| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01563/И |
| Дугаар | 1619 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 1619
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01563/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралда*** р
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг, *******ын*** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Х*** М***ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг ****** сум, ****** баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Б*** Г*** д холбогдох
Ц.Ц*** д 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олгосон Өвлөх эрхийн гэрчилгээ болон өмчлөгч нэмж оруулах хэлцэлтэй холбогдолтой нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О***, хариуцагч Д.Г*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.М***э шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О*** нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь аав З*** овогтой Э*** ээж Ц*** овогтой Н*** нарын хүү болон 1995 оны 07-р сарын 16-нд Баянхонгор аймагт төрсөн. Эцэг эхийн гар дээр бага балчир насаа өнгөрөөж улмаар бага дунд сургуульд элсэн орж төгсөөд одоо цэргийн ангид ажиллаж байна. Ээж маань намайг 12 настай байхад 2007 оны 11-р сарын 04-ний өдөр нас барж би аав эмээ нарынхаа хооронд ирж очин амьдарч, ихэнх голдуу эмээтэйгээ хамт амьдарч байгаад нас биенд хүрч цэргийн албанд татагдан улмаар цэргийн ангидаа улиран ахлагчаар ажиллах болсон. Цэргийн ангид ажиллах болсноосоо хойш ажлын онцлогоос шалтгаалан зав чөлөө муутай, бэлтгэл, хээрийн сургалт гээд олон хоног сараар хөдөө хээр явдаг зэргээс шалтгаалан эмээтэйгээ хамт амьдрахаа больж ажлын чөлөө заваараа эргэж тойрон ирж очих болсон.
Миний ээж Ц.Н*** , Ц.Ц*** нар нь ****** сумын ****** баг, ****** хороолол, *** тоот 2 өрөө байрны хамтран өмчлөгч, энэ байранд бид хамт амьдардаг байсан ба ээжийг нас барснаас хойш эмээ бид 2 хамт амьдардаг байсан. Ээжийг нас барахад би сургуулийн сурагч жаахан хүүхэд байсан, эмээ бид хамт амьдардаг байсан учраас байрны өв залгамжлалын талаар мэдэхгүй, энэ талаар би бодож байгаагүй. Гэтэл 2015 оны 09-р сард эмээ маань нас барж надаа уй гашуу тохиолдсон. Энэ үеэр ах дүү нар цугларч байрны гэрчилгээ хаана байгаа талаар яриа болоход гэрчилгээ нь гэрт байхгүй байсан. Ингээд энэ талаар цагдаагийн байгууллагад хэлж гомдол гаргахад У.М*** гэж эмэгтэйн гарт гэрчилгээ орж тэр өмчлөх эрхээс ээж Ц.Н*** гийн нэрийг хасуулж өөрийнхөө нэрийг оруулан эмээтэй хамтран өмчлөгч болсон байсан.
Ингээд байрны өмчлөх эрхийн талаар маргаан үүсэж би урьдчилан шийдвэрлэх байгууллагуудад хандан захиргааны хэргийн шүүхэд хууль бусаар олгогдсон гэрчилгээг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж холбогдох байгууллагуудаас ирсэн материалтай танилцахад 2014 оны 01-р сарын 20-ны өдөр ээжийн өмчийг эмээд өвлүүлсэн өвлөх эрхийн гэрчилгээ гаргасныг мэдлээ. Мөн өдрөө орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл нотариатаар хийгдэж дээрх байрны өмчлөх эрхийн гэрчилгээ эмээ Ц.Ц*** У.М*** нарын нэр дээр гарсан байна. Би Ц.Н*** гийн цорын ганц хүү нь би өв хүлээн авахаас татгалзсан талаар хүсэлт гаргаагүй байхад 1-р зэргийн өвлөгч миний эрх ашгийг хөндөж 2-р зэргийн өвлөгч болох эмээд өвлөх эрхийн гэрчилгээ олгох өмчлөгч нэмж оруулах хэлцэл нотариатын үйлдлээр хийгдсэн байна. Иймд хууль зөрчиж хийгдсэн нотариатч Д.Г***ын өвлөх эрхийн гэрчилгээ болон өмчлөгч нэмж оруулах хэлцэлтэй холбоотой үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Г*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нотариатч Д.Г*** миний гэрчилсэн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өвлөх эрхийн гэрчилгээ болон хамтран өмчлөгч өөрт ноогдох хэсгээс бусад өмчлөч нарт бэлэглэх тухай хэлцэл хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргажээ. ****** аймаг, ****** сумын ****** баг, *** тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч Ц.Ц*** , Ц.Н*** нарын дундын өмчлөлийн орон сууц байсан. Ингээд хамтран өмчлөгч Ц.Н*** нь 2007 оны 11-р сарын 04-нд нас барсан байсан юм. Тус байрны өмчлөгч талийгаач ээж Ц.Ц*** нь Иргэний хуулийн 531-р зүйлийн 531.1-д заасан эрхийнхээ дагуу өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтэй гаргасан болно. Тус хүсэлтэд Ц.Ц*** нь өөрийн хамтран өмчлөгч болох охин Ц.Н*** гийн өөрт ногдох хэсгийг өвлөх хүсэлт гаргасан. Нотариатч миний бие нотариатын тухай хуулийн 43-р зүйлийн 43.1-д зааснаар тус хүсэлтийг үндсэлэн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон юм. Тус өвлөх эрхийн гэрчилгээг олгоход Иргэний хуулийн 528-р зүйлийн 528.3-д заасан хугацаанд бусад өвлөгч нар хүсэлт гаргаагүй байсан тул ээж нь болох Ц*** д гэрчилгээ олгосон болно.
Ингээд тус ****** сум, ****** баг, *** тоот 2 өрөө орон сууц нь Ц.Ц*** гийн 1 өмчлөгчтэй орон сууц болсон юм. Өмчлөгч Ц.Ц*** нь өөрийн орон сууцаа өөрт ноогдох хувиа бусад Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1, 109-р зүйлийн 109.1, 109.2-т заасан эрхийнхээ дагуу бусдад шилжүүлэх эрхтэй байдаг. Иймд хамтран өмчлөгч М*** г нэмж оруулсан болно. Нотариатч Д.Г*** миний бие холбогдох хуулийн заалтыг зөрчиж нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд халдаагүй болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.М***э нь хариуцагч Д.Г*** д холбогдуулан Ц.Ц*** д 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олгосон Өвлөх эрхийн гэрчилгээ болон өмчлөгч нэмж оруулах хэлцэлтэй холбогдолтой нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Г*** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Ц.Н*** нь З.Э*** тай 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүл болсныг бүртгүүлсэн бөгөөд хамтран амьдарч байх хугацаандаа 1995 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Э.М***ийг үрчилж авсан бөгөөд 2007 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан, нас барах үед нөхөр З.Э*** , Э.М***э, ээж Ц.Ц*** нар хамт амьдарч байсан болох нь талуудын тайлбар болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нас барсны гэрчилгээ, төрсний гэрчилгээ, гэрч *******, *******, *******, ******* нарын мэдүүлэгээр нь тогтоогдож байна.
****** аймгийн ****** сумын ****** баг ****** тоот, 28 м2, 2 өрөө орон сууцыг ****** аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ****** тогтоолоор хувьчлан авч өмчлөгчөөр Ц.Ц*** , хамтран өмчлөгчөөр Ц.Н*** нар бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Ц.Ц*** нь охин Ц.Н*** г нас барснаас хойш 7 жилийн дараа 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нотариатч Д.Г*** д хандаж өвлөх эрхийн гэрчилгээ, орон сууцны хамтран өмчлөгч нэмж оруулах хүсэлт гаргасны дагуу мөн өдрөө өвлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ц.М*** г нэмж оруулан гэрчилгээ гаргуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 34-36/
Ц.Н*** г 2007 онд нас барахад нэхэмжлэгч Э.М***э нь 12 настай байсан бөгөөд аав З.Э*** нь ******* хотод ажиллаж амьдарч, Э.М***э нь ****** аймагт эмээ Ц.Ц*** гийнхээ хамт амьдарч байсан боловч түүний төрсөн эцэг, эмээ нарыг хууль ёсоор асран хамгаалагчаар тогтоосон эсэх нь тогтоогдохгүй байна.
Ц.Н*** г нас барахад нэхэмжлэгч Э.М***э нь насанд хүрээгүй байсан тул өвлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан, хэдийгээр 18 нас хүрсэн боловч ******* хотод цэргийн ангид ажиллаж байсны улмаас өөрийнх нь өвлөх эрхтэй холбоотой асуудлаа хэрэгжүүлэх боломжгүй байсан буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-д зааснаар нэхэмжлэгч өвлөгдөх эд хөрөнгийг шаардах эрхтэй байна.
Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-т үйлчлүүлэгч нотариатын үйлдэл хийлгэх баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж өгөх үүрэгтэй, 30 дугаар зүйлийн 30.2-т нотариатч иргэн, хуулийн этгээдээс баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг нэмж гаргуулах буюу тэдгээрийг шинжлүүлэх шаардлага гарсан тохиолдолд нотариатын үйлдэл хийхийг тодорхой хугацаагаар хойшлуулж болох заалттай бөгөөд хариуцагч Д.Г*** нь дээрхи заалтыг хангаж ажиллаагүй байна.
Мөн Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.4.-т “... төрөлт бүртгэсэн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эцэг, эхийн хэдэн хүүхэд төрүүлсэн тухай лавлагаа”, 8.2.6-д “өвлүүлэгчийг нас барахаас өмнө 1-ээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэний тухайд холбогдох баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, эмнэлгийн магадлагаа, шаардлагатай тохиолдолд гэрчийн тодорхойлолт бусад баримт бичиг”, 8.2.7.өвлүүлэгчийн насанд хүрээгүй болон нас барснаас хойш төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл төрсөн тухай лавлагаа, түүнчлэн өвлүүлэгчийн асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй насанд хүрсэн хүүхэд, эхнэр/нөхөр/, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг эмнэлгийн магадлагаа, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, холбогдох бусад байгууллагын тодорхойлолт”, 8.2.11-д “өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолт /өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулсан”-ы дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгох ёстой боловч энэ үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар хариуцагч Д.Г***ын Ц.Ц*** д 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олгосон Өвлөх эрхийн гэрчилгээ болон өмчлөгч нэмж оруулах хэлцэлтэй холбогдолтой нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар хариуцагч Д.Г***ын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олгосон Өвлөх эрхийн гэрчилгээ болон Өмчлөгч нэмж оруулах хэлцэлтэй холбоотой хийгдсэн нотариатын үйлдэл, бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА