| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 194/2025/2466/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/23 |
| Огноо | 2025-12-24 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2026/ШЦТ/23
2025 12 24 2026/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Норжинсүрэн,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б, Ч.А, тэдгээрийн өмгөөлөгч Я.Батханд,
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ц.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 2503 00769 0953 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Э, Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Сансар цэргийн хотхоны 1 гудамжны 6 тоот хашааны хойд замд 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 20 миниутын үед Toyota prius маркийн 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах... Мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; Мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас насанд хүрээгүй явган зорчигч Б.А-ыг мөргөж насыг нь хохироон улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би хариуцлагагүй жолоочийн гарт хүүхдээ алдсандаа харамсаж байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би хэвлийдээ 10 сар тээсэн үрээ хариуцлагагүй жолоочийн гарт алдсандаа харамсаж байна. Би 39 насандаа хүүхдээ төлөвлөж байгаад гаргасан. Хүүхдээ алдсанаас хойш манай гэр бүлийнхэн болон хамаатан садан нар уй гашууд автсан. Тухайн өдөр хүүхдэдээ дүү чинь хаана байна гээд цуг гараад гүйхэд хашааны урдуур хурдтай машин явж өнгөрсөн. Манай хүүхэд дүүг маань энэ машин дайрчихлаа гэсэн. Тухайн машин 15 настай хүүг маань бас дайрах шахсан байсан. Шүүгдэгчийн гэр манайхтай ойрхон тул гэртээ байх боломжгүй болж одоо бид байр түрээсэлж амьдарч байгаа. Оршуулгын зардал 9.810.965 төгрөг, 6 сарын байрны түрээсийн төлбөр 9.900.000 төгрөг, Сэтгэцэд учирсан хохирол 118.800.000 төгрөг нийт 174.935.045 нэхэмжилж байгаа.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хууль ёсны төлөөлөгч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би энэ осол болсоны дараа манай хүү Н над руу 15 цаг 20 минутын үед залгаад ааваа дүү машинд дайруулчихлаа та хурдан ирээрэй гэсэн би Нарантуул захаас шууд гэр лүүгээ очсон, намайг очиход миний бага хүү А-г гэрт оруулсан, орон дээр нас барсан түргэний эмч надад бид нар бүр арга хэмжээг авлаа яаж ч чадсангүй ээ гэж хэлсэн.... ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байна маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ... гэртээ би юм оёоод байж байгаад бага хүүхдээ хаана байна гэж эгчээс нь асуугаад гэрээсээ гарахад манай хашааны урдуур нэг саарал өнгийн машин аймар хурдтай давхиад явсан тухайн үед манай охин надаас түрүүлээд хашаанаас гарсан. Тэгээд ээжээ дүүг дайрчихлаа гээд орилсон би араас нь гараад хартал манай охин Н дүүгээ тэвэрчихсэн, хашааныхаа үүдэнд сууж байсан. Тэгээд би хүүгээ аваад гэр лүүгээ орсон. Тухайн үед манай том хүү дэлгүүрээс ирж таарсан. Тэгээд тэр хавиар хүүмүүсээ туслаарай гээд орилоод байсныг санаж байна, тэр үед би хүүгээ гэр лүүгээ аваад ороход миний хүү амьсгал хураасан байсан... ...Намайг гэрээсээ гарч байхад манай охин Н надаас түрүүлж гарсан би гэрээсээ гараад хашаагаа тойроод гудамж руу хартал мөнгөлөг саарал өнгийн машин маш их хурдтай дээшээ өгсөж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дугаар хуудас),
Насанд хүрээгүй гэрч Б.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өдөр ... гэртээ аяга угааж байхад ах Н дэлгүүр лүү гарсан манай ээж А цонхноос буруу тийш хараад юм индүүдээд сууж байсан, тэр үед ээж над руу дүү чинь хаана байна гэж хэлсэн. Тэгэхээр нь хашаанаасаа гараад хартал манай дүү хашааны зүүн талд газар унасан ямар ч ухаагүй байсан. Тэр үед нэг саарал өнгийн Toyota prius-30 маркийн 00-00 ХХХ дугаартай машин аймар хурдтай дээшээ өгсөж байсан, би дүүгээ тэврээд ээж рүүгээ орилж хэлсэн ээж гэрээс гүйж гарч ирээд манай дүүг аваад гэр лүү орсон. Тэр үед манай ах дэлгүүр орчихоод ирж байсан, би ахдаа дүүг машин мөргөсөн талаар хэлсэн. Манай ах шууд гэр лүү гүйгээд орсон, манай дүүг мөргөсөн машин дээр гудамжны буланд буцаж эргээд гэрийнхаа үүдэнд очоод зогсоод дотроос жолооч 35 орчим насны доогуураа улаан шорт өмссөн, дээгүүрээ цагаан фудволктой богино хар үстэй эрэгтэй хүн машинаа тойрч хараад хараад байсан, би тэр хүн дээр очоод та яагаад манай дүүг дайрчихваа, та хүүхэд дайрчихлаа шүү дээ гэж хэлэхэд жолооч ах согтуу юу яриад байгаа юм бэ гэж хэлээд гэр лүүгээ орчихсон. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэний дараа жолооч ахын гэрээс нэг эмэгтэй хүн асуухаар нь би тэр жолооч ахыг зааж өгсөн. Тэр үед манай ах Н нөгөө жолооч ах дээр очоод та манай дүүг дайрчихлаа шүү дээ гээд уурлахад тэр жолооч ах би дайраагүй, энэ дайрсан гээд машин дотроо байсан хүнийг заагаад байсан гэж байсан манай ах...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82 дугаар хуудас),
Насанд хүрээгүй гэрч А.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би өдөр Нарантуул зах руу явж унадаг дугуйгаа янзлуулаад цагийг нь сайн санахгүй байна, ... гэр лүүгээ орох гээд гудамж руугаа ороод ертөнцийн зүгээрээ баруунаас зүүн чиглэлтэй явж байхад миний зүүн талаар саарал өнгийн Toyota prius маркийн машин маш хурдтай зөрсөн. Би яг хашаа руугаа орох гэж байхад манай хажуу талын хашааны жоохон хүүхдийг мөргөсөн. Тэгээд тэр машин зогсохгүй чигээрээ дээшээ гудамж руу өгсөөд гудамжны дээд талд буцаж эргээд гэрийнхаа үүдэнд зогсоод жолооч нь буугаад гэр лүүгээ орсон. Тэгэхэд нөгөө мөргүүлсэн хүүхдийн эгч нь гээд охин гараад ирсэн байсан, хашааныхаа үүдэнд унасан байсан жоохон хүүхэд дээр очсон байсан. Би тэр газар унасан байсан жоохон хүүхдийг сайн хараагүй... ...Яг аль тараа мөргөсөн талаар нь мэдэхгүй байна шууд мөргөөл чигээрээ яваад өгсөн... ...Эрэгтэй 30-40 орчим насны ах жолоодож явсан. Тэр жолооч ахыг сүүлд нь цагдаа нар машиндаа суулгаж байсан 2 гартаа шивээстэй ах байсан... ...Хашаанаасаа ахынхаа араас ганцаараа гүйгээд гараад ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89 дүгээр хуудас),
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 805 дугаар цэргийн ангийн хойно байдаг худаг дээр Э-тэй таарсан. Тэр үед бас Б гээд ах ирсэн. Тэгээд бид 3 худгийн хойд талд 0,75 гр савалгаатай архи Х хүнсний дэлгүүрээс Э аваад гурвуулаа хувааж уусан. Тэр үед Э машинаа уначихсан явж байсан. Тэгээд архиа ууж дуусаад Б ахыг гэрт нь одоо хаягыг нь сайн мэдэхгүй байна гэрт нь хүргэж өгөөд буцаад 805-ийн хойд талын худаг дээр ирсэн. Тэгээд машинаа тавь гэхэд Э машинаа жолоодон гэр лүүгээ явсан. Би тэгээд юу болсон талаар нь санахгүй байна. Нэг мэдхэд цагдаа ирчихсэн сэрээж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 105 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2125 дугаар: “...Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр баруун эгэм, баруун талын 1-р хавирганы хугарал, хугарал орчмын булчин зөөлөн эд дэх цус хуралт, хоёр талын уушгины доод дэлбэнгийн гялтанд цус хуралт, голтын цус хуралт, өрцний урагдал, цус хуралт, элэгний эдийн задрал, урагдал, элэгний холбоос дагуух цус хуралт, баруун бөөрний өөхөн эд дэх цус хуралт, цээжний хөндийн сул цус 430 мл, Баруун зулай, чамархай, дух, зүүн шанаа, нүүр, цээж, зүүн мөр, бугалга, бугуй, баруун бугалга, нуруу, баруун цавь, баруун гуя, баруун шилбэ, тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр авто ослын улмаас үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас цочмогоор цус алдаж, шокод орж нас баржээ. 2025.06.23-ны өдрийн 21:40 цагт амь хохирогчийн цогцост үзлэг хийхэд нас бараад ойролцоогоор 6-8 цаг болсон байх боломжтой байжээ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 155-168 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн өдрийн 2522 дугаар: “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ ... Хууль ёсны төлөөлөгч Ч.А /РД: /-ийн сэтгэцэд 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүнд түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 190-192 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 869 дугаар: “...Шинжилгээнд ирүүлсэн Тoyota Prius-30 маркийн 00-00 ХХХ улсын дугаартай, ZVW30-1108523 арлын дугаартай тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Зүүн хойд дугуйн хээ элэгдлийн хязгаар хүртэл элэгдсэн, уг автомашины төрөл, цаг агаарын нөхцөлд тохирохгүй, стандарт шаардлага хангахгүй дугуйтай байна. Toyota Prius-30 маркийн 00-00 ХХХ улсын дугаартай суудлын автомашины хол, ойрын гэрэлтүүлэх хэрэгсэл стандарт шаардлага хангахгүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 214-220 дугаар хуудас),
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 09/09 дугаар: “...Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гарын мөрийг папилон санд авагдсан дардасуудтай харьцуулан шинжилж үзэхэд MN000330000310, MN0006110015113, MN005310012616 гэсэн бүртгэлийн дугааруудаар бүртгэгдсэн Б.Э баруун гарын долоовор хурууний хээтэй тохирч байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 129-131 дүгээр хуудас),
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би энэ машиныг банк бустай нь Э-д урьдчилгаанд 5,000,000 сая төгрөг авсан тэгээд Э өөрөө сар бүр зээлээ төлөөд явдаг... ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... ... Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй ээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101, 98 дугаар хуудас),
2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нөхөн үзлэгээр хийсэн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-17 дугаар хуудас),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 19-23 дугаар хуудас),
Жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Спиртийн агууламж 4.579 хувь...” гэх баталгаажуулалт хийсэн баримт (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... зураг №6 жолооч жолооч Б.Э /РД: /-ийг драгер багаж дахин үлээлгэн шалгахад 4,579%-ийн согтолттой байв...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас),
Мөрдөгчийн нас тоолсон “...2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр амь хохирогч Б.А нь 1 нас 10 сар 19 хоногтой байсан байна...” гэх магадалгаа (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),
Мөрдөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1211 дугаар магадалгаа (хавтаст хэргийн 242-244 дүгээр хуудас),
Х.А болон Ч.А нарын хооронд 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Түрээсийн гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 74-77 дугаар хуудас),
Б.Э-гийн АСАП сангийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 10-17 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 111 дүгээр хуудас),
Иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 112 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 108 дугаар хуудас),
Жолоодох эрхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 113 дугаар хуудас), Шилжүүлгийн мэдээллийн хуулбар (4 хуудас) зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Сансар цэргийн хотхоны 1 гудамжны 6 тоот хашааны хойд замд 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 20 миниутын үед Toyota prius маркийн 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах... Мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; Мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас насанд хүрээгүй явган зорчигч Б.А-ыг мөргөж насыг нь хохироон улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Шүүгдэгчээс оршуулгын зардал 9.810.965 төгрөг, байрны түрээс 9.900.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 118.000.000 төгрөг нийт 173.935.045 төгрөг үүнээс шүүгдэгч 5.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдсэн мөнгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах, цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Сансар цэргийн хотхоны 1 гудамжны 6 тоот хашааны хойд замд 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 20 миниутын үед Toyota prius маркийн 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо насанд хүрээгүй явган зорчигч Б.А-ыг мөргөж амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2125 дугаар дүгнэлтээр амь хохирогчид “баруун эгэм, баруун талын 1-р хавирганы хугарал, хугарал орчмын булчин зөөлөн эд дэх цус хуралт, хоёр талын уушгины доод дэлбэнгийн гялтанд цус хуралт, голтын цус хуралт, өрцний урагдал, цус хуралт, элэгний эдийн задрал, урагдал, элэгний холбоос дагуух цус хуралт, баруун бөөрний өөхөн эд дэх цус хуралт, цээжний хөндийн сул цус 430 мл, Баруун зулай, чамархай, дух, зүүн шанаа, нүүр, цээж, зүүн мөр, бугалга, бугуй, баруун бугалга, нуруу, баруун цавь, баруун гуя, баруун шилбэ, тавхайд зулгаралт” гэмтэл тогтоогдсон байх ба “дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас цочмогоор цус алдаж, шокод орж нас барсан” гэх шинжээчийн дүгнэлт гарсан байна.
Шүүгдэгч Б.Э нь Toyota prius маркийн 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа насанд хүрээгүй явган зорчигч Б.А-ыг мөргөсний дараа зогсож шаардлагатай арга хэмжээ авалгүй хэргийн газрыг зориуд орхиж явсан байна.
Мөрдөгчийн нас тоолсон магадлагаагаар “...2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр амь хохирогч Б.А нь 1 нас 10 сар 19 хоногтой байсан байна...” (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),
Мөн Жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан баримтаар “...Спиртийн агууламж 4.579 хувь...” гарсан. (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгчээ.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн болгоомжгүй болон холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Шүүгдэгч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах... Мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; Мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...” гэх заалтыг тус тус зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогч Б.А амь нас хохирсон байх бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн амь нас хохирсон хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг хуульчилсан.
Мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; Мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг шүүгдэгч Б.Э зөрчиж, хэргийн газрын орхиж зугтаасан байна.
Иймд шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг “согтуурсан үедээ” үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоноос болж гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж,
511 дүгээр зүйлийн 511.5 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заасан.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс оршуулахтай холбоотой зардал, сэтгэцэд учирсан хохирол, гэмт хэрэг үйлдэгдэх үед амьдарч байсан орон сууцад амьдарч чадахгүй байгаа тул өөр орон сууц түрээсэлсэн төлбөр зэргийг нэхэмжилсэн.
Оршуулгын зардалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлахад нийт 9.516.337 төгрөг болж байх бөгөөд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Сэтгэцэд учирсан хохирлын нэхэмжлэлийн хувьд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар 2 аргачлал байх бөгөөд шүүхээс аль ашигтайгаар тогтоохоор заасан.
Эхний аргачлалын хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээгээр гэж зохицуулсан ба тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792.000 төгрөг бөгөөд 150 дахин нэмэгдүүлэн тооцоход 118.800.000 төгрөг болж байна.
Нөгөө аргачлалын хувьд хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн тооцохоор зохицуулсан.
Монгол эмэгтэй хүний дундаж наслалт 67 нас байх бөгөөд амь хохирогч нь гэмт хэргийн улмаас амь насаа алдах үед 2 настай байсан тул дундаж наслалтын зөрүү нь 65 нас болж байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлэхэд 3.960.000 төгрөг болох бөгөөд уг үнийн дүнг дундаж насны зөрүүгээр үржүүлэн тооцоход /3.960.000*65/ 257.400.00 төгрөг байна.
Дээрх хоёр аргачлалын хоёр дахь аргачлал буюу хүн амын дундаж наслалтын зөрүүгээр тооцох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид илүү ашигтай байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс 257.400.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.
Харин орон сууц түрээсэлсэн төлбөр болох 1 сарын 1.650.000*6 сар нийт 9.900.000 төгрөгийн нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас учирсан зайлшгүй хохирол зардал гэж үзэх боломжгүй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.
Шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрт өмнө 5.500.000 төгрөгийг төлсөн байх тул түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүнгээс хасч тооцох нь зүйтэй бөгөөд 9.516.337 төгрөг, 257.400.000 төгрөг нийт 266.916.337 төгрөгөөс 5.500.000 төгрөгийг хасахад 261.416.337 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөрийг төлөх зорилгоор шүүх хуралдааны завсарлуулах хүсэлт гаргасан бөгөөд завсарлах хугацаанд шүүгдэгчээс 5.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд гаргуулж шийдвэрлэсэн үнийн дүнгээс хасч тооцох нь зүйтэй.
Иймд шүүхээс гаргуулж шийдвэрлэсэн үнийн дүнгээс 5,000,000 төгрөгийг хасч тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс 256.416.337 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагч “Шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 12 жилийн хугацаагаар хасаж, 7 жил хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хасах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дэх хэсэгт зааснаар 6 сарын зорчих эрх хасах ялыг хорих ялаар тооцон нийт 7 жил 6 сар хорих ялыг оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгуулах, Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна.” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгчийн зүгээс хохирол нөхөн төлбөр 5.000.000 төгрөг төлсөн. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал энэ хэрэгт байхгүй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудаас дараах зүйлүүдийг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцож байгаа, үйлдсэн хэргийнхээ учир холбогдлыг ойлгож харамсаж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад илэрхийлсэн. Хохирлоос оршуулгын зардлыг төлж барагдуулсан гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна. Цаашид хохирол нөхөн төлбөрөө төлөхөө илэрхийлсэн. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын саналд тусгайлан санал гаргахгүй үүнийг улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хорих ялын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд 4-8 жилээр тодорхойлсон. Улсын яллагч 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан. Гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон ноцтой хохирол учирсан нөхцөл байдал байгаа боловч эрүүгийн хариуцлага гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 зүйлд заасан зорилгыг харгалзах ёстой. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэх цаашид хохирол нөхөн төлбөр төлөх нөхцөлийг хангах зэргийг харгалзан үзэх ёстой. Хорих ялын тухайд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, үүн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар дүйцүүлэн нийт 3 жил хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай. Хохирол төлбөрийн тухайд тусгайлсан саналгүй” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс “Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүх шүүгдэгч нь хохирогчид 261.416.437 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь хохирол нөхөн төлөх зорилгоор 5 хоногийн завсарлага авсан. Шүүгдэгч нь 5.000.000 төгрөгийг төлсөн 256.416.437 төгрөгийн хохирол нөхөн төлбөр үлдсэн. Өмгөөлөгчийн хувьд завсарлага авсан 5 хоногт шүүгдэгч нь хичээл зүтгэл гаргасангүй төлнө гэсэн санаа зорилго байхгүй байна. Улсын яллагчийн байр суурийг дэмжиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус заасан.
Шүүхээс шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож үйлдсэн, мөн хэргийн хэргийн газрын зориуд орхиж явж зугтаасан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг буюу бага насны хүүхдийн эсрэг буюу 1 нас 10 сар 19 хоногтой хүүхдийг дайрч амь насыг хохироосоон, хохирол хор уршигийн төлбөрийг бүрэн гүйцэд барагдуулаагүй, гэм буруугийн хэлбэр, хувийн байдлыг харгалзан үзэж, цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх гэх эрүүгийн хариуцлагын зорилт болон Шударга ёсны зарчимыг удирдлага болгон:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 12 жилийн хугацаагаар хасаж, 07 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 07 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.
Шүүгдэгч Б.Эд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 12 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж шийдвэрлэв.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжыээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг “согтуурсан үедээ” үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 12 жилийн хугацаагаар хасаж, 07 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 07 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Э-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 12 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс 256.416.337 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ