдсан атлаа нөхөж нотариатч Д.гоор бүртгэл хийлгэсэн, хуйвалдсан, шагнал урамшууллаар өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, тэрээр уг татгалзлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар маргааны зүйл болж нотариатын үйлдэл хуульд заасан журмын дагуу хийгдсэн гэсэн байдал тогтоогдохгүй байна.

.Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д "Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно".

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-д "Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ" гэж заасан.

Тухайн 2017.10.09-ны 2243 тоот хариу мэдэгдэх баримтаар өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт бүртгэгдсэн мэдээлэл оруулаагүй талаар лавлагаа ирүүлсэн байхад талийгаач Я.аас өвлөгдвөл зохих эд хөрөнгө болох ******* дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11-р байрны 423 орон сууцанд Д.д тоот хаягт байрлах 30 мкв талбайтай 2 өрөө орон сууцанд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч Д. нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасан Өвлөгч нь Иргэний хуулийн 528.5-д заасны дагуу өв хүлээн авахаас татгалзвал нотариатч хүсэлтийг нь гэрчилж түүнд ногдох хэсгийг бусад өвлөгчид санал болгож зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээ олгоно. гэснийг баримтлаагүй, хийвэл зохих ажиллагааг дутуу хийж гүйцэтгэсэн байна.

Өөрөөр хэлбэл, М.*******аас өвийн талаар хүсэл зориг, ногдох хэсгийг тодруулах, тэрээр энэхүү саналыг зөвшөөрвөл өвөөс өвлөгч Д.д ногдох хэсгийг Я. шилжүүлэх зэргээр өвлөх эрхийн гэрчилгээг олгох эсэхийг гэрчлэх байжээ.

 

22.Хариуцагч талаас: өвлөх хүлээн авах хүсэлт байгаа эсэхийг нэг л зүйлээр Д. шалгадаг, тэгэхдээ танхим руу хүсэлтээ явуулж байж хариу ирдэг, өвлөх хүсэлт бүртгэгдээгүй байсан гэж дээрх Нотариатын танхимын архивын ажилтан Д.с ирүүлсэн 2243 тоотоор хариу мэдэгдсэн баримтыг татгалзах үндэслэл болгож байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх" гэж заасны дагуу нотариатч Д.гээс Д., Я. нараас өв хүлээн авах хүсэлт гаргасны дараа болон өвлөх эрхийн , дугаартай гэрчилгээ олгох үедээ өөр өвлөгч байгаа эсэх лавлагаа авахаас гадна М.*******аас тодруулах, оролцуулах байжээ.

 

23.2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Өвлөх эрхийн дугаар гэрчилгээ олгосон тухайд:

Хавтас хэргийн 1-р эргийн 7-11-р талд Я. 2017.10.09-ны өдөр Өвлөх эрхийн дугаартай гэрчилгээ олгосон нотлох баримтууд авагдсан ба тус дугаартай өвлөх гэрчилгээнд... ы өвлүүлэгчийн "суудлын автомашинд" өвлөх эрхийн гэрчилгээ олгов.

Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2, 535 дугаар зүйлд зааснаар энэхүү эрхийн гэрчилгээг бусдад өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ. Үйлчилгээний хөлсөнд 35,000 төгрөг хураав, нотариатч Д. гэсэн ба өвлөгдөх эд хөрөнгөд 7*******3-УНЭ улсын дугаартай Тоёота приус №0276875 гэрчилгээ, үнэ 3.500.000 төгрөг, бусад өвлөгч өв хүлээн авах хүсэлт гаргаагүй тул Иргэний хуулийн 528.3 дах хэсэгт заасныг үндэслэн өвлөх эрхээсээ татгалзсанд тооцов гэжээ.

Хариуцагч Д. нь хууль ёсны өвлөгч нараас талийгаач Я.аас өвлөгдвөл зохих эд хөрөнгө болох түүний эзэмшилийн 7*******3 УНЭ улсын дугаартай Тоёота приүс маркийн тээврийн хэрэгслийг хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасныг нэгдсэн бүртгэлд оруулаагүй байхад нь Я. дугаартай эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 531 дүгээр зүйлийн 531.1, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн хүсэлт 43.1, 43.3, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийг 8.3, 8.9-д заасныг зөрчсөн заасан ба Я. нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасан хоёрдугаар ээлжийн өвлөгч юм.

Тиймээс Нотариатч Д. нь "Өвлөх эрхийн гэрчилгээ олгох" үйлдэл хийхдээ Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлд заасан журмын дагуу хийх үүрэгтэй атал нас барагч Я.аас өвлөгдвөл зохих эд хөрөнгө нь ******* дүүргийн 13 дугаар 1 дүгээр хороолол, 11-р байрны 423 тоот хаягт байрлах 30 мкв талбайтай 2 өрөө орон сууцны талийгаачид ногдох хэсэгт өвлөх эрхийн гэрчилгээ олгоогүй, бүхэлд нь тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, талийгаачийн эзэмшилийн 7*******3 УНЭ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг хоёрдугаар өвлөгч Я. өвлөх эрхийн тоот гэрчилгээг олгосон үйлдэл, мөн Д.д олгосон дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад бусад өвлөгчийн мэдээлэлд охин Я.ыг тэмдэглэсэн үйлдлүүдээс болж, хууль ёсны өвлөгч М.*******, Ж. нарын өвлөх эрхийг нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520,1,2, 531 дүгээр зүйлийн 531.1. Нотариатын тухай Хуулийн 43 дугаар зүйлийн 43.1,43.3, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.6, 8.9-д заасныг зөрчсөн гэж шүүх дүгнэв.

Харин өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэснийг нотариатч зөрчөөгүй, талууд энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч М.*******, Ж. нарын 2017 он 01 дүгээр сарын 27-ны өдрийн Өв хүлээн авах хүсэлт нь төрсөн эцгийн эд хөрөнгө, эрхийг өвлөх авах хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн нэг талын хүсэл зоригоо илэрхийлэл буюу хүсэлт гаргасан байдлыг нотлосон баримт болно. Тодруулбал, энэхүү хүсэлт нь нотариатч Д.гийн бүртгэлийн дэвтэрт бичигдсэн, тэднийг өв хүлээн авах тухайгаа илэрхийлсэн баримт юм.

Ж.******* ******* дүүрэг ******* хороо, 53-******* тоотод оршин суудаг буюу өвлүүлэгч Я.тай цуг амьдардаггүй, өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатад хараахан гаргаагүй байна.

Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1, 523.2-д зааснаар Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ.

Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.3-д "Нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээг... хууль ёсны өвлөгчид олгоно" гэж,

8.6-д " Хууль ёсны болон ... өвлөгчдийн зарим нь өөрт оногдох хэсгийг хэнд шилжүүлэхийг заалгүй өвлөхөөс татгалзсан бол түүний бичгээр үйлдэж, гарын үсгээ зурсан татгалзлыг нь нотариатч гэрчлэх бөгөөд татгалзсан этгээдэд оногдох хувийг бусад хууль ёсны өвлөгчид олгоно" гэж,

8.9-д " өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт болон өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг нотариатч орон нутагт аймгийн салбарын, нийслэл Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд оруулна" гэж тус тус заажээ.

Эцэст нь дүгнэхэд: Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрхийг өвлөх эрхтэй хэн ч бай хуульд зааснаар өвлөх эрхээ алдаагүй, өв хүлээн авахаас татгалзаагүй бол бусад бүх өвлөгч нар өвлөгдөх хөрөнгийг хуваарилах талаар хэлэлцэн зөвшөөрөлцөж, оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарахаар байтал урьтаж санаатай, санамсаргүй үйлдлээр нотариатын үйлдэл хийх нь цаг хугацаа, үнэт зүйлсээ алдахад хүргэх бөгөөд хэлэлцэн зөвшилцөөгүй, хуваарилаагүй, хуульд нийцүүлээгүй бол маргаан шүүхээр шийдвэрлэнэ гэдгийг мэдэх тул Иргэний хуульд заасан өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өвлөх эд хөрөнгийн хэмжээ нэмэгдэхэд хууль ёсны бусад өвлөгчдөд тэгш хуваан олгох зэрэг журмыг баримтлахгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээг олгох, гаргуулах ёсгүй.

 

24.Иймд Нэхэмжлэгч М.*******, Ж. нараас хариуцагч Д.д холбогдуулан Я. олгосон 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай "Өвлөх эрхийн гэрчилгээ, дугаартай Д.д олгосон 2017 оны ******* дугаар сарын 14-ний өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээ-г тус тус хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар нотариатч Д.гээс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дугаартай "Өвлөх эрхийн гэрчилгээ-г Я. олгосон, 2017 оны ******* дугаар сарын 14-ний өдрийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-г Д.д олгосон нотариатын үйлдлийг тус тус хүчингүй болгов.

 

25.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хууль тайлбарлаж, доорх хууль зүйн дүгнэлт хийв.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2-т зааснаар ...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно.

Энэ хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. 57.2д зааснаар Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно. Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна.

Харин Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3т зааснаар гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх хэлцэлд оролцогч нэг талын хүсэлт, нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болно. Хариуцагч нь энэхүү хэлцэлд оролцогч бус, дээрх хэлцэл нь нэг этгээдийн хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл юм.

Нэхэмжлэгч нарын 2017 оны Өв хүлээн авах хүсэлтэд оны сүүлийн тоог 6 гэж бичсэнийг 7 болгож бичсэн хүсэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй бөгөөд ийм алдаа гаргасан этгээд түүнийгээ засах эрхтэй байна.

Хэлцэл хийгч этгээд нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлэх буюу тооцоо хийхдээ илэрхий алдаа гаргасан нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй бөгөөд ийм алдаа гаргасан этгээд түүнийгээ засах эрхтэй байна.

Иймд хариуцагчид хуулийн дээрх зохицуулалт хамаарахгүй, М.*******ын өвлөх хүсэлтэд бичгээр тооны алдаа гаргасан болон сонирхогч этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл нь төөрөгдөл, хууран мэхлэх болон хүч хэрэглэх замаар нөлөөлөлд өртсөн, хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж шүүхээс тооцох үндэслэл болохгүй, хариуцагч шаардах эрхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

26.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгч М.*******, Ж. нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөг, хариуцагч Д.гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Д.гээс улсын тэмдэгтийн хураамжид 280,800 төгрөгийг гаргуулж М.*******, Ж. нарт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 1******* дугаар зүйлийн 1*******.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******, Ж. нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч /нотариатч/ Д.гээс Я. Өвлөх эрхийн гэрчилгээг олгосон 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаар нотариатын үйлдлийг, Д.д Өвлөх эрхийн гэрчилгээг олгосон 2017 оны ******* дугаар сарын 14-ний өдрийн дугаар нотариатын үйлдлийг тус тус хүчингүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.*******ын өвлөх хүсэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч Д.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Ж. нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 4,200 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гээс 280,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.*******, Ж. нарт нөхөн олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .2, .4, .7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН